Print Sermon

Эдгээр номлолын орчуулга болон видео бичлэгүүд www.sermonsfortheworld.com. сайтаар дамжин дэлхийн 215 гаруй улсын 116000 орчим компьютерт түгээгдэж байгаа. Мөн хэдэн зуун хүн YouTube-ээр дамжуулан уг бичлэгийг үзэж байгаа ч видео номлолууд тэднийг манай сайт руу хөтөлдөг тул тэд даруй YouTube-г орхидог. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байгаа. Сар бүр номлолууд 34 улсын хэл дээр орчуулагдан хэдэн мянган хэрэглэгчдэд хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net. Болно.




ИСКАРИОТЫН ИУДАС ХЭРХЭН
САТАНААР СҮЙТГЭГДСЭН БЭ

HOW JUDAS ISCARIOT
WAS DESTROYED BY SATAN
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр.
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2016 оны 03 дугаар сарын 13-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Evening, March 13, 2016

“Талхны дараа нь түүнд Сатан шүглэв” (Лук 22:44).


Энд байгаа “талх” бол Есүс болон Шавь нарын Сүүлчийн зоогт идсэн исгээгүй талханы хэлтэрхий байсан. “Талхны дараа нь түүнд Сатан шүглэв.” Энэ бол библи дэх хамгийн аймар эшлэлүүдийн нэг юм. Энд Сатан өөрөө Иудаст нэвчин орсон гэдгийг бидэнд хэлдэг – тэр Чөтгөрт эзлэгдэх болсон. Иудас бол Христийн хамгийн ойрын дагалдагч нарын нэг байсан учраас энэ бол үнэхээр анхаарал татсан үйл явдал юм. Иудасын түүхээр бид бүхэнд сануулга өгч байгаа – бид аврагдсан эсвэл гээгдсэн гэдгээс.

Искариотын Иудас бол Симон Искариотын ганц хүү юм. “Искариот” гэдэг нь Хойд Иуда дахь түүний төрөлх хот Кариотын нэр. Есүсийн арван нэгэн дагалдагчид нь бүгдээрээ Галилын хойд хэсгээс гаралтай бол Иудас ганцаараа тийм биш юм. Түүний нэр арван хоёр дагалдагч нарын нэрсийн жагсаалтад үргэлж адагт нь бичигддэг. Тэр бол гарцаагүй чухал дагалдагч байв. Тэр тэдний санхүү мөнгийг барьдаг байсан.

Искариотын Иудасын түүх бол аймшигтэмгэнэлт зүйл. Гэхдээ Сайнмэдээний дөрвөн номонд уг түүх өгөгдсөнөөс хойш энэ нь чухал зүйл болсон бөгөөд үүнийг талаар номлогчид заримдаа тунхаглахад хэрэг болдог. Би өнөөдөр та бүхэнд Иудас хэрхэн чөтгөрт эзлэгдсэн талаар ярих гэж байна. Энд энэ талаархи түүх өгүүлнэ.

Маркийн гуравдугаар бүлэгт Христ уул өөд гараад Өөрийнхөө Дагалдагч нарыг дуудсан тухай өгүүлдэг. Тэд бол Христийг Тэнгэр лүү өргөгдөхөд чуулгануудыг босгон байгуулах тэдгээр хүмүүс байсан. Тиймээс энэ цагаас Христийн гол ажил бол эдгээр арван хоёр Дагалдагч нарт сургаж, тэднийг сургах явдал байсан. Есүс тэднийг “Илгээгдэгсэд” гэсэн утга бүхий - Элчүүд гэдэг нэрээр нэршисэн. Тэрээр тэднийг Өөртэй нь хамт байлгаж, Түүнээс үлгэр авч, Түүний үйлчлэлийг хуваалцуулахаар дуудсан. Тэрээр дагалдагч нартаа Өөрийнх нь нэрээр хаанчлалыг тунхаглах, өвчнийг эдгээх, чөтгөрийг зайлуулах эрх мэдлийг өгөхөд байсан. Тэдний нэг хариуцлага бол чөтгөрүүдийн хүчийг давж гарахад байсан. Тэдний нэрс Марк 3:16-19 дүгээр зүйлд өгөгдсөн. Хамгийн эхний хүний нэр нь Петрийнх байсан. Эдгээр арван хоёр хүний нэг нь бас Искариотын Иудас байсан.

Матай 10:1-14 дүгээр зүйлээс бид Есүс эдгээр Дагалдагч нараа чөтгөрийг зайлуулах, өвчнийг эдгээх, тунхаглуулахаар илгээсэн тухай хардаг. Бас л энд арван хоёр дагалдагч нарын нэр бүгдээрээ байдаг. Мөн Петрийн нэр эхэнд байдаг бөгөөд хамгийн сүүлд нь Искариот Иудасын нэр бичигдсэн байдаг. Матай 10:1 дүгээр зүйлд Есүс эдгээр бүх дагалдагч нартаа “бузар сүнсийг эсэргүүцэн хөөн зайлуулах хүч” хийгээд мөн бусад гайхамшиг үйлдэх, тунхаглал зүйлийг өгсөн. Иудаст ч гэсэн энэ “хүч” өгөгдсөн – мөн тэр өөрөө чөтгөрийг зайлуулж, өвчтөнийг эдгээж, тунхаглаж байсан. Иудас бол хожим нь Христээс урвасан хүн болсон. Гэхдээ Есүс түүнд тунхаглах эрх мэдэл хийгээд хүчийг өгсөн (Матай 10:7). Мөн түүнчлэн түүнд “Өвчнийг эдгээ, үхэгсдийг босго, уяман өвчтөнг цэвэрлэ, чөтгөрийг зайлуул” (Матай 10:8) гэсэн хүч ч өгөгдсөн. Өнөөдөр бидний санаж байх ёстой чухал хэсэг энэ байна. Эндээс бид хэдий тэд өвчтөнийг эдгээж, чөтгөрийг зайлуулж чадах ч – үхсэнийг амилуулсан ч – энэ нь найдаж болох Христэд итгэгчээс шаардагдах зүйл болохгүй гэдгийг бидэнд харуулдаг! Нүгэлт хүн ч гэсэн эдгээр зүйлсийг хийх боломжтой гэдгийг Христ итгэлийн түүх харуулдаг. Тухайлбал Оросын хааны ордон руу хааны хүүг эдгээлгэхээр хүргэгдсэн Оросын хамба лам Распутин байна. Өнөөдөр бид Бенни Хинн хийгээд бусад “эдгээлтийн” евангелистуудаас маш болгоомжилох хэрэгтэй. Магадгүй тэд Гетсемен Цэцэрлэгт Христээс хожим урвасан - Искариот Иудас шиг чөтгөрийн хүн байж болно. Гэхдээ Иудас тэр даруй л чөтгөрт эзлэгдсэн хүн болоогүй. Түүнийг сүйрэл рүү хөтөлсөн тодорхой хэдэн алхамууд байсан!

Дээр би хэлсэн шиг Иудас Дагалдагч нарын санхүү мөнгийг барьдаг байсан. Тэрээр тэдний “уут” эсвэл хэтэвчинд байсан багахан мөнгийг хариуцдаг байсан. Тэр уутнаасаа хэсэг мөнгийг аваад бусад дагалдагч нартаа тодорхой хэрэглээнд зориулж өгдөг байсан. Библид Искариот Иудас бол “хулгайч байсан... Тэр мөнгөний хүүдийг барьж, дотор нь хийснийг нь авчихдаг байжээ” (Иохан 12:6) гэдгийг хэлдэг.

Иудас бол “хулгайч байсан.” Энэ нь түүнийг хулгайчийн зүрх сэтгэлтэй байсан гэдгийг харуулдаг. Тэрээр хариуцаж байсан цүнх (эсвэл хэтэвчинд) дэх мөнгөнөөс хэсгийг хулгайлдаг байсан. Матай Хенрийн Тайлбарт “Тэрээр зүрх сэтгэлдээ мөнгийг суйлахдаа дуртай байсан.” Хэмээн өгүүлсэн. Шудрагаар мөнгө олоход буруу зүйл огт байхгүй. Гэхдээ Элч Паул ийнхүү хэлсэн,

“Учир нь мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс мөн. Зарим хүмүүс үүнийг хүссэнээр итгэлээсээ төөрөн одож, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ” (I Тимот 6:10).

Ж.С Райл ийнхүү хэлсэн, “Мөнгийг хайрлах нь асар аюултай... Энэ нь ядууст баян болно гэсэн зүйлээр урхи болдог. Үүнд итгэх нь сүнсийг ялзралд хүргэдэг. Бид өөрт буй зүйлсдээ сэтгэл хангалуун байцгаая.” (J. C. Ryle,Expository Thoughts on Mark, Banner of Truth, 1994 paperback, хуудас 210, 211; Марк 10:23 тэмдэглэл).

Би “аюулгүй байдлыг” хүссэнээс болоод төөрөгдөлд орсон олон залуусыг харж байсан. Өндөр цалинтай ажил гэсэн “аюулгүй байдлыг” олохын төлөөнөө хүчтэй Христ итгэлээсээ аажмаар салж байгаа тэднийг харж байсан. Би нэгэн орой энэ үгийг бичиж байх үедээ олон жилийн өмнө энэ дэлхийд соригдоод Есүсээс нүүр буруулж байсан нэгэн хуучны найзаа бодсон. Аюулгүй байдал гэдгийг өөрөөр хэлбэл мөнгө гэсэн үг юм. Мөнгөнд итгэлээ өгнө гэдэг бол аюултай. Есүс ийнхүү хэлсэн, “[Мөнгөнд] итгэж буй тэдний хувьд Бурханы хаанчлалд орох нь ямар хэцүү вэ” (Марк 10:24).

Миний хамтран зүтгэгч нарын нэг Др Каганы амьдралын чухал зүйл нь Сургаалт үгс 11:4 “Эд баялаг нь уур хилэнгийн өдөр ямарч тус болохгүй.” (Сургаалт үгс 11:4) Др Каган саяхан надад залуучууд “дур хүсэл” гэдгийг зөвхөн завхайрлын гэм эсвэл хар тамхийг илэрхийлж байгаа хэмээн үргэлж боддог хэмээн хэлсэн. Тэр ингэж хэлсэн, “Тэд мөнгө хийгээд баян тансаг байдлын төлөөх дур хүслийг ерөөсөө ойлгохгүй байгаа нь завхайрал болон мансууруулах бодистой адил үнэхээр аюултай зүйл юм – Магадгүй залуу Христэд итгэгч нарт бүрч илүү аюултай байж магад.” Др Каган өөрөө аюулгүй байдал хийгээд баян тансаг байдлын төлөө Сатанаар соригдож явсан нэгэн. Түүний хамгийн том хүсэл мөрөөдөл бол гучин наснаасаа өмнө саятан болох явдал байсан. Тэр дахин төрөх үедээ энэ дур хүсэлээ орхисон. Одоо бол тэр манай чуулганы хүндэт пастор юм. Түүний үлгэр жишээг дагаарай!

Искариот Иудас авч явсан хэтэвчин дэх мөнгөндөө дур хүсэл нь автсан учраас сүйтгэгдэн Там руу явах болсон! Үр цацагчийн сургаалт зүйрлэлийг санаарай!

“Хогийн ургамал дунд унасан үр нь сонссон хүмүүс бөгөөд тэд замдаа зовнил, эд баялаг, өнөөгийн амьдралын тааламжид автах зэрэгт баригдагсад юм. Тэдний үр жимс боловсрохгүй ” (Лук 8:14).

Чи “баян болох хийгээд энэ дэлхийн тааламжит байдалд” шунан дурлах байдалд автаад аажмаар амь чинь “боогдож,” зөвхөн Христэд итгэгч нэр төдий нэгэн болох боломжтой. Энэ бол манай чуулганыг хэдэн жилийн өмнө хагалган бутаргасан өмнөх завхарсан удирдагч юм. Үүнээс зугтаарай! Үүнээс зугтаарай! Иудасын дур хүслээс зугтаарай!

“Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно” (Матай 6:33).

Та нарын ихэнхи нь намайг коллежид байхад тохиолдсон зүйлийнхээ талаар ярьж байхыг сонссон. Энэ бол надад маш хүнд хэцүү цаг үе байсан. Би өглөө 8-аас орой 5 хүртэл ажиллах хэрэгтэй байсан. Тэгээд би орой нь Лос-Анжелс дахь Кал улсын сургуульд хичээлтэй байсан. Би оройгоор баклавр зэрэг авахын төлөө найман жил зарцуулсан. Коллежийхээ бараг хагасд нь шахуу Сатаны маш хүчтэй сорилтод ороод би үнэхээр ядарч туйлдан урам хугарсан байдалтай болсон. Яг үүний дараахан манай багш нарын нэг нь надад багш болох санал тависан. Тэр бол орчин цагийн уран зохиолыг заадаг миний хүндэтгэдэг багш байсан. Тэр надад англи хэлний багшаар карер хөөвөл амжилттай байх болно хэмээн зөвлөсөн. Би чуулганд үйлчлэх төлөвлөгөөгөө орхин түүний оронд багш болно гэсэн энэ зүйл дээр маш их нухацтай бодсон. Би бараг л шийдвэрээ гаргасан байсан боловч юуны түрүүнд Др Линтуэй уулзахаар явсан. Тэр надад үйчлэлэээс өөр ямарч зүйл намайг сэтгэл хангалуун амьдруулж чадахгүй гэдгийг хэлсэн. Би багш болно гэсэн энэ бодол нь Сатанаас ирсэн сорилт байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөнөө санадаг. Др Жон Р.Райс ч гэсэн үйлчлэлээ эхлэхээсээ өмнө яг ийм сорилтод орсон байдаг. Хэн нэгэн ямар нэг зүйлийн багш болно гэдэг бол нүгэлтэй зүйл биш, харин миний хувьд энэ бол гэм нүгэл болох байсан. Энэ бол Бурханы надаас хүсч байгаа миний амьдрал дахь төлөвлөгөө байгаагүй юм.

Хэрвээ би энэ сорилтод бууж өгсөн бол өнөө орой та нарын нэгэн ч энд байхгүй байх байсан! Ноён Гриффит аврагдахгүй байх байсан. Др Чан аврагдахгүй байх байсан. Ноён Лий хийгээд манай чуулганы удирдагч нарын хэн ч аврагдахгүй байх байсан. Үнэндээ та нарын олонхи нь хэзээч төрөхгүй байх байсан! Та нарын эцэг эхүүдийн олонхи нь энд хоорондоо танилцсан. Тэд хэзээч гэрлэхгүй байх байсан бөгөөд та нар хэзээч төрөхгүй байх байсан. Энэ сүм ч оршихгүй байх байсан. Би өөрийнхөө гайхалтай эхнэртэй учрахгүй байх байсан. Миний хүү төрөхгүй байх байсан бөгөөд түүний хүүхэд Ханна ч гэсэн хэзээч амьдрахгүй байх байсан.

Миний хойд Калифорниад эхлүүлсэн чуулган гэж байхгүй байх байсан. Эндээс салбарлан гарсан дөчин чуулган оршихгүй байх байсан. Хэдэн зуун хүн аврагдахгүй байх байсан – манай вебсайт дахь номлолын тайлбар бичвэр хийгээд бичлэгүүд хэзээч тунхаглагдахгүй эсвэл дэлхий даяар хэвлэгдэхгүй байх байсан. Үнэндээ хэрвээ би ямар нэг их дээд сургуульд англи хэлний багш болно гэсэн сорилтод бууж өгсөн бол хэдэн мянган хүний амьдрал маш муухайгаар өөрчлөгдөх байсан.

Дараа нь би дээд сургуулиа төгсөөд библийн сургуульд явах үедээ үйчлэлээ дахиад орхих тийм их сорилтод орсон. Би үнэндээ хэдэн өдрийн турш үйлчлэлээ орхисон. Гэхдээ Бурхан намайг нэг орой дахин дуудсан. Маш их ганцаардал хийгээд санаа зовиураар дамжуулаад би цааш дахиад явсан – би ингэх болсондоо талархаж байдаг. Энэ чуулган бол энэ дэлхий дээрхи алт эрдэнэсээс ч илүү үнэ цэнэтэй. Дэлхий даяархи интернэт үйлчлэл маань надад хэдэн сая доллараас ч илүү үнэ цэнэтэй! Магад энэ нь чамд жижигхэн зүйл мэт санагдаж болно, гэхдээ энэ чуулган бол миний хувьд дэлхийн хамгийн чухал зүйлсээс ч илүү нандин юм!

Миний амьдрал, миний хайрыг би Тандаа өгч байна,
   Миний төлөө үхсэн Бурханы Хурга;
Өө би үүрд мөнхөд итгэмжит байгаасай,
   Миний Аврагч, Миний Бурхан!
Миний төлөө үхсэн Түүний төлөө би амьдрах болно,
   Миний Аврагч, Миний Бурхан!
(“Түүний төлөө би амьдрах болно” Ralph E. Hudson, 1843-1901;
      Др Химерсийн өөрчилсөн хувилбар).

Би энэ чуулганд одоо юу нь үнэ цэнэтэй болохыг зөвхөн ойлгож байгаа бус – би энэ чуулганд юу байх хэрэгтэй, ямар байж чадах, Бурханы ивээлээр энэ нь ирээдүйд ямар байхыг ч харж байгаа! Би өөрийн оюун ухаандаа манай уулзалтын өрөөний өнцөг булан бүр баяр хөөртэй залуусаар дүүрсэн байгааг хардаг! Бурханы Сүнс буун ирж байгааг би бас харж чаддаг. Би гэрэлтсэн царайтай залуус уйлж, залбирч, аз жаргалын төлөө хашгирч байгааг харж чаддаг! Залуус үйчлэлд өөрийн амьдралаа өргөж байгааг би хардаг – тэдний зарим нь гадаадад мишшионероор явж байгааг. Би энэ газраас Бурханы хайр урсан гарч манай дэлхий хийгээд манай улсын харанхуй өнцөг булан бүрт тархан - оёдол нь ханз задрах мэт хүчирхэг чуулганыг харж байна! Би Есүс Христ дэлхий даяарх хэдэн зуун сүнснүүдэд Өөрийн хайраар хандан тэдэнд цутгаж байгааг хардаг! Би тэднийг ийнхүү дуулж байгааг сонсодог,

Миний төлөө үхсэн Түүний төлөө би амьдрах болно,
   Миний Аврагч, Миний Бурхан!
Миний төлөө үхсэн Түүний төлөө би амьдрах болно,
   Миний Аврагч, Миний Бурхан!

Иудас нэгэн цагт яг үүн шигзүйлийг мэдэрч байсан. Гэхдээ Есүсийг хайрлах хайр нь бүтэлгүйтсэн. Тэр хоёр салаа замд хөтлөгдсөн. Түүний нэг хэсэг нь Есүсийг хүсэж байсан. Харин нөгөө нэг хэсэг нь энэ дэлхийн зүйлсийг хүсэж байсан. Библи ингэж хэлдэг, “Тэр хүн хоёр санаа өвөрлөгч бөгөөд бүх үйлдээ тогтворгүй байдаг юм” (Иакоб 1:8). Мөн түүнчлэн Иудас Дагалдагч нарын мөнгөний хүүдийд дэндүү гүн гараа шургуулсан байсан. Энэ бол тийм их мөнгө байгаагүй – хүмүүс Есүсээр ивээгдсэндээ талархах үедээ өгдөг гарын мөнгө л байсан. Гэвч Иудас мөнгөнөөс нь байн байн хулгайлдаг байсан. Тэр үргэлж л хэсэг мөнгийг өөрийнхөө төлөө хулгайлж байсан.

Тэр бусад дагалдагч нар шиг тун удахгүй Есүс дэлхий дээрхи Өөрийн хаанчлалаа тогтооно хэмээн бодож байсан. Есүс дөнгөж үхлээс амилсаны дараахан дагалдагч нар ийнхүү хэлж байсан, “Эзэн, энэ цагт Та Израильд хаанчлалыг сэргээх үү?” (Үйлс 1:6). Тэд дотроо уг хаанчлалд хэн нь агуу болох талаар төсөөлж байсан. Тэдний дунд “Хэн нь хамгийн агуу болох тухай маргаан” (Лук 9:46) өрнөсөн.

“Тэр цагаас эхлэн Есүс Христ шавь нартаа Өөрийн Иерусалим уруу явах, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нараас их зовлон амсах, алуулах... ёстойгоо илэрхийлж эхлэв” (Матай 16:21). Иудас эндээс Есүс хаанчлалаа байгуулахгүй бөгөөд удахгүй үхэх юм байна – цаашид Есүсийг дагаад юуч олж долоохгүй юм байна гэдгийг бодож эхэлсэн гэдэгт би итгэдэг. Иудас үүнийг бодох тоолонд нь Чөтгөр түүнд улам бүр ойртсоор байсан.

Яг тэр үед Дээгүүр өнгөрсөний баяр ойртож байсан. Тэргүүн тахилч хийгээд хуулийн багш нар Есүсийг алах арга замыг сүвэгчилж байсан. “Иудаст Сатан шүглэв. Тэр явж, Есүсийг яаж бариулах талаар ахлах тахилч нар болоод түшмэдтэй зөвлөлдөв [ярилцав]. Тэд баярлаж, [зөвшөөрөөд] түүнд мөнгө өгөхөөр тохиролцжээ.” (Лук 22:3-5). “Иудаст Сатан шүглэв.” Тэр цаг үргэлж мөнгийг хүсэмжилдэг байсан. Чөтгөр түүний цул тал дээр ажилласан бөгөөд Иудас үүнд унасан - “Иудаст Сатан шүглэв.” - Тэр явж, Есүсийг яаж бариулах талаар ахлах тахилч нар болоод түшмэдтэй зөвлөлдөв. Искариот Иудас Христээс мөнгөний төлөө урвасан! Хүсэл тачаал нь Иудасыг сүйрүүлсэн!

Өнөө өглөө Др Каган “нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал” (I Иохан 2:16) гэсэн сэдвээр гайхалтай номлол хийсэн. Тэрээр ийнхүү хэлсэн, “Миний хувьд ‘Нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал’ гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Би мөнгө болон мөнгөөр худалдан авч болох бүх зүйлсийн талаар ярьж байна – байшин, машин, гоё хувцас, тансаг аялал, гэх мэт зүйлс... Мөнгө болон худалдаж авах юмс нь чиний харааг булааж, чиний гол зорилго болж, бүр цаашаа үүнийг улам ихээр хүсэх үедээ чи нүдний хүсэл тачаалд автагдан түүний боол болдог. Би [бас] дэлхийн хүмүүсийн магтаалын талаар ярьж байгаа. Тухайлбал алдар нэр, сайшаал, цол гуншин, гэрчилгээ гэх мэт хүмүүс чиний талаар ярьдаг бүхийл сайн зүйлсүүдийг хэлж байгаа. Тиймээ, чи сургуульдаа сайн сурах хэрэгтэй. Тиймээ, чи ажил хийж, үүнийхээ төлөө хичээнгүйлэн ажиллах хэрэгтэй. Гэхдээ эдгээр алдар нэр, сайшаал, цол гуншин, магтаал хүндлэл нь чиний толгойг Бурханы зүйлсээс эргүүлэх үедээ чи амьдралын бардам бахдалд унадаг.”

Тэгээд Др Каган цааш нь Чөтгөр чамайг хуурахын тулд ашиглах хүмүүсийн талаар хэлсэн. Др Каган ийнхүү хэлсэн, “Тэрээр чиний хүндэлж хайрладаг хүмүүсийг ашиглах болно. Тэр чиний үлгэр дуурайл болсон хүнийг – бизнесийн ертөнцөд бол ‘зөвлөхүүд’ хэмээн нэрлэгддэг тэдгээр хүмүүсийг ашиглах болно. Тэр чиний биширч хүндэлдэг их дээд сургуулийн багш болон чиний амьдрал дахь ‘зөвлөхүүд’ – гэсэн хүмүүсийг ашиглах болно. Чи тэднийг сонсож, зөвлөгөөг нь дагах болно. Чи тэднийг ийм хүмүүс гэж бодохгүй, харин тэд чиний жинхэнэ пастор – чиний хоньчин, чиний хөтөч хэмээн бодох болно... Чи үүнийг сорилт гэж үзэхгүй. Эдгээр нь чамд сайн мэт харагдана. Гэвч энэ нь чиний хайрыг Христээс холдуулах болно... Чи залуу үедээ Христ болон чуулганыг маш чухалд тооцдог, харин санагддаг, харин одоо чи эдгээрийг амьдралынхаа нэг жижигхэн хэсэг болгон тавиур дээр хурааж эхэлдэг... тэгээд ийм зүйл үргэлжилсээр... үргэлжилсээр – чи хоригдол боол болтолоо – яг л Самсон шиг нүд нь сохроод дэлхийн тээрмийн дугуйг эргүүлэн явах болно!” (Christopher L. Cagan, Ph.D., “Чуулганы Дэлхий юу эсвэл Өргөн Дэлхий юу?”, Эзэний өдрийн өглөө, Гуравдугаар сарын 13, 2016).

Би Др Каганы энэ агуу номлолыг унших үедээ “Өө Бурхан минь! Би үүнийг аль эрт номлох байж!” хэмээн бодсон. Энэ нь зөвхөн манай ганц хоёрхон залууст зориулагдсан гэж үү? Би үүний талаар хэсэг хугацаанд бодсон. Тэгээд би цаас аваад Др Каганы хэлээд буй адилхан сорилтод ороод Сатаны сохор байдал руу хөтлөгдсөн манай чуулганы арван хоёр залуугын нэрийг бичсэн. Эдгээр арван хоёр залуу Искариот Иудасыг хөтөлсөн шиг муу ёрын сүнсэнд алхам алхамаар уруу татагдан Аврагчаас урваж байхад миний номлол энэ зүйл дээр бүтэлгүйтсэнийг би ухаараад зүрх сэтгэл маань үнэхэр шимширсэн!

Иудас бага багаар сорилтод унаж байхдаа энэ зам нь мөхөлд хүргэх болно гэж хэзээч төсөөлж байгаагүй. Эцэст нь Сатан түүнд шүглэж, тэрээр Есүсээс урвасан. Тэр Христээс урвасныхаа төлөө хир их мөнгө авсаныг чи мэдэх үү? Тэр ердөө 30 мөнгөн зоос л авсан. Дависын Библийн Толь бичигт энэ нь “ойролцоогоор боолын дундаж хөлс болох $19.50 байсан” гэдэг. Чөтгөр ихэнхи хүнийг ийнхүү маш багаар үнэлдэг! Тэр хааяа л нэг том төлдөг. Бусдаараа бол тэр ихэнхи хүмүүсийг маш хямдаар үнэлдэг! Хачирхалтай нь манай цуглаанд Чөтгөр ийм замаар хөтлөөд байгаа арван хоёр залууг би тоолсон. Тэгээд би гучин жилийн өмнөх үеэ эргэн бодсон, тэгээд би манай чуулганаас цалинжиж байсан яг 12 хүний нэрийг бичсэн – Сатан гарцаагүй өнөөх л аргаараа сүйтгэсэн! Өө Их Эзэн минь, би энэ сэдвээр дахин дахин тунхаглах ёстой юм байна! Тиймээ, Бурхан минь, энэ оройгоос эхлээд миний номлолд ертөнцийн сорилтын талаархи номлол илүү чухал байр эзлэх болно гэдгийг би амлаж байна!

Энэ айдсын шөнө Иудас Христийн дайснуудыг Гетсемен дэх Цэцэрлэг рүү дагуулан ирсэн. Тэгээд тэд Есүсийг чирж авчираад ташуурдан загалмайд цовдолсон. Тэгээд Иудас амласан 30 мөнгөн зоос – ойролцоогоор $19.50 шангаа авсан.

Тэр шөнийн дараа “Есүсийг барьж өгсөн Иудас Түүний шийтгэгдэж буйг хараад [өрөвдөх сэтгэл төрөөд] өнөөх 30 мөнгөн зоосоо аваад тэргүүн тахилч хийгээд ахмадууд руу очоод ийнхүү хэлсэн,

‘Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ.

Ингээд “Иудас мөнгөн зооснуудыг ариун газарт чулуудаад, явж, өөрийгөө дүүжилжээ.” (Матай 27:3-5). Тэр олс аваад хүзүүгээ ороогоод өөрийгөө дүүжилсэн! Энэ бол миний анх удаа цээжилсэн библийн эшлэл “Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ.” (Матай 27:4). Би үүнийг Калифорниа дахь Хантингтон Паркын Нэгдүгээр Баптист чуулганд их зовлон хэмээх жүжгийн Искариот Иудасын дүрд тоглож байхдаа цээжилж, үүнийг хэлж байсан. Би тэр үед арван найман настай байсан. Энэ эшлэл нь намайг дахин төрөх хүртэл 2 жил гаруй шаналгасан. “Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ.”

Энэ орой би чамаас асууя, чи амьдралдаа Есүсээс урвах уу? Эсвэл Христ болон чуулганыг өөрийхөө зүрх сэтгэл хийгээд амь амьдралдаа нэгдүгээрт тавин өөрийгөө өгөх гэж байна уу? Чи Түүнд итгэж, Түүний төлөө, зөвхөн Түүний төлөө амьдарах гэж байна уу? Гучин жилийн тэртэйгээс өдгөөг хүртэл энэ дууг зүрх сэтгэлийн угаасаа дуулах боломжтой хэвээр байна уу?

Миний амьдрал, миний хайрыг Тандаа би өгч байна,
   Миний төлөө үхсэн Бурханы Хурга;
Өө би үүрд мөнхөд итгэмжит байгаасай,
   Миний Аврагч, Миний Бурхан!
Миний төлөө үхсэн Түүний төлөө би амьдрах болно,
   Миний амьдрал хэрхэн хангагдах болоо!
Миний төлөө үхсэн Түүний төлөө би амьдрах болно,
   Миний Аврагч, Миний Бурхан!

Өө, залуусаа өөрийнхөө зүрх сэтгэл хийгээд амь амьдралаа Есүс Христэд өргөөрэй – тэгээд энэ дэлхийн сорилт ирэхэд хэзээч битгий Түүнээс нүүр буруулаарай! Энэ магтууг хамтдаа дуулцгаая. Уг дуу дууны номны 3 дугаарт байгаа.

Миний амьдрал, миний хайрыг Тандаа би өгч байна,
   Миний төлөө үхсэн Бурханы Хурга;
Өө би үүрд мөнхөд итгэмжит байгаасай,
   Миний Аврагч, Миний Бурхан!
Миний төлөө үхсэн Түүний төлөө би амьдрах болно,
   Миний амьдрал хэрхэн хангагдах болоо!
Миний төлөө үхсэн Түүний төлөө би амьдрах болно,
   Миний Аврагч, Миний Бурхан!

Амен.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Иохан 13:21-30 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
     “Сорилтод бүү бүдэр” (Horatio R. Palmer, 1834-1907).