Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ДР ЛИНИЙ ЗАЛБИРАЛ ХИЙГЭЭД ЗАЛБИРЛЫН ЦУГЛААНЫ ТАЛААРХИ ХИЧЭЭЛ

DR. LIN’S TEACHINGS ON PRAYER
AND PRAYER MEETINGS
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Evening, May 29, 2016

“Харин Хүний Хүү ирэхдээ, газар дээр итгэл олох болов уу? гэжээ.” (Лук 18:8).


Ихэнхи тайлбарууд энэ эшлэлд тохирсон зөв тайлбарыг хийгээгүй байдаг. Жишээлбэл нэгэн алдартай тайлбарт ийнхүү хэлдэг, “Газар дэлхийн ерөнхий нөхцөл байдал үл итгэлийн нэгэн цул байх болно.” Гэхдээ уг эшлэлд Есүс ийм зүйлийн талаар хэлээгүй. Тэр эцсийн цаг үед энд тэр чигээрээ урвалт байх, эсвэл Түүнийг эргэн ирэх үед энд ямарч Христэд итгэгч хүн байхгүй байх талаар асуугаагүй. Үнэндээ Есүс Петрт үүнээс эсрэг зүйлийг хэлсэн,

“Энэ хадан дээр Би Өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй.” (Матай 16:18).

Босоод “Хааны титэм хийгээд сэнтийнүүд мөхөж болно!” дуулцгаая. Энэ дууны номны 4-т байгаа.

Хаанчлалууд унаж босон тэдний титэмүүд, сэнтийнүүд мөхөж болно,
   Харин Есүсийн чуулган өөрчлөгдөхгүй байх болно;
Тамын үүд чуулганы эзлэлийг хэзээч эсэргүүцэж чадахгүй;
   Бидэнд үл унах Христийн амлалт байдаг.
Урагшилцгаа, Христийн цэргүүдээ, тулаанд давших мэт,
   Өмнө нь Есүсийн явсан загалмайтай.
(“Onward, Christian Soldiers” Sabine Baring-Gould, 1834-1924).

Одоо сууцгаана уу.

Матай 16:18 бидэнд хичнээн их, аймшигтай Агуу Урвалтууд ирж байгааг ч үл тоон Христ ирэхэд итгэлээ сахисан олон Христэд итгэгчид байх болно гэдгийг хэлдэг. Жинхэнэ Христэд итгэгч олон хүмүүс дээш өргөгдөх бөгөөд ялангуяа өнөөдөр жинхэнэ сэргэлт явагдаж байгаа Хятад болон Гурав дахь ертөнцөд.

“Учир нь Эзэн Өөрөө тушаалын үгтэй, тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно. Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд Эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно. ” (I Тесалоник 4:16-17).

Үлэмж их зовлонгийн үед ч гэсэн олон хүмүүс аврагдах болно.

“бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй ажээ.” (Илчлэлт 7:9).

Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгожээ.” (Илчлэлт 7:14).

Иймд Тэр доорхи эшлэлийг хэлэх үедээ Тэр дахин ирэхдээ авралын итгэл байхгүй байх талаар ерөөсөө хэлээгүй байсан.

“Харин Хүний Хүү ирэхдээ, газар дээр итгэл олох болов уу? гэжээ.” (Лук 18:8).

Миний удаан хугацааны пастор Др.Тимоти Лин (1911-2009) бол библийн талаар гүнзгий судалсан хүн байсан. Тэр Еврей хэл болон Нэг овог төрлийн Хэл судлалаар Ph.D хамгаалсан хүн. 1950-д онд Боб Жонс Их Сургуулийн аспирантурт тэрээр Системчлэгдсэн Теологи, Библийн Теологи, Хуучин Гэрээний Еврей хэл, Библийн Арамай хэл, Сонгодог Араб хэл, Пешитта Сириа, зэрэг хичээлүүдийг заадаг байсан. Хожим нь тэр Хятад Евангелист Сургуульд 3-р Др Жеймс Хадсон Тайлорын дараа ерөнхийлөгч нь болсон.

Др Лин өнөөдрийн энэ эшлэлд маш зөв тайлбар хийсэн,

“Харин Хүний Хүү ирэхдээ, газар дээр итгэл олох болов уу? гэжээ.” (Лук 18:8).

I. Нэгдүгээрт, шургуу залбирлын чухал байдал.

Др Тимоти Лин бол хэд хэдэн Америкийн сургуульд багшилж, Тайван дахь Хятад Евангелист Сургуульд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Библийн агуу судлаач байсан. Мөн тэр New American Standard Bible (NASB)-ийн Хуучин Гэрээний хэсгийг орчуулах хэсэгт оролцож явсан. Др Лин намайг хорин дөрвөн жилийн турш хоньчилсон хүн. Би ямарч эргэлзээгүйгээр Др Лин бол миний урьд өмнө харж байгаагүй хамгийн нөлөөтэй пастор гэж хэлж чадна. Би түүний чуулганд явж байхдаа Бурхан хэдэн зуун хүнийг аварч, чуулган руу нь явуулсанаар сэргэлтийг өгч байсныг харж байсан. Др Лин ийнхүү хэлсэн,

“Итгэл” гэдэг үг Библид маш өргөн утгаар ашиглагддаг. Үүний жинхэнэ утга нь хам сэдвийг нь маш анхааралтай судалсанаар л тодорхойлох боломжтой байдаг. Энэ эшлэлийн өмнө бид цаг үргэлж залбирах хэрэгтэйг болон сэтгэл алдрахгүй байх талаар сургамжилсан үлгэр [Лук 18:1-8a] байдаг, тэгээд уг эшлэлийн дараа үргэлжилэх сургаалт зүйрлэлд [Лук 18:9-14] Фарисай болон татвар хураагч хоёрын залбирлын талаар гардаг. Тийм болохоор энэ эшлэлд [Лук 18:8] буй “итгэл” гэсэн үг нь итгэлийн залбирлын талаар өгүүлж байгаа нь маш тодорхой байна. Мөн манай Эзэний уй гашуу болж шалтгаан нь Түүнийг дахин ирэх үед Чуулганууд нь итгэлийн залбиралаа гээсэн байх болно гэдгийг тодорхойлдог. (Timothy Lin, Ph.D., The Secret of Church Growth, First Chinese Baptist Church of Los Angeles, 1992, хуудас. 94-95).

Др Лин Лук 18:1-8 дугаар зүйлд буй сургаалт үлгэрийн гол санаа нь Христэд итгэгчид сэтгэл алдрахгүйгээр залбирсаар байх хэрэгтэй гэдгийг өгүүлдэг гэж хэлсэн. Наймдугаар эшлэлд бидний амьдарч буй эцсийн өдрүүд дэх Христэд итгэгчид залбиралдаа тууштай байх итгэлгүй байх болно гэдгийг харуулдаг. Тийм болохоор бид уг эшлэлийг дараах байдлаар тайлбарлаж болно,

“Харин Хүний Хүү ирэхдээ, газар дээр [шургуу залбиралын] итгэл олох болов уу? гэжээ.” (Лук 18:1,8).

Др Лин цааш нь ийнхүү хэлсэн,

Үнэндээ өнөөгийн сүм чуулгануудын залбиралын цуглаан эзэнгүйрч [эсвэл долоо хоногийн дундуурх ганц эсвэл хоёрхон удаа залбирах төдий Библи судлалын цагаар солигдож] байна. Ийм харамсалтай байдалд орох болсон нь маш олон чуулганууд энэ чухал анхааруулгыг тэр чигээр нь үл ойшоож, өөрийн хувийн сонирхолдоо хөтлөгдөх байдлыг өөгшүүлэх байдлаар [үргэлж] өөрсдийнхөө залбиралын цагийг хамтдаа зогсоодог. Энэ бол гарцаагүй Эзэний дахин ирэлт маш ойрхон гэдгийн [нэгэн] тэмдэг юм! Өнөө үед олон [чуулганы гишүүд] өөрсдийнхөө Эзэнд гэхээсээ илүүтэй телевизорыг тахин шүтэж байна... Энэ бол үнэхээр харамсалтай зүйл юм!... эцсийн өдрүүдийн чуулганыг харуулдаг... залбирлын цуглаанд хандсан маш их үл тоомсоргүй [сонирхолгүй] байдал (Timothy Lin, Ph.D., адил., хуудас. 95).

Ийм л болохоор Лук 18:8 бүрэн авралын итгэлгүй, залбиралгүй байдал, бидний амьдарч буй цаг үеийн тэмдэг, Христийн дахин ирэхийн өмнөх чуулгануудын залбиралгүй байдлын тэмдэгийг бидэнд өгдөг. Чуулгануудын энэ залбирдаггүй байдал бол бидний Эзэний дахин ирэхээс өмнөх бидний амьдарч буй эцсийн өдрүүдийн шинж тэмдэгүүдийн нэг нь юм.

“Харин Хүний Хүү ирэхдээ, газар дээр [шургуу залбиралын] итгэл олох болов уу? гэжээ.” (Лук 18:8).

“Залбирахыг надад заагаач” дуулцгаая.

Залбирахыг минь заагаач, Эзэн, залбирахыг минь заагаач;
   Энэ бол миний өдрөөс өдөрт дэх зүрхний минь хашгираан;
Би Таны хүсэл, Таны замыг мэдэхийг хүсэж байна;
   Залбирахыг минь заагаач, Эзэн, залбирахыг минь заагаач;
   (“Залбирахыг минь заагаач” Albert S. Reitz, 1879-1966).

II. Хоёрдугаарт, залбирлын цуглааны чухал байдал.

Др Лин бас ганцаарчилсан хувийн залбиралд залбиралын цуглаан дээр хамтаараа үйлдэж буй залбиралын хүч чадал хийгээд эрх мэдэл нь байдаггүй гэдгийг онцолсон. Тэр ингэж хэлсэн,

Хүмүүс чи ганцаарчилан залбирах эсвэл группээр залбирах нь аль нь ч ялгаагүй, чи гэртээ ганцаараа залбирах, эсвэл сүм дээр ах эгч дүүстэйгээ хамтдаа залбирах нь нэг их тийм чухал биш хэмээн үргэлж хэлдэг. Иймэрхүү үзэл нь зөвхөн өөрийн залхуурлыг тайтгаруулах гэсэн эсвэл залбирлын хүчийг үгүйсгэх гэсэн нэгэн төрлийн арга ядсан хэлбэр юм! Бидний Эзэн залбирлын энэ тал дээр юу гэж хэлсэийг үзээрэй.

“Би та нарт дахин хэлье. Хэрэв та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл, тэнгэр дэх Миний Эцэг үүнийг чинь тэдний төлөө биелүүлэх болно. Учир нь хоёр буюу гурван хүн Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав.” (Матай 18:19-20).

     Бидний Эзэн энэ тэнгэрлэг эрх мэдлийг ашиглах байдал хэзээч нэг хүний зүтгэлээр болохгүй, харин зөвхөн бүх л чуулганы хамтын зүтгэлээр биелэх болно гэдгийг бидэнд тодорхойгоор сануулсан. Өөрөөр хэлбэл бүхийл чуулган зөвхөн... нэгэн санаагаар [залбирах] үед л... чуулган чаддаг бөгөөд улмаар ийм агуу үр нөлөөтэй тэнгэрлэг эрх мэдэлтэй [болдог.]
     Хэдий тиймч эцсийн өдрүүд дэх чуулган энэ үнэний бодит байдлыг үзэж чадахгүй, эсвэл Бурханы хүчийг [буулгахын] төлөөх үр ашигтай процедурыг санадаггүй. Энэ хичнээн их гарц хохирол вэ! [Чуулганд] тэнгэрээс өгөгдсөн тэнгэрлэг эрх мэдэл байдаг, чуулган дарамтанаасаа салахаар, Бурханы оршихуйг мэдрэхийг дэмжих зорилгоор Сатаны ажлыг хүлэхийг хүсэж байгаа хэдийч энэ нь дээрээс ирэх мэдлэгээр биш юм. Ээ халаг гэж, энэ гүйцэлдэх боломжгүй! (Timothy Lin, Ph.D., адил., хуудас. 92-93).

Тиймээс, Др Лин итгэлийн залбиралын туйлын чухлыг заасан, мөн чуулганы залбирлын цуглааны туйлын чухлыг ч хэлсэн. Босоод “Залбирахыг надад заагаач” дуулцгаая.

Залбирахыг минь заагаач, Эзэн, залбирахыг минь заагаач;
   Энэ бол миний өдрөөс өдөрт дэх зүрхний минь хашгираан;
Би Таны хүсэл, Таны замыг мэдэхийг хүсэж байна;
   Залбирахыг минь заагаач, Эзэн, залбирахыг минь заагаач;
   (“Залбирахыг минь заагаач” Albert S. Reitz, 1879-1966).

Одоо сууцгаана уу.

III. Гуравдугаарт, залбирлыг “нэгэн санаагаар” хийхийн чухал байдал.

Одоо Үйлс 1:14 дүгээр зүйлийг гаргаад чангаар уншицгаая.

“Тэд хэсэг эмэгтэйчүүд, Есүсийн эх Мариа болон Түүний дүү нарын хамт нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж байлаа.” (Үйлс 1:14).

“Тэд хамтдаа нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж...” Др Лин ийнхүү хэлсэн,

Хятад Библи “нэг санаагаар” гэдэг үгийг “нэг зүрх сэтгэл болон ижил оюун бодлоор” хэмээн орчуулдаг. Тиймээс, Бурханы оршихуйтай залбирлын цуглаан хийхийн тулд бүх оролцогчид зөвхөн залбирлын жинхэнэ чухал байдлыг ойлгох ёстой бус, харин тэд [залбирлын цуглаанд] ирэхдээ чин сэтгэлийн хүсэл эрмэлзэлтэйгээр заавал байх ёстой... Бурханд хандан гуйлт, залбирал, зуучлан залбирал, талархалаа өргөхдөө нэгэн санаагаар. Ингэж байж залбиралын цуглаан амжилтад хүрч, улмаар бусад үйлчлэлд ч гэсэн үр дүн гардаг. (Timothy Lin, Ph.D., адил., хуудас. 93-94).

“Нэг санаагаар залбирахдаа” хэн нэг нь төлөөлөн гуйж байвал бид бүгдээрээ “амен” хэмээн хэлэх ёстой. Бид бүгдээрээ “амен” хэмээн хэлж байгаа нь бид “нэг санаагаар” гуйж байнаа гэсэн үг.

Чи Др Линий шургуу залбиралийн чухал байдал, залбирлын цуглааны чухал байдал, залбирлыг “нэг санаагаар” хамтдаа залбирахын чухал байдлын талаархи хичээлийг сонсож байна. Хэдий тийм ч энэ үдэш та нарын зарим нь манай залбирлын цуглаанд ерөөсөө оролцоогүй байгаа. Та нарын сүнслэг амьдрал үнэхээр нойл байгаад гайхах зүйл үгүй! Өнөө орой та нараас хэн нэг нь “Пастораа, одооноос эхлээд би хамгийн багадаа нэгч болтугай залбирлийн цуглаанд оролцох болно” хэмээн хэлэх хүн байна уу? Нүдээ аницгаана уу. Хэрвээ чи ингэхийг хүсэж байгаа бол гараа өргөнө үү. Эдгээр хүмүүс амлалтаа сахихад нь Бурхан туслахын төлөөнөө хүн бүр залбирч өгнө үү! (бүгд залбир).

Хэрвээ та одооч гэсэн аврагдаагүй бол ядаж Бямба гарагийн оройн залбирлын цуглаанд ирж байгаарай хэмээн би чамд зөвлөж байна. Одоо нүдээ аницгаана уу. Хэн нь “Тиймээ, пастораа, би Бямба гараг бүрд залбирлийн цуглаанд ирэх болно” гэж хэлэх вэ? Ийм хүмүүс нь гараа өргөнө үү. Эдгээр хүмүүс амлалтаа сахихад нь Бурхан туслахын төлөөнөө хүн бүр залбирч өгнө үү! (бүгд залбир).

Христ та нарын гэмийн төлөө Загалмайд үхсэн. Тэр гэм нүглийг чинь угаахаар Өөрийнхөө цусыг урсгасан. Тэр аймшигтай зовлон тарчлал дундуур явж, Загалмайд хадагдаж, чиний гэмийн оронд үхсэн. Тэр үхлээс гурав дахь өдрөө дахин амилсан. Тэр одоо Бурханы баруун гар талын ширээнд залран байгаа. Христ рүү ирээрэй, чи гэм нүглээсээ аврагдах болно.

Энэ орой бидний дунд аврал аваагүй хүмүүс өөрийнхөө авралын төлөө биднээр залбируулах хүсэлтэй хүн байна уу? Нүдээ дахиад аниарай. Гараа өргөөрэй, тэгвэл бид чиний төлөө гуйх боломжтой болно. Хүн бүр эдгээр хүмүүс гэмээ гэмшээд, Христийн цусаар цэвэрлэгдэхийн тулд Түүн рүү ирэхийн төлөө залбирч өгөөрэй! (бүгд залбир) Одоо босоод дууны номонд буй “Залбирахыг надад заагаач” хэмээх 7 дугаар дууг бүх 3 бадагаар нь уулцгаая.

Залбирахыг минь заагаач, Эзэн, залбирахыг минь заагаач;
   Энэ бол миний өдрөөс өдөрт дэх зүрхний минь хашгираан;
Би Таны хүсэл, Таны замыг мэдэхийг хүсэж байна;
   Залбирахыг минь заагаач, Эзэн, залбирахыг минь заагаач;

Залбирлын хүч, Эзэн, залбирлын хүч,
   Энд дэлхийд гэм, зовлон, санаа алдалт байна,
Хүмүүс орхигдож, үхэж, сүнснүүд алга болж байна;
   Өө, надад хүчийг өгөөч, залбирлийн хүч!

Миний туйлдсан хүсэл, Эзэн, Та шинэчилж чадна;
   Миний төрөлхийн гэмийг Та арилгаж чадна;
Намайг одоо шинэ хүчээрээ зөвхөн дүүргээч;
   Залбирах хүч чадал, мөг хийх хүч чадал!
(“Залбирахыг минь заагаач” Albert S. Reitz, 1879-1966).

Др Чан энэ орой хэн нэгэн аврагдахын төлөө та төлөөлөн залбирч өгнө үү. Хэрвээ та бидэнтэй жинхэнэ Христэд итгэгч болох талаар ярилцахыг хүсэж байгаа бол Др Каган, Жон Каган, Ноа Сонг нарыг дагаад яг одоо арын хэсэг рүү яваарай. Тэд та нарын аврал болон бусад асуудлаар ярилцах боломжтой өрөө рүү дагуулах болно.

ЭНД ДАРААД ДР ЛИНИЙ НАМТАР ТҮҮХИЙГ ВИКИПЕДИАГААС УНШААРАЙ.

Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Лук 18:1-8 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
(“Залбирахийг минь заагаач” Albert S. Reitz, 1879-1966).


үндэс

ДР ЛИНИЙ ЗАЛБИРАЛ ХИЙГЭЭД ЗАЛБИРЛЫН ЦУГЛААНЫ ТАЛААРХИ ХИЧЭЭЛ

DR. LIN’S TEACHINGS ON PRAYER
AND PRAYER MEETINGS

Доктор Р.Л Химерс Жр

“Харин Хүний Хүү ирэхдээ, газар дээр итгэл олох болов уу? гэжээ.” (Лук 18:8).

(Матай 16:18; I Тесалоник 4:16-17; Илчлэлт 7:9, 14)

I.   Нэгдүгээрт, шургуу залбирлын чухал байдал, Лук 18:8.

II.  Хоёрдугаарт, залбирлын цуглааны чухал байдал, Матай 18:19-20.

III. Гуравдугаарт, залбирлыг “нэгэн санаагаар” хийхийн чухал байдал,
 Үйлс 1:14.