Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 39 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




БУРХАНЫ ХЇСЛИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

HOW TO KNOW THE WILL OF GOD
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Morning, May 15, 2016

“Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун.” (Иакоб 1:22).


А.В Пинк (1886-1952) ийнхүү хэлсэн, “Ер нь үгийг ‘сонсогчид’ нь жирийн сонсогч, сүсэг бишрэлтэй сонсогч, анхааралтай сонсогч гэх мэт олон янз байдаг; гэхдээ сонсож байгаа зүйлс нь амьдралд нь [нөлөөлөхгүй байх нь] үнэхээр харамсалтай: энэ нь тэдний [амьдралын] зам мөрт огтоос нөлөө болдоггүй. Мөн Бурхан Үгийг нь хэрэгжүүлдэггүй хүмүүс бол өөрсдийгөө хуурч байгаа хэрэг хэмээн хэлсэн!... Бурханы үгэнд амьдрал хийгээд зүрх сэтгэл нь захирагдах байдал өсдөггүй газар, улмаар тэлж өссөн мэдлэг нь илүү их хүнд шийтгэлийг зөвхөн өөртөө авчирах болдог... Бурхан бидэнд Өөрийнхөө Үгийг – биднийг хөтлөн дагуулах зорилгоор өгсөн: Бурхан биднээр юу хийлгэхийг шаардаж байгааг мэдсэн байх хэрэгтэй.” (Arthur W. Pink, “Бичээс болон Дуулгавартай байдал,” in Profiting From the Word, Free Grace Broadcaster, Зун 2015, хуудас 1, 2).

“Бурхан бидэнд Өөрийнхөө Үгийг – биднийг хөтлөн дагуулах зорилгоор өгсөн” Би ноён Пинктэй зуун хувь санал нэг байна. Энэ бол би дахин төрөхийнхөө өмнө сурсан зүйл байсан. Өсвөр настайдаа миний явдаг байсан Хантингтон Парк дахь Баптист чуулган хэдэн зүйл дээр буруу байсан ч гэлээ энэ тал дээр бол өөр байсан. Бурхан бидэнд Өөрийнхөө хүслийг бидэнд харуулах хийгээд ярихдаа зөвхөн Бичээсийг ашигладаг гэдгийг би тэндээс сурсан. Мөн би Бурханы хүслийг мэдрэмжээрээ эсвэл төсөөллөөрөө дамжуулан хайдаггүй гэдгийг сурсан. Ялангуяа энэ талаар илүү тодорхойгоор хожим нь миний пастор Др Тимоти Лин болон мөн Др Ж.Вернон МсЖий нараас дахин сурсан. Бурханы ивээлээр Дуулаачтай адил хэлж чадах болсон, “Таны үг бол миний хөл дэх дэнлүү, Миний зам дахь гэрэл юм.” Бурханы үгийн талаар Сургаалт үгс 6:22 ийнхүү хэлдэг, “Тэд чамайг явахад чинь удирдаж, Нойрсоход чинь хамгаална. Сэрэхэд чинь тэд чамтай ярина.” Ийм л учраас өнөөдрийн үг бидэнд ийнхүү хэлж байна, “Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун.” Эдгээр үгс бидэнд Бурханы хүслийг хэрхэн мэдэхийг хэлж өгдөг.

I. Нэгдүгээрт, эшлэл Бурханы хүслийн тал дээр өөрийгөө хуурч байгаа хүмүүсийн талаар хэлж байна.

Өнөөдрийн үгийн эхний хэсэг болох “өөрсдийгөө хуурагч”-ийн талаар би үгээ хэлье. “Үгийг хэрэгжүүлэгчид” байхыг эсэргүүцдэгч хүмүүс бол хууртагдаж байгаа хэрэгт юм. Тэд Бурханы тэдний амьдралд хандсан хүслийг мэдэх ямарч боломжгүй юм. Өнөөдөр энэ нь чуулган дахь хүмүүсийн дунд үнэхээр түгээмэл байдаг. Тэд үргэлж л хууртагдан амьдралд нь хандсан Бурханы хүслийг мэдэж чадахгүй амьдардаг.

Тэд Чөтгөр бол агуу мэхлэгч гэдгийг мартсан. Библи Сатан дэлхийн улс үндэстнүүдийг мэхэлдэг гэдгийг бидэнд хэлж өгдөг. (Илчлэлт 20:3). Тэр бол “бүх ертөнцийг мэхлэгч диавол ба Сатан” (Илчлэлт 12:9) хэмээн нэрлэгддэг. “Сатан” гэдэг нь “өрсөлдөгч,” “дайсан” гэсэн утагтай. Тэр Бурханыг эсэргүүцдэг. Түүний эртний заль бол хүмүүсийг мэхлэх явдал юм. Тэр ““бүх ертөнцийг мэхэлдэг.” Грек хэлэнд “мэхлэх” гэдэг үгийг “planaō” гэдэг. Энэ нь “замаас нь төөрүүлэх,” “дур булаах,” “молигдох,” “буруу зам руу хөтлөн дагуулах” гэсэн утгатай. Энэ бол Сатаны анх хийж байсан зүйл юм. Тэр бидний анхны гэр бүлийг цэцэрлэгт буруу замаар хөтөлж, хориглосон жимс идүүлэх дур хүслийг нь өдөөн мэхэлсэн. Өнөөгийн олон Христэд итгэгч мэргэжилтэнгүүд тэдний амьдралд хандсан Бурханы хүслийг мэддэг гэж боддог. Гэхдээ тэд үнэхээр Сатанаар молигдуулсан байдаг. Олонх нь тэд Ариун Сүнсээр удирдуулж байна гэд боддог ч үнэндээ тэд Чөтгөрөөр удирдуулж байдаг. Чи үүнийг хэзээч мартаж болохгүй. Элч Петр “Эрүүл ухаантай [соргог], сонор сэрэмжтэй [болгоомжтой] бай; Та нарын өрсөлдөгч [та нарын дайсан] болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж... явдаг.” (I Петр 5:8) гэсэн анхааруулгыг хийхдээ үүнийг Христэд итгэгч хүмүүст хандан хэлж байсан. Др МсЖий ийнхүү хэлсэн, “Чи өөрөө Чөтгөрийг сөрөн зогсож чадна гэж би бодохгүй байна... чамд хамтдаа зогсочих өөр итгэгчид бас хэрэгтэй.” (Thru the Bible; I Петр 5:9 тэмдэглэл). Би түүнтэй үнэхээр санал нэг байгаа. Хэрвээ чи ганцаараа эсвэл үл итгэгч хүмүүстэй хамт, энэ нь өөрийн чинь төрсөн ах эгч дүүс байсан ч тэдэнтэй зоггсож байвал Чөтгөр чиний дур хүслийг татаж, улмаар чамайг буруу замаар хөтлөнө. Библи ийнхүү хэлдэг,

“Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно. Харин мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана.” (Сургаалт үгс 13:20).

Скотфилд тэмдэглэл “мунхаг” гэдгийг сайн тодорхойлсон байдаг. Үүнд (хуудас. 678) ингэж хэлсэн, “Бичээст буй “мунхаг” гэдэг бол оюун ухаанаар дутмаг хүнийг ерөөсөө хэлээгүй, харин илүүтэйгээр бардам ихэмсэг хийгээд хувиа хичээсэн хүнийг хэлдэг; мөн өөрийн амьдралаа Бурхан байхгүй юм шиг өнгөрүүлдэг нэгэн.” Цуглаанд байлаач гэсэн бардам ихэмсэг хүн бол мунхаг юм. Мунхагуудтай бус, мэргэдүүдтэй хамт нөхөрлөх нь мэргэн гэдэгт итгэлтэй байж болно! Мунхагууд чамайг Бурханы хүслээс холдуулаар Чөтгөрт ашиглагдаж байдаг.

Тэгээд мөн мэдээжчи Христэч хүмүүсээр хууртагдах боломжтой. Ялангуяа энэ нь өнөөгийн энэ эцсийн цаг үед бүрч үнэн байдаг. Библи ингэж хэлдэг,

“Харин муу хүмүүс, мэхлэгч нар хуурч, хуурагдан улам бүр [өсөн нэмэгдэж] бузар муу болно.” (II Тимот 3:13).

Хуурамч Христэч нар гарцаагүй чамайг хуурах бөгөөд замыг чинь төөрөгдүүлэх болно. Гэхдээ II Тимот 3:13-ын хариулт нь 14, 15 дугаар эшлэлд байдаг. Өнөөгийн энэ бузар муу цаг үед Бурханы үг л итгэмжит луужин болдог. Библийг дуулгавартай дагадаг тэдгээр хүмүүстэй ойрхон салахгүй байгаарай. “Хууран мэхлэгч болон хууртагдан амьдарч” буй тэдгээр хүмүүсийг бүү сонсоорой.

Мөн, чи Ариун Сүнсний “хөтөлгөөнүүд” гэсэн зүйлд хууртаж болно. Энэ бол өнөөгийн шинэ-евангелистуудыг хамгийн гол урхидаж байгаа зүйл. Тэд оюун бодолд нь урсаж буй бүх бодлууд Бурханы Сүнсээр “хөтлөгдөж” байгаа хэмээн сургагдсан байдаг. Тэдний олонхи нь ийм зүйлийг маш ихээр ярьдаг. Тэд “Бурхан минь үүнийг хийхэд намайг хөтлөөч,” эсвэл “Бурхан минь тэрийг хийхэд намайг хөтлөөч” гэх мэтээр хэлдэг. Чи үүнийг цаг үргэлж л сонсож байдаг. Энэ нь маш сүнслэг сонсогддог. Чи ийм хүнийг хараад үнэхээр агуу итгэлтэй Христчин гэж бодож болох юм. Гэхдээ библи тэднийг мунхагууд хэмээн хэлдэг,

“Өөрийн зүрхэндээ итгэдэг хүн мунхаг.” (Сургаалт үгс 28:26).

Чи тэднийг гадаа гудманд хүртэл “Эзэн минь, үүнийг хийхэд намайг хөтлөн дагуулаач,” “Эзэн минь, намайг явахыг зөвшөөрөөч” гэхийг сонсох болно. Ихэнхдээ чиний сонсож байгаа эдгээр үгс нь “мунхаг” нэгнээс чамд ирсэн үг байдаг.

“Өөрийн зүрхэндээ итгэдэг хүн мунхаг.” (Сургаалт үгс 28:26).

Библи тодорхойгоор “өөрийнхөө ойлголтод [өөртөө] бүү түшиглэ.” (Сургаалт үгс 3:5) гэсэн байдаг. Хүмүүс үүнийг хэрэгжүүлэхээс татгалзаснаар өөртөө хууртагдах боломжийг нээж өгдөг бөгөөд энэ нь биднийг өнөөдрийн үг рүү хөтөлдөг,

“Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун.” (Иакоб 1:22).

II. Хоёрдугаарт, эшлэл Бурханы хүслийг жинхэнээр олж мэддэг хүмүүсийг хэлдэг.

“Зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун.” (Иакоб 1:22).

Чи Бурханы үгийг сонсох болон үүнээс чиглэл олж авахдаа сонссон зүйлээ дуулгавартай даганаа гэсэн хүсэлтэй байх хэрэгтэй. Үгийг хэрхэн сонсох талаархи нөхцөл байдлыг өмнөх эшлэл болох Иакоб 1:21 дүгээр зүйлд өгүүлсэн.

“Бүхийл бузар булай хийгээд дуулгаваргүй байдлын дүүргэлтээ холдуулсанаар чиний сэтгэлийг аврах чадалтай суулгагдсан үгийг даруугаар хүлээж ав.” (Иакоб 1:21).

Би үүнийг орчин цагийн орчуулгаас та нарт тодорхойгоор үзүүлье.

“Тиймээс та нар бүх бузар байдал, хорон санааныхаа бүх л үлдэгдлийг хаяж, өөрсдийн чинь дотор суулгагдсан үгийг даруухнаар хүлээж авагтун. Тэр үг та нарын сэтгэлийг аврах чадалтай.” (NIV)

Хүн өөрийнхөө бүхийл ёс зүйн бузар муу байдалаа хийгээд дүүрэн болсон хорон муу зүйлээ зайлуулах ёстой. Үүнд порно болон хорсол зэвүүцэл ч орно. Зарим хүмүүс бузар бодлууддаа боолчлогдсон чигээрээ Бурханы хүслийг мэдэхээр горьдож байдаг. Мөн зарим нь чуулгандаа байгаа пастораа, эсвэл бусад удирдагч нараа, өөрийнхөө гэр бүлийхнийгээ үзэн ядаж байгаа мөртлөө Бурханы хүслийг мэдэхээр хүсэмжлэн тэмүүлж байдаг. Тэд үзэн ядалтаар дүүрсэн зүрх сэтгэлтэй байдаг. Бусад нь Бурханыг эсэргүүцэгч дэлхийлэг хүмүүстэй ойр дотно нөхөрлөлийн харилцаатай байдаг. Тэд “Тэгэхлээр ертөнцийн найз байхыг хүссэн хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм.” (Иакоб 4:4) гэсэн үгийг умартаад дэлхийлэг хүмүүст маш дуртай байдаг. Бусад нь тэр чигээрээ атаархал болон бардам байдалд байдаг. Чи эдгээр зүйлээ Бурханы өмнө заавал улайх хэрэгтэй бөгөөд Түүнээс эдгээр зүйлийг зүрх сэтгэлээс чинь зайлуулж өгөхийн төлөө гуйгаарай. Зөвхөн үүний дараа л чи “үгийг зөвхөн сонсогч бус, харин үгийг үйлдэгчид болох болно.” Агуу Спиржеон уг эшлэл дээр өөрийнхөө бодлыг ийнхүү хуваалцсан, “[Нэг удаа Христэч байх талаар оролдож үзсэн] хүмүүсийн эргэлзээ нэмэгдэхэд болон үүнийг ч, эсвэл тэрийг ч олж авна хэмээн эхлэх үед тэдний зүрх сэтгэлийн дотроос өөрийнх нь амьдрал дахь нууцлаг ёрын мууг далдлан нуух оролдлого болж байдаг нь бараг л байнгын тохиолддог нөхцөл байдал юм. Сайнмэдээ тэдний нүгэлт дотоод сэтгэлийг нь хүчтэй дарж, тэднийг гэм нүгэлд нь санаа зовиуртай болгодог тул чөтгөр үүгээр нь далимдуулан үйчлэлд нь саад болохоор оролдож байдаг. Хэрвээ чи Бурханы үгийг өөртөө тааламжтаа болон ашиг тустай байхаар сонсохыг хүсч байгаа бол ‘бүхийл бузар булай хийгээд дуулгаваргүй байдлын дүүргэлтээ холдуул’; эдгээр нь чамайг Бурханы үгийн эсрэг байхаас сэргийлэх болно.” (C. H. Spurgeon, “Before Sermon, At Sermon, and After Sermon,” MTP, Дугаар. 1,847). Хэрвээ чи Бурханы үгээс ашиг тус хүртэж гэж байгаа бол бүхийл хорон муугаасаа өөрийгөө цэвэрлэх хэрэгтэй. Зөвхөн ингэсэн нөхцөлд л чи “үгийг хэрэгжүүлэгч болох” боломжтой болно. Зөвхөн Бурханы үгийг дуулгавартай дагах үед л чи амьдралдаа хандсан Бурханы хүслийг мэдэж чадна. Би одоо та нарт Бурханы хүслийг таних библид заасан зургаан аргыг хэлж өгье.

1. Дахиад хэлэхэд өөрийнхөө зүрхэнд итгэхгүй байх нь Бурханы хүслийг мэдэхэд хамгийн чухал зүйл юм. Өмнө би хэлсэн шиг үүний талаар библи маш тодорхой байдаг,

“Өөрийн зүрхэндээ итгэдэг хүн мунхаг.” (Сургаалт үгс 28:26).

Яагаад энэ нь тийм чухал юм бэ? Учир нь,

“Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм: Үүнийг хэн ойлгож чадах билээ?” (Иеремиа 17:9).

Өөрийнхөө зүрхэнд итгэдэг хүнийг “мунхаг” гэж нэрлэхэд гайхаад байх зүйл үгүй.

2. Бурханы хүслийг мэдэхэд өөрийнхийгөө бус, харин Бурханы хүслийг хийх хүсэлтэй байх ёстой.

“Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь энэ сургаал Бурханаас ирсэн үү, эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ.” (Иохан 7:17).

Др Жон Р.Райс ийнхүү хэлсэн, “Хэрвээ хүн Бурханы хүслийг хийхээр шийдсэн бол Бурхан үүнийгээ түүнд илэрхийлнэ гэсэн утгатай юм.” (The Son of God, Иоханы сайнмэдээний тайлбар, Sword of the Lord Publishers, 1976, хуудас. 162). Др Хенри М.Моррис ийнхүү хэлсэн, “Энэ нь ийнхүү уншигдаж болох юм: “Хэрвээ хүн үнэхээр өөрийнхөө хүслээр хийхийг хүсвэл тэр мэдэх болно... Тиймээс зарим зүйлд Бурханы удирдлагыг олж мэдэхэд шаардлагатай зүйл бол.... хэдий хариулт нь сонголтынх нь эсрэг явж байлаач чин сэтгэлээсээ Бурханы хүслийг дагана гэсэн хүсэл тэмүүлэл юм.” (The Defender’s Study Bible; note on John 7:17).

3. Бурханы хүслийг мэдэхийн тулд чи заавал өөрийнхөө гэм нүглийг улайн орхих ёстой.

“Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг хаягч хүн хайр энэрлийг хүртэнэ. ЭЗЭНээс ямагт эмээдэг хүнд ерөөл оршино. Харин зүрхээ хатууруулдаг хүн гай гамшигт орооцолдоно.” (Сургаалт үгс 28:13, 14).

4. Бурханы хүслийг мэдэхийн тулд өөрийнхөө Христ итгэлийн эцэгийг үл тоож болохгүй.

“Мунхаг хүн эцгийнхээ сургамжийг эс тоомсорлодог. Харин зэмлэлийг хүлээн авдаг нь хэрсүү хүн мөн.” (Сургаалт үгс 15:5).

“Мэргэн хүү эцгийнхээ сургамжийг авдаг. Харин басамжлагч нь зэмлэлийг үл сонсоно.” (Сургаалт үгс 13:1).

5. Бурханы хүслийг мэдэхийн тулд чи чуулганыхаа сүнслэг удирдагчийн зөвөлгөөг дуулгавартай дагах ёстой.

“[Скотфилдэд чамайг замчилж байсан] удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун: Учир нь тэд тооцоо хийгчид адил та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг...” (Еврей 13:17).

Еврей 13:17 дугаар зүйлийн талаар Reformation Study Bible-д ийнхүү хэлдэг, “Чуулганы итгэмжит удирдагчид бол яг л хотод аюул учирахад зарлан анхааруулдаг итгэмжит харуул эсвэл хоньчинтой адил юм. Удирдагчид Бурханаар томилогдож, Түүнд ажлаа тайлагнах учраас тэдний халамж үйлчлэл чин сэтгэлийн гүн гүнзгий байдаг. Хэрвээ тэдний үйлчлэл эсэргүүцэлтэй тулгарвал хүн бүр зовох болдог.”

6. Бурханы хүслийг мэдэхийн тулд чи өөрийнхөө амьдралыг энэ дэлхийд нийцүүлэх бус, харин Бурханд зориулах ёстой.

“Иймд ах дүү нар аа, өөрсдийн биеэ Бурханд тааламжит амьд, ариун тахил болгон өргөхийг Бурханы өршөөлөөр та нараас хичээнгүйлэн гуйя. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн. Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин зүрх сэтгэлээ шинэчилснээр өөрчлөгдөж Бурханы хүсэл юу болохыг, тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлагтун.” (Ром 12:1, 2).

“Зүрх сэтгэл шинэчлэгдэн өөрчлөгдсөн гэдэг нь Бурханы үгээр дүүрч, захирагдана гэсэн утгатай.” (MacArthur Study Bible; Ром 12:2 тайлбар).


Босоод дууны номонд буй 4 дүгээр дууг дуулцгаая.

Эзэний Үгийн гэрэлд Түүнтэй хамтдаа алхахдаа,
   Тэр бидний замд ямар агуу алдараа тусгаа вэ!
Бид Түүний сайн хүслийг хийхэд Тэр бидэнтэй байж л байдаг,
   Бүхийл итгэх болон дуулгавартай хүмүүстэй хамт.
Өөр зам үгүй тул итгээд, дагаарай
   Есүс дор баярлаарай, гэвч итгээд, дагаарай

Гэвч бид Түүний хайрын сайхныг хэзээч амсаж чадахгүй
   Бид бүхнийг тахилын ширээн дээр тавих хүртэл;
Түүний үзүүлсэн ивээл, Түүний бэлэглэсэн аз жаргалын төлөө
   Өөр зам үгүй тул итгээд, дагаарай
Есүс дор баярлаарай, гэвч итгээд, дагаарай

Сайхан нөхөрлөлд Түүний хөл дэх суудалд бид сууна
   Эсвэл бид Түүнтэй хамт замаар алхах болно;
Түүний хэлсэнийг бид хийж, Түүний илгээсэн газарт бид явна;
   Хэзээч битгий айгаарай, зөвхөн итгээд, дагаарай
Өөр зам үгүй тул итгээд, дагаарай
   Есүс дор баярлаарай, гэвч итгээд, дагаарай
(“Итгээд, дагаарай” John H. Sammis, 1846-1919).

Боссон хэвээр байцгаана уу.

Ром 10:16-д Элч Паул ийнхїї хэлсэн, “Харин тэд сайн мэдээнд дуулгавартай байсангїй.” Др Мартин Лойд Жонс ийнхїї хэлсэн, “Паул їїнийг хэрхэн илэрхийлсэнийг анзаараарай. Тэр хэлэхдээ тэд бїгдээрээ сайнмэдээнд итгэсэнгїй гээгїй, харин тэд їїнд дуулгавартай байгаагїй гэсэн... Сайнмэдээ хариуцлагатай байхыг шаарддаг. Энэ нь їйлс хийхийг хїсдэг... Энэ нь дуулгавартай дагахыг шаарддаг. Сайнмэдээ гэдэг бол хэн нэгний амьдралд тэрчигээрээ нєлєєлєл болохыг хэлдэг. Энэ нь хэн нэгний бїхийл харагдах байдлыг захирах амьдралын тєв дэх зїйлээр хянагдаж амьдрана гэсэн їг. Энэ нь л дуулгавартай гэсэн їгний утга нь юм... Гэмийн хамгийн гол чанар бол Бурханд дуулгаваргїй байх явдал учраас дуулгавартай байна гэдэг бол хамгийн чухал зїйл юм.” (“Бурханы Сайнмэдээ болон Дуулгавартай байдал”).

Христ чамайг гэм нїглээ гэмшээд Тїїнд ирээрэй хэмээн дуудаж байна. Тэр чиний гэмийн тєлєє Загалмайд їхсэн. Тэр чамайг Сайнмэдээнд дуулгавартай байхаар дуудаж байдаг – Тэр чамайг Тїїний тушаалыг дуулгавартай байхаар Єєрт нь ирээрэй хэмээн дуудаж байна. Хэрвээ чи Тїїнд ирэхээс татгалзвал Тїїний тушаалд чи дуулгаваргїй болж байгаа хэрэг юм. Чи єєрийгєє Христэд тэр чигээр нь байгаа бїхнээрээ єгєх ёстой. “Энэ бол сайнмэдээнд дуулгавартай байх явдал. Энэ бол чамайг Христ итгэгч болгодог зїйл.” (Лойд-Жонс, адил.). Хэрвээ чи жинхэнэ авралын Сайнмэдээнд дуулгавартай байх талаар бидэнтэй ярилцах хїсэлтэй бол Др Каган, Ноа Сонг, Иохан Каган нарыг дагаад арын хэсэгт очоорой. Бїгд нїд аниатай байхад одоо тэднийг дагаад яваарай. Тэд та нартай ярилцаж, залбирч болохоор тохиромжтой єрєє рїї дагуулан явна. Амен.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Иакоб 1:21-25 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Итгээд, дагаарай” (John H. Sammis, 1846-1919).


үндэс

БУРХАНЫ ХЇСЛИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

HOW TO KNOW THE WILL OF GOD

Доктор Р.Л Химерс Жр

“Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун.” (Иакоб 1:22).

(Дуулал 119:105; Сургаалт їгс 6:22)

I.   Нэгдүгээрт, эшлэл Бурханы хүслийн тал дээр өөрийгөө хуурч байгаа хүмүүсийн талаар хэлж байна, Илчлэлт 20:3; 12:9;
I Петр 5:8; Сургаалт їгс 13:20; II Тимот 3:13;
Сургаалт їгс 28:26; 3:5.

II.  Хоёрдугаарт, эшлэл Бурханы хүслийг жинхэнээр олж мэддэг хүмүүсийг хэлдэг, Иакоб 1:21; 4:4; Сургаалт їгс 28:26;
Иеремиа 17:9; Иохан 7:17; Сургаалт їгс 28:13, 14; 15:5; 13:1;
Еврей 13:17; Ром 12:1, 2; Ром 10:16.