Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 39 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЕСҮС – ЦЭЦЭРЛЭГ ДЭХ ЗОВЛОН

JESUS – SUFFERING IN THE GARDEN
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр.
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2016 оны 02 дугаар сарын 28-нийөдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's DayMorning, February 28, 2016

“Тэд Гетсемани гэдэг газар ирэв. Есүс шавь нартаа-Намайг залбирах зуур энд сууцгааж бай гээд,Тэр Өөрийн хамт Петр, Иаков, Иохан нарыг авч явав. Есүсихэд зовж, шаналж эхлэв.Есүс тэдэнд-Сэтгэл минь үхтлээ шаналж байна. Энд үлдээд, сэргэг бай гэв” (Марк 14:32-34).


Христ Дээгүүр өнгөрсөн баярын оройн зоогийг Өөрийнхөө Дагалдагч нартай хамт барисан. Оройн хоолны төгсгөлд Христ тэдэнд талх болон аягатай дарс өгсөн – бид үүнийг “Эзэний Зоог” хэмээн нэрлэдэг. Тэрээр талхыг маргааш өглөө нь цовдлогдох Өөрийнхөө биеийг төлөөлж байгаа гэсэн. Тэр аягатай дарс нь биднийг гэмээс цэвэрлэхийн төлөө Түүнээс урсах Цусыг төлөөлж байгааг тэдэнд хэлсэн. Тэгээд Есүс Дагалдагч нартайгаа хамт магтаал дуулж, улмаар тэндээсээ шөнө дунд гарч явсан.

Тэд Иерусалимын зүүн талаар уруудан Кедроны хөндийг туулан явсан. Тэгээд тэд холгүйхэн байх Гетсемены Цэцэрлэгт хүрээлэнгийн захад хүрч ирсэн. Есүс тэднээс наймыг нь Цэцэрлэгийн захад орхиод залбирч байгаарай хэмээн захисан. Тэгээд Тэр Петр, Иакоб, Иохан нарыг орхисон Цэцэрлэгийн гүн рүү явсан. Есүс цааш нилээд харанхуй руу олив моднуудын доор очсон. Энэ бол Түүний “үхтэлээ зовж [аймшигтай шоконд орж] маш хүнд хэцүүг туулж [маш их тарчилж] эхэлсэн” газар юм; Тэгээд тэдэнд сэтгэл минь үхтлээ шаналж байна... Есүс тэднээс жаахан цаашаа яваад, газар унаж, хэрэв боломжтой бол тэрхүү цаг Өөрийнх нь хажуугаар өнгөрсөн байгаасаа хэмээн залбиран хэлсэн.” (Марк 14:33, 35).

Англи сүмийн хамба Ж.С Райли ийнхүү хэлжээ, “Гетсемен цэцэрлэг дэх бидний Эзэний амь тэмцсэн түүх бол Бичээс дэх гүн гүнзгий нууцлаг хэсэг юм. Энэ нь мэргэд [теологчид] ч бүрэн тайлбарлаж чадахааргүй тийм зүйлсийг агуулсан байдаг. Хэдий энд [маш] ач холбогдолтой энгийн үнэнүүд... байлаа ч.”(J. C. Ryle, Expository Remarks on Mark, The Banner of Truth Trust, 1994, хуудас. 316; Марк 14:32-42 тэмдэглэл).

Энэ өглөө оюун бодлоороо Гетсемен рүү биднийг явуулаач. Марк бидэнд Тэр “ихэд зовж,” (Марк 14:33) байсан гэдгийг хэлдэг. Грек хэлний “ekthambeisthai” гэдэг үг нь – “аймшигтай шоконд орох, маш их тарчилж, балмагдан сэрдхийсэн” гэсэн утгатай. “Тэгээд тэдэнд сэтгэл минь үхтлээ шаналж байна... Есүс тэднээс жаахан цаашаа яваад, газар унаж, хэрэв боломжтой бол тэрхүү цаг Өөрийнх нь хажуугаар өнгөрсөн байгаасаа хэмээн залбиран хэлсэн.” (Марк 14:33, 35).

Хамба Райли “Эдгээр байдлуудыг тайлбарласан нэг л боломжийн тайлбар байдаг. Энэ бол зөвхөн махбодийн зовлонгоос үүсэх айдас төдий зүйл байгаагүй... Энэ бол онцгой байдлаар яг тэр мөчид Түүн дээр дарж эхэлсэн хүн төрөлхтөний гэм нүглийн маш их ачааг үүрсэн мэдрэмж байсан. Энэ бол бидний гэм нүглийн [үгээр илэрхийлэшгүй] хүнд ачаа болон Түүнд тохогдсон бидний алдаа зөрчлийг мэдрэх мэдрэмж байсан. Тэр ‘бидний төлөө зориулагдсан хараалийн’ төлөө тэнд байж байсан. Тэр бидний уй гашуу болон зовлон гунигийг үүрч байсан. Тэрээр гэм нүгэлгүй хэдийч ‘бидний төлөө гэм нүглийг’ Өөртөө авсан. Түүний төрөлхийн ариун байдал Түүнд тохогдсон аймшигтай гэм нүглийн ачааг [маш ихээр] мэдэрч байсан. Эдгээр шалтгаанууд нь Түүнийг ийнхүү онцгой байдлаар уй гашууд хүргэж байсан. Бид Эзэнийхээ Гетсемен дэх хир хэмжээнээс хэтэрсэн гэмийн тэр их нүгэл хилэнцийн төлөөх уй гашууг харах хэрэгтэй. Гэмийн талаар ямар байх талаар [Өнөөдрийн евангелистуудын бодлууд] бүр хол дор байдаг.” (Ryle, хуудас. 317).

Магад чи гээгдсэн чуулганы гэм нүгэл, видео тоглоом, порно үзэх, бүжиглэх, архидах зэргийн оронд библи унших зүйлийг үл тоомсорлодог байдлыг хөнгөнөөр боддоггүй байж болно. Та нарын эдгээр бүхийл гэм нүглүүд Гетсеменд Есүс дээр тохогдсон. Гэхдээ энд бүх илүү – бүр гүнзгий зүйл байгаа. Гетсемен цэцэрлэгт Есүс дээр тохогдсон хамгийн аймшигт гэм бол бидний төрөлх гэмт байдал, бидний тэр чигээрээ бузартсан гэмт мөн чанараас ирсэн бидний бүрэн гажуудал нь юм.Энэ бол “энэ дэлхийд тачаалаар байх ялзрал” (II Петр 1:4) юм. Энэ бол “Бид бүгдээрээ бузар нэгэн мэт болсон” (Исаиа 64:6) гэдгийн баталгаа юм. Энэ бол амиа бодсон, шуналтай бөгөөд бидний төрөлх байдал нь Бурханы эсрэг тэрсэлдэг. Энэ бол чиний “Бурханы эсрэг дайсагнадагмахан биеийн бодол санаа” (Ром 8:7) бөгөөд Бурханы эсрэг тэрсэлж Түүнгүүгэйр амьдрахыг хүсдэг байдал юм. Энэ бол чамд буй хорон муу, жигшмээр зүрх сэтгэл юм.(Ром 8:7)Энэ бол анхны гэмтэн Адамаас чамд дамжин ирсэн хорон муу зүрх сэтгэл юм. Энэ нь чиний генд, цусанд, аминд чинь түүнээс удамшин ирсэн. (Ром 5:12)“Учир нь ганц хүний дуулгаваргүйбайдлаас болж [олон хүн] нүгэлтэн болгогдсоны адил” (Ром 5:19).

Хичнээн дөнгөж төрсөн нялх хүүхдүүд байлаа ч гэсэн гэм нүглийн дунд төрсөн. А.В Пинк ийнхүү хэлсэн, “Хүний төрөлхийн завхарсан байдал нь бяцхан хүүхдэд ч гэсэн харагдаж байдаг... Хир эрт энэ нь тохиодог болоо! Хэрвээ хүнд ямарваа нэг сайн зүйл [удамшисан] бол энэ нь мэдээж дэлхийд хөл тавьж гэм нүглийн нөлөөнд автахаас өмнө [дөнгөж төрсөн хүүхдүүдэд] илэрхийлэгддэг. Гэхдээ бид [нялх хүүхдүүдээс] сайныг олдог уу? Үүнээс хол байдаг. Хүмүүн биеийн байнгын өсөлтийн үр дүн бол тэд хангалттай өндөр насалсан [тэд бол] нүгэлт нэгэн болдог. Тэд амин хувиа бодсон хүсэл, уур хилэн, өширхөх байдлаа илэрхийлж байдаг. Тэд өөрсдөд нь сайн бус зүйлийн төлөө уйлж, хошуугаа цорвойлгодог бөгөөд түүнийг нь хориглоход [өөрсдийнхөө эцэг эхэд уурлаж] үргэлж л [тэднийг хазахаар] чармайдаг. Төрөөд шудрага байдал дунд өсөж хүмүүжисэн тэдгээр хүүхдүүд хулгайчийн үйлдлийг ерөөс хараагүй байхдаа [хулгайн] гэмтэй байдаг. Энэхүү [гэм буруутай байдлаасаа]... хүмүүн төрөлхтөн төрөлхөөсөө эхлээд л [гэм нүгэлтэйд] тооцогддог.” (A. W. Pink, Gleanings from the Scriptures, Man’s Total Depravity, Moody Press, 1981, хуудас 163, 164). Миннесотагын гэмт хэрэгтэй тэмцэх алба өөрийнхөө нэгэн тайланд үүнийг маш тодорхой дурьдсан. “Нялх хүүхэд бүр амьдралаа бяцхан чөтгөр шиг эхэлдэг. Тэр бол тэр чигэрээ хувиа бодсон өөрийгөө төвд тависан байдалтай байдаг. Тэр хүсэх үедээ юу хүсэж байна түүнийг л хүсдэг... өөрийнхөө ээжийн анхаарал, хамт тоглож байгаа хүүхдийнхээ тоглоомыг, нагац ахынхаа цагийг. Түүнд эдгээр [зүйлсийг] өгдөггүй бөгөөд тэрээр орь дуу тавин маш ууртайгаар хэдий чадахгүй ч гэлээ хүн алахаас ч буцахгүй байдалтайгаар чарлан уйлдаг... Энэ нь зөвхөн тодорхой нэг хэсэг хүүхдүүд бус, харин бүхийл хүүхдүүд гэмт хэрэгтэн, гэх мэт гэмт хүнээр төрдөг гэсэн утгатай.” (Haddon W. Robinson-оос иш татсан, Biblical Preaching, Baker Book House, 1980, хуудас. 144, 145). Др Исаак Ваттс ийнхүү хэлсэн,

Бид нялх хүүхдээ авсан даруйдаа,
Гэмийн үр үндэс үхэлд хүргэхээр өсөн томордог;
Таны хууль төгс зүрхийг шаарддаг,
Гэвч бид бүхийл талбар дээр бохирдсон.
   (“Дуулал 51,” Dr. Isaac Watts, 1674-1748).

Хүүхэд төрмөгц чарлан уйлдаг. Ямарч амьтаны үр төл ингэж орилдоггүй. Хэрвээ тэд хүний хүүхдүүд шиг орь дуу тавин ой шугуйд мэндэлвэл тэр даруйдаа л бусад амьтадын идэш болох болно. Харин хүний үр төрсөн тэр даруйдаа л Бурхан, Түүний эрх мэдэл, амьдралын эсрэг орилон уйлдаг. Яагаад? Учир нь тэд өөрсдийнхөө өвөг эцэг Адамаас өвлөгдсөн ирсэн гэм нүгэл дотор төрсөн тэр шалтгааны улмаас юм. Ийм л учраас та нарын хандлага Христэд итгэгч удирдагч нарынхаа эсрэг зогсон үл зөвшөөрч, өөрийн хүслийн дагуу зөв гэсэн зүйлийн эсрэг үйлддэг. Энэ бол дэлхий дахинаараа зовж тарчилан үхэж байгаа үндсэн шалтгаан – Энэ бол уламжлагдан ирсэн гэм юм. Чи өөрчлөгдсөн ч гэсэн дараа нь гэм үйлддэг шалтгаан нь энэ юм. Та нарын эцэг эх чамайг залуу Христэд итгэгч гэж бодож байж магад, гэхдээ чи Бурханы хүслийг үзэн ядах зүйлсийг хийдэг гэмт залуу юм!

Энэ бүх төрөлх гэм нүгэл дээр хүмүүсийн оюун бодолдоо, үг хэлээрээ, үйлсээрээ хийдэг гэм нүглийг нэмээд үзвэл Есүс яагаад ийнхүү шоконд орсон гэдгийг амархан ойлгож чадна! Бурхан дэлхийн гэм нүглийг Түүнд үүрүүлэхэд Тэрээр бяцарсан.

Энэ зүйлийг харуулсан Лук библийн хэсгийг гаргаарай. Энэ нь Скотфилд библи судлалын 1108 дугаар хуудсанд байгаа. Энэ бол Лук 22:44. Бүгдээрээ босоод чангаар уншья.

“Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв” (Лук 22:44).

Одоо сууцгаана уу.

Хамба Райли ийнхүү хэлсэн, “Бидний Эзэн цэцэрлэгт давж гарсан тэр их уй гашууг бид хэрхэн [тайлбарлаж] чадах билээ? Түүний оюун бодол хийгээд бие махбодиор эдэлсэн тэр их зовлонгийн шалтгаан нь юу [байсан] бэ? Асуултын зөв хариулт бол ганц байна. Энэ бол Түүнийг дарамталж эхэлсэн дэлхийн буруутгалын гэмийн ачаа байсан... Энэ бол Түүнийг уйг гашууд автуулан зовоосон эдгээр [гэм нүглийн] маш хүнд ачаа байсан. Энэ бол мөнхийн Бурханы Хүүгийн хөлсийг цус болгосон [ганц] дэлхийн гэм нүглийн дарамтыг мэдэрсэн зүйл байсан.” (J. C. Ryle, Лук, Бүлэг 2, The Banner of Truth Trust, 2015 хувилбар, хуудас. 314, 315; Лук 22:44 тэмдэглэл).

“[Бурхан]нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм” (II Коринт 5:21).

“ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүндтохов” (Исаиа 53:6).

“Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн” (I Петр 2:24).

Хамба Райли ийнхүү хэлсэн, “Бид тууштайгаар Христ Гетсемений цэцэрлэг болон загалмай дээр хоёуланд нь “бидний гэм нүглийг үүрсэн” гэсэн хуучны номлолоос зуурах ёстой. Өөр ямарч сургаал [Христийн цусан хөлсийг] тайлбарлаж чадахгүй, эсвэл гэмт хүний дотоод сэтгэлийг хангаж чадахгүй.” (адил.). Иосеф Харт ийнхүү шүлэглэсэн,

Зовж буй Бурханы Хїїг хараарай,
Бахардалт,ёололт, цустай хєлсийг!
Тїїний зовлон нь їнэхээр их
Тэнгэрэлчїїдэд ч бїрэн ойлголтгїй
Энэ бол Бурхан бєгєєд цор ганц Бурхан
Тэдний бїхийл ачааг їїрсэн,
   (“Чиний Мэдэхгїй Зовлонгууд” Joseph Hart, 1712-1768;
      “Энэ бол шєнє дунд бєгєєд Оливын захад” аянд).

Иосеф Харт мєн ингэж хэлсэн,

Тэнд Бурханы Хїї миний бїх гэмийг їїрсэн;
Энэ итгэж болох нигїїлсэлээр;
Гэвч Тїїний мэдэрсэн аймшигууд;
Тєсєєлєн ойлгоход хэтэрхий их юм,
Хэн ч Таны дотор нэвтрэн орж чадахгїй,
Дїнсгэр харанхуй Гетсемен,
   (“Тїїний туулсан их зовлон” Joseph Hart, 1712-1768;
      “Ирээч, Энэ гэмтнїїдэд” аянд).

Виллиам Виллиамс ингэж хэлсэн,

Хїн тєрєлхтєний гэмийн асар их ачаа Аврагчид тохогдсон;
Гэмтнїїдэд гоёл ємсгєхийн тєлєє Тэр дээл адил зовлон ємссєн,
Гэмтнїїдэд гоёл ємсгєхийн тєлєє
   (“Амь тэмцсэн Хайр” William Williams, 1759;
      “Сїр жавхлант Эрхэм Хаан ширээнд заларч байна”).

“Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв” (Лук 22:44).

“ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүндтохов” (Исаиа 53:6).

Энэ бол Христийн золиосын орлуулалтын эхлэл нь юм. “Орлуулалт” гэдэг нь зовж буй нэг хїний оронд єєр нэг хїн ємнєєс нь зовлон эдлэх гэсэн утгатай. Христ Єєрєє ямарч гэмгїй учраас чиний оронд, чиний гэмийн тєлєє зовлон эдэлж байна. Христ шєнє дунд олив модны захад Гетсеменд бидний гэмийн-ачааг їїрэгч болсон. Тэрээр тэр єглєє нь чиний гэмийн тєлєєсийг бїрэн тєлєхєєр загалмайд хадагдах болно. Ийм агуу хайрыг – чамд хандсан Есїсийн энэ хайрыг чи яаж їгїйсгэж чадах вэ? Чи яаж зїрх сэтгэлээ хатууруулж, ийм агуу хайрыг эсэргїїцэх юм бэ? Энэ бол чиний оронд, чиний гэмийн тєлєєсийг тєлєхєєр зовж буй Бурханы Хїї юм. Чамд хандсан Тїїний хайрыг чи ерєєс тоохгїй, хїйтэн хєндий хандаж, энэ нь чамд юуч биш байна гэж її?

Би нэг удаа намайг пастор байхгїй хїмїїсийн оршуулгын ёслолыг удирдаач хэмээх урилгыг нэгэн оршуулгын ажилтанаас авч байсан. Тэрээр намайг єдрийн хоолонд урисан. Энэ бол миний амьдралдаа огт орж байгаагїй аймшигтай єдрийн хоол байсан. Тэрээр оршуулгын ажлаа гїйцэтгэн цогцостой ажиллаж байх зуураа їргэлж сэндвич иддэг хэмээн хэлэхдээ намайг их эвгїй харцаар харж байсан. Би энэ ажлын саналыг хїлээж аваагїй! Би тэр аймшигтай хоолны газраас зугтахаараа гаран гїйсэн. Хїн цогцосыг янзалж байхдаа яаж сэндвич идэж чадаж байнаа? Їнэхээр аймшигтай! Хожим нь би тїїний оюун ухаан ийм зїйлийг тоохоо байталаа хїйтэн цэвдэг, хатуу болсон гэдгийг ойлгож ухаарсан. Би та нараас нэг зїйл асууя, чи єєрийн чинь тєлєє зовлон эдэлж буй Есїсийг сонсоод зїрх сэтгэл чинь хатуурч, хїйтэн хєндий болон сэтгэлийг чинь ерєєсєє хєдєлгєхгїй болж байсан тийм їе байгаа юу? Намайг чиний гэмийн тєлєє Есїс ємнєєс чинь зовлон эдэлсэн талаар ярихад чи маш гайхаж, энэ нь чамд ямарч утгагїй мэт санагдаж байсан їе байгаа юу? Цэргїїд Есїсийг загалмайд цовдолж байхад – Тїїнийг бараг їхэж байхад Тїїний дээлийг авахаар шодож буйг хараад сэтгэл чинь хєдлєхгїй хатуурч байсан їе байгаа юу? Ийм бїї байгаасай! Энэ єглєє та нар Аврагчид итгэж, Тїїний ариун Цусаар гэм нїгэл чинь угаагдан ариусахын тєлєє би та нараас хїсэж байна!

Чи “Энд орхих юм дэндїї их байна” гэдэг. Єє, магад чи Чєтгєрийн дуу хоолойг сонсохоо болих хэрэгтэй байх! Энэ дэлхийд їїнээс илїї чухал зїйл гэж нэгээхэн ч їгїй билээ!

Ээ, халаг! Миний Аврагч цусаа асгасан гэж її? Миний Эзэн їхсэн її?
Тэрээр єт тєдий миний тєлєє ариун амиа зориуллаа гэж її?

Гэсэн ч миний авсан хайрыг хичнээн уйлаад ч тєлж [чадахгїй];
Эзэн минь, би єєрийгєє єргєж байна, Энэ л миний хийж чадах зїйл.
   (“Ээ, халаг! Миний Аврагч цусаа асгасан гэж її?”
      Dr. Isaac Watts, 1674-1748).

Та Есїст итгэхдээ бэлэн байна уу? Чи єєрийгєє Тїїнд єгєхєд бэлэн байна уу? Тїїнд хандсан хайрын сэтгэл чинь хєдєлж байна уу? Хэрвээ їгїй бол бїї яваарай. Гэхдээ хэрвээ чи арын єрєє рїї явж байгаа бол Др Каган та нарыг ярилцаж болох чимээгїй газар луу дагуулан явах болно. Амен.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Марк 14:32-34 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
(“Тїїний туулсан их зовлон” Joseph Hart, 1712-1768).