Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 39 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




БУРХАНЫ ХАРИУЛДАГ ЗАЛБИРАЛУУД

THE PRAYERS GOD ANSWERS
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Evening, May 22, 2016

“Елиа бидэнтэй адил жирийн хүн байсан. Бороо оруулахгүйн тулд түүнийг шургуу залбирахад гурван жил зургаан сар газарт бороо ороогүй билээ.” (Иакоб 5:17).


Елиагийн эдгээр залбиралын талаар Хуучин гэрээнд дурьдаагүй нь сонирхол татдаг. Энд зөвхөн Бурханд хэлээгүй зүйлсэд ч Тэр хариулах болно гэдэгт эш үзүүлэгч мэдэж байсан тухай бидэнд өгүүлдэг (Хаадын дээд 17:1). Елиагийн залбиралууд нь Иакобт онцгой илчлэлтээр өгөгдсөн гэж надад санагддаг. Гэхдээ Хуучин Гэрээнд Елиа Ахабт юу хэлсэн талаар л мэдээлэл өгөгдсөн. Др МсЖий эш үзүүлэгч нар л хүмүүст ярьдаг, харин тахилч нар Бурханд ярьдаг байсан хэмээн тайлбарласан. Елиа эш үзүүлэгч байсан болохоор Библи бидэнд Елиагийн Ахабт хандан хэлсэнийг л бидэнд харуулдаг. Елиа Бурханд юу хэлсэн талаар Бурхан Иакобт илчлэх хүртэл нууцлагдсан байсан. Елиа Ахабт хандан ийнхүү хэлсэн,

“Миний хүндэтгэдэг Израилийн Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч орохгүй, шүүдэр ч буухгүй болно гэв.” (I Хаадын дээд 17:1).

Хэрвээ Иакоб 5:17 Бурханы онгодоор Иакобт өгөгдөөгүй бол өнөөдөр бид нар Елиагийн ган гачиг болон борооны талаархи залбиралыг сайн мэдэхгүй байх байсан. (II Тимот 3:16).

Эшлэл бидэнд Елиа ган гачиг хийгээд борооны төлөө “шургуу” залбирсан гэдгийг хэлдэг. Грек хэлэндээ “шургуу ” гэдэг үг нь “тэр сүсэгтэйгээр залбирсан” гэсэн утгатай. Томас Мэнтон (1620-1677) энэ нь “хэл яриа хийгээд зүрх сэтгэлийн зохицол; зүрх сэтгэл залбирсан ба хэл яриа ч залбирсан” (Commentary on James, The Banner of Truth Trust, 1998 дахин хэвлэлт) гэдгийг харуулдаг. Энэ нь өндөр дуугаар залбирахаас хавьгүй дээр гэдэгт би итгэдэг. Залбиралын үгс нь зүрх сэтгэлтэй хоршисныг харуулдаг гэсэн Мэнтоны санааг би зөв гэж бодож байна. Энэ нь залбиралд хэлсэн үг нэг бүр нь чин зүрх сэтгэлийн шургуу залбирал байдаг гэсэн утгатай.

Олон жилийн турш би залбирал маань хариугаа авч байсан гайхамшигийг олонтаа харж ирсэн. Гэхдээ миний залбирсан бүх л зүйл тэр даруй биелэж байгаагүй. Залбиралын гайхамшигтай хариултууд эхэндээ намайг залбирч байхад маш хүчтэй хүнд ачаа болж ирдэг. Энэ зүйлийн талаар бодохгүй байж чадахгүй тийм зүйл болдог. Хуучны Христэд итгэгчид үүнийг “хүнд ачаа” гэж нэрлэдэг байсан бөгөөд энэ нь чамд ямар нэг хүнд зүйл болон тохогдож чамайг маш хүнд дарамтанд оруулж, энэ нь чам руу байнга буцан ирж хүнд дарамт учруулдаг. Тэгээд чи хариулт нь ирэх хүртэл залбирдаг.

Христ залбирлын хариу ирэх хүртэл бидэнд ирдэг хүнд ачаа болдог зүйлсийн төлөө тасралтгүй залбирахын чухлыг харуулсан хоёр сургаалт зүйрлэлийг хэлсэн байдаг. Эхнийх нь “Цөхөрдөггүй Найзын Сургаалт үлгэр” гэж нэрлэгддэг. Цөхөрдөггүй гэдэг нь “шаргуу” эсвэл бүр “ядаргаатай” гэсэн утгатай. Энэ сургаалт үлгэр Лук 11:5-13-д өгөгдсөн байдаг. Энэ нь Скотфилд Библи Судлалын 1090 дүгээр хуудсанд байгаа. Босоод хамтдаа чангаар уншья.

“Тэгээд Тэр тэдэнд -Та нарын нэг чинь найзтай байж л дээ. Тэгээд түүн дээр шөнө дүлээр очиж, "Найз аа, надад гурван талх зээлдүүлээч, найз маань холоос над дээр иржээ. Түүний өмнө тавих юм надад юу ч алга" гэхэд нь дотроос тэр "Битгий надад төвөг удаад бай. Хаалгаа хэдийн түгжээд би ч, хүүхдүүд маань ч орондоо орцгоосон. Би босож, чамд юм өгч чадахгүй" гэжээ. Би та нарт хэлье. Хэрэв тэр хүн анд нөхрөө гээд босож, юм өгдөггүй юмаа гэхэд цөхрөлтгүйгээс нь болж, тэр босож, түүнд хэрэгтэйг нь өгөх болно. Би та нарт хэлье. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Учир нь гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ. Эцгүүд та нарын нэгээс чинь хүү нь загас гуйвал оронд нь могой өгөхгүй нь лавтай. Тийм биш гэж үү? Эсвэл хүү нь өндөг гуйвал, эцэг нь хилэнцэт хорхой өгөхгүй биз дээ? Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй гэв.” (Лук 11:5-13).

Одоо сууцгаана уу.

Сургаалт үлгэр бүхэлдээ бид гуйсан зүйлээ авах хүртэл залбирал хийгээд гуйлтаа тасралтгүй үргэлжлүүлсээр бай гэдгийг бидэнд заадаг. Ес болон аравдугаар эшлэл ингэж хэлдэг,

“Би та нарт хэлье. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Учир нь гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ.” (Лук 11:9-10).

Грек хэлэндээ “гуй,” “хай,” “тогш” гэдэг нь энгийн одоо цаг дээр байдаг. Тиймээс үүнийг “гуйхаа үргэлжлүүлсээр бай, хайхаа үргэлжлүүлсээр бай, тогшихоо үргэлжлүүлсээр бай” хэмээн орчуулж болно. Одоо 13 дугаар зүйл үзээрэй,

“Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй гэв.” (Лук 11:13).

Тиймээс энд бидний “найзуудын” хэрэгцээг хангахын тулд Бурхан Ариун Сүнсээр дамжуулан бидний шургуу гуйлтанд хариулах болно. Др Р.Райс Христэд итгэгчид сүнснүүдийг аврахын тулд Ариун Сүнсний хүчийг гуйх шаардлагатай хэмээн зөв хэлсэн. (Prayer: Asking and Receiving, хуудас. 212, 213).

Мөн адил сургааль Матай 7:7-11 дүгээр зүйлд өгөгдсөн. Энэ Скотфилд Библи Судлалын 1003 дугаар хуудсанд байгаа. Үүнийг чангаар уншицгаая,

“Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ. Хүүгээ талх гуйхад чулуу өгдөг хүн та нарын дунд байна уу? Эсвэл, загас гуйхад нь түүнд могой өгөхгүй биз дээ? Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэнгэр дэх Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст илүү сайныг өгөх нь дамжиггүй бус уу?” (Матай 7:7-11).

Уг 11 дүгээр эшлэлд өөр үгс байгааг чи анзаарах болно. ЕсүсЛук 11-д ийнхүү хэлсэн, “тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй гэв.” Харин Матай 7:11-д “тэнгэр дэх Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст илүү сайныг өгөх нь дамжиггүй бус уу?” гэсэн байдаг.

Эш үзүүлэгч Елиа бороо орохгүйн төлөө залбирахад гурван жил зургаан сарын турш бороо ороогүй. Энэ бол Бурхан түүнд үүрүүлсэн хүнд ачаа байсан. Тэгээд тэр залбирахад Бурхан бороо орохыг болиулан түүний гуйлтад хариулсан. Заримдаа Бурхан маш хурдан хариулдаг. Бусад үед Бурхан тэр даруй хариулдаггүй.

Нэгэн орой Бурхан миний залбиралд маш хурдан хариулсаныг би маш сайн санадаг. Тэр үед би арван хоёр настай байсан. Би Топанга Хавцалын оройд амьдардаг нагац ах болон эгчтэйгээ хамт байхаар тийшээ хүргэгдсэн. Би тэнд хоёр сарын турш сургуульд явсан – ахлах сургуулиа төгсөхөөс өмнө би хорин хоёр сургуульд шилжин сурсан бөгөөд тэдний нэг болох энэ сургууль руу илгээгдсэн. Ийм л учраас би коллежид ороод эхний шатандаа сурлагаасаа болоод хасагдсан. Чи хорин хоёр орчим сургууль дамживал олигтой сурч чадахгүй. Би яаж уншихыг сурсан. Би энгийн захиа хэрхэн бичих талаар сурсан. Би хэрхэн нэмж хасахыг сурсан. Би ийм л байсан. Гэхдээ би Топанга Хавцалын оройн дээр үргэлж архи уудаг нагацтайгаа хамт амьдарч байсан. Нэг орой манай хамаатан найзуудтайгаа архидаж байсан. Үнэндээ тэд маш их согтсон байсан. Тэд “Роберт хүрээд ир, машинд суу бүгдээрээ холгүйхэн явна” хэмээн хэлсэн. Би явахыг хүсэхгүй байсан, гэвч арван хоёрхон настай намайг эдгээр том залуус өргөж аваад машины арын хэсэгт оруулсан. Энэ бол манай нагацын 1940 оны Форд загварын хоёр хаалгатай машин байсан. Үүнд ердөө урьд хоёр суудал л байдаг. Тэд намайг урьд сандал арын хэсэг хоёрын багахан зайд чихэн оруулсан. Тэгээд тэд пиво болон вискийг ууж эхэлсэн. “Хэсэг жолоодлого” нь замбараагүй байдал руу эргэж, согтуурал нь далайн эрэг рүү салхи татуулан хурдлах зам руу түлхэн оруулсан. Хэрвээ чи энэ замыг мэддэг байсан бол энэ үйл явдал нь ямар аюултай зүйл болохыг амархан мэдэж чадах байсан. Зам яг л могой шиг хайш яайш тахиралдаж байсан. Тэд үнэхээр согтсон байсан бөгөөд манай нагац ойролцоогоор цагт 100 км цагийн хурдтайгаар уулнаас уруудан давхиж байсан. Тэнд миний бодлоор хурдны хэмжүүр цагт 40 км байхаар тэмдэг байсан боловч тэд цагт 100-110 км цаг хурдтай явж байсан. Амьд байгаа цагтаа би үүнийг хэзээч мартахгүй. Би одооч гэсэн хааяа энэ талаар хар даран зүүдэлдэг. Би толгойгоо доош болгоод тэр үед мэддэг байсан ганцхан залбиралаа л залбирсаар байсан. Би уулнаас уруудаж байх үедээ Эзэний заасан гуйлтыг хийж байсан – хамаг анхаарлаа төвлөрүүлэн “Биднийг хорон муугаас гэтэлгээч” хэмээн залбирч байсан. Уулын хормойд хүрээд би машинаас зугтан гараад маш их айж чичирсэн байдалтай зогсож байсан. Биднийг аварсан нь гарцаагүй Бурхан байсан гэдэгт би мэддэг. Тэнд уг зам дээр маш олон аймшигтай ослууд болдог. Би машинууд хурд хэтрүүлээг эргээс халиад доор буун шатаад дэлбэрч байсаныг харж байсан. Бурхан залбиралаар дамжуулаад биднийг аварсан. Тэгэхэд би үүнийг мэдэж байсан, одоо жаран гурван жилийн дараач үүнийг би мэдэж байгаа! Олон удаа Бурхан тэр оройных шиг богинохон залбиралд даруй хариулдаг.

Гэхдээ зарим үед бид хүлээх хэрэгтэй болдог, заримдаа бүр хариулт иртэл урт удаан хугацаанд хүлээх болдог. Арван долоон насандаа би сүмд үйлчлэхийн төлөө жүжигчин болох шийдвэрээ орхихоор шийдсэн. Энд ямар нэг сэтгэл хөдлөлд автагдсан, өөр ямар нэг мэдрэмжид тулгуурласан зүйл байгаагүй. Тэрбайтугай би өөрийгөө номлохоор “дуудагдаж байгаа” тухай ямар нэг зүйл сонсож байсанаа санадаггүй. Магадгүй зарим нэг нь ингэж хэлж болно, гэхдээ би ерөөсөө тэгээгүй. Тэгээд түүнээс хойш пасторууд үргэлж номлоход өөрийгөө “зориулах” тухай ярьж эхэлсэн. Тэд том бэрхшээл дундуур туулж байгаа тухайгаа ярьж, эцэст нь пастор байхад өөрийгөө “зориулах” шийдвэр гаргаж байсан. Үнэндээ би ийм тулаан дундуур ерөөсөө яваагүй. Би зүгээр л ингэж жүжиглэх нь мунхаг бөгөөд ямарч утгагүй гэж бодсон бөгөөд ямар ч байлаа гэсэн би номлохоор шийдсэн! Би өөрийгөө Бурханы хүсэлд захируулсан. Энэ нь намайг Хятад цуглаан руу хөтөлж, намайг мишшионер болгосон. Би Хятадад анх мишшионероор илгээгдсэн агуу Жемс Хадсон Тэйлорын талаар уншисан. Тэгээд би түүнийг өөрийнхөө үлгэр жишээ болгон дагах хүн мөн байна гэж мэдсэн.

Тиймээс би Хятад цуглаанд явсан бөгөөд боломжтой бүхийл төрлийн үйлчлэлд өөрийгөө зориулж байсан. Би бүр сүмийнхээ цэцэрлэгч, манаач, шал угаагч, сандал өрөгч гэх мэт Бурханд үйлчлэх юу л байна бүгдийг хийж байсан. Тэр үед би Мүүдий Хэвлэлийн газраас гаргасан Жон Веслигийн Сэтгүүлээс нэг хэсгээс нь хувилсан хэсгийг худалдаж авдаг байсан. Би үүнийг яг л библи унших адил дуустал нь уншидаг байсан. Тэр үед би сайн ойлгоогүй ч гэсэн энэ нь надад Анхны Агуу Сэргэлтийн талаар дүр зургийг надад өгч байсан. Веслигийн сэтгүүл намайг сэргэлтийн талаар маш их сонирхолтой болгосон. 1960-аад оны эхэнд болсон ховорхон сэргэль хэрхэн болсоныг мэдэх туршлага надад байгаагүй би дэндүү залуу байсан. Би сэргэлтийн төлөө залбирахад энэ нь болно гэсэн тийм цагаахан бодолтой гэнэн нэгэн байсан. Тиймээс би Хятад цуглаандаа сэргэлт ирэхийн төлөө залбирсан. Би үүний төлөө өдөр бүр залбирч байсан. Би үүний төлөө залбирлын цуглаан бүрд чангаар гуйдаг байсан. Би хоолны төлөө гуйж өгөөч гэх хүсэлт бүрд тэр чигээрээ л Бурхан сэргэлтийг илгээж өгөөч гэж гуйдаг байсан. Энэ бол 1960-аад оны үед миний гуйлтын гол сэдэв байсан. 1960 оны сүүлээр зуны кэмпт гэнэт сэргэлт ирж эхлэхэд би ерөөсөө огт гайхаагүй. Би үүний төлөө залбирсан учраас энэ нь болох л ёстой гэсэн хүүхдийн итгэлтэй байсан учраас тэр юм. Др Мурфи Лаум үхэхээсээ хэдэн жилийн өмнө эдгээр залбиралын талаар надад сануулж байсан. Тэр ингэж хэлдэг байсан, “Чи бүр хэн ч бодоогүй байхад үргэлж л сэргэлтийн талаар гуйдаг байж билээ.” Тэгээд тэр, “Боб чи үүний төлөө тасралтгүй гуйж байсан учраас энэ нь болно гэдэгт би итгэдэг.” гэж хэлсэн. Гэхдээ түүнийг ингэж хэлэх тэр үед би үүний талаар бараг мартсан байсан.

Хятад цуглаанд Сэргэлт ирэх тухай залбирал нь миний зүрхэнд хүнд ачаа болж байсан. Бурхан надад энэ ачааг өгсөн гэдэгт би итгэдэг. Би үүний талаар бодохгүй байж чаддаггүй байсан. Тэгээд би Бурхан хариулах хүртэл нь үүний төлөө тасралтгүй гуйсаар байсан. Хуучны Христэд итгэгчид үүнийг “Эцэст нь хүртэлх залбирал” хэмээн нэрлэдэг байсан. Энэ бол Бурхан чиний гуйсан зүйлд хариулах хүртэлх – шаргуу, цөхөрдөггүй, ядаргаатай залбирал юм! Есүс ингэж хэлсэн,

Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэнгэр дэх Эцэг тань Өөрөөс нь гуйдаг [гуйсаар байгаа] хүмүүст илүү сайныг өгөх нь дамжиггүй бус уу?” (Матай 7:7-11).

Мөн Есүс ингэж хэлсэн,

“Би та нарт хэлье. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Учир нь гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ.” (Лук 11:9,10).

Грек хэлэндээ “гуй,” “хай,” “тогш” гэдэг нь энгийн одоо цаг дээр байдаг. Тиймээс энэ нь “гуйхаа үргэлжлүүлсээр бай, хайхаа үргэлжлүүлсээр бай, тогшихоо үргэлжлүүлсээр бай” гэсэн утгатай. Др Жон Р.Райс ийнхүү хэлсэн, “Бурханы хүүхэд Бурханы амлалт болон хүлээн авахыг зөвшөөрөхгүй байгаа зүйл хэрэгцээтэй болох үедээ Бурханаас хариу болгон авах хүртлээ шургуугаар, цөхрөхгүйгээр гуйх эрхтэй байдаг. Өө, Бурханы хүмүүс залбир, залбир, залбир гэсэн зүйлд зоригжих болтугай – тэд “ЭЦЭСТ НЬ ХҮРТЭЛХ ЗАЛБИРАЛ”-аар ерөөгдөх болтугай!

Залбирсаар бай
   Чиний залбирал биелэх хүртэл,
Залбирсаар бай
   Чиний залбирал биелэх хүртэл,
Бурханы агуу амлалтууд
   Үргэлж үнэн байдаг,
Залбирсаар бай
   Чиний залбирал биелэх хүртэл,
(John R. Rice, D.D., Prayer: Asking and Receiving,
Sword of the Lord Publishers, 1970, хуудас. 213, 214).

Др Р.А Торрей өөрийнхөө алдартай How to Pray гэх жижигхэн номондоо ижил утгатай зүйлийг хэлсэн. Др Торрей ингэж хэлсэн,

Бурхан бидний эхний оролдлого бүхэнд ямар нэг зүйлсийг үргэлж өгөөд байдаггүй. Тэр биднийг хамгийн сайн зүйлийн төлөө шургуу хөдөлмөрлөх байдал руу биднийг шахсанаар биднийг хүчтэй болгон дасгалжуулахыг хүсдэг. Тэр биднийг залбирсан зүйлээ авдаг нэгэн болгодог.
     Ийм байдагт нь би талархалтай байдаг. Бид Бурханаас хүсэж буй зүйлээ авахаас өмнө удаан хугацааны туршид байн байн залбирсанаар биелэлээ олдог тэр зүйлээс илүү тийм залбирал дахь ерөөлтэй дасгалжуулалт ч гэж үгүй юм. Бурхан хүмүүсийн гуйлтыг эхний эсвэл дараах удаад нь ч гэсэн зөвшөөрөхгүй болоход үүнийг олон хүмүүс Бурханы хүсэлд дуулгавартай байх хэмээн нэрлэдэг. Тэд ингэж хэлдэг, “За яахав, магад энэ нь Бурханы хүсэл биш бизээ гэдэг.”
     Гол төлөв энэ бол дуулгавартай дагалт биш, харин сүнслэг залхуурал байдаг... Хүчирхэг эрэгтэй эсвэл эмэгтэй ямар нэг зүйлийг гүйцэтгэхээр барьж аван эхлээд эхний эсвэл хоёр дахь удаад, эсвэл бүр цаашлаад зуун удаад ч энэ нь биелэхгүй болоход тэр эрэгтэй эсвэл эмэгтэй биелэх хүртэл нь шаргуу оролдсоор л байдаг. Залбирлын хүчирхэг хүн хайж буй зүйлээ биелэж, өөртөө авах хүртлээ залбирсан хэвээр л байдаг... Бид ямар нэг зүйлийн төлөө залбирч эхлэхдээ түүнийгээ авах хүртлээ залбирахаа ерөөсөө зогсоохгүй байх хэрэгтэй. (R. A. Torrey, D.D., How to Pray, Whitaker House, 1983, хуудас. 50, 51).

Гэхдээ үүнээс өөр нэг зүйл бас байдаг. Хэрвээ чиний зүрх сэтгэл Бурханы өмнө зөв биш бол залбиралд чинь хариу ирэхгүй. Нэгдүгээр сарын эхээр Мексикийн Канкун аялахаар гэр бүлээ аваад явсан. Нэг өдөр нь манайхан Маяачуудын сүйрлийг үзэхээр явахад нь би ганцаараа үлдсэн. Би 1949-1952 оны хооронд Левис аралд болсон сэргэлтийн талаар уншисан. Би залбираад номлолоо бичсэн. Бид буцаж ирээд орой бүр сайнмэдээ дэлгэрүүлэх цугларалтыг хийх хэрэгтэйг зарласан. Чиний мэдэж байгаа шиг Бурхан тэнд байсан. Энэ нь Др Каган 89 настай ээжийгээ Христ рүү дагуулсанаар эхэлсэн. Тэр олон жилийн турш хатуурсан зүрхтэй үл итгэгч хүнээр амьдарсан тул энэ үнэхээр гайхамшиг болсон. Тэгээд дараа нь Др Каганы хадам ээж 86 насандаа итгэлтэйгээр дахин төрсөн. Бид дал гарсан настай хүмүүс дахин төрөх явдал нь бараг л байдаггүй гэдгийг статистикаас мэдэж байдаг. Тэнд хэдхэн өдрийн дотор ная гарсан хоёр настан авралыг хүлээн авсан. Үнэхээр гайхалтай! Тэгээд нэг нэгээрээ 11 залуус итгэлтэйгээр авралыг хүлээн авсан. Тэгээд хэдэн өдрийн дараа өөр нэг гайхалтай өөрчлөлт тохиосон. Хэдхэн өдрийн дотор арван дөрвөн хүн аврал хүлээн авсан.

Гэтэл дараа нь би Ром 12:1-2 дугаар эшлэлийг олон жилийн өмнө энэ чуулганд яваад авралыг хүлээн авсан хүмүүст зориулаад уншиж өгсөн.

“Иймд ах дүү нар аа, өөрсдийн биеэ Бурханд тааламжит амьд, ариун тахил болгон өргөхийг Бурханы өршөөлөөр та нараас хичээнгүйлэн гуйя. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн. Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин зүрх сэтгэлээ шинэчилснээр өөрчлөгдөж Бурханы хүсэл юу болохыг, тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлагтун.” (Ром 12:1, 2).

Чи номлол хийж байхдаа над шиг хүмүүсийн хариу үйлдлийг мэдэрч сурдаг. Би ямар таагүй зүйлийг мэдэрсэн гээч. Би хэсэг залуус хөмхийгөө зуугаад шал ширтэж байгааг харсан. Тэд хэзээч Христэд захирагдахгүй юм шиг Христийг үл тоомсорлон үнэхээр их эсэргүүцэж буйг би мэдэрсэн. Энэ нь миний зүрхэнд маш муухай мэдрэмж төрүүлсэн. Энэ нь надад эргээд тэд дахин өөрчлөгдөх хэрэгтэй юм шиг мэдрэмж бараг төрсөн. Хүмүүс зүрх сэтгэлдээ Христийн оронд энэ дэлхийн зүйлс орохыг зөвшөөрөх үед ийм зүйл болдог. Зүрх сэтгэл нь анхны өөрчлөлтийн өмнө байсантай адил шахуу болдог. Зүрх сэтгэл дахин хагарах ёстой бөгөөд Христэд дахин шинээр бууж өгөх хэрэгтэй.

Христэд бууж өгөхөөс үргэлж татгалздаг тэдгээр хүмүүсийн зүрх сэтгэлд эсэргүүцэл байнга ноёрхож байдаг. Тэр өөрийнхөө загалмайг “өдөр бүр үүрээд Намайг дага” хэмээн хэлсэн. Энд зайлшгүй “өдөр бүр” Христэд буулт хийх ёстой, эс бөгөөс бидний зүрх сэтгэл хөрж, зөрүүдлэх болдог. “Би одоо аврагдсан. Цаашид би өөрийн амьдралаа Христэд зориулах хэрэггүй” хэмээн бодох нь буруу юм. Энэ нь Элч Паулын “Өөрсдийн биеэ Бурханд тааламжит амьд, ариун тахил болгон өргөхийг... Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн. Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн: Харин зүрх сэтгэлээ шинэчилснээр өөрчлөгдөж.” Зөвхөн үүний дараа л “Бурханы хүсэл юу болохыг, тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг” (Ром 12:1, 2) батлаж чадах болно. Бурханы хүслийг мэдэхийн тулд чи өөрийгөө амьд тахил болгон Түүнд өргөж, энэ үеийн явдалд нийцэхгүй байх хэрэгтэй.

Христэд “амьд тахил” шиг өгөгдөөгүй зүрх сэтгэл бол хоёрдмол зүрх сэтгэл юм. Библи ийнхүү хэлдэг, “Тийм хүн Эзэнээс юм авна гэж бүү найдаг.” (Иакоб 1:7) Есүс ингэж хэлсэн, “Хэрэв хэн нэгэн Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, өдөр бүр загалмайгаа үүрч Намайг дага.” (Лук 9:23) Есүс чамайг өөрийгөө үгүйсгээрэй хэмээн дуудаж байна. Түүнийг дагаарай хэмээн Тэр чамайг дуудаж байна. Өө, би өөрийнхөө амьдралд түүнийг дагахаасаа, өөрийгөө үгүйсгэхээсээ татгалзсанаар хичнээн олон удаа авралын баяр хөөрөө алдсан болоо! Гэхдээ би өөрийгөө Есүст амьд тахил адил өргөхөд Эзэний баяр хөөр цаг үргэлж хэрхэн дахин эргэн ирж байсан гээч! Энэ орой би чамайг мөн адил ингээсээ гэж залбирч байна. Бараг миний бүх л амьдралын турш ноён Гриффетын дуулсан нэгэн дуунд би үнэхээр хайртай. Өсвөр насандаа төөрч, ганцаардсан би хаана ч байсан энэ дууг дуулахад нулимс өөрийн эрхгүй урсдаг,

Өө, өртөний төлөөх нигүүлсэл хичнээн агуу вэ
   Өдөр бүр би дарамтын байдалтай байдаг
Таны чөдөр адил сайн сайхнаа зөвшөөрөөч,
   Миний төөрсөн сэтгэлийг Өөртөө чиглүүлэн чөдөрлөөч.
Эзэн, амархан тэнүүчилдэг, би үүнийг мэдэрдэг,
   Би хайртай Бурханаа амархан орхидог;
Миний зүрх энд байна, Өө, үүнийг аваад тамгалаач;
   Дээрхи Таны шүүлтий төлөө үүнийг тамгалаач.
(“Өөрийнхөө эх булаг руу ирээрэй” Robert Robinson, 1735-1790).

Энэ орой энд өөрийгөө үгүйсгэж шинэчлэх – загалмайгаа үүрээд Есүс цоо шинээр дагахаа мэдэж буй хүмүүс байна уу? Энд та нараас өөрийгөө “амьд тахил” мэт Эзэнд “биеэ өргөх” хэрэгтэй хүн байна уу? Хэрвээ Бурхан энэ цагт яг ийнхүү ярьж байгаа бол би таныг суудлаасаа босоод энд урьд гарч ирээд өвдөг сөгдөөсэй хэмээн хүсэж байна. Ирээд өөрийн амьдралаа чамайг аврахаар загалмай дээр үхсэн Есүст амьд тахил мэт цоо шинээр зориул. Энд ирээд бууж өг, өөрийнхөө зүрх сэтгэл хийгээд амьдралаа цоо шинээр Есүст өргө. Энд ирээд өөрийнхөө зүрх сэтгэл хийгээд амьдралд байгаа гэм нүгэл эсвэл эсэргүүцэх байдлаа Түүний өмнө гэмш. Ирээд Есүсээс өршөөл гуйж, Түүнд дуулгавартай байдлаа шинэчлэн өөрчил. Бид хамтдаа босоход чи энд ирээд өвдөг сөгдөн залбираарай. Ноён Гриффет энэ дууг намуухан дуулах үед чи ирээрэй.

Өөрийнхөө ерөөлийн эх булаг руу ирээрэй,
   Таны ивээлийг магтахад миний зүрхийг хөглөөч;
Энэрлийн голууд хэзээч татрахгүй,
   Хамаг чангаараа магтахаар дуугаа өндөрсгө.
Надад уянгалаг мөртүүдийг зааж өгөөч,
   Дээрээс цогтой хэлээр дуу дуулав;
Толгодыг магт – би энэ дээр тордогдсон –
   Таны авралын хайрын толгод.

Энд би өөрийнхөө Ебенезерийг өргөмжилдөг,
   Надад ирсэн Таны тусламж ойр байрласан:
Би Таны сайн таалалд найддаг,
   Гэртээ ирэхэд аюулгүй.
Намайг харь хүн байхад Есүс хайсан,
   Бурханы хашаанаас төөрөн одоход;
Тэр намайг аюулаас авардаг,
   Түүний үнэт цус хамгаалсан.

Өө, өртөний төлөөх нигүүлсэл хичнээн агуу вэ
   Өдөр бүр би дарамтын байдалтай байдаг
Таны чөдөр адил сайн сайхнаа зөвшөөрөөч,
   Миний төөрсөн сэтгэлийг Өөртөө чиглүүлэн чөдөрлөөч.
Эзэн, амархан тэнүүчилдэг, би үүнийг мэдэрдэг,
   Би хайртай Бурханаа амархан орхидог;
Миний зүрх энд байна, Өө, үүнийг аваад тамгалаач;
   Дээрхи Таны шүүлтий төлөө үүнийг тамгалаач.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Иакоб 4:1-10 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
(“Өөрийнхөө эх булаг руу ирээрэй” Robert Robinson, 1735-1790).