Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХӨЛСТЭЙ ЦУС

THE BLOODY SWEAT
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр.
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2016 оны 03 дугаар сарын 6-ныөдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Evening, March 6, 2016

“Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.” (Лук 22:44).


Энэ номлолыг С.Х Спиржионы “Цэцэрлэг дэх Зовлон Шаналал” (Аравдугаар сарын 18, 1874) болон “Гетсемен” (Хоёрдугаар сарын 8, 1863) гэсэн хоёр гайхалтай номлолд үндэслэн дамжуулж байна. Би Номлогчдийн Хааны энэхүү шилдэг хоёр номлолыг товчлоод тунхаглах болно. Энд байгаа нь ерөөсөө эх нь биш. Би үүнийг орчин цагийн бичиг үсэгтэй хүнээс дор хүн ч ойлгохуйцаар эдгээр номлолуудыг хялбаршуулсан. Эдгээр бодролууд нь энэ агуу номлогчийн үгээс түүвэрлэсэн бөгөөд Спиржеоны Гетсемен Цэцэрлэг дэх Христийн дүрслэл нь чиний амийг аварч, чиний мөнхийн хувь заяаг чинь өөрчлөх болтугай гэсэн найдвар дотор би эдгээрийг та бүхэнд толилуулж байна.

Есүс шавь нартайгаа Дээгүүр өнгөрөх баярын оройн зоогийг бариад дараа нь Эзэний зоогийн ёслол хийсэн. Тэгээд Тэрээр тэдэнтэй хамт Гетсемен Цэцэрлэг рүү явсан. Тэр Өөрийнхөө зовлон шаналалыг яагаад Гетсеменээс эхлэхээр сонгосон бэ? Энэ нь Адамын гэм биднийг Эден цэцэрлэгт сүйрүүлсэн учраас тэр юм болов уу; Тиймээс сүүлчийн Адам биднийг өөр нэг Гетсемен цэцэрлэгт сэргээхийг хүссэн юм болов уу?

Христ энэ Гетсемен цэцэрлэгт үргэлж залбирахаар ирдэг байсан. Энэ бол Түүний хувьд урьд өмнө олонтаа ирж байсан газар. Бидний гэм нүгэл Түүнтэй холбоотой бүх зүйлийг зовлон болгож байгааг Есүс харуулахыг бодсон. Түүний хамгийн очих дуртай сайхан газар нь Түүний хувьд хамгийн их зовох ёстой газар болон хувирсан.

Эсвэл Түүний Гетсеменийг сонгосны учир нь Тэр хамгийн сүүлд тэнд залбирсанаа санасан учраас байж болно. Энэ газар бол Бурхан Түүнд үргэлж хариулдаг газар байсан. Тиймээс Тэр зовлон руу шуудран орох үед Бурхан өмнө нь залбиралд хариулж байсан шигээ одооч гэсэн хариулна гэсэн бодолдоо хөтлөгдөөд ирсэн байж болно.

Тэр Гетсемен рүү залбирахаар явсан шалтгаан нь Тэр угаасаа л тэнд очоод сурчихсан, хүн бүр л үүнийг мэддэг байсантай холбоотой байж болно. Иохан бидэнд ийнхүү хэлдэг, “Есүсийг барьж өгсөн Иудас ч мөн энэ газрыг мэддэг байжээ. Учир нь Есүс тэнд шавь нартайгаа олонтаа цугладаг байв.” (Иохан 18:2). Есүсийг тэд баривчлахыг мэдэж байсан ч Тэрээр уг газар руу шийдэмгийгээр очсон. Түүний баривчлагдах цаг ирэхэд Тэрээр “Алагдахаар хөтлөгдөх хурга шиг” (Исаиа 53:7) явсан. Тэр тэргүүн тахилч нарын цэргүүдээс нуугдаагүй. Түүнд хулгайч шиг мөрдөгдөх, эсвэл тагнуулчаар тагнагдах шаардлага байгаагүй. Тэрээр өөрөөс нь урвагч Түүнийг амархан олох болон Дайснууд Түүнийг баривчлахад тохиромжтой тэр газар руу өөрий сайн дураар явсан.

Одоо бид Гетсемен Цэцэрлэг рүү орж байна. Тэр орой маш харанхуй аймшигтай байсан болоо. Бид Иакобын “Энэ яасан сүрдмээр газар вэ?” (Эхлэл 28:17) хэмээн дуу алдсан шиг байсанд итгэлтэй байж болно. Гетсемений талаар бодох зуур бид Христийн зовлонгийн талаар боддог бөгөөд Түүний цэцэрлэг дэх уй гашууны талаар гурван асуултад би хариулах гэж оролдох болно.

I. Нэгдүгээрт, Гетсемен дэх Христийн зовлон шананлалын шалтгаан нь юу байсан бэ?

Бичээс нь Есүсийг “уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн.” (Исаиа 53:3) хэмээн бидэнд хэлдэг ч гэсэн Тэрээр хувь хүнийхээ хувьд огтоос сэтгэлээр унаагүй юм. Тэрээр “Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө.” (Иохан 14:27) гэж хэлэх адил тийм их амар тайван дотор байсан. Би Есүсийг амар тайван, аз жаргалтай Нэгэн байсан гэж хэлэх нь алдаа болчихно гэж бодохгүй байна.

Гэвч Гетсемен бүгдийг орвонгоор нь эргүүлсэн. Түүний амар тайван өнгөрөн одсон. Түүний баяр хөөр нь шаналгаатай зовлон болон өөрчлөгдсөн. Иерусалимаас хөтлөгдөн уул толгодыг туулан Кедроны хөндийг туулан Гетсемен руу явахдаа Аврагч дуртайгаар залбирч, ярилцаж байсан. (Иохан 15-17).

“Эдгээр үгсийг айлдаад Есүс шавь нарынхаа хамт Кидроны [Kēdron]гууг гатлан гарч тэнд байдаг цэцэрлэгт очин, тийшээ оров.” (Иохан 18:1).

Есүс бүх л амьдралынхаа турш уй гашуу эсвэл сэтгэл гутралыг мэдэрч буй талаархи үгийг шуудхан хэлдэг байсан. Харин одоо цэцэрлэгт ирээд бүхийл зүйл өөрчлөгдсөн. Тэрээр “Хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч.” (Матай 26:39) хэмээн хашгирдаг. Хэдий Есүс энд амьсгаадан, цустай хөлс урсган, “Сэтгэл минь үхтлээ зовж байна.” (Матай 26:38) гэж байсан ч Тэрээр бүхийл амьдралдаа аливаа уй гашуу, эсвэл дарамтын талаарх сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлдэг байсан.Эзэн Есүс юу нь болохоо байгаад ийм гүн гүнзгий асуудалд орох болов оо?

Энэ зовлон шаналал нь Түүний бие махбодид учирсан өвчнөөс шалтгаалаагүй гэдэг нь маш тодорхой байсан. Есүс ямар нэг биемахбодийн асуудлаас болж өмнө нь ерөөсөө гомдоллож байгаагүй. Түүний найз Лазар үхэхэд тэр их энэлэн шаналж байсан. Түүнийг дайснууд нь архичин байсан гэх үед, тэд Түүнийг чөтгөрүүдийг Сатаны хүчээр хөөж байгаа хэмээн буруутгах үед Тэрээр үнэхээр гуниглаж байсан. Харин Тэрээр энэ бүхэнтэй нүүр тулан, үүгээр туулан гарахдаа үнэхээр зориг зүрхтэй байсан. Энэ бол Түүний арын хэсэг байсан. Тэнд гарцаагүй өвдөлтөөс илүү хурц, буруутгалаас илүү элэг эмтлэм, гарз хохиролоос илүү аймшигтай ямар нэг зүйл яг тэр үед Аврагчийг атгаж, Түүнийг “зовж, шаналж” (Матай 26:37)эхлэхэд хүргэсэн байна.

Чи үүнийг үхлээс айх айдас болон цовдлолоос эмээх эмээлт байсан гэж бодож байна уу? Олон итгэгчид хавчлагад ороод зоригтойгоор үхэлтэй учирч байсан. Христийг тэднээс илүү их аймхай байсан гэж бодох нь Түүнийг үл хүндэтгэсэн хэрэг болно. Бидний Эзэн Өөрийг нь үхэл хүртэл дагасан Өөрийнхөө зовогч хүмүүсээс дорд үзэгдэх ёсгүй. Мөн библи “Тэр Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн...” (Еврей 12:2). Есүсээс илүүгээр үхлийн зовлонг давж чадах хэнч байхгүй. Цэцэрлэг дэх Түүний зовлонгын шалтгаан нь энэ байж болохгүй.

Мөн Гетсемен дэх зовлон нь Сатаны ер бусын дайралтаас болсон гэдэгт би итгэдгүй. Тэрээр үйлчлэлийнхээ эхэнд цөлд байхдаа Чөтгөрийн ширүүн тулаан дундуур туулан гарсан. Хэдий бид Есүс цөлд “зовлон дунд байсан” гэж уншаагүй ч гэсэн. Энэ цөлийн сорилт нь Гетсемений цусан хөлстэй огтоос адилгүй байсан. Эзэний тэнгэрэлчүүд Сатантай нүүр нүүрээрээ тулан зогсох үед Тэрээр чангаар гаслан хашгирч, нулимс унагаж, хөсөр унаж, өмгөөлөл хүсэж байгаагүй. Үүнийг харьцуулбал Сатантай хийсэн тулаан бол амархан зүйл байсан. Харин Гетсемен дэх энэ зовлон бол Түүний амин сүнсийг шархдуулж, Түүнийг бараг л алах шахсан.

Тэгвэл Түүний зовлонгийн шалтгаан нь юу байсан бэ? Бурхан бидний төлөө Түүнд зовлон тохох үе юм. Одоо Тэр Эцэгийнхээ гараас гарцаагүй нэгэн аягыг авах хэрэгтэй байсан. Тэр үүнээс айж байсан. Тиймээс Түүний энэ байдал нь энэ аяганаас нүүр буруулаагүй тэр үеээс эхлээд биемахбодийн зовлонгоос илүү аймшигтай байсан. Энэ бол хүмүүс Түүнд уурлахаас илүү дор зүйл байсан – эндээс эхлээд Тэр замаасаа ерөөсөө буцаагүй. Энэ бол Түүний ялан дийлсэн - Сатаны сорилтоос илүү аймшигтай байсан. Энэ бол Бурхан Эцэгээс нь Түүнд үүрүүлсэн - санаанд ч багтамгүй аюултай, үнэхээрийн аймшигтай тийм зүйл байсан.

Түүний зовлонгийн шалтгаан нь юу байсан талаархи олон эргэлзээг үгүй болгодог:

“Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.”
     (Исаиа 53:6).

Одоо Тэрээр гэмтнүүдэд ногдуулсан өр төлөөсийн хараалыг үүрдэг. Тэр гэмтнүүдийн оронд зогсоод зовлон эдэлж байсан. Энэ бол миний хувьд бүрэн тайлбарлаж чадахгүй эдгээр зовлонгуудын нууц нь юм. Хүний ямарч оюун ухаан энэ зовлонг бүрэн ухан ойлгож чадахгүй.

‘Энэ нь Бурханд, зөвхөн Бурханд,
Түүний зовлонгууд бүрэн танигдсан.
   (“Чиний Мэдэхгүй Зовлонгууд” Joseph Hart, 1712-1768).

Бурханы Хурга хүн төрөлхтөний гэм нүглийг Өөрийнхөө биед үүрч, бидний гэмийн ачааг Өөрийнхөө амиар даадаг.

“Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ. ” (I Петр 2:24).

Бидний бүх л гэм нүгэлүүд Гетсеменд “Түүний биенд” тохогдож , дараа өдөр нь Тэр бидний гэмийг үүрээд Загалмай руу явсан гэдэгт би итгэдэг.

Энэ цэцэрлэгт Христ гэмийг-үүрэгч болсон гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрсөн. Тэрээр Толгойдоо Израйлийн гэмийг үүрсэн, гэм нүгэлд өргөхөөр сонгогдсон, кэмпийн гаднаас авагдсан, Бурханы уур хилэнгээр бүрэн шатаагдах тийм ухнатай адил болсон. Одоо чи Христ яагаад үүнээс зайлсхийх гэснийг ойлгож байна уу? Христийн хувьд гэмтнүүд бидний оронд Бурханы өмнө зогсоно гэдэг нь үнэхээр аймшигтай зүйл байсан – Хэрвээ Бурханы нүдээр Лүүтэрийг харвал тэрээрдэлхийн бүх л гэм нүгэлтэнүүдтэй яг адилхан хэмээн тэрээр хэлэх байсан. Тэрээр одоо Бурханы бүхийл уур хилэн хийгээд өшөө авалтын бай болсон. Гэмт хүн дээр буух ёстой шийтгэлийг Тэр Өөртөө үүрдэг. Энэ байр сууринд байна гэдэг нь Христийн хувьд үнэхээр аймшигтай зүйл байсан нь гарцаагүй.

Мөн түүнчлэн уг цэцэрлэгт гэмийн шийтгэл Түүн дээр тохогдсон. Нэгдүгээрт, гэм нүгэл өөрөө Түүнд тохогдсон, дараа нь гэмийн шийтгэл Түүн дээр буусан. Энэ бол хүмүүсийн гэмийн төлөөх Бурханы шийтгэлд зориулсан өчүүхэн төдий зовлон байгаагүй. Түүний уусан аяганд бүх л Там цутгагдсан байсан.

Аврагчийн сүнсийг шархлуулсан уй гашуу, ёроолгүй гүн их далай мэт үгээр хэлшгүй шаналал Түүний үхлийн золиосонд Аврагчийн өмнө таваглагдсан, энэ бол би цааш явж болохооргүй,эсвэл тайлагдашгүй зүйлийг илэрхийлэхээр оролдож буйг минь хэн нэгэн буруутгахаар үнэхээр төсөөлхөд бэрх зүйл юм. Гэхдээ Христийн мэдэрдэг хүн төрөлхтөний аадар мэт их гэм нүглээс ирсэн бороо адил баптизм нь Түүнийг хөлстэй цус урсгахад хүргэсэн гэдгийг би хэлэх болно. Хэдий Тэрээр гэм нүгэлгүй ч гэсэн гэмтэн адил үзэн ядагдаж, гэмтэн ади шийтгэгдсэн – өнөөдрийн үгэнд Түүний зовлонгийн шалтгаан нь энэ байсан гэдгийг бидэнд хэлдэг.

“Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.” (Лук 22:44).

Одоо бүгдээрээ дараагийн асуултад орьё.

II. Хоёрдугаарт, Христийн Цустай хөлс нь ямар утгатай вэ?

Еликот бидэнд цустай хөлсний үнэн байдал бол “ерөнхийд нь хүлээн авсан дүрслэл” хэмээн хэлжээ. (Charles John Ellicott, Commentary on the Whole Bible, бүлэг VI, хуудас. 351). Тэрээр цааш нь “‘Цустай хөлсний’ хамгийн гол нөхцөл бол маш их сульдалтын шинж тэмдэг [байсан] хэмээн Аристотле тайлбарласан.” (адил.) Августинаас эхлээд өнөөгийн ихэнх тайлбарлагчид “дусал мэт” гэсэн үгийг үнэндээ энэ нь жинхэнэ цус байсан хэмээн тодорхойлдог. Бид ч гэсэн Христ үнэхээр цустай хөлс урсгасан гээгт итгэдэг. Энэ нь хэдий ердийн зүйл биш ч гэсэн ийм зүйл нь түүхэнд хэд хэдэн цаг үед өөр өөр хүмүүст тохиолдож байжээ.

Эртний анагаах ухааны Гален ном болон зарим өнөөгийн номонд маш их ядарч туйлдсаны дараа цустай хөлс гоожисон тухай тэмдэглэлүүд байдаг.

Гэхдээ Христийн цустай хөлс гоожуулсан тохиолдол бол үнэхээр ховорхон зүйл юм. Тэр зөвхөн цустай хөлс бус, харин их дусалууд эсвэл том “нөжирсөн,” хүнд дусалууд байсан. Ийм зүйл болж байсан аливаа тохиолдол хараахан гараагүй байна. Эдгээр нөжирсөн их цус нь түүний хувцасаар нэвчин гарсан бус, харин “газарт дусалж” байсан гэдгийг сонссон. Анагаахын ухааны түүхэнд энэ тал дээр Христ зөвхөн байдаг. Тэр бол гучин гурван настай, эрүүл мэнд сайтай эр хүн байсан. Гэвч Түүнд үүрүүлсэн гэмийн ачаанаас бол оюун санааны дарамтанд орж, Түүний бүхийл хүч чадал нь шавхагдаж, Түүний бие махбодь хэвийн бус хэт хөөрөлд автаж, арьсны бүх нүх суваг нь нээгдэж, цусны их дусалууд садран урсаж газарт унасан. Энэ нь Түүнд үүрүүлсэн гэмийн ачаа нь ямар их байсан юм бэ гэдгийг харуулдаг. Энэ нь Түүнийг арьснаас нь цус урсах хүртэл хэмхэчин дарахад хүргэсэн.

Энэ нь хутга, мэсгүйгээр цус асгарах хүртэл Христийн сайн дураар үүрсэн зовлонгийн үнэн байдлыг харуулдаг. Анагаахын эмч нар ихэнхи хүмүүс их аюулд ороход цус нь зүрх рүү нь цутгагдаж эхэлдэг гэдгийг бидэнд хэлдэг. Царай цонхийж; амьсгал давчидаж, цус дотор урсадаг. Гэхдээ зовлон дунд буй бидний Эзэнийг хараарай. Тэрээр Өөрийгөө бүр мартсан бөгөөд Түүний Цус нь дотогшоогоо урсан Түүнийг тэтгэхийн оронд цус нь гадагшилж газарт дуссан. Газарт гоожисон Түүний Цус нь чамд үнэгүйгээр өгч буй бүрэн авралыг илэрхийлдэг. Чи Есүст итгэхэд Түүний арьснаас цус нь чөлөөтэй нэвчин гоожисон шиг чиний гэм нүгэл үнэгүйгээр угаагдаж чадах юм.

“Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.” (Лук 22:44).

Хөлстэй цус гоожисон нь Түүний сүнсэн дэх зовлон шаналалын үр дагавар юм. Зүрх сэтгэл дэх өвчин шаналал гэдэг бол хамгийн муухай өвчин юм. Зовлон шаналал болон дарамт шахалт нь хамгийн муухай шаналгаа юм. Гүн хямралыг мэддэг хүмүүс энэ нь үнэн гэдгийг та нарт хэлж чадна. Матай библиэс бид Түүнийг “маш хүндээр зовж, шаналж” (Матай 26:37) байсан гэдгийг уншидаг. “Маш хүндээр”- гэдэг илэрхийлэл нь бүрэн утга санаа нь юм. Энэ нь оюун бодол нь өөр ямарч бодол санааг хүлээн авахгүйгээр тэр чигээрээ зовлон шаналалд автсан гэдгийг илэрхийлдэг. Бидний гэм нүглийг үүрэгчийн байр суурь нь Түүний оюун санааг өөр бусад алив зүйлээс хөндийрүүлсэн. Түүний оюун бодолд хүчит давалгаа мэт хямрал нааш цааш цалгиж байсан. “Бид Түүнийг Бурханд яллагдаж, цохигдож, зовсон гэж бодов.” (Исаиа 53:4). “Түүний сэтгэлийн шаналлын үр дүнд Тэр харж, сэтгэл нь ханах болно.” (Исаиа 53:11). Тэрээр зүрх алдсан. Тэр аймшиг хийгээд түгшүүрээр дүүрсэн. Тэр “маш хүнд” байдалд байсан. Эрдэм номтой Томас Гүүдвин ийнхүү хэлжээ, “Өвчтэй хийгээд ухаан самуурсан хүмүүст тохиолддог сул тал, алдаа дутагдал, сүнсний уналт гэх мэт зүйлсийг үг нь нотлон харуулдаг.”Епафродитыгүхэлд хүргэх шахсан өвчин гэдэг үг нь энд адилхан үгээр хэлэгддэг. (Энэ нь Филиппой 2:25-30 дугаар зүйлд гардаг. Орчуулагчаас) Тиймээс бид Христийн амь бие өвчтэй, ухаан алдалттай байсан гэдгийг ойлгож болно.Түүний хөлс нь ядарж сульдаснаас үүдэн гарсан. Үхэж буй хүнээс гардаг хүйтэн наалдамхай хөлс нь тэдний сул дорой биеийн улмаас тэгдэг. Харин Есүсийн цустай хөлс нь бидний гэмийн ачаанаас Түүний сүнсний дотоод үхлээс гадагшилан гарсан. Тэр аймшигтай ухаан алдалт, дотоод үхлийн зовлон хийгээд Түүний бүхийл биеэс урссан цусны норолт хавсарсан. Тэр “маш хүнд” байдалд байсан.

Маркийн сайнмэдээ Түүнийг “ихэд зовж, шаналсан” (Марк 14:33) гэдгийг бидэнд хэлдэг. Энэ үгийн Грек утга нь Түүний зовлон шаналал нь хүн айхдаа дагжин чичирж хамаг үс нь босдог шиг тийм их айдсыг буй болгосон гэдгийг харуулдаг. Мосэ хуулийг дамжуулахад маш их айдаст автсан; тиймээс бидний Эзэн Өөрт нь тохогдсон гэмийн ачаанаас маш аймшигтай зовлонд унасан.

Аврагч бол анхны зовсон, тэгээд хүндээр дарамтлуулаад, эцэст нь “зовж, шаналж” байсан. Тэрээр доргиосон гайхширалаар дүүрч байсан. Бидний гэмийг үүрэх тэр цаг яг ирэхэд Тэрээр бүрэн гайхширалд унаж, гэмтнүүдийн оронд Бурханы өмнө зогсоохоор аваачисан. Тэрээр Өөрийг нь Бурхан гэмтнүүдийн байр сууринаас харж байгаад цочирдсон. Бурханд хаягдсан гэх Түүний бодол нь алмайрахад хүргэсэн. Энэ нь Түүний ариун, эелдэг зөөлөн, хайрын төрөлх байдлыг дайвалзуулж, Тэр “ихэд зовж, шаналж,” мөн “маш хүнд” байдалд байсан.

Тэрээр “Сэтгэл минь үхтлээ зовж байна.” (Матай 26:38) хэмээн дараа нь хэлсэн. Грек хэлний “perilupos” гэдэг утга нь зовлон гунигаар бїрэн хїрээлэгдсэн гэсэн утгатай. Ердийн зовлонд зарим нэг зайлсхийх боломж, амсхийх тийм зарим нэг итгэл найдварын оч байдаг. Бид зовлон шаналалд буй хїмїїст ерєнхийдєє тэдний асуудал нь їїнээс ч илїї хїнд хэцїї байж болох байсан хэмээн сургамжилдаг. Харин Есїсийн энэ байдал бол їїнээс илїї муу байх ямарч боломжгїй бєгєєд Давид “Үхэгсдийн орны аймшгууд над дээр иржээ.” (Дуулал 116:3) гэсэн їгтэй Есїс санал нэг байх байсан. Бурханы бїхийл давалгаа, дайралт Тїїнийг хаа сайгїй бїрхэн авсан. Тїїний дээгїїр, Тїїний доогуур, Тїїний эргэн тойронд нь, Тїїний гадна талаар нь, Тїїний дотор талд нь, бїхийл хэсэгт нь зовлон шаналал дїїрсэн бєгєєд Тэрээр эдгээр бїх зовлонгоосоо зайлсхийн зугтах ямарч газар байгаагїй. Христийн эдэлсэн энэ зовлонгоос илїї их тийм зовлон шаналал гэж байх боломжгїй бєгєєд Тэрээр зовлон гунигаар хїрээлэгдэх їедээ “Сэтгэл минь зовж байна,” їхэлтэй маш ойрхон нїїр тулах їедээ - “үхтлээ зовж байна” хэмээн хэлсэн!

Тэр Гетсемен Цэцэрлэгт їхээгїй ч гэсэн хэрвээ Тэр їхэх байсан бол їхэх хїртэл зовсон. Тїїний євчин зовлон яг їхлийн ємнє тулж ирсэн – тэгээд тїр намжисан.

Тїїний доторх шаналал зовлон нь бидний Эзэний хєлсийг цусан дусал болтол дарамталсанд би ерєєсєє гайхдаггїй. Би їїнийг хїний талаасаа чадах чинээгээрээ тодруулж байгаа.

‘Энэ нь Бурханд, зөвхөн Бурханд,
Түүний зовлонгууд бүрэн танигдсан.

“Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.” (Лук 22:44).

III. Гуравдугаарт, Христ яагаад энэ бїх зїйлийг туулсан бэ?

Олон хїмїїс Христ яагаад ийм их зовлон эдэлж, хєлс нь цус болтолоо тарчилах замаар явах хэрэгтэй болсон юм болоо хэмээн гайхаж байгаад би итгэлтэй байна. Тэд “Тэр энэ бїх замаар явсаныг би мэднэ, гэхдээ Тэр яагаад їїгээр явах хэрэгтэй болсоныг би ойлгохгїй байна” гэж магад. Би одоо та нарт Гетсемен цэцэрлэгт Есїс яагаад энэ бїхнийг туулах хэрэгтэй болсон зургаан шалтгааныг хэлж єгье.

1. Нэгдїгээрт, Тїїний жинхэнэ хїнлэг байдлыг бидэнд харуулах гэсэн. Хэдий Тэр эргэлзээгїй тэнгэрийнх ч гэсэн Тїїнийг зєвхєн Бурхан хэмээн бїї бод, харин Тїїний ойрын хамаатан садан, мах цусныхаа тасархай хэмээн їз. Тэр чамайг эцэс хїртэл хир зэрэг єрєвдєн хайрласан билээ! Тэр чиний бїх ачааг їїрч, чиний бїх энэлэл шаналалаар шаналсан. Есїсийг ойлгохооргїй чамд тохиолдох зїйл гэж нэгээхэн ч їгїй. Ийм л учраас Есїс чамайг сорилтон дундуур явж байхад гэтэлгэн гаргах боломжтой байдаг. Есїсийг найз мэтээр гарыг нь атгаарай. Тэр чиний амьдралд тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэн чамд амар тайвныг єгєх болно.

2. Хоёрдугаарт, Їлгэр жишээг їзїїлэх гэсэн. Элч Паул ийнхїї хэлсэн, “Өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайллыг үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн.” Чамд Христэд итгэгч хїний амьдрал бол маш амархан хэмээн хэлж байгаа номлогч нартаа би огт санал нийлдэггїй! Элч Паул ийнхїї хэлж, “Үнэндээ, Христ Есүс дотор бурханлаг амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно.” (II Тимот 3:12) Мєн тэрээр, “Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов.” (II Тимот 2:3). Паул эдгээр їгсийг залуу номлогчид хэлсэн. Їйчлэл гэдэг бол хїнд хэцїї ажил. Ихэнхи хїн їїнийг хийж чадахгїй. Жорж Варна єнєєдєр бїх пасторуудын 35-40 хувь нь їйлчлэлээ орхиж байна хэмээн тэмдэглэсэн. Энэ бол дэлхий дээрхи хэцїї дуудлагуудын нэг нь юм. Христийн цэрэг болохгїйгээр їїнийг тэсэж гарах хїн гэж байхгїй! Зєвхєн пасторууд ч биш, харин бїх л сайн Христэд итгэгчид Бурханд їйлчлэхээр зовлон зїдгїїрийг туулдаг. Библи ийнхїї хэлдэг, “Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой” (Їйлс 14:22). Миний санахын “Загалмай їгїй –Титэм їгїй.” гэсэн їгийг Др Жон Санг хэлсэн.

3. Гуравдугаарт, Цэцэрлэг дэх Тїїний туулсан зам нь гэмийн хор хєнєєлийг бидэнд харуулах гэсэн. Чи бол гэмтэй, Есїс огт гэмгїй байсан. Єє гэмтэн минь, Христийг зовлон шаналалд унагасан чиний гэм нїгэл бол гарцаагїй аймшигтай зїйл юм. Бидний гэмийн буруутгал нь Тїїнийг цустай хєлс гаргахад хїргэсэн.

4. Дєрєвдїгээрт, Цэцэрлэг дэх Тїїний зовлон зїдїїрийн цаг нь Тїїний бидэнд хандсан хайрыг харуулдаг. Тэр бидний оронд гэмтэнээр тооцогдон аймшигтай зїйлийг їїрсэн. Бидний гэмийн тєлєєх тєлєєсийг барагдуулахаар бидний оронд зовж шаналсан Тїїнд бид єртэй. Тиймээс биднийг маш ихээр хайрласан Тїїнийг бид хайрлах хэрэгтэй.

5. Тавдугаарт, Цэцэрлэг дэх Есїс рїї харж, Тїїний агуу золиослолтоос сураарай. Бурханы нїдээр би хичнээн хар, хичнээн бохир заваан юм бэ. Бурхан намайг аль эрт л тэндээс хєєгєєгїй байгаад нь би їнэхээр гайхдаг. Гэсэн ч би Гетсемен рїї очоод тэдгээр модны орчмыг хараад, тэгээд Аврагчаа хардаг. Тиймээ, би Тїїнийг их тарчлал дунд газарт сєхрєн унасныг хардаг бєгєєд Тїїний шїїрс алдахыг сонсодог. Би Тїїний ойр орчмын газрыг онцлон їзээд Тїїний нїїр царай цусан хєлсєєр будагдсан їедээ Тэрээр цусан улаан болсоныг хардаг. Би Тїїнд “Аврагч аа, танд юу тохиолдох нь энэ вэ?” хэмээн хэлдэг. Би Тїїнээс “Би чиний гэмийн тєлєє зовлон эдэлж байна” гэх дууг сонсодог. Миний тєлєєх Тїїний золиосоор Бурхан миний гэмїїдэд уучлал їзїїлж чадахыг би хїлээн ойлгож ухаардаг. Есїс рїї очоод Тїїнд итгээрэй. Гэм нїгэл чинь Тїїний Цусаар уучлагдах болно.

6. Зургаадугаарт, Тїїний эвлэрїїллийн Цусыг эсэргїїцэгч тэдгээр хїмїїст аймшигтай шийтгэл ирэх болно гэдгийг бодоорой. Хэрвээ чи Тїїнийг эсэргїїцэх юм бол хэзээ нэг єдєр Ариун Бурханы ємнє зогсоод гэм нїглийнхээ тєлєє шїїгдэх болно гэдгийг бодоорой. Хэрвээ чи Аврагч Есїс Христийг хїлээн авахаас татгалзвал чамд юу тохиолдохыг би ємнє нь хэлдэг шиг єєрийнхєє зїрхний євчєнийг бариад хэлэх болно. Чи Цэцэрлэгт бус, харин орондоо гайхан байх бєгєєд їхлийг даван гарна. Тэгээд чи їхээд, амин сїнс чинь шїїгдэхээр аваачигдан, улмаар Там руу илгээгэх болно. Гетсемен чамд сануулга болох болтугай. Энэ гаслан зовлон, нулимс, хєлстэй цус чамайг гэмшил рїї хєтлєн Есїст итгїїлэх болтугай. Тїїн рїї ирээрэй. Тїїнд итгээрэй. Тэр їхлээс амилсан бєгєєд Тэнгэрийн улсад Бурханы баруун гарын хїндэт суудалд залран амьд сэрїїн байна. Тїїн рїї одоо ирээрэй, тэгээд бїх зїйл оройтохоос ємнє єршєєл аваарай. Амен.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Лук 22:39-44 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
(“Чиний Мэдэхгїй Зовлонгууд” (Joseph Hart, 1712-1768).


үндэс

ХӨЛСТЭЙ ЦУС

THE BLOODY SWEAT

Доктор Р.Л Химерс Жр.

“Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.” (Лук 22:44).

(Иохан 18:2; Исаиа 53:7; Эхлэл 28:17)

I.   Нэгдүгээрт, Гетсемен дэх Христийн зовлон шананлалын шалтгаан нь юу байсан бэ? Исаиа 53:3; Иохан 14:27; 18:1; Матай 26:39, 38, 37; Еврей 12:2; Исаиа 53:6; I Петр 2:24; Лук 22:44.

II.  Хоёрдугаарт, Христийн Цустай хөлс нь ямар утгатай вэ?
Лук 22:44; Матай 26:37; Исаиа 53:4, 11; Марк 14:33;
Матай 26:38; Дуулал 116:3; Лук 22:44.

III. Гуравдугаарт, Христ яагаад энэ бїх зїйлийг туулсан бэ?
I Петр 2:21; II Тимот 3:12; 2:3; Їйлс 14:22.