Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 39 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




МӨХӨЖ БУЙГ АВАР

RESCUE THE PERISHING
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр.
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Evening, February 14, 2016

“Чи нэгэн цагт дахин эргэж "өөрчлөгдөж [дахин төрж]." ах дүүсээ батжуул” (Лук 22:32).


Библийн NIV болон орчин цагийн ихэнхи бусад орчуулгууд энэ эшлэлийг өөрөөр орчуулсан. Тэд “Чи нэгэн цагт дахин эргэж ах дүүсээ батжуул” (NIV) хэмээн орчуулдаг. Энэ өглөө би та нарт алдартаай Шинэ Гэрээний эрдэмтэд уг орчуулгыг хүлээн зөвшөөрдөггүй талаар хэлсэн. Др Маркус Бокмуел “‘Чи нэгэн цагт дахин эргэж’ гэсэн үгийг олон орчуулагчид хэдий аятайхан сонсогдох ‘эргэж’ гэсэн үгээр орчуулсан ч гэсэн энэ нь Грек эх хэлтэйгээ нийцдэггүй.” (Markus Bockmuehl, Ph.D., Simon Peter in Scripture and Memory, Baker Academic, 2012, хуудас. 156). Тэрээр цааш нь Лук библид гарч буй Грек хэлний “epistrephō” гэдэг үг нь “өөрчлөгдөх” гэсэн утгатай гэдгийг тайлбарлан харуулсан. (адил.) Др Бокмуел бол Оксфордын Их Сургуулийн Библи болон Эртний Христ итгэлийг судалгаан дээр ажилладаг профессор багш юм. Тэрээр Петрийг гэм нүглийн буруутгал болон дахин амилсан Христтэй уулзах үедээ өөрчлөгдсөн буюу дахин төрсөн гэдгийг заадаг. Би бас ийм бодолтой байсан бөгөөд үүнийг маань Оксфордын Их Сургуулийн эрдэмтэн багш дэмжиж байгаад үнэхээр талархалтай байсан! Дахин хэлэхэд KJV хувилбар үүнийг зөв орчуулсан бөгөөд бусад орчин цагийн орчуулгууд буруу орчуулсан.

Өнөөгийн орчуулгууд яагаад буруу гэж? Учир нь тэд “өөрчлөлт” гэдгийг ухаж ойлгохгүйгээс улбаатай юмаа. Тэд үүнийг ямар нэг “шийдвэр” хэмээн бодож байгаагаас юм. Харин хуучны KJV орчуулагчид жинхэнэ өөрчлөлтийн талаар мэддэг байсан – тиймээс тэд “epistrephō” гэдэг үгийг - “өөрчлөгдөх” хэмээн зөвөөр орчуулсан.

“Чи нэгэн цагт өөрчлөгдөж [дахин төрж] ах дүүсээ батжуул” (Лук 22:32)

Энэ бол гайхалтай эшлэл, тиймээс би одоо үүний талаар хоёр чухал зүйлийг хэлье.

I. Нэгдүгээрт, Христ Петрт байх жинхэнэ өөрчлөлтийн талаар хэлсэн.

Эхний өөрчлөлт бол Бурханы Сүнс гэм нүглийг зэмлэх талаар ажлыг харуулдаг.

“Тэр ирэхдээ нүгэл, зөвт байдал хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэнэ.” (Иохан 16:8).

Пуритан зохиолч Виллиам Гутрие (1620-1665) ийнхүү хэлсэн,

“Ерөнхийдөө Эзэн сүнсний буруутгалаар дамжуулан Өөрийнхөө замыг бэлтгэсэн, хүний гэм нүглийг хэлэн түүнийг гашуудуулж, үүний сацуу хүн эмчлэгч Христ Есүсийг хүлээх байдалд хүргэдэг.” (William Guthrie, The Christian’s Great Interest, The Banner of Truth Trust, 1969 дахин хэвлэлт, хуудас 193).

Энэ бол Христ цовдлогдохын урьд орой Петрт тохиолдсон зүйл юм. “Чи нэгэн цагт өөрчлөгдөж [дахин төрж]...” гэсэн үгс нь Петр хэдий Христийг гурван жилийн турш дагасан ч гэсэн хараахан өөрчлөгдөөгүй болохыг харуулдаг. Зарим хүмүүсийн нэрлэдгээр “Сайн Баасан гараг” хэмээх уг шөнө Петр үнэхээр бардам хийгээд өөрийн зөвийг хайгч гэмтэн болохыг эцэст нь харж болохоор байна. Тэр өөрийн бүхийл зүрхээр Есүсийг хайрлах гэж оролдсон. Гэвч тэр соригдох үедээ Эзэнийг үгүйсгэсэн. Нэгэн жаахан охин “Энэ хүн Назарын Есүстэй бас хамт байсан.” (Матай 26:71) хэмээн хэлсэн. Петр хараал урсган “Би тэр хүнийг танихгүй.” хэмээн тангарагласан. (26:72) Үнэндээ Петр ийнхүү хэлсэн, “Хэрвээ би худлаа хэлж байгаа бол намайг хараал идэг” (Thomas Hale). Есүс Петрт тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэх болно хэмээн хэлсэн. Яг тэгээд тахиа донгодсон! “Тэгээд Петр гадагш гарч, гашуудан уйлав.” (Лук 22:62). Грек хэлний “уйлав” гэдэг үг нь “цурхиран мэгшин чангаар уйлах” (Strong) гэсэн утгатай. Грек хэлэндээ “гашуудан” гэдэг үгийг “pikrōs.” гэдэг. Энэ нь “маш ихээр хүчтэйгээр” (Strong) гэсэн утгатай. Би Христ итгэлийн өөрчлөлтийг мэдэрсэн хүн бүр цурхиран чангаар уйлж, ихээр гашууддаг гэж хэлэх гээгүй. Гэхдээ өөрчлөлт дор байгаа тэдгээр хүмүүс нулимс асгаруулдагийг бид ихэнхдээ хардаг. Мөн жинхэнэ агуу сэргэлтийн үеэр гэм нүглийн буруутгалд орсон хүмүүс үргэлж л чангаар цурхиран уйлж гашууддаг. Хятадад болсон агуу сэтгэлтийн үеэр хэдэн арван хүмүүс орилон уйлж, гэмт нүглийн буруутгалд орсон байхыг бичлэгээр би үзэж байсан. 1823 оны Английн Корниш дэх сэргэлтээр орхигдсон хүмүүс “сүнснийхээ зовлон шаналалаас болоод өвдөг сөхрөн унаж, сүнс нь аврагдахын төлөө Бурханд хандан шаналж байсан” (Paul E. Cook, Fire From Heaven, хуудас. 87) талаар Виллиам Карвоссо өгүүлсэн байдаг. Өнөөдөр ч гэсэн Бурхан сэргэлтийг Хятад болон Гуравдагч ертөнцөд илгээхэд ийм зүйл болсоор байна. Тэрбайтугай манай Бурхангүй болон материалист үзэлтэй Америк улсад маань 1960-аад оны сүүлээр хэдэн зуун залуус гэм нүглийн хүчтэй буруутгал дор уйлан гэмшиж байхыг би харж байсан. Өөрт төвлөрсөн, огт тоохгүй байгаа, найдваргүй мэт хүмүүсийн ихэнхи нь Бурханы Сүнс тэдний гэм нүглийг харуулахад тэд гүн гашуудалд орон үргэлж бусдаас илүү ихээр цурхиран уйлдаг. Тэмдэг – тэд өөрсдийгөө өрөвдөдгүй. Хэрвээ чи өөрийгөө өрөвдөвөл чи өөрчлөлтийг хүлээн авч чадахгүй. Чамд зайлшгүй гэм нүглийнхээ төлөөх шаналал байх хэрэгтэй.

Энэ бол ерөөсөө шинэ зүйл биш. Петр өөрчлөгдөхөөс өмнө гэм нүглийн буруутгал дундуур явсан цорын ганц нэгэн байгаагүй. Элч Паул ч гэсэн үүгээр туулан гарсан. Тэр маш их буруутгалд байсан улмаас ингэж хэлсэн,

“Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?” (Ром 7:24).

Пентокостын өдөр гэм нүглийн буруутгал гурван мянган хүнд тохиолдсон.

“Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд, Петр болон бусад элч нараас -Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэж асууцгаав.” (Үйлс 2:37).

Хуучны тайлбарлагч Матай Хенри ийнхүү хэлсэн, “Нүгэлтэнүүдийн нүд нь нээгдэхэд тэд чаддаггүй, харин гэм нүглийн төлөө тэдний зүрх нь хатган өвддөг... Өөрсдийнхөө гэм нүглийг үнэхээр өрөвдөн хайзайлдаг, түүнээсээ ичдэг тэдгээр хүмүүс түүнийхээ үр дагавараас нь айж, зүрхээр нь хатгадаг... “Миний бүхийл сайн санаанууд болон итгэл найвдарууд маань нуран унасан.” (Matthew Henry’s Commentary on the Whole Bible; Үйлс 2:37 тэмдэглэл). Хүмүүс Бурханаас ирсэн буруутгалд орох үедээ уйлдаг. Есүсийн дэргэд зогсож байсан нүгэлт эмэгтэй уйлж байсан. “Тэр эмэгтэйд -Нүгэл чинь уучлагдсан гэлээ.” (Лук 7:48)

Дээр үе дэх өөрчлөгдсөн хүмүүс гэм нүглийнхээ төлөөх гүн буруутгалтайгаар Есүс рүү ирэхийг шаарддаг байсан. Зөвхөн Петр болон Паул хоёр бус, бусад нь ч гэсэн мөн адил. Аугустины өөрчлөлтийг уншаарай. Лүүтэрийн өөрчлөлтийг уншаарай. Жон Бунян, Жорж Вайтфилд, Жон Весли, Ховелл Харрис, Спиржион, 1949-1952 онд Левис арал дахь залуусын өөрчлөлтийг уншаарай. Бүгдээрээ гэмийн гүн буруутгал дотор эхэлсэн. Би нэгэн охин Есүсит итгэхээсээ өмнө ингэж хэлэхийг сонссон, “Би өөрийгөө маш их үзэн яддаг байсан”

Одоо Петр Боехлероос Каунт Зинзендорфийн Жон Веслигийн өөрчлөлтийн талаархи захиаг сонсоорой.

Тэр босоод ийнхүү хэлсэн, “Одоо бүгдээрээ 456 дугаар ‘Таны өмнө миний сүнс цөхрөн унадаг” магтан дуу дуулцгаая.” Тэрээр дуулж байхдаа нүднээс нь гоожих нулимсаа байнга арчисаар байсан бөгөөд намайг унтлагын өрөөндөө дуудсаныхаа дараа даруй миний хэлсэн [авралын] итгэлийн талаархи үнэнээр өөрчлөгдсөн гэдгээ хүлээн зөвшөөрч үүнтэй цаашид тэмцэлдэхгүй болох болно, гэхдээ тэр энэ нигүүлсэлийг хүлээн аваагүй байсан. Ийм итгэлийг хамгаалахын тулд хир зэрэг байсан бэ? Тэр бусад шиг аль байдгаараа гэм хийхгүй байсан. Би түүнд Аврагчид итгэхгүй байх нь хангалттай гэм юмаа гэж хэлээд Христийг олох хүртэл Түүнийг эрэн хайх гэж түүнийг уриалсан. Би түүний төлөө гуйхад сэтгэл маш хүчтэй татагдаж, энэ гэмтэн дээр өршөөл байхын төлөө Аврагчийг дуудсан. Залбирлын дараа Весли авралын итгэл бэлэг болон түүн дээр буухад тэр цаашид өөр ямарч сэдвээр тунхаглахгүй байх болно хэмээн хэлсэн... Үнэндээ би түүнээс Аврагчийн нигүүлсэл нь ирээдүйн алс холын зүйл мэтээр бүү бод, харин Есүсийн зүрх сэтгэл нээлттэй бөгөөд түүнд хандсан Эзэний хайр агуу учраас энэ нь одоо түүнд маш ойрхон байгаа гэдэгт итгэ хэмээн гуйсан. Тэр гашуудан уйлж түүний төлөө залбирч өгөхийг надаас гуйсан. Би түүний талаар тэр үнэхээр өрөвдөлтэй, эмтэрсэн зүрхтэй гэмтэн, илүү их зөвт байдлыг хүсэн мөрөөссөн нэгэн байсаныг л үнэндээ хэлж чадна, тэгээд тэр бүр Есүс Христийн зөвт байдалтай болсон. Тэр орой нь тэрээр “Бид цовдлогдсон Христийг тунхагладаг” гэсэн 1 Коринт 1:23, 24 дугаар зүйлээр номлол хийсэн. Түүнийг дөрвөн мянга гаруй хүн сонссон бөгөөд ийм маягаар бүгд гайхан шагшисан... Түүний хамгийн эхний үгс нь “Би ний нуугүй үнэнээ хэлэхэд цовдлогдсон Есүсийг та нарт тунхаглах үнэхээр зохисгүй юм.” Маш олон хүн түүний үгнээс сэргэлт авсан. (John Greenfield эш татсан, When the Spirit Came: The Moravian Revival, Strategic Press, no date, хуудас. 28).

Жон Весли хацрыг нь даган нулимс урсаж байхад тэр зогсоод Христээр ирэх авралыг тунхагласан – тэр өөрийнхөө өмнө өөрчлөгдсөн! Бараг тавин жилийн дараа тэр бараг үхэх гэж байхдаа шивнэх төдийхнөөр ийнхүү хэлэхийг нь тэд сонссон,

Би бол гэмтнүүдийн тэргүүн,
Гэвч Есүс миний төлөө үхсэн.

Энэ бол Есүс баригдсан тэр орой Петрт байсан зүйл юм. Др Томас Хэйл энэ шог яриаг хэлсэн,

Энэ бол өөрийнхөө үлдсэн амьдралд зориулсан эртний нэг зохиолчын үг, Петр тахиа донгодох бүрийд л уйлдаг байсан, учир нь тэрээр өөрийнхөө Эзэнийг үгүйсгэсэн тэр оройг санадаг байжээ. (Thomas Hale, M.D., The Applied New Testament Commentary, Kingsway Publications, 1997, хуудас. 286; Марк 14:72 тайлбар).

II. Хоёрдугаарт, Христ Петр өөрчлөгдсөнийхөө дараа юу хийх талаар хэлсэн.

“Чи нэгэн цагт өөрчлөгдөж [дахин төрж] ах дүүсээ батжуул” (Лук 22:32)

Др Ж.Вернон МсЖий ийнхүү хэлсэн, “Петр хожим нь ах дүүсээ батжуулах боломжтой болсон. Соригдсон хүн бол үнэхээр бусдад туслах боломжтой хүн юм.” (Thru the Bible; Лук 22:32 тэмдэглэл). Гэм нүглийн буруутгал дундуур туулсан хүн бол гэм нүглийн буруутгалд буй хүнд тусалж чадна. Есүсээр аврагдсан хүн бол бусад хүмүүсийг Есүсээр аврагдахад нь тусалж чадна. Өөрийгөө хичнээн сул дорой гэдгийг мэддэг хүн л сул дорой хүмүүст тусалж чадна.

Жон Весли үргэлж надад таалагддаг. Түүний надад таалагддаг нэг шалтгаан бол тэр ч гэсэн над шиг чанга хатуу дэг журамтай амьдралаар амьдарсанаар аврагдаж чадна гэж боддог байсан. Энэ бол яах аргагүй миний бас боддог зүйл байсан. Тэрээр өөрт нь авралын итгэл байгаагүй гэдэг Петр Боехлер хэмээх Чехийн Мишшионерын тухай ярьсан. “Ийм итгэлээ хадгалахын тулд тэр хэр зэрэг байсан бэ? Тэрээр гэм нүгэл хийхгүйн тулд бусадтай адил аль байдгаараа хичаэсэн.” Энэ бол Весли болон миний бул хар чулуу байсан. Боехлер түүнд Есүст итгэхгүй байна гэдэг нь өөрөө хангалттай гэм нүгэл гэж хэлсэн. “Тэрээр гашуудан уйлж, надаас түүний төлөө залбирч өгөхийг гуйсан.” Тэрээр Есүсээр аврагдсаныхаа дараа амьдралынхаа үлдсэн хугацааг орхигдсон гэмтнүүдэд туслах болон ах дүүсээ батжуулахад зориулсан. Тэрээр амьдралынхаа үлдсэн хугацаанд морин дэлэн дээр жил бүр 4500 майл газрыг туулж, өдөрт 2 эсвэл 3 удаа номлол хийж байсан! Түрүүхэн Гриффитын дуулсан магтууг Весли бичиж болох л байсан.

Мөхөж буйг авар, үхэж буйг халамжил,
   Гэм ба булшинд буй өрөвдөлтэй тэднийг шүүрч ав;
Төөрөлдсөн нэгний төлөө уйл, унагсадыг босго,
   Тэдэнд аврах хүчтэй Есүсийг хэл.
Мөхөж буйг авар, үхэж буйг халамжил,
   Есүс бол өгөөмөр, Есүс аврах болно.

Хамтдаа хоороор дуулцгаая!

Мөхөж буйг авар, үхэж буйг халамжил,
   Есүс бол өгөөмөр, Есүс аврах болно.
(“Мөхөж буйг авар” Fanny J. Crosby, 1820-1915).

“Чи нэгэн цагт өөрчлөгдөж [дахин төрж] ах дүүсээ батжуул” (Лук 22:32)

Хэн нэгэн үнэхээр өөрчлөгдсөн гэдгийг бид хэрхэн хэлж чадах вэ? Хэрвээ тэд үнэхээр аврагдсан бол чи яаж хэлж чадах вэ? “Чи нэгэн цагт өөрчлөгдөж [дахин төрж] ах дүүсээ батжуул” (Лук 22:32) Чи өөрчлөгдөх үед Христ чиний хүслийг өөрчилдөг. Чи өмнө нь хайрладаг байсан зүйлээ багаар хайрлах болж, улмаар ах дүүгээ хайрладаг болно. Чи чуулганыг бүхийл зүрх сэтгэлээрээ хайрлах болно. Чи жинхэнэ Христэд итгэгч нарыг бүхийл сүнсээрээ хайрлах болно. Чи тэднийг чадах чинээгээрээ батжуулж, тэдэнд туслахад хэрэгтэй бүх зүйлийг хийхийг хүсэх болно. Чи Христийн зүрх сэтгэлээх тэдний төлөө залбирч, тэдэнд тусалж, тэднийг хайрлах болно. Элч Иохан үүний талаар маш тодорхой хэлсэн. Тэрээр ингэж хэлсэн,

“Бид ах дүүсээ хайрладаг учраас үхлээс амь уруу шилжсэнээ мэднэ. Үл хайрлагч нь үхлийн дотор байна.” (I Иохан 3:14).

Хэрвээ чи өөрчлөгдсөнийг хэлэх нэг арга бол энэ юм. Энэ бол чуулган дахь ах эгч дүүсээ үнэнээр хайрлах нь бөгөөд тэдэнд туслахаар чадах бүхнээ хийх нь юм. Лара, Карен болон бусад шинэ охид хадагтай Химерст хэрхэн тусалж буйг хараарай! Бид тусалж чадахгүй, харин тэдний өөрчлөгдсөн болохыг мэдэж чадна!

Гэхдээ чи өөрчлөгдсөнийг хэлэх өөр нэг арга байгаа. Библиэ нээгээд Лук 14 дүгээр бүлгийг гаргаарай. Энэ нь Скотфилд Библи Судлалын 1096 дугаар хуудсанд байгаа. Энэ бол Агуу Оройн зоогийн тухай сургаалт зүйрлэл. Агуу оройн зоогийг зохион байгуулагч нь Христ юм. Хүмүүсийг ирүүлэхээр илгээж байгаа боолууд нь жинхэнэ Христэд итгэгчид юм. Одоо Христ жинхэнэ итгэгч нарт юу хэлсэнийг хараарай. Энэ нь 23 дугаар зүйлд байна. Үүнийг босоод чангаар уншья.

“эзэн нь боолдоо "Зам, хашаа хавиар яв. Гэрээр минь дүүрэн хүн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир” (Лук 14:23).

Одоо сууцгаана уу. Үзэг эсвэл балаа аваад "Зам, хашаа хавиар яв. Гэрээр минь дүүрэн хүн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир.” (Лук 14:23) гэсэн хэсгийн доогуур зураарай. Энэ бол бидний Пүрэв гараг бүрийн орой, Бямба гараг бүрийн орой, Ням гараг бүрий өдөр хийдэг зүйл. Бид хүн бүрийг нэг сүнсийг олзолохоор илгээдэг.

Гэхдээ энэ хавиар үлдээд юм ярьж, эсвэл цагийг нөгцөөхөөр ямар нэг зүйл хийж байгаа хэн нэгнийг хардаг. Тиймээс тэд бидэнд араасаа дагуулах нэрийг ерөөсөө авчирдаггүй, эсвэл маш цөөхөн нэрс авчирдаг. Ийм нэр авчирдаггүй хүмүүст ямар асуудал байна вэ? Тэд энэ хоёр зүйлийн аль нэг нь: нэг бол тэд орхигдсон эсвэл итгэлээсээ урвагч юм. Сайн Христэд итгэгч орхигдсон хүмүүсийн араас явдаг. Аврагдаагүй болон итгэлээсээ урвасан хүмүүс дэмий сэлгүүцэж, цагийг нөгцөөдөг. Хэрвээ та итгэлээсээ урвагч бол болгоомжтой байгаарай! Хэрвээ чи гэмшихгүй бол авралын баяр хөөрөө алдах болно. Есүс чамд хэлж байна, “Тиймээс чи хаанаас унаснаа санаж гэмш. Чи анх хийж байсан үйлсээ үйлд.” (Илчлэлт 2:5) “Анх хийж байсан үйлсээ үйлд.” Сүнсийг олзлох ажил руугаа буц. Нэрүүдийг авчир. Чи өмнө нь хийдэг байсан зүйлээ хийх нь анхны ажлаа хийх арга юм.

Гэхдээ та нарын зарим нь үүнийг ерөөсөө хийж үзээгүй байгаа. Чи үүнийг хийхээр ерөөсөө хүсэж байгаагүй бөгөөд одоо чи үүнийг хийдэггүй. Чиний нүд чинь харанхуйлж, царай чин зэвхийж байна. Тэгээд чи “Тэр ерөөсөө намайг үүнийг хийлгэхээр авч яваагүй” хэмээн боддог. Яагаад тийм байна вэ? За, энэ нь чи өөрчлөгдөөгүй байнаа гэдгийг тодорхой харуулдаг. Чи Христийг хүндэтгэх хандлагагүй байх зуураа хэрхэн аврагдах талаар биднийг “зааж” өгөхийг хүлээдэг. Христ ингэж хэлдэг, “тэднийг албадан авчир” – гэвч чи ийнхүү хэлдэг, “Үгүй! Би Христэд дуулгавартай байхгүй.” Өрөвдөлтэй залуу! Өрөвдөлтэй охин! Чи ийм байдлаар хэзээч амар тайван болон баяр хөөрийг олж чадахгүй!

Энэ агуу хотод орхигдож ганцаардсан хэдэн мянган залуус байна. Тэд өөрсдөд нь элэгсэг хандах, тэдний анхаарлыг татах, тэдэнд илүү сайн замыг харуулах хэн нэгнийг хүлээж байгаа. Гэхдээ хэрвээ та өөрөө орхигдсон хүн бол тэдэнд тусалж чадахгүй. Тэдний тусын тулд би таныг гэмшээд Есүст итгээсэй хэмээн уриалж байна. Есүс рүү итгэлээр ирээрэй. Өөрийнхөө амьдралыг Түүний халамжинд даатгаарай. Тэр чамайг аврах болно. Тэр Өөрийнхөө Цусаар гэм нүглийг чинь угаах болно. Тэр чамайг орхигдсон хүмүүсийг авчирах болон ах дүүстээ туслуулахаар илгээх болно!

“Чи нэгэн цагт өөрчлөгдөж [дахин төрж] ах дүүсээ батжуул” (Лук 22:32)

Одоо босоод дууны номны зургаа дугаар магтан дууг дуулцгаая.

Миний сонсдог Хоньчний дуу хоолойг сонсоорой,
   Цөлийн харанхуй болон бүрхэг газраас гараарай,
Замаа алдан төөрсөн хонины дуудлага
   Хоньчныхоо хотноос алс хол явжээ.
Тэднийг авчир, Тэднийг авчир,
   Тэднийг авчир, гэм нүглийн талбайгаас;
Тэднийг авчир, Тэднийг авчир,
   Төөрсөн нэгнийг Есүс рүү авчир.

Энэ эелдэг Хоньчинд хэн тулахаар явах вэ,
   Төөрсөн нэгнийг олоход нь Түүнд туслаарай,
Орхигдсон нэгнийг хот руу нь хэн авчирах вэ,
   Хүйтнээс тэд хаана хорогдон хамгаалагдах вэ?
Тэднийг авчир, Тэднийг авчир,
   Тэднийг авчир, гэм нүглийн талбайгаас;
Тэднийг авчир, Тэднийг авчир,
   Төөрсөн нэгнийг Есүс рүү авчир.

Гадаа цөлд тэдний хашгирааныг сонсоорой,
   Гадаа уул нуруудад зэрлэг хатуу өндөр;
Сонсоорой! Эзэн чамд айлдаж байна,
   “Миний хонийг хаач байсан олохоор яв”
Тэднийг авчир, Тэднийг авчир,
   Тэднийг авчир, гэм нүглийн талбайгаас;
Тэднийг авчир, Тэднийг авчир,
   Төөрсөн нэгнийг Есүс рүү авчир.

Др Чан та биднийг төлөөлөн залбирч өгнө үү. Амен.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Лук 22:31-34 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Мөхөж буйг авар” (Fanny J. Crosby, 1820-1915).


үндэс

МӨХӨЖ БУЙГ АВАР

RESCUE THE PERISHING

Доктор Р.Л Химерс Жр.

“Чи нэгэн цагт өөрчлөгдөж [дахин төрж] ах дүүсээ батжуул” (Лук 22:32).

I.    Нэгдүгээрт, Христ Петрт байх жинхэнэ өөрчлөлтийн талаар хэлсэн, Иохан 16:8; Матай 26:71, 72; Лук 22:62; Ром 7:24;
Үйлс 2:37; Лук 7:48; I Коринт 1:23-24.

II.  Хоёрдугаарт, Христ Петр өөрчлөгдсөнийхөө дараа юу хийх
талаар хэлсэн, I Иохан 3:14; Лук 14:23; Илчлэлт 2:5.