Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХЯТАД ХЭРХЭН ДЭЛХИЙД ХҮЧИРХЭГ БОЛСОН БЭ!

(ЭХЛЭЛ НОМООР НОМЛОЛ #88)

HOW CHINA BECAME A WORLD POWER!
(SERMON #88 ON THE BOOK OF GENESIS)
(Mongolian)

Доктор С.Л Каган
by Dr. C. L. Cagan.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2016 оны 02 дугаар сарын 7-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Morning, February 7, 2016

“Бурхан, Ноаг болон түүний хөвгүүдийг ерөөн, тэдэнд -Та нар олон үр хүүхэдтэй, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэгтүн” (Эхлэл 9:1).


Өнөөдөр бид Хятадын Цагаан Сар тэмдэглэж байна. Хятадын Цагаан Сар бол Хятад хүмүүст хамгийн чухал баярын өдөр юм. Энэ баяр Христээс 2000 жилийн өмнө Хятадын эзэн хаан Хуанг Ти анхны цаг тооллын бичгийг танилцуулсанаар эхэлсэн. Барууны цаг тооны бичиг шиг Хятадын цаг тооны бичиг жилээр тоолон явдаг. Гэхдээ Хятадын цаг тооны бичиг нь Барууны цаг тооны бичгээс ялгаатай нь сарны тойрогт үндэслэн зохиогдсон. Барууны цаг тооны бичиг бол дэлхий нарыг тойрох хөдөлгөөнд үндэслэсэн байдаг. Дэлхий нарыг нэг жилд тойрон зун, намар, өвөл, хавар гэсэн улиралуудыг туулдаг.

Хятадын цаг тооны бичиг бол дэлхийг тойрч буй сарны хөдөлгөөнд үндэслэсэн. Сар дэлхийг яг арван хоёр удаа жилд тойрдоггүй. Ийм л учраас Хятадын Цагаан Сар нь Еврейчүүдийн Дээгүүр өнгөрөх баяр, Христийнхны Амилсан баяртай адилхан жил бүр өөр өөр өдөр таардаг. Тийм учраас Хятадын Цагаан Сар Нэгдүгээр сарын сүүл болон Хоёрдугаар сарын эхээр тохиодог. Энэ жил Хятадын Цагаан Сар маргааш Хоёрдугаар сарын 8-ны өдөр тохиож байгаа. Энэ баярын өдрүүд хэдэн өдөр үргэлжилдэг уламжлалтай бөгөөд өнөөдөр Шинэ Жилээ тэмдэглэхэд тохиромжтой.

Хятадын сарны тоолол жаран жилд нэг бүтэн болдог бөгөөд энэ нь 12 жилээр таван үед хуваагддаг. Хятадын цаг тооны бичиг 12 жилийг дараах хөхтөн, хэвлээр явагч, шувуудын нэрээр нэрлэдэг – хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай. Энэ (2016 МЭ) он бол бичин жил тохиож байгаа. Цагаан сарын энэ баярын төрөл нь Хятадаар дамжаад Солонгос, Камбодж, Ветьнам, Монгол, Тайланд, Индонез, Малайз, Филлипин, Сингапур, Тайван, газар сайгүй байгаа Хятад хүмүүс, Япон Барууны цаг тооны бичгийг хэрэглэж эхэлсэн 1873 он хүртэл хэрэглэж байгаа.

Хятад бол дэлхийн агуу үндэстнүүдийн нэг юм. Хятад бусад улс орноос хавьгүй илүү их хүнтэй – бараг 1.4 тэрбум хүн амтай, Америкийн Нэгдсэн Улсаас дөрөв дахин их. Хятад одоо улс төр, эдийн засаг, цэрэг армийн хүчээрээ хүчирхэгжиж байгаа. Америк болон Барууны улс уналттай байгаа бол Хятад удахгүй дэлхийг удирдан дагуулах улс болж магадгүй.

Библи Хятадад агуу сүнслэг сэргэлт болох тухай урьдчилан эш үзүүлсэн. Христээс өмнө долоон зуун жилийн өмнө Исаиа ийнхүү хэлсэн, "Үзэгтүн, тэдгээр нь алс холоос, умардаас, өрнөдөөс, Синимийн газраас ирнэ." (Исаиа 49:12). Энэ эш үзүүллэг Хятад дахь Христэд итгэгчдийн тэсрэлтээр биелэлээ олж байна. Одоогоор Хятад ойролцоогоор 130 сая Христэд итгэгчид байна. “Синим” гэдэг нь Хятадын эртний нэр юм. Др Хенри М.Моррис болон өөр олон судлаачид “Синим” бол Хятад гэдгийг олж тогтоосон. (The Defender’s Study Bible; Исаиа 49:12 тайлбар). Өнөөдөр энэ эш үзүүллэг биелэж байна. Ням гараг бүрд Хятадад Америк, Канад, Европыг – нийлүүлсэнээс илүү олон хүмүүс цуглаанд явж байна! Олон Хятад залуус манай чуулганд ирж байна. Тэдний зарим нь Христэд итгэж байгаад бид үнэхээр Бурханд талархаж байгаа!

Хятад бол урт удаан түүхтэй. Хятадад хүн ам Христээс хоёр мянган жилийн тэртээ Шар мөрний орчим Хиа Хаанчлалын доор эхэлсэн. Хятадын иргэншил Христээс 1600 жилийн өмнө Шанг Хаанчлалын дор маш хүчирхэг болсон.

Ноагын үерээс хойш ойролцоогоор хоёр зуун жилийн өмнө Хятадад хүн ам сууршиж байсан. Бурхан хүн төрөлхтөнийг Их Үерээр шийтгэсэн. Дэлхий тэр чигээрээ усанд автсан байсан. Зөвхөн Ноа болон түүний гэр бүлийнхэн л хөвөгч авдарт амьд үлдсэн. Тэгээд ус татарч эхэлсэн. Ноа болон түүний гэрийнхэн Хөвөгч авдраас гарсан. Одоо библийн Эхлэл 9:1 үзээрэй. Энэ нь Скофилд Библи Судлалын 16 дугаар хуудсанд байгаа. Бурхан тэдэнд ийнхүү хэлсэн, “Та нар олон үр хүүхэдтэй, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэгтүн.” (Эхлэл 9:1)

Хэн нэг нь “Энэ үнэхээр гэж үү? Энэ нь Хятадын түүхтэй нийцнэ гэж үү? Ердөө хоёр эсвэл гурван зуун жилийн дотор найман хүн яаж хэдэн сая хүмүүс болж чадсан болоо – тэгээд хүмүүс Хятад, Энэтхэг, Египет, өөр хаа нэгтээ хотуудыг барьсан гэж үү?” хэмээн гайхаж магад. Энэ өглөө би эдгээр асуултуудад хариулах болно.

Нэгдүгээрт, Үерээс өмнө юу болсоныг бодоорой. Зургаан мянган жилийн тэртээ Бурхан бидний анхны өвөг эцгүүдэд ийнхүү хэлсэн, “Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш!” (Эхлэл 1:28). Бурхан тэдэнд үр хүүхдүүдтэй болж дэлхийг дүүргэ хэмээн хэлсэн.

Адам болон түүний үр удам дэлхийг дүүргэсэн. Өмнө хүмүүс 800 эсвэл 900 орчим жил амьдардаг байсан. Хүрээлэн буй орчин нь одоогийнхоос хавьгүй илүү сайхан байсан. Сансараас ирсэн цацрагаас хамгаалах зорилгоор дэлхий нь гадуураа усан уураар бүрхэгдсэн байсан. Тэнд бороо гэж байгаагүй. Түүний оронд “Газар дэлхийгээс манан будан хөөрч, бүх газрын гадаргууг услав.” (Эхлэл 2:6) гэж хэлсэн. Энэ нь амьдрахад хамгийн тохиромжтой хүлэмжтэй адил байсан. Ургамал амьтан үүгээр тэжээгдэж байсан. Хүмүүс ч гэсэн адилхан. Тэд 900 болон түүнээс ч их насалж байсан. Библи ийнхүү хэлдэг, “Адам есөн зуун гучин жил наслаад үхэв.” (Эхлэл 5:5)

Гэвч Адам гэм үйлдэж хүн төрөлхтөнд гэм нүгэл хийгээд үхлийг авчирсан. Ийм л учраас Адамын ууган хүү Кайн дүү Абелаа алсан (Эхлэл 4:8). Бурхан Кайнд ингэж хэлсэн, “Чи газар дэлхий дээр хэрэн тэнүүчлэгч болно” (Эхлэл 4:12). Кайн “Эдэнээс зүүнтэйд оршигч Нод хэмээх газар” руу зугтсан. (Эхлэл 4:16). “Нод газар” гэдэг нь үгчилэн орчуулбал “Тэнүүчлэгчийн газар” гэсэн утгатай. Др М.Р ДеХаан ийнхүү хэлсэн, “Домогт Кайн Энэтхэг, Хятад болон өөр бусад алслагдсан газар руу явсан гэж өгүүлдэг.” (The Days of Noah, Zondervan, 1971, хуудас. 33). Кайн өөрийнхөө гэр бүлээс алс холд хот байгуулсан. (Эхлэл 4:17 үзээрэй).

Кайн оргон зайлсан. Абел нас барсан. Адам болон Ева Сэт хэмээх хүүтэй болсон. (Эхлэл 4:25). Тэд “олон үр хүүхэдтэй болсон” (Эхлэл 5:4). Адам 930 жилийг наслах үед тэдний олонхи нь байсан. Иудейн ёс заншилаар Адам болон Ева 56 үр хүүхэдтэй байсан!

Сет 912 жил амьдарсан. Түүнд “хөвгүүд болон охидууд” (Эхлэл 5:7,8) байсан. Сетийн хүү Енос 905 жил амьдарсан. Түүнд “хөвгүүд болон охидууд” (Эхлэл 5:10,11) байсан. Еносын хүү Кайнан 910 хүртэл насалсан. Түүнд “хөвгүүд болон охидууд” (Эхлэл 5:13,14) байсан. Эхлэл тавдугаар бүлэг энэ цаг үеийн агуу хүмүүсийн нэрс хийгээд насыг дурьдсан байдаг. Тэдний ихэнхи нь 900 гаруй жил амьдарсан. Тэдэнд олон үр хүүхэд байсан. Хүн төрөлхтөн дэлхийг дүүргэсэн.

Үерийн тэр цаг үед хэдэн сая, бүр хэдэн тэрбум хүмүүс байсан. Тэд дэлхийн ихэнхи хэсгээр тархан суурших хэрэгтэй байсан. Энэ нь дэлхийн хэмжээний Үертэй нийцэж байдаг. Хүмүүс дэлхий даяар тархасан учраас Үер дэлхийг бүхэлд нь хамарсан!

Тэд дэлхийг гэмтнүүдээр дүүргэж байсан. “ЭЗЭН дэлхий дээрх хүмүүсийн бузар гэм нь үлэмж их, бас тэдний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь ямагт муухай болсныг хараад” (Эхлэл 6:5). “Тэр цагт Бурханы өмнө газар дэлхий завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрэв.” (Эхлэл 6:11).

Бурхан хүн төрөлхтөнийг Үерээр шийтгэсэн. Ус дэлхийг 150 хоногийн турш бүрхэсэн (Эхлэл 7:24). Зөвхөн Ноа болон түүний гэр бүлийнхэн – найман хүн – Хөвөгч авдарт амьд хоцорсон. Бусад үлдсэн хүмүүс нь живж Там руу одсон. Үерийн ус татарсан. Хөвөгч авдар Армений Арарат ууланд тогтсон. (Эхлэл 8:4) Ноа болон түүний гэр бүлийнхэн Хөвөгч авдараас гарах үед Бурхан тэдэнд хандан ийнхүү хэлсэн, “Олон үр хүүхэдтэй, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэгтүн.” (Эхлэл 9:1).

Энэ бол Адам болон Евад өгсөнтэй адилхан тушаал байсан. Энэ бол гүйцэтгэхэд амархан тушаал байсан. Хүмүүс хэдэн зуун жилээр амьдарсаар байсан – Бүрхүүл доош буусанаас хойш, Үерээ өмнөх нөхцөл байдалтай биш ч гэсэн. Тэгсэн ч хосууд 20, 30 эсвэл бүр түүнээс ч олон үр хүүхэдтэй байж болдог байсан.

Одоо босоод “Миний сүнсээ Тэнгэрийн Хааныг магт” гэсэн дууг дуулцгаая.

Миний сүнсээ Тэнгэрийн Хааны хөлд хүндэтгэлээ авчиран магтагтун;
   Золигдон эдгэрч, сэргэж уучлагдсан чи магтан дуулахгүй гэж үү?
Түүнийг Магт! Түүнийг Магт! Үүрд мөнхийн Хааныг магт.
   (“Миний сүнсээ Тэнгэрийн Хааныг магт” Дуулал 103-аас;
      Henry F. Lyte, 1793-1847).

\Одоо сууцгаана уу.

Дэлхий даяар тархана гэдэг бол амархан байсан. Үерийн дараа цаг агаар хүйтэрсэн. Эрдэмтэд энэ үеийг “Мөстлөгийн үе” хэмээн нэрлэдэг. Ихэнхи ус нь мөсөн давхарга болон хадгалагдсан. Уулс өргөгдөж, далай татарсан. Азиас Хойд Америк хүрэхэд амархан байсан. Орос болон Аляск хоорон дарь ус татарсан. Орос болон Аляск хооронд хуурай газран гүүр байсан. Эрдэмтэд Аляскаас Хойд Америк хүртэл – нутгийн уугуул “Индианчууд” Хятад хүмүүстэй холбоотой хэмээдэг.

Хоёр эсвэл гурван зуун жилийн дотор дэлхийг дүүргэсэн нь яагаад ийм амархан байсан өөр нэг шалтгаан байдаг. Хүмүүс дэлхийн газарзүйг аль эртнээс мэддэг болсон. Үерээс өмнө тэд газрын ерөнхий зургийг мэддэг байсан. Тэдний үр удам Энэтхэгт болон Хятадад байдаг байсан. Тэд тэднийг хаашаа явсаныг мэддэг байсан!

Дахиад дэлхийг дүүргэх нь амархан байх болно.Энэ нь байх ёстойгоосоо арай их хугацаа зарцуулсан. Хэсэг хугацааны дараа үүнийг учрыг би тайлбарлах болно. Гэхдээ хүмүүс тархан сууршихдаа маш их газар нутгийг маш хурдан дүүргэсэн! Ноагын хүүхдүүд нь Шем, Хам, Иабет нар байсан (Эхлэл 10:1). Шем нь Ойрхо Дорнодын Шемит хүмүүсийн өвөг эцэг болсон. Абрахам бол Шемын үр удам юм. Түүний хүү Исаакаар Абрахам Иудей хүмүүсийн эцэг болсон. Хүү Ишмаелаараа дамжуулан Абрахам Арабчуудын эцэг болсон. Иудей болон Араб хүмүүс хоёулаа Шемит хүмүүс юм.

Иабет бол Европ болон Азийн өвөг эцэг болсон. Түүний хүүхдүүдийн нэг нь Баруун Европын олон үндэстэний өвөг эцэг болох Гомер юм. Өөр нэг хүү нь Орос болон Украйн хүмүүсийн өвөг эцэг болох Магог юм. Иабетын ач хүү Таршиш бол Испани хүмүүсийн өвөг эцэг юм. Хятад хүмүүс бол Иабетын үр сад юм.

Хам бол Африк үндэстэн Хамат хүмүүсийн өвөг эцэг. Хамын хүүхдүүдийн нэг бол Мизрайм (Эхлэл 10:1) буюу хүмүүс хүрсэн анхны Африк улс болох Египетэд зориулсан еврей нэр юм.

Ноагийн удам дэлхийг богино хугацаанд дүүргэсэн. Гэхдээ энэ нь тэр даруй болоогүй! Эхлээд тэд Бурханыг хүндэтгэхээс татгалзсан. Шинэ Гэрээнд “Яагаад гэвэл махан биеийн бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм.” (Ром 8:7) гэсэн шиг. Бурханы эсрэг зогсох нь гэмт хүний төрөлх чанар юм. Хүмүүс газар дэлхийгээр тарж, дэлхийг дүүргэхээс татгалзсан. Юу тохиолдсон бэ?

Нимродын (Эхлэл 10:6-9) эцэг Куш бол Хамын хүүхдүүдийн нэг байсан. Нимрод бол бардам бөгөөд ёрын нэгэн байсан. Тэрээр Бабел (Вавилон) хотоос Шинар газар (Хожим Вавилон хэмээн нэрлэгдсэн) хаанчлалыг байгуулан захирч байсан. Нимрод хаанаар удирдуулсан ард түмэн газар дэлхийг дүүргэхээс татгалзсан. Тэд ийнхүү хэлсэн, “За, бид хот болон тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг барьж байгуулан, нэрээ алдаршуулцгаая. Эс тэгвээс бид бүх дэлхий дээр тарж бутрах болно гэж хэлэлцжээ.” (Эхлэл 11:4) Тэд дэлхийгээр тарахаас дургүйцсэн. Тэд өөрсдийн сүр хүчийг харуулах хүчний төв болсон хот болон цамхаг барихыг хүссэн.

Гэхдээ Бурхан тэднийг шийтгэсэн. Бурхан тэднийг цамхаг барихыг нь зогсоосон. Энэ үе хүртэл хүн бүр нэг хэлээр ярьдаг байсан. “Бүх дэлхий нэг хэлтэй, нэг аялгуутай байлаа.” (Эхлэл 11:1) Бурхан ийнхүү хэлсэн,

“Бид бууцгааж, тэдний хэлийг тэнд нь хутгалдуулан самууруулъя. Ингэснээр тэд бие биенийхээ яриаг ойлгохгүй болно гэжээ. Тэгээд ЭЗЭН тэднийг тэндээс бүх дэлхийгээр тараасанд тэд хот байгуулахаа зогсоожээ. ЭЗЭН тэнд бүх газар дэлхийн хэлийг хутгалдуулан [хольж хутгах] самууруулсан учир түүнийг Бабел [Энэ “Бабел” гэдэг нь “самуурал” гэсэн утгатай]; гэж нэрлэв. ЭЗЭН тэндээс тэднийг бүх дэлхий даяар тараалаа.” (Эхлэл 11:7-9).

Бурхан тэдний хэлийг самууруулсан. “Бабел” гэдэг нь “самуурал” гэсэн утгатай. Хүмүүс биенээ ойлгож чадахгүй болсон. Хүн бүр зөвхөн өөрийн хэлний бүлгийн дагуу л ярьж чадах болсон. Тэд өнөөх цамхагаа барьж чадаагүй. Тэдний нийгэм задран унасан. Хүн бүр тусгаарлагаж ойрын хамаатнуудтайгаа – ярьж чадах хүмүүстэйгээ л үлдэж хоцорсон. Тэд газар дэлхийг дүүргэсэн – тэд ийнхүү хүчинд автан хийх үедээ. Библи тэдгээр өдрүүдэд “дэлхий хуваагдсан” (Эхлэл 10:25) гэдгийг хэлдэг.

Энэ үйл явдал Үерээс хойш ойролцоогоор 100-аад жилийн дараа болсон. Энэ нь одооч гэсэн! Библид Бурхан “газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээж,” (Үйлс 17:26) гэсэн байдаг. Ийм л учраас хүн бүр эмэгтэй бүртэй гэрлэдэг бөгөөд үр хүүхэдтэй болдог. Хүн төрөлхтөний биологын олон төрөл бүр нь Ноа болон түүний гэр бүлийнхний удмыг агуулсан байдаг. Гэхдээ Бабел цамхагын дараа хүмүүс олон төрлийн хэлний бүлэгт хуваагдсан. Хэдэн зууны турш тэд зөвхөн өөрсдийн бүлгийн хүмүүстэй гэрлэсэн. Удалгүй хүмүүсийн нэг бүлэг бусадтайгаа адилхан харагдахаа болисон. Ингэж л олон төрөл, олон хэл, олон үндэстэн буй болсон. Зарим нь Европ руу явж, тэндээ өөрсдийнхөө хэлээр ярьж байсан. Өөр бусад нь Африк руу явсан. Зарим нь Хятад руу явж тэндээ хятадаар өөр хоорондоо ярих болсон.

Энэ үйл явдал ердөө маш богино хугацаанд болсон. Эдгээр хэлний төрөлүүд бүх дэлхий даяар тархсан. Иабетын удам Европ, Энэтхэг, Хятад, эцэст нь Америк тивд явсан. Шемийн удам Дорно дахинд тархсан.

Тэд хаа ч очсон хүмүүс Үерийг санаж байсан. Ийм л учраас дэлхий даяарх овог үндэстнүүдэд Үерийн талаар домог үлгэр байдаг. Баруун хойд талын уугуул Америкчууд завь хийсэн нэгэн хүний тухай яриа байдаг. Фүжи арлын хүмүүст Үерийн тухай домог үлгэр байдаг.

Тэд хаана ч явсан хүмүүст нэг Бурханд итгэх итгэл байдаг. Тэд үүнийг Ноа болон түүний хүүхдүүдээс сурч мэдсэн. Хойд Америкийн овгууд Агуу Сүнс хэмээх Бурханд итгэдэг. Европ болон Энэтхэг хэл рүү хөтөлсөн Прото-Индо-Европиан хэлнээс бид “Дайус-Патер” буюу “Эцэг Бурхан,” Тэнгэр дэх Эцэг-Бурхан гэсэн үгийг сонсодог. “Дайус-Патер” хэмээх нэрээс Грекийн Зевс болон Ромын Юпитер хэмээх бурхадын нэр үүссэн.

Монголчууд Эцэг Бурханаас үүссэн мөнх Тэнгэрийн Бурхан Тэнгэрт итгэдэг байсан. Эртний Хятад хүмүүс нэг Бурханд итгэдэг байсан. Др Жемс Леж (1815-1897) бол Оксфордын Их Сургуульд Хятад хэл утга зохиолын багш эрдэмтэн байсан. Түүний The Religions of China (Charles Scribner’s Sons, 1881) хэмээх номонд Др Леж Хятадын үндсэн шашин бол Шанг Ти (Тэнгэрийн Хаан) хэмээх ганц Бурханд итгэдэг байсныг харуулсан байдаг. Христээс хоёр мянган жилийн тэртээ, Күнз болон Будда төрөхөөс өмнө хэдэн зууны тэртээ Хятад хүмүүс Тэнгэрийн Хаан, Эцэг Бурхан хэмээх ганц Бурханд итгэдэг байсан.

Хятадын үндсэн шашин бол Буддизм байгаагүй. Будда бол Хятад хүн биш! Тэр Энэтхэгт амьдарч байсан. Буддизм Энэтхэгээс Хятадад дамжиж ирсэн. Хятадын үндсэн шашин бол ганц Бурханд итгэх – Тэнгэрийн Хаан Шанг Тид итгэх нэг Бурханыг шүтэх үзэл байсан. Хожим хуурамч шүтээн хийгээд төөрөгдөлд гулсан орсон. Гэхдээ Тэнгэрийн Хаан Шанг Ти бол Хятадын үндсэн Бурхан байсан!

“Миний сүнсээ Тэнгэрийн Хааныг магт” дууг босоод дуулцгаая!

Миний сүнсээ Тэнгэрийн Хааны хөлд хүндэтгэлээ авчиран магтагтун;
   Золигдон эдгэрч, сэргэж уучлагдсан чи магтан дуулахгүй гэж үү?
Түүнийг Магт! Түүнийг Магт! Үүрд мөнхийн Хааныг магт.

Одоо сууцгаана уу.

Хятадууд яагаад жинхэнэ Бурханаасаа холдон явсан бэ? Учир нь тэд нүгэлт хүмүүс байсан. Дэлхий дээрхи бүхийл хүмүүс бол гэм нүгэлтэй. Хаа газрын эртний хүмүүс бүгдээрээ нүгэлтнүүд байсан. Тэд “Бурханы эсрэг тэрсэлж” (Ром 8:7) байсан. Тэд Бурханыг хүсэхгүй байсан. Тиймээс тэд хиймэл бурхад, хиймэл шүтээн, хуурамч шашинуудыг бүтээсэн. Библи ийнхүү хэлдэг,

“Яагаад гэвэл тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан хэмээн Түүнийг алдаршуулсан ч үгүй, Түүнд талархал өргөсөн ч үгүй. Харин тэд бодол санаандаа хоосорч, мунхаг зүрх сэтгэл нь харанхуй болжээ. Мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бөгөөд үл муудагч Бурханы алдрыг мууддаг хүн, шувууд, дөрвөн хөлт амьтад хийгээд мөлхөгчидтэй адил дүрээр сольжээ.” (Ром 1:21-23).

Энэ нь бүхийл хүмүүст тохиолдсон. Энэ нь Египетэд, Вавилонд, Европт, Энэтхэгт, мөн Хятадад ч адилхан болсон. Ингэж дэлхийн хуурамч шашин буй болсон. Гэмт хүмүүс үнэнийг эсэргүүцэж, бүхийл төрлийн худал хуурмагыг хүлээн авсан. Гэрэл гэгээ бөхсөн. Харанхуй өсөн нэмэгдсэн. Хүмүүст ямарч найдвар байгаагүй.

Энэ бол гараа сунгасан Бурхан байсан. Бурхан Калде Ур хэмээх нүгэлт хот руу хараагаа чиглүүлсэн. Тэнд Тэрээр Абрахамд хэмээх нэгэн эрд хандан “Чи төрсөн нутгаа, Төрөл садангаа, Эцгийнхээ гэрийг орхиж... Би чамайг агуу үндэстэн болгож, Чамайг ерөөн, Тэгээд чи ерөөлийн үндэс болно. Чамайг ерөөгчдийг Би ерөөж” (Эхлэл 12:1-3) гэж хэлсэн. Бурхан түүнд хандан, “Надад чамд хандсан дуудлага байгаа” гэсэн. Абрахам жинхэнэ Бурханд итгэсэн. Тэр бол дэлхий дээр Бурханы сонгосон Иудейчүүдийн эцэг болсон.

Бурхан Библийг бидэнд өгөхийн тулд Иудейчүүдийг ашигласан. Тэгээд Бурхан Өөрийн Хүү Есүсийг Мария хэмээх Еврей бүсгүйгээр төрөхөөр илгээсэн. Энэ Израйльд Есүс өсөж торнисон. Энэ Израйльд Тэрээр бидний гэм нүглийг төлөхөөр Загалмайд үхсэн. Тэр бидний гэмийг угаахаар Цусаа урсгасан. Тэр бидэнд амь өгөхөөр үхлээс амилсан. Есүс бүх л хүн төрөлхтөний төлөө үхсэн – зөвхөн Еврейчүүдийн төлөө бус, Хятад хүмүүс хийгээд бүх дэлхийн хүмүүсийн төлөө! Христ бол “бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл бөгөөд... бүх ертөнцийн нүглийн төлөө билээ.” (I Иохан 2:2). Христэд итгэх бол хүн төрөлхтөний цорын ганц үнэн итгэл үнэмшил юм. Энэ бол “Америкчуудын шашин биш.” Ихэнхи Америкчууд жинхэнэ Христэд итгэгчид биш. Христ бол зөвхөн нэг үндэстэн эсвэл соёлын төлөө бус. Христ “дэлхийн бүх нүгэлтнүүдийн төлөө” – Хятад, Солонгос, Испани, Африк – мөн чиний төлөө үхсэн учраас дэлхийн бүх л улс оронд Христэд итгэгчид байгаа! Хятадаас хийгээд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс Есүст итгэсээр байна. Есүс чамд “Над руу ирээрэй” (Матай 11:28) хэмээн хэлдэг. Есүс рүү ирээрэй. Түүнд итгээрэй.

Хүн өөрийн хичээл зүтгэлээр хэзээч Бурханыг олж чадаагүй. Библи ийнхүү хэлдэг, “Чи судалснаараа Бурханы гүнийг олж чадах уу?” (Иоб 11:7). Үнэндээ ямар ч хүн Бурханыг олохыг хүсдэггүй. Библид “Бурханыг хайдаг хүн алга.” (Ром 3:11) гэсэн байдаг. Энэ бол гэмт биднийг аврахаар Өөрөө айлчилан ирсэн Бурхан юм.

Дэлхий бүтээгдэхээс өмнө Бурхан дэлхийгээс зарим хүмүүсийг аврахаар төлөвлөсөн байсан. Бурхан Өөрийн Хүү Есүсийг гэмтнүүдийн төлөө үхүүлэхээр илгээсэн нь үргэлж Бурханы төлөвлөгөө байсан. Библи Есүсийн талаар ийнхүү хэлдэг, “Алагдсан Хурганы амийн номд ертөнцийн сууриас хойш” (Илчлэлт 13:8). Энэ бол хаа саагүй орших Түүний хүмүүсийн төлөөх Бурханы төлөвлөгөө байсан. Христ өөрийнхөө авардаг хүмүүсийн төлөө үхсэн.

Библи ингэж хэлдэг, “Бид хэдий гэмтэн байсан ч Христ бидний төлөө үхсэнээр Бурхан Өөрийн хайраа бидэнд [үзүүлдэг.]” (Ром 5:8). Библид “ Бид Бурханыг хайрласан бус [бид тэгээгүй], харин Тэр биднийг хайрлаж, бидний нүглийн төлөө Хүүгээ эвлэрүүлэл [нүглийн төлөөс] болгон илгээсэн билээ. Үүнд хайр байгаа юм.” Чиний гэм нүглийн төлөөсийг төлөхөөр Өөрийн Хүү Есүсийг Загалмайд үхүүлэхээр Бурхан илгээсэн нь Бурхан бидэнд хичнээн их хайртайгаа харуулсан. Есүс чиний гэмийг угаагаар Өөрийнхөө Цусийг урсгасан. Би чамайг хурдан Есүст итгэхийн төлөө залбирдаг.

“Миний сүнсээ Тэнгэрийн Хааныг магт” - дууг босоод дуулцгаая!

Миний сүнсээ Тэнгэрийн Хааны хөлд хүндэтгэлээ авчиран магтагтун;
   Золигдон эдгэрч, сэргэж уучлагдсан чи магтан дуулахгүй гэж үү?
Түүнийг Магт! Түүнийг Магт! Үүрд мөнхийн Хааныг магт.

Амен.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Ром 1:21-23 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Есүс хаанчлах болно” (Dr. Isaac Watts, 1674-1748).