Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 39 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




СЭРГЭЛТИЙН ТӨЛӨӨХ ЗАЛБИРАЛ

PRAYING FOR REVIVAL
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Баасан гарагийн орой. 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Friday Evening, August 19, 2016


Үйлс 1:8 дугаар зүйлийг үзээрэй. Скотфилд библийн 1148 дугаар хуудсанд байгаа. Намайг уншихад босоорой. Энэ нь Христ анхны Христэд итгэгч нарт хэлсэн үг.

“Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно гэв.” (Үйлс 1:8).

Одоо сууцгаана уу.

Зарим номлогчид энэ нь Пентокостын өдөрт Ариун Сүнс асгарах үеийг л илэрхийлж байгаа гэж хэлдэг. Урьд нь Түүний үйлдэж байсан шиг бидэнд Ариун Сүнс бууж ирэхийг хүлээх боломжгүй хэмээн тэд хэлдэг. Тэдний олонх нь хэрвээ хүмүүст Ариун Сүнсний цутгалт өнөөдөр ч гэсэн бууж ирэх боломжтой гэж хэлбэл тэд Пентекостууд болчихно гэж айцгаадаг. Тиймээс тэд Пентекост үзлээс айсандаа гэм нүглийн буруутгал хийгээд өөрчлөлтийн талаарх ажлыг зогсоодог. Гэхдээ тэд өнөө цагт Ариун Сүнс бууж ирэх боломжгүй гэж хэлэх нь буруу юм. Сүүлийн “өсөсө “гэсэн найман үгс нь тэдний буруу болохыг харуулдаг. Орчин цагийн орчуулга үүнийг “ энэ дэлхийн хязгаар хүртэл” хэмээсэн байдаг. Эдгээр анхны Христэд итгэгчдээс эхлээд Христэд итгэгчид энэ дэлхийн “хамгийн алсад” эсвэл “хязгаарт” хүртэл яваагүй, Есүс бүх цаг үеийн бүхийл итгэгчдэд хэлж байсан. Тэр тэдэнд хийгээд өнөөгийн бидэнд, “Ариун Сүнс та нар дээр буухад та нар хүчийг олж” хэмээн хэлсэн. Үүний дараахан Үйлс 2:39 дээр Петрийн хэлсэн үг нь үүнийг баталдаг. Одоо уг эшлэлийг үзье.

“Учир нь уг амлалт [Ариун Сүнсний] нь та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад суугч бүрийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ гэв.” (Үйлс 2:39).

Тиймээс Дагалдагчид Иерусалим руу буцаж очоод, залбирахаар дээд өрөөндөө орсон. Тэд юуны төлөө залбирсан бэ? Тэд Есүсийн “Харин Ариун Сүнс та нар дээр буухад та нар хүчийг олж” (Үйлс 1:8) хэмээн хэлсэн амлалтын Ариун Сүнсний хүчний төлөө залбирсан. Би Иайн Х.Муррайтай бүрэн санал нэг байна. Тэр ийнхүү хэлсэн,

Пентокост шинэ эринийг эхэлж байх үед Сүнсээр өгөгдсөн Христийн ажил тэгээд зогсчихоогүй. Пентокостоор эхэлсэн бүхийл [Христэд итгэгчдийн] үеийг тодорхойлох Сүнсээр дүүрсэн харилцаа нь тогтмол хийгээд хувирашгүй байгаагүй; ийм байсан тул дагалдагчид Бурханы Сүнсээр илүү дүүрэхийн тулд хийх ёстой маш тодорхой чиглэл өгөгдсөн шиг залбирлаар ямар зорилготой үйлчлэл хийж болох вэ? Энэ бол “бидэнд залбирахыг заагаач” гэсэн хүсэлтэд Есүсийн “Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй гэв.” (Лук 11:13) гэсэн хариулт юм. Энэ амлалт нь Христ итгэгчдийн хувьд үргэлж илүү ихийг хүлээн авахаас нааш цаашид үргэлжлэх харилцаа байхгүй. (Iain H. Murray, Pentecost Today? The Biblical Understanding of Revival, The Banner of Truth Trust, 1998, хуудас 21).

Александр Мүүдий Стюард ийнхүү хэлсэн, “Ариун Сүнс өөрийнхөө чуулганд үргэлж орших зуур тэрээр агуу эрч хүчийг маш ойртуулан авчирсан тийм цаг үе болдог. (Murray, адил., хуудас. 22).

Гэвч бид 1859 оны агуу сэргэлтээс хойш үнэндээ үнэхээр бага, өчүүхэн төдийг л үзээд байгаа. Үүний гол шалтгаан бол ихэнхи евангелистууд өөрчлөлтүүд бол гайхамшиг гэдэгт итгэхээ болисон үнэнтэй холбоотой юм. Ихэнхи евангелистууд өнөөдөр өөрчлөлт бол хүний шийдвэрээс илүү гараад байх зүйлгүй хэмээн боддогтой холбоотой. Тэд та нарын хийх ёстой бүхийл зүйл бол гээгдсэн хүмүүсийг “гэмтний залбирал” хэмээх зүйлдээ уриалж даган хэлүүлэх явдал гэж боддог. Зүгээр л эдгээр үгсийг хэлээд, тэгээд аврагдана! Жоел Остеен номлолынхоо төгсгөл бүрд үүнийг хэлдэг. Түүнд эдгээр залбиралын үгийг хэлдэг хүмүүс байдаг. Тэгээд тэр, “Хэрвээ чи эдгээр үгийг хэлсэн бол чи дахин төрсөн гэдэгт бид итгэж байна” хэмээн хэлдэг. Энд ямар Ариун Сүнсний гайхамшиг харагдах шаардлаггүй байгааг та харж байна! Хэрвээ чи эдгээр үгсийг хэлбэл “шууд л дахин төрөх болно.”

Энэ бол эртний хүн өөрийнхөө авралыг авчирах боломжтой гэдгийг номлодог үзэл - Пелагианизм хэмээх тэрс үзэл рүү буцаж байгаа зүйл – дээрхи тохиолдолд цөөн хэдэн үг хэлсэнээр! Эсвэл Христийнхий цугларалтаар “урагш” гарч ирсэнээр – эсвэл гараа өргөснөөр! “Аврагдахыг хүсэж байгаа бүх л хүн зүгээр л гараа өргө” Энэ бол жинхэнэ Пелагианизм юм! Орхигдсон хүмүүс ямар нэг үйлдэл эсвэл залбиралын үг хэлсэнээр өөрийгөө аварч чадна хэмээн заадаг эртний тэрс үзэл рүү явцгааж байна. Би үүнийг “илбийн залбирал” хэмээн нэрлэдэг. Энэ үнэндээ Христийнхнээс арай илүү “илбэ” юм. Ид шидэд та нар хэдэн тодорхой үгс хэлдэг эсвэл ямар нэг зүйл хийдэг, эдгээр үгс болон үйлдэл нь ер бусын үр дүнг авчирдаг. “Ид шидийн” санаанууд бол манай орчин цагийн евангелистуудад дүүрэн байдаг! Энэ асуудлыг нарийн судлахаар бол Давид Малколм Баннеттийн The Sinner’s Prayer: Its Origins and Dangers номыг уншаарай, хэвлэхээс өмнө ч Амазонаас захиалах боломжтой.

Жинхэнэ өөрчлөлт бүр гайхамшиг юм. Одоо Марк 10:26 дугаар зүйлийг үзээрэй. Энэ Скотфилд библийн 1059 дүгээр хуудсанд байгаа.

“тэд бүр ч илүү гайхаж, Түүнд -Тэгвэл хэн аврагдаж чадах юм бэ? гэцгээв. Есүс тэднийг хараад -Энэ нь хүмүүст боломжгүй…” (Mark 10:26, 27).

Тэд “Тэгвэл хэн аврагдаж чадах юм бэ?” хэмээн асуусан. Есүс тэдэнд “Энэ нь хүмүүст боломжгүй.” Гэм нүглийн дунд буй хүн аврагдахын тулд юуч хийж чадахгүй буюу өөрийгөө аврахын төлөө өөртөө ч тусалж чадахгүй! Гэхдээ Есүс цааш нь “Энэ нь Бурханы хувьд өөр. Учир нь Бурханд бүх юм боломжтой” Нэг хүний аврал гэдэг бол Бурханы гайхамшиг юм! Энэ жил бид хэд хэдэн баталгаатай өөрчлөлтийг харсан бөгөөд тэдний нэг нь өчигдөр орой болсон. Жинхэнэ өөрчлөлт бүр гайхамшиг юмаа. Паул Куук “зөв хэлсэн, “ Сэргэлтийн мөн чанар бол Ариун Сүнсний аливаа хэвийн ажлын мөн чанараас хүч чадал хийгээд цар хүрээний шинж чанарыг эс тооцвол ялгаа үгүй билээ.” (Fire From Heaven, EP Books, 2009, хуудас. 117).

Нэг хүн аврагдах нь Бурханаас ирсэн гайхамшиг юм. Олон хүн цагт аврагдах нь Бурханаас ирсэн гайхамшиг юм. Эдний цорын ганц ялгаа нь бол “хүч чадал хийгээд цар хүрээний байдлаас” юм. Бид сэргэлтийн төлөө залбирах үедээ Ариун Сүнс олон хүний зүрх сэтгэлд нэгэн зэрэг ажиллаасай хэмээн залбирдаг.

Өөрчлөлтөд Ариун Сүнс юу хийдэг вэ? Нэгдүгээрт, “тэр ирэхдээ нүгэл... зэмлэнэ (буруутгал)” (Иохан 16:8). Паул Куук ийнхүү хэлсэн, “Хүмүүс төрөлхөөсөө өөрсдийнхөө гэмийг ерөөсөө буруутгадгүй: төрөлх байдлаараа тэд өөрийгөө зөвтгөх байдалтай. Сүнсний нарийн ажиллагаа шаардагддаг. Сүнс ажиллаж эхлэхэд гэм нүгэл нь зэвүү хүрмээр [аймшгийн, үзэшгүй муухай], болдог бөгөөд хүн үүнийгээ үзэн ядаж, орхих байдал руу хөтлөн дагуулдаг.” Нэг охин ийнхүү хэлсэн, “Би өөрийгөө үзэн ядаж байсан.” Энэ бол миний байнга харж байгаа шиг гэм нүглийн буруутгалын сайн тодорхойлолт юм. “Би өөрийгөө үзэн ядаж байсан.” Хэрвээ та нар хамгийн багадаа л үүн шиг гэм нүглээ үзэн ядахгүй бол жинхэнэ өөрчлөлт гэж байхгүй юм. Тиймээс бид аврал аваагүй тэдгээр хүмүүс дээр үүнтэй адил Ариун Сүнс гэм нүглийн буруутгал ирүүлэхийн төлөө залбирах ёстой.

Өөрчлөлтөд Ариун Сүнсний хийдэг хоёрдугаар зүйл бол гэм нүглийн буруутгалд байгаа хүмүүст Христийг мэдүүлэх нь юм. Есүс ийнхүү хэлсэн, “Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт харуулна.” (Иохан 16:14) Орчин цагийн орчуулга үүнийг “Тэр... минийхийг авч, үүнийг чамд мэдүүлнэ” хэмээн орчуулсан. Ариун Сүнс Түүнийг таниулахаас нааш орхигдсон хүн хэзээч өөрөө Христийг мэдэх боломжгүй. Гэвч хэрвээ та нар гэм нүглийн буруутгалд ороогүй бол авралд хүргэхээр Ариун Сүнс Христийг та нарт илэрхийлэхгүй байх болно.

Тиймээс, бид Ариун Сүнс хүч чадалтайгаар бууж ирэхийн төлөө залбирах үедээ ихэнхдээ Сүнсийг (1) нүгэлт хүмүүст тэдний гэмт байдлын аймшигтай байдлыг нь буруутгахын төлөө хүсдэг (2) эдгээр хүмүүст Ариун Сүнс Христийг илчлэхийн төлөө заавал залбирсанаар тэр гэм нүглийг нь Христийн Цус ариутгах хүчтэй гэдгийг үнэхээр мэдэхийн тулд юм. Гэм нүглийн буруутгал болон Христийн Цусны ариусгал бол Иохан 16 дугаар бүлэгт илэрхийлэгдсэн шиг жинхэнэ өөрчлөлт дэх Бурханы Сүнсний үндсэн хоёр ажил юм. Брайн Х.Эдвардс ийнхүү хэлсэн, “Өнөөдөр Христэд итгэгчид сэргэлтийн төлөө залбирах чиглэл авах үедээ юуны төлөө залбирах ёстойгоо мэддэг хэсэг нь цөөхөн байдаг.” (Brian H. Edwards, Revival, Evangelical Press, 2004 хувилбар, хуудас. 80).

Тэд юуны төлөө залбирахаа мэдэхгүй байгаа шалтгаануудын нэг бол өнөөгийн ихэнхи Христэд итгэгчид орхигдсон хүмүүс гэм нүглийн буруутгалд орох ёстой хэрэгцээг хардаггүй бөгөөд бидний эцэг өвгөд хийж байсан шиг “өөрчлөлтийн хямрал”-д тэд итгэдгүй. Гэхдээ би манай чуулганд байгаа орхигдсон хүмүүсийг Ариун Сүнс бууж ирэн буруутгалд оруулахын төлөө залбирах ёстой хэмээн хэлсээр байгаа. Хэрвээ тэд гэм нүглийн буруутгалд орохгүй бол тэд аврагдахгүй байх болно.

Тэгээд цаашилбал ихэнхи евангелистууд юуны төлөө залбирахаа мэддэггүй өөр нэг шалтгаан бол өнөөгийн ихэнхи итгэгчид манай өвөг дээдэс анхаарал хандуулж байсан өөрчлөлтийн “хямралд” итгэхгүй байгаа явдал юм. Бидний өмнөх өвөг дээдэс гэм нүглийн буруутгалд байгаа хүмүүс “сэрүүн” болдог хэдий ч хараахан аврагаагүй байдаг хэмээн хэлдэг. Бидний өвөг сэрсэн хүмүүс хүүхэд төрүүлэхдээ хүнд өвдөлт мэдэрч байгаа эмэгтэй адил гэм нүглээс эргэх тэмцэл дундуур явах хэрэгтэй байдаг хэмээн хэлсэн. Зөвхөн энэ л замаар хүн жинхэнэ өөрчлөлтөд ордог хэмээн бидний өвөг дээдэс хэлсэн. (“Христэд итгэгчдийн өөрчлөлт“ Pilgrim’s Progress).

Жон Самуел Каган өөрчлөлтийн жинхэнэ хямралыг туулсан. Түүний өөрчлөлт өнөөгийн евангелистуудын аврал хэмээн нэрийдэх зүйлтэй адилгүй байгаагүй, харин Жон Бунианыхтай адилхан байсан.

      Миний өөрчлөлт ирэх хүртэл үхэх адил мэдрэмж төрж байсан... Би ямарч амар тайвныг олж чадаагүй... Тэр үед Ариун Сүнс маш тодохойгоор миний гэм нүглийг буруушааж байсан хэдийч надад байсан Бурхан хийгээд өөрчлөлтийн талаарх бүхийл бодлуудтай хамт миний бүх хүсэл мөрөөдөл үгүйсгэгдсэн. Хэдий би зовлонтой мэдрэмжээ зогсоож чадахгүй ч гэсэн үүний талаар бодохгүй байхаар шийдсэн. 2009 оны 6 дугаар сарын 21-ний Ням гарагийн өглөө би үнэхээр тэр чигээрээ цөхөрсөн байсан. Би үнэхээр их ядарсан байсан. Би өөрийгөө, гэм нүглээ болон энэ нь намайг ямар муухай мэдрэмжид оруулж байгааг үзэн ядаж эхэлсэн.
      Др Химерс номлол хийж байхад миний бардам байдал үүнийг сонсохгүй нь тулд цөхрөнгөө баран үгүйсгэж байсан хэдий ч түүнийг номлож байхад миний сүнс үнэхээр өөрийнхөө бүхий л гэм нүглээ хүлээн зөвшөөрч чадахаар байсан. Би номлол дуусахыг хором тоолон хүлээж байсан ч пастор номлосоор байсан бөгөөд миний гэм нүгэл улам бүр эцэс төгсгөлгүйгээр нэмэгдсээр байсан. Цаашид би хатгуурыг өшиглөж чадахгүй болсон бөгөөд би аврагдах хэрэгтэй болсон! Би очихыг хүсээгүй урилга надад ирж байсан ч би цаашид үүнийг ердөө хүлээж авахыг хүсээгүй. Би бол гэмтэн байхад л зохистой тийм их нүгэлтэн байсан бөгөөд Бурхан намайг Там руу илгээх нь үнэхээр зохистой гэдгийг би мэдэж байсан. Би тэмцэлдсээр үнэхээр их ядарсан, бас надад байсан бүхийл зүйлсээс би маш их ядарсан. Пастор надад зөвлөж, Христ рүү очоорой хэмээн ятгасан би тэгээгүй. Хэдий миний бүхий л гэм нүгэл намайг буруутгаж байсан ч надад Есүс байхгүй байсаар л байсан. Хэрвээ би аврагдахгүй, би ердөө Там руу л явах ёстой нэгэн гэсэн зүйлийг мэдрэх тэр үе нь үнэхээр хамгийн хэцүү цаг үе байсан. Би аврагдахаар “хичээж,” Христэд итгэхээр “хичээсэн” ч би чадаагүй, би зүгээр л өөрөө Христэд очихыг хүсч чадахгүй болохоор энэ нь намайг ямарч найдваргүй байдалд оруулж байсан. Миний зөрүүд байдал нулимсаа урсгахгүй хүчлэх хүртэл миний гэм намайг Там руу түлхэж буйг би мэдэрч байсан. Би ийнхүү хаданд хавчуулагдсан янгирын зулзага мэт болсон.
      Гэнэт миний оюун бодолд хэдэн жилийн өмнө сонсож байсан “Христэд бууж өг! Христэд бууж өг!” гэх номлолын үгс орж ирсэн. Би Есүст бууж өгөх хэрэгтэй гэсэн бодлууд нь үнэхээр намайг шаналгаж байсан учир нь би хэзээч тэгэхгүй юм шиг надад санагдаж байсан. Есүс миний төлөө амьдралаа зориулсан. Намайг гэм нүгэлтэй, Түүнд бууж өгөх санаагүй байхад жинхэнэ Есүс миний төлөө цовдлогдохоор явсан. Энэ бодол намайг эвдсэн; Би бүх зүйлээ чөлөөтэй тавих хэрэгтэй болсон. Би цаашид ерөөсөө өөрийгөө бариад байж чадахгүй болсон бөгөөд надад Есүс хэрэгтэй байсан! Энэ мөчид би Есүст бууж өгч, Түүн рүү итгэлээр очсон. Энэ мөчид хэрвээ би өөрийгөө үхүүлэвэл Христ надад шинэ амьдрал өгөх мэт санагдаж байсан! Тэгэхэд надад ямар нэг үйлс, эсвэл миний оюун бодол дахь хүсэл байгаагүй, харин Христ дотор зүрх сэтгэлээрээ амралтыг олж, Христ намайг аварсан! Тэр Өөрийнхөө цусаар миний бүх гэмийг угаасан! Яг л энэ мөчид би Христийг эсэргүүцэхээ болисон. Миний бүх л хийх ёстой зүйл бол Түүнд итгэх гэдэг нь надад маш тодорхой байсан; Энэ нь надад хориглогдох болон зөвхөн Христ л байсан тэр үеийг би яг таг тодорхойлж чадна. Би бууж өгөх хэрэгтэй болсон! Яг тэр агшинд надад ямар нэг махбодийн хувьд мэдэрсэн эсвэл нүд гялбам гэрэл тусаагүй, надад ямар нэг мэдрэмж хэрэгтэй байгаагүй, Христ л надад байсан! Христэд итгэх мөчид миний гэм нүгэл миний сүнснээс зайлуулагдсан мэт зүйлийг би мэдэрсэн. Би гэм нүглээсээ эргэж, зөвхөн Есүс рүү хараагаа чиглүүлсэн! Есүс намайг аварсан.
      Сайн чуулганд өсөж торнисон ч Есүсийг эсэргүүцсээр байсан ийм өчүүхэн төдий гэмтэн намайг Тэр хэрхэн уучлах заавал хайрлах ёстой байсан гэж үү! Миний өөрчлөлтийг туулсан амьдрал хийгээд Христийн төлөөх миний илэрхийлж буй хайрын үгс үнэхээр маш богинохон байдлаар илэрхийлэгдэж буй мэт санагддаг. Христ миний төлөө амиа өгсөн, ийм учраас би өөрийн бүхийл зүйлийг Түүнд өргөдөг. Хэдий би Есүсийн чуулганыг нулимж, Түүний авралын ажлыг доромжлон гутааж байсан ч Тэр хаан ширээгээ орхиод миний төлөө загалмайд үхэхээр ирсэн; Би яаж Түүний хайр хийгээд өршөөл нигүүлслийг үргэлжид тунхаглах вэ? Есүс миний үзэн ядалт, уур хилэнг зайлуулж оронд нь надад хайрыг өгсөн. Тэр надад зөвхөн шинэ эхлэлээс илүү зүйлийг өгсөн – Тэр надад шинэ амьдрал өгсөн.

Элч Паулын Ром 7-р бүлгийн сүүлийн хоёр эшлэлд хэлсэн зүйл бол жинхэнэ өөрчлөлтийн загвар юм гэсэн Др Мартин Лойд Жонстой би санал нэг байна. Др Лойд Жонс эдгээр эшлэл нь Паулын хувийн өөрчлөлтийг илэрхийлсэн хэмээн хэлсэн. Би санал нэг байна. Паул ийнхүү хэлсэн,

“Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?” (Ром 7:24).

Энэ бол өөрчлөлт! – гэмтэн өөрөөсөө татгалзан түүнийг боолчилж буй нүгэлт зүрх сэтгэлээ үзэн ядах тэр мөчид. Гэхдээ Паул дараа нь ийнхүү хэлсэн,

“Бидний Эзэн Есүс Христээр Бурханд талархал нь байх болтугай.” (Ром 7:25).

Энэ бол өөрчлөлт – Нүгэлт гэмтэн Эзэн Есүс Христээр аврагдахад! Энд анх удаагаа гэмт хүн өөрийгөө ямарч найдваргүй гэмийн боол гэдгээ хүлээн зөвшөөрсөн тухай байдаг бөгөөд эцэст нь Есүс рүү эргэн Түүний цусаар гэм нүглээ угаалгадаг. Өнөөгийн бидний цаг үе дэх хамгийн гамшигтай зүйлийн нэг бол ихэнх евангелистууд хүн бүр эдгээр хоёр маш – чухал замаар явна гэдгийг ерөөсөө зөвшөөрдөггүй. Хамгийн анхны сэтгэл шаналал эсвэл магадгүй бүр ийм зүйл байхгүйгээр шийдвэрлэлтийг дэмжигч хүмүүс гэмтний залбиралыг үйлдүүлдэг. 1859 оноос хойш Америкт үндэсний хэмжээний өөрчлөлт авчирсан сэргэлт байхгүй байгаагийн хамгийн гол нэг шалтгаан бол энэ гэдэгт би итгэдэг.

Тиймээс хэрвээ та нар манай чуулганд сэргэлт ирээсэй хэмээн хүсэж байгаа бол эдгээр зүйлийн төлөө зайлшгүй залбирах хэрэгтэй. Нэгдүгээрт, Бурхан Ариун Сүнсээ илгээснээр гэмт хүмүүс гэм нүглээ ухаарахын төлөө залбир. Хоёрдугаарт, Бурханы Сүнс тэдэнд Есүсийг илчлэхийн төлөө болон тэднийг Түүн рүү хөтлөн дагуулахын төлөө, Түүний загалмайн үхлээр уучлал авч, Түүний ариун Цусаар гэм нүглээсээ ариусахын төлөө залбир!

Пастор Бриан Х.Эдвардс сэргэлтийн төлөөх залбирал бол өөрчлөгдөлт, сэтгэл шаналал (ухаарал) болон сэргэг бус” байдалд анхаардаг хэмээн хэлсэн. (Revival, Evangelical Press, 2004 хувилбар, хуудас. 127).

Яагаад сэргэлтийн төлөө залбирагчид “өөрчлөгдөлт”-өөс гадна “сэтгэл шаналал” болон “сэргэг бус” байдлын төлөө залбирах ёстой вэ? Учир нь эдгээр өөчрлөгдсөн хүмүүс нь эргэж шарвах магадлалтай байдаг. Нэгдүгээр Хятад Баптист Чуулганд сэргэлт ирэхдээ зүрх сэтгэлдээ гэм нүглээр дүүрсэн аврал авсан хүмүүсийн дунд өрнөсөн. Тэд өөрсдийн гэм нүглээ бүхийл хүмүүсийн өмнө нээлттэйгээр нулимс асгаруулан гэмшисэн. Тэдний зарим нь чуулган дахь бусад хүмүүсээ үзэн ядаж байсан. Зарим нь амьдралдаа нууцлагдмал гэм нүглүүд нэвтрэн орохыг хүлээн зөвшөөрсөн байсан. Тэд нэг их чухал биш хэмээн хэлж байсан гэм нүгэлдээ өршөөл эрж байсан. Гэхдээ Ариун Сүнс бууж ирэхэд тэд зүрх сэтгэлийн шархтай байсан. Тэд залбирал нь үнэхээр үхмэл хийгээд хүйтэн хөндий байгааг хүлээн зөвшөөрсөн байсан. Тэд чуулганыхаа хүмүүст уурлаж, тэднийг үзэн ядаж байсан. Бусад нь Бурхан тэднийг хийгээсэй хэмээн хүсэж байсан зүйлийг мэдэж байсан ч ямар нэг зүйл хийхээс татгалзаж байсан.

Энд манай чуулганд ямар нэг зүйл дээр Бурханыг дуулгавартай дагахаас татгалздаг Христэд итгэгч байж магад. Энэ нь сэргэлт ирэхэд саад болж болно! 1970 онд Кентаки дахь Вилморийн Асбурри коллежид сэргэлт ирэхэд хэдэн зуун аврал авсан оюутнууд өөрсдийгөө олон нийтийн өмнө... гэмших ёстой гэдгийг мэдэрсэн. Тэд заримдаа хэдэн цагаар ч хамаагүй нэг эгнээнд зогсоод өөрсдийнхөө [дуулгаваргүй байдал] болон залбирал хийлгүүлэхээр... гэм нүглээ гэмшихийн төлөө чуулганы микрофон ирэхийг хүлээн зогсож байсан.

Асбуррийн цугларалтыг удирдаж байсан хүн өөрийнхөө товчхон гэрчлэл хуваалцаад, оюутнууд өөрсдөө хэрхэн Христийг хүлээн авсан талаараа ярих боломж олгохын тулд уриснаас өөрөөр номлол ерөөсөө хийгээгүй. Тэнд ямар нэг онцгой зүйл ерөөсөө байгаагүй. Нэг оюутан урилгыг хүлээн авч гарч ирсэн. Тэгээд өөр нэг нь. Дахиад өөр нэг нь. “Тэгээд удалгүй тэд индэр рүү бөөнөөрөө урссан.” хэмээн тэр хэлсэн. “Энэ ердөө л нурсан” Аажим аажмаар, тайлбарлахын аргагүйгээр оюутнууд болон факультетийнхэн өөртэйгээ адил нэг нэгнээ олоод намуухнаар залбирч, уйлж, дуулж байсан. Тэд буруу зүйл хийсэн хүмүүсээ олж очоод тэднээс уучлалт гуйж байсан. Чуулганы үйлчлэл бүр найм хоног [нэг өдөр хорин дөрвөн цаг] үргэлжилсэн.

Асбурри дахь сэргэлт болж буй яг тэр мөчид Нэгдүгээр Хятад Баптист Чуулганд яг тийм зүйл бас тохиолдож байсан. Хятад залуусын гэм нүглийн гэмшил болон залбирал нь хэдэн цагийн турш үргэлжилсэн. Нээлттэй гэмшил бол 1910 оны Солонгосын сэргэлтэд бол түгээмэл зүйл байсан. Өнөөдөр Хятадад агуу сэргэлт явагдаж байгаа бөгөөд Христэд итгэгчид нь нулимс асгаруулан нээлттэй гэмших нь бол түгээмэл байдаг. Еван Робертс Бурханд бууж өгөөд 1905 оны Велш дэх сэргэлтийн удирдагч байхдаа “Эзэн, намайг бөхийлгөөч” хэмээн хашгирсан. Харин таны хувьд ямар байна? Та нарыг Бурхан бөхийлгөхийн төлөө залбирдаг уу? “Өө, Бурхан, Намайг шалгаач” дуулцгаая.

“Өө, Бурхан, намайг судлан, миний зүрхийг мэдээч:
Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээж:
Мөн миний зүрхийг мэдээж:
Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээж:
Хэрвээ надад хөнөөлт үйл буй бол хараач:
Тэгээд намайг мөнхийн зам руу хөтлөөч.”
   (Дуулал 139:23, 24).

Амьд Бурханы Сүнс айлчлахын төлөө бид залбирдаг
Амьд Бурханы Сүнс айлчлахын төлөө бид залбирдаг
Намайг хайлуулж, хэвэлж, эвдэж, бөхийлгөөч.
Амьд Бурханы Сүнс айлчлахын төлөө бид залбирдаг.

Хэрвээ Бурхан Өөрийнхөө Сүнсийг сэргэлтийн хамт илгээвэл энэ ч гэсэн манай чуулганд хэрэгжих боломжтой. ““Өө, Бурхан, Намайг шалгаач” Үүнийг намуухнаар дуулцгаая.

“Өө, Бурхан, намайг судлан, миний зүрхийг мэдээч:
Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээж:
Мөн миний зүрхийг мэдээж:
Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээж:
Хэрвээ надад хөнөөлт үйл буй бол хараач:
Тэгээд намайг мөнхийн зам руу хөтлөөч.”
   (Дуулал 139:23, 24).

Амен.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.