Print Sermon

Эдгээр номлолын орчуулга болон видео бичлэгүүд www.sermonsfortheworld.com. сайтаар дамжин дэлхийн 215 гаруй улсын 116000 орчим компьютерт түгээгдэж байгаа. Мөн хэдэн зуун хүн YouTube-ээр дамжуулан уг бичлэгийг үзэж байгаа ч видео номлолууд тэднийг манай сайт руу хөтөлдөг тул тэд даруй YouTube-г орхидог. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байгаа. Сар бүр номлолууд 34 улсын хэл дээр орчуулагдан хэдэн мянган хэрэглэгчдэд хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net. Болно.




ТӨГСГӨЛИЙН ШИНЖ ТЭМДЭГҮҮД-
ШИНЭЧИЛЖ САЙЖРУУЛСАН

SIGNS OF THE END – UPDATED AND EXPANDED
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс, Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2016 оны 1 дүгээр сарын сарын 3-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Morning, January 3, 2016

“Есүсийг сүмээс гарч явах үед шавь нар нь Түүнд сүмийн барилгыг үзүүлэхээр хүрч ирэв. Тэр тэдэнд -Та нар энэ бүгдийг харахгүй байна уу? Үнэнээр Би та нарт хэлье. Энд нэг ч чулуу нөгөө чулуун дээрээ үлдэхгүй бүгд нурах болно гэв. Түүнийг Чидун ууланд сууж байхад шавь нар Түүн уруу хэдүүлхнээ ирж, -Эдгээр зүйл чинь хэзээ болох юм бэ? Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ? Бидэнд хэлээч гэсэнд” (Матай 24:1-3).


Энэ хэсэг дээр библиэ нээлттэй байлгаарай. Энэ хэсгийг “Олив уулан дахь яриа” хэмээн нэрлэдэг. Энэ үгийг Есүс Олив ууланд байхдаа хэлсэн. Христ Дагалдагч нартаа Иерусалим дахь Сүм сүйрэх болно гэдгийг хэлсэн. Тэд “Эдгээр нь хэзээ болох вэ?” хэмээн асуусан. Хариулт нь Матай 24 дүгээр бүлэгт бичигдээгүй байдаг. Гэхдээ Христ үүнд хариулсан бөгөөд Түүний хариулт Лукийн Сайнмэдээнд бичигдэн үлдсэн,

“Илдний ирээр тэд унагаагдаж, бүх үндэстнүүд уруу цөлөгдөнө. Харь үндэстний цаг гүйцэх хүртэл Иерусалим харь үндэстнүүдийн хөл доор талхлагдах болно.” (Лук 21:24).

 

“Илдний ирээр тэд унагаагдаж,” Энэ бол МЭ 70 онд Ромын Титус генерал Иерусалимыг бүслэн авсан үйл явдалын зөгнөл байсан – уг үйл явдал Христ ийнхүү урьдчилан хэлсэнээс хойш 40 жилийн дараа тохиосон. Тэгээд дараа нь “[тэд] бүх үндэстнүүд уруу цөлөгдөнө.” Др Хенри М.Моррис ийнхүү хэлсэн, “Энэ гайхалтай зөгнөл МЭ 135 онд бүрэн биелэхээс өмнө ойролцоогоор бүхэл бүтэн зууны турш үргэлжилсэн.” – МЭ 135 онд Хадрианы армиар бүр мөсөн сүйтгэгдэх үе хүртэл бөгөөд тэндээс Иудейчүүд бүх дэлхий даяар дүрвэн одсон. (Henry M. Morris, Ph.D., The Defender’s Study Bible, World Publishers, 1995, хуудас. 1122; Лука 21:20, 24 тэмдэглэл).

Дагалдагч нар Христээс “Эдгээр нь хэзээ болох вэ?” хэмээн асуусан учраас Христ хариулсан. Сүм нь МЭ 70 онд нураагдах болно. Иудейн ард түмэн МЭ 135 онд дэлхийн улс үндэстэн бүрээр дүрвэн одох болно.

Гэхдээ тэд дараа нь “Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ?” хэмээх хоёр дахь асуултаа асуусан. Грек хэлний “aion.” гэдэг үг нь “дэлхий” хэмээн орчуулагдсан. Энэ нь “цаг үе” гэсэн утгатай – Бидний одоо амьдарч “цаг үе” нь өнөөгийн энэ Христийн цаг үе юм. Бидний одоо амьдарч буй цаг үе нь төгсгөлийн цаг үе гэдгийг би мэдэж байгаа. Одоо бид эцсийн өдрүүдэд амьдарч байна – бидний мэдэж байгаа шиг дэлхийн бараг төгсгөлд ирсэн байна.

Төгсгөлийн талаархи гурван буруу ерөнхий ойлголт байдаг. Нэгдүгээрх нь тэр өдрийг яг хэлэх. Хэн нэгэн хэзээ нэг цагт тэр өдрийг товлон хэлэхийг сонсвол түүний буруу гэдэгт итгэлтэй байж болно. Христ ийнхүү хэлсэн,

“Харин тэр өдөр, цагийг хэн ч мэдэхгүй. Тэнгэр дэх тэнгэр элч нар ч, Хүү ч мэдэхгүй. Харин ганцхан Эцэг мэднэ. Анхаар, сонор сэрэмжтэй байгтун. Учир нь тэрхүү товлосон цаг хэзээ байхыг та нар мэдэхгүй.” (Марк 13:32, 33).

Хоёр дахь нь бүх л шинж тэмдэгүүд өнгөрсөн хугацаанд болоод өнгөрсөн хэмээн хүчилдэг. Үүнийг “претеризм буюу өнгөрсөнд болсон” хэмээн нэрлэдэг. Орчин цагийн олон Калвинистууд ийнхүү үздэг. Гэхдээ тэд буруу бодож байна. Чиний хийх хэрэгтэй зүйл бол Матай 24:14 дүгээр зүйлийг үзэх явдал юм. Үүнийг уншаад л тэдний буруу байсан гэдгийг чи мэдэх болно. Хэрвээ Христ итгэлийн түүхийн эхлэл болсон олон жилийн тэртээд эдгээр бүх шинж тэмдэгүүд болоод өнгөрсөн гэвэл 14 дүгээр эшлэл өөрөө худал болох болно!

“Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ.” (Матай 24:14).

Дагалдагч нар Сайнмэдээг Ромын эзэнт гүрэн даяар л тараасан. Гэвч тэд Сайнмэдээг – “бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглаагүй.” – тэд үнэндээ Сайнммэдээг Өмнөд хойд Америк, Япон, Австрали, далайн арлууд, өөр хаана ч юм тунхаглаагүй. Үнэндээ тэд Сайнмэдээг - “бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглаагүй.” Энэ зөвхөн өнөөгийн бидний үед л биелэлээ олж байна. “Тэгээд төгсгөл ирнэ.” Яг одоо Сайнмэдээ дэлхий даяар дэлгэрч байна – түүхэнд анх удаагаа. Жишээлбэл дэлхийгээс нилээд алслагдсан хэсгийн хүмүүс миний номлолыг 33 хэл дээр уншиж байна. Хэдэн мянган мишионеруудаар, радиогоор, ТВ сувгаар, богино долгионоор энэ зөгнөл одоо л биелэлээ олж байна. “Тэгээд төгсгөл ирнэ.” Тиймээс претеризм бол худлаа онол юмаа.

Гурав дахь нь бол бүх л шинж тэмдгүүдийг Долоон-Жилийн Гамшиг гэсэн ирээдүйд болох зүйл хэмээн зүтгэдэг. Орчин цагийн олон Диспенсэшналистууд ийнхүү үздэг. Гэхдээ тэд бүх шинж тэмдгүүдийн хамгийн гол зүйлсийг үл хайхран бүгдийг нь Долоон-Жилийн Гамшиг руу оруулдаг. Христ Ноагийн өдрүүд шиг шинж тэмдэг өгсөн. Тэрээр “Учир нь Хүний Хүүгийн залран ирэх нь Ноагийн өдрүүдтэй адил байх юм.” (Матай 24:37) хэмээн хэлсэн. “Ноагийн өдрүүд” нь долоон жилээс хавьгүй удаан гэдгийг чи мэдэхэд тийм агуу теологын мэргэжилтэй байх хэрэггүй! Библи нь Ноагийн өдрүүд нь 120 жил урт байсан гэдгийг хэлдэг. (Эхлэл 6:3). Енох шийтгэлийг бүр өмнө нь анхааруулж байсан. (Иуда 14, 15). Дэлхий эдгээр сүүлчийн өдрүүд рүү 18 дугаар зууны (1730-1790) Сэргэн Мандалтын үеэс эхлэн орж эхэлсэн гэдэгт би итгэдэг. Сүүлчийн-цагийн урвалт шарвалт нь арванесдүгээр зуунд Библийг шүүмжлэлт, Финнеизм, Дарвины онол зэргийн өсөлтөөр бүр эрчээ аван хурдассан. Тэгээд эцсийн-цагийн шинж тэмдэгүүд нь Дэлхийн Нэгдүгээр Дайны эхэн үеийн үйл явдалаас ч илүү их болсон.

Тиймээс энэ дэлхийн-цаг үеийн төгсгөл нь бидэн дээр гэнэт “огцом тохиолдохгүй!” Сатаны чаналт удаан хугацааны турш хийгдэж байгаа. Зөвхөн одоо л дэлхий даяарх урвалт шарвалт болон энэ дэлхийн сүүлчийн өдрүүдийн тогтолцоо савнаасаа халин дэвэрч буцлахад бэлэн болоод байна. Ленорд Равенхилл үүнийг “Эдгээр нь эцсийн өдрүүд мөн байна!” хэмээн тодорхойлсон.

Дагалдагчид Түүний дахин ирэх “үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ?” хэмээн нэг л тэмдэг хүссэн боловч Христ тэдэнд олон шинж тэмдэгүүдийг хэлсэн. Би одоо Христ болон Түүний Элч нараар хэлэгдсэн хэд хэдэн шинж тэмдэгүүдийг гурван хэсэгт хуваан хэлж өгөх гэж байна.

I. Нэгдүгээрт, чуулгануудад шинж тэмдэгүүд илрэх болно.

Энэ бол Матай 24:4-5-д Есүсийн хэлсэн анхны шинж тэмдэг,

“Есүс хариуд нь -Хэн нэг нь та нарыг төөрөлдүүлэх вий, болгоомжил. Учир нь олон хүн "Би бол Христ" хэмээн Миний нэрээр ирж, олныг төөрөлдүүлнэ.” (Матай 24:4-5).

Энэ нь юуны түрүүнд өөрсдийгөө Христ хэмээн дүрсэлдэг чөтгөрүүдийг илэрхийлсэн. Элч Паул “бидний тунхаглаж байсанаас өөр Есүсийн” (II Коринт 11:4) талаар анхааруулж байсан. Тэрээр мөн ийнхүү хэлсэн,

“Харин хожмын цагт зарим нь итгэлээ орхиж, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номлолд анхаарлаа хандуулна гэж Сүнс тодорхой хэлдэг.” (I Тимот 4:1).

Өнөөдөр Гэгээрсэн “Христ-Сүнс” гэсэн зүйл олон чуулгануудад тунхаглагдсаар байна. Энэ Гэгээрсэн Христ бол сүнс бөгөөд Бичээс дээрх мах цус болон ястай жинхэнэ Христ биш. Библи ийнхүү хэлдэг, “Есүс Христийг махан биеэр ирсэнийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр Бурханаас биш.” (I Иохан 4:3). Орчин цагийн бүхийл орчуулгаас KJV хувилбар л уг эшлэлийг зөвөөр орчуулсан. Энэ бол “elēluthota” хэмээх Грек үг. Энэ нь төгс цаг дээр байгаа бөгөөд Христийн одоогийн байдлыг илэрхийлдэг. (Jamieson, Fausset and Brown). KJV хувилбарт Христ “махан биеэр ирсэнийг” хэмээн зөвөөр орчуулсан. Тэр махан биеэр ирсэн бөгөөд махбодь болон ястайгаар дахин амилсан махан биеэрээ үлдсэн. Есүс үхлээс дахин амилсаныхаа дараа ийнхүү хэлсэн, “Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм” (Лук 24:39). Тэнгэрт – Тэр одоо ч гэсэн яс болох махтай чигээрээ байгаа. Библи ийнхүү хэлдэг, “Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ байна.” (Еврей 13:8). Тиймээс өнөөгийн сүнс-Христ гэдэг бол гарцаагүй чөтгөрийн мэхлэгч сүнс юм. (I Тимот 4:1)! Тэрбайтугай манай Баптист чуулгануудад ч Христ бол сүнс хэмээн боддог хүмүүс байдаг. Тиймээс тэд жинхэнэ Христээс илүүтэй чөтгөрт итгэдэг! Др Майкл Хортон Гэгээрсэн Христийн Сүнсний талаар өөрийнхөө Christless Christianity (Baker Books, 2008) номонд бичсэн байдаг. Үүнийг олоод уншаарай!

Мөн Христ ийнхүү хэлсэн,

“Хуурамч христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, хэрэв боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд, гайхамшгуудыг харуулах болно.” (Матай 24:24).

Элч Паул ийнхүү анхааруулсан,

“Цаг нь ирнэ. Хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүсэл нь тэдний чихийг гижигдэн, өөрсдийн хүслийн дагуу өөрсдөдөө багш нарыг бөөгнөрүүлэх бөгөөд тэдний чих үнэнээс эргэж, үлгэр домгуудад хандах болно.” (II Тимот 4:3-4).

Бид элч Паулын II Тесалоник 2:3-д “салах явдал” хэмээн урьдчилан хэлсэн урвалт шарвалтын эхэн үед амьдарч байгаад би итгэлтэй байна.

Тэгээд Христ мөн ийнхүү хэлсэн,

“Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө.” (Матай 24:12).

Христ чуулганд хууль бус явдал маш их болж, чуулганы дунд “агапэ” хайр нь хөрөх болно хэмээн урьдчилан хэлсэн. Жинхэнэ харилцаа хийгээд Христийн хайр нь өнгөрсөн үеийн зүйл гэдгээс болоод одоо олон чуулганууд Ням гарагийн оройн цугларалтаа зүгээр л зогсоож байгаа. Эртний чуулганууд хийдэг байсан шиг чуулганууд хамтдаа хайран дотор цуглахаа больсон. (Лук 18:1-8). Өнөөдөр маш цөөхөн залбиралын цугларалт байгаад гайхах зүйл байхгүй. Лхагва гарагийн цугларалт нь (Хэрвээ ийм цуглаан байгаа бол!) залбирлын цуглаанаас ганц хоёр гуйлт хийгээд л Библи судалдаг цугларалт болон өөрчлөгдөж байна. Энэ бол гарцаагүй төгсгөлийн үеийн шинж тэмдэг юм! “Харин Хүний Хүү ирэхдээ, газар дээр итгэл [цөхрөлтгүй залбирдаг итгэл] олох болов уу?” (Лук 18:8). Гэхдээ Есүс ийнхүү хэлсэнийг санаарай,

“Харин эдгээр нь биелж эхлэх үед цэх зогсож тэргүүнээ өргө. Учир нь та нарын золилт ойртож байна гэв.” (Лук 21:28).

Одоо 3 дугаар магтан дууны хоёрдугаар бадгыг хамтдаа дуулья!

Бидний эсрэг гэм нүгэл дайрсан харанхуй шөнө байсан;
   Зовлон зүдгүүрийн хүнд ачааг бид үүрч байсан;
Гэхдээ одоо бид Түүний ирэлтийн шинж тэмдгийг хардаг;
   Бидний зүрх булгилж, баяр хөөрийн аяга маань бялхаж байна!
Тэр дахин ирж байна, Тэр дахин ирж байна,
   Хүмүүсээр гадуурхагдсан тэр л Есүс;
Тэр дахин ирж байна, Тэр дахин ирж байна,
   Хүч чадал хийгээд агуу алдартайгаар Тэр дахин ирж байна!
(“Тэр дахин ирж байна” Mabel Johnston Camp, 1871-1937).

II. Хоёрдугаарт, хавчлагын шинж тэмдэгүүд байх болно.

Есүс ийнхүү хэлсэн,

“Тэгэхэд хүмүүс та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно. Тэр үед олон хүн бүдрэх бөгөөд нэг нэгнээ тушааж, үзэн ядна.” (Матай 24:9-10).

Есүс дахиад ингэж хэлсэн,

“Та нарыг Миний нэрийн төлөө бүгд үзэн ядах болно. Харин эцсийг хүртэл тэвчсэн хүн аврагдах болно.” (Марк 13:13).

Аймшигтай хавчлага яг одоо дэлхийн олон хэсэгт өрнөж байна. Энд дарж ороод үүний талаар уншаарай www.persecution.com. Жинхэнэ Христэд итгэгчдийн эсрэг хавчих байдлын өсөлт одоо бүр Барууны ертөнцөд гарах болсон. Итгэмжит пасторууд сүмийг бутаргадаг тэдгээр хүмүүсийн дайралтад өртөж байна. Эцэг эхүүд хүүхдүүдээ Христэд итгэдэг болсоных нь төлөө хавчиж байна. Христэд үнэн зүрхэнээсээ итгэдэг насан буурал болсон эцэг эхдээ хандаж буй зарим хүмүүсийг хараад үнэхээр шоконд ордог! Тэдний олонх нь үнэндээ өөрсдийнхөө үл итгэгч-Христчин хүүхдүүдээрээ өрөөндөө цоожлуулж, ганцаар бүрэн орхигдож, хэзээч зочилох боломжгүй байна. Олон пастор надад удахгүй Америкт бүр их хавчлага өрнөх болно хэмээн бодож байгаа талаараа хэлдэг. Гэхдээ Есүсийн хэлсэнийг санаарай,

“Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, хавчин, доромжилж, нэрийг чинь хорон муу мэтээр үзэж үл ойшоох цагт та нар ерөөлтэй еэ! Тэр өдөр баярла, баясан цовхч. Юу гэвэл тэнгэр дэх та нарын шагнал агуу билээ. Учир нь тэдний эцэг өвгөд эш үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм.” (Лук 6:22-23).

Хэрвээ та нар намайг дэндүү туйлширах юмаа хэмээн бодож байгаа бол хэдхэн өдрийн өмнө Фокс Ньюс мэдээгээр гарсан Франклин Грахамын талаар үзээоэй. Франклин Грахам бол дэлхийд алдартай Билли Грахамын хүү юм. Фокс Ньюс ийнхүү хэлсэн,

Евангелист Франклин Грахам Бүгд найрамдах намыг хатуугаар шүүмжилэн орхихоо мэдэгдсэн.

Фокс Ньюс, 2015 оны 12 дугаар сарын 22

http://www.foxnews.com/politics/2015/12/22/evangelist-franklin-graham-slams-quits-gop.html?intcmp=hppop

Евангелист Франклин Грахам мягмар гарагт Бүгд Найрамдах Намыг орхиж байгаа мэдэгдсэн –өнгөрсөн долоо хоногт зарцуулалтын тооцоог баталахад хүргэсэн, үүнийг “үрэлгэн” гэж нэрлээд Хүүхэд төрөлтийг зохицуулахад санхүүжилт баталсаныг Нацистын бөөнөөр хорих лагертай адил зүйл гэсэн.

Грахам ийнхүү хэлсэн,

“Өнгөрсөн долоо хоногт Бүгд Найрамдахчууд хийгээд Ардчилсан намынхан ийм үрэлгэн зарцуулалтыг баталсан нь үнэхээр ичгэвтэр хэрэг.” гээд тэрээр “Энэ бүгдийн эцэст тэд Хүүхэд төрөлтийг зохицуулахад санхүүжилт баталсан!”

Саяхан эдгээр хоёр намын хаалгыг саван гарсан Грахам өөрийнхөө энэ сэтгэл гутралыг Фэйсбүүк хуудсаар нэг урсгасан.

“Хүүхэд төрөлтийг зохицуулахынхан хүний амийг үл хүндэтгэн хүүхдийг аборт хийж хүүхдийн зарим хэсгийг худалдах талаар хэнэгч үгүй ярьж байгааг харж сонсох [Др.] Жозеф Менгеле /тэр хүн дээр маш харгис туршилт хийдэг байсан. Орчуулагчаас/ хийгээд Нацистын бөөнөөр хорих лагерыг санагдуулмаар байна!” Тэр ийнхүү бичсэн, “Бүх хийх ёстой байсан зүйл бол тэдний санхүүжилтийн цоргыг хаах явдал байна. Энэ 1.1 их наяд америк долларын төсөв бүхий 2000 хуудаснаас огт таналт хийгдээгүй.”

Цагаан ордоны Бүгд Найрамдах намыг дэмжиж байсан, түүнэээс гадна АНУ-аас Муслимчуудыг хязгаарлах талаар хэл ам дагуулсан мэдэгдэл хийж байсан Доналд Трамп нарыг угтан дэмжиж байсан ч тэрээр улс төрийн тогтолцоонд итгэл найдвараа алдсан гэдгээ хэлсэн.

“Би одоо Бүгд Найрамдах Нам, Ардчилсан Нам, эсвэл Цайны Нам зэрэг нь Америкийн төлөө хамгийн сайнаа хийнэ гэдэгт ямарч итгэлгүй боллоо.” хэмээн бичсэн.

Үнэхээр гайхалтай! Евангелист удирдагчын ямар гайхалтай байр суурь вэ! Бүгдээрээ дахиад 3 дугаар магтан дууны хоёрдугаар бадгийг хамтдаа дуулья!

Бидний эсрэг гэм нүгэл дайрсан харанхуй шөнө байсан;
   Зовлон зүдгүүрийн хүнд ачааг бид үүрч байсан;
Гэхдээ одоо бид Түүний ирэлтийн шинж тэмдгийг хардаг;
   Бидний зүрх булгилж, баяр хөөрийн аяга маань бялхаж байна!
Тэр дахин ирж байна, Тэр дахин ирж байна,
   Хүмүүсээр гадуурхагдсан тэр л Есүс;
Тэр дахин ирж байна, Тэр дахин ирж байна,
   Хүч чадал хийгээд агуу алдартайгаар Тэр дахин ирж байна!

III. Гуравдугаарт, дэлхий даяар сайнмэдээ тарах шинж тэмдэгүүд байгаа.

Эдгээр аймшигтай шинж тэмдэгүүд дунд гэнэт гайхалтай урам зориг оруулсан шинж тэмдэг гарч ирсэнийг анхаараарай.

“Тэгэхэд хүмүүс та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно. Тэр үед олон хүн бүдрэх бөгөөд нэг нэгнээ тушааж, үзэн ядна. Олон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж олныг төөрөлдүүлнэ. Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө. Харин эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно. Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ.” (Матай 24:9-14).

“Хаанчлалын Сайнмэдээ” гэдэг бол Марк 13:10-д “Эхлээд сайн мэдээ бүх үндэстэнд тунхаглагдсан байх ёстой.” гэсэн шиг энгийнээр “Сайнмэдээ” л гэсэн үг. Эдгээр урвалт хийгээд хавчлагын яг дунд үед гэнэт Христ Сайнмэдээ бүх үндэстэнд тунхаглагдсан байх ёстой гэж хэлээд “Тэгээд төгсгөл ирнэ” (Матай 24:14) гэсэн.

Ямар гайхалтай эш үзүүлэг вэ! Өнөөдөр Сайнмэдээг хараахан сонсож чадаагүй газар дэлхийд ердөө хэдхэн байгаа. Интернет, радио, богино долгион, зурагт, хэдэн мянган мишионеруудаар – Энэ өглөө л гэхэд дэлхий даяар дэлгэрүүлэгдэж байна. Матай 24:11-14 дүгээр зүйлүүд бидний үед биелэлээ олж байна! Барууны орнуудад чуулганууд нь залбирлын цуглаанаа хааж, оройн үйлчлэлээ зогсоож байгаа ч гэлээ Гурав дахь ертөнцөд Сайнмэдээний тэсрэлт болж байгаа нь үнэхээр гайхал төрүүлж байна – Хятадад, Зүүн Өмнөд Азид, Африкийн хэд хэдэн улс, Хятадын уулархаг нутгуудаар, Энэтхэгийн хүрэхэд хэцүү газруудад! Урвалт хийгээд сэргэн мандалт нь – нэгэн цагт зэрэг явагдаж байна – яг Есүсийн зөгнөн хэлсэн шиг! Ямар хачирхалтай асуудал вэ! Гэсэн ч одоо болж буй зүйлүүд нь Христийн зөгнөсөнтэй яг таарч байгаа бөгөөд тийм байх ч болно!

“Олон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж олныг төөрөлдүүлнэ. Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө. Харин эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно. Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ.” (Матай 24:11-14).

Халлелүяа! Есүс ирж байна! Энэ дууг дахиад дуулья!

Бидний эсрэг гэм нүгэл дайрсан харанхуй шөнө байсан;
   Зовлон зүдгүүрийн хүнд ачааг бид үүрч байсан;
Гэхдээ одоо бид Түүний ирэлтийн шинж тэмдгийг хардаг;
   Бидний зүрх булгилж, баяр хөөрийн аяга маань бялхаж байна!
Тэр дахин ирж байна, Тэр дахин ирж байна,
   Хүмүүсээр гадуурхагдсан тэр л Есүс;
Тэр дахин ирж байна, Тэр дахин ирж байна,
   Хүч чадал хийгээд агуу алдартайгаар Тэр дахин ирж байна!

Чи Христийг мэдэх үү? Чи Түүний ирэлтэд бэлэн байх уу? Чи дахин төрсөн үү? Хэрвээ чи орхигдсон бол “Шинэ зориулалт” нь ямарч тус болохгүй. Зарим нь тэд Үрэлгэн Хүү шиг Христ руу буцан ирж байна хэмээн хэлдэг. Гэхдээ библи Үрэлгэн Хүү нэг аврагдаад, дараа нь гэм нүгэл хийгээд, тэгээд өөрийнхөө амьдралыг шинээр дахин зориулсан тухай ерөөс өгүүлдэггүй. Үгүй ээ! Библи маш тодорхойгоор тэр орхигдсон байсан хэмээн хэлдэг! Түүний төрсөн аав нь ч ийнхүү хэлсэн!

“Учир нь энэ хүү маань үхсэн байсан юм. Гэвч амилжээ. Тэр алдагдсан ч олдлоо" гэв.” (Лук 15:24).

Чи аврагдахаасаа өмнө өөрийгөө зайлшгүй алдагдсан гэдгийг мэдэх ёстой! Өө, Бурхан минь зарим алдагдсан Чи Христэд ирэхдээ өөрийгөө алдагдсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд заавал ирэх хэрэгтэй! Өөрийгөө алдагдсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй нэгэн нь Есүст ирэхгүй, зөвхөн Түүнд итгэхгүй, хэзээч жинхэнэ өөрчлөлтийг туулахгүй, Христийн цусаар гэм нүглээ угаалгахгүй, эсвэл Христийн дахин амилалтаар босгон байгуулагдахгүй байх

сүнс энэ номлолыг сонсож, уншаад гэм нүглээ улайж, Таны Хүү Есүс Христэд итгэхийн төлөөнөө бид хэрхэн залбирах вэ. Амен. Энд дараад уншаарай “The Method of Grace” агуу евангелист George Whitefield (1714-1770).


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Марк 13:1-13 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Бид бүгд бэлэн байгаад би баяртай байна” (Larry Norman, 1947-2008).


үндэс

ТӨГСГӨЛИЙН ШИНЖ ТЭМДЭГҮҮД-
ШИНЭЧИЛЖ САЙЖРУУЛСАН

SIGNS OF THE END – UPDATED AND EXPANDED

Доктор Р.Л.Химерс, Жр

“Есүсийг сүмээс гарч явах үед шавь нар нь Түүнд сүмийн барилгыг үзүүлэхээр хүрч ирэв. Тэр тэдэнд -Та нар энэ бүгдийг харахгүй байна уу? Үнэнээр Би та нарт хэлье. Энд нэг ч чулуу нөгөө чулуун дээрээ үлдэхгүй бүгд нурах болно гэв. Түүнийг Чидун ууланд сууж байхад шавь нар Түүн уруу хэдүүлхнээ ирж, -Эдгээр зүйл чинь хэзээ болох юм бэ? Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ? Бидэнд хэлээч гэсэнд” (Матай 24:1-3).

(Лук 21:24; Марк 13:32, 33; Матай 24:14, 37)

I.   Нэгдүгээрт, чуулгануудад шинж тэмдэгүүд илрэх болно, Матай 24:4-5; II Коринт 11:4; I Тимот 4:1; I Иохан 4:3; Лук 24:39; Еврей 13:8; I Тимот 4:1; Матай 24:24; II Тимот 4:3-4; II Тесалоник 2:3; Матай 24:12; Үйлс 2:46-47; Лук 18:1-8; 21:28.

II.  Хоёрдугаарт, хавчлагын шинж тэмдэгүүд байх болно, Матай 24:9-10; Марк 13:13; Лук 6:22-23. .

III. Гуравдугаарт, дэлхий даяар сайнмэдээ тарах шинж тэмдэгүүд байгаа, Матай 24:9-14; Марк 13:10; Лук 15:24.