Print Sermon

Эдгээр номлолын орчуулга болон видео бичлэгүүд www.sermonsfortheworld.com. сайтаар дамжин дэлхийн 215 гаруй улсын 116000 орчим компьютерт түгээгдэж байгаа. Мөн хэдэн зуун хүн YouTube-ээр дамжуулан уг бичлэгийг үзэж байгаа ч видео номлолууд тэднийг манай сайт руу хөтөлдөг тул тэд даруй YouTube-г орхидог. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байгаа. Сар бүр номлолууд 34 улсын хэл дээр орчуулагдан хэдэн мянган хэрэглэгчдэд хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net. Болно.




ЦАГ ҮЕИЙН ТЭМДЭГҮҮД

SIGNS OF THE TIMES
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс, Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Morning, December 27, 2015

“Өө, хоёр нүүрт та нар тэнгэрийн байдлыг ялган мэдэж чаддаг хэрнээ цаг үеийн тэмдгүүдийг ялгаж эс чадна уу?” (Матай 16:3).


Христийн цаг үед Фарисай болон Садукай гэсэн хоёр гол шашны бүлэг байсан. Тэд онцгой тэмдэгийг Тэнгэрээс хүсэж байсан. Гэхдээ тэд аль хэдийн нэгийн дараа нөгөө тэмдэгийг хүлээн авч байсан – Христ тэдний Мессиа байсан гэдэг баталгаа. Тэр таван мянган хүнийг хооллосон – таван талх, хоёр загасыг гайхамшигтайгаар олшируулсанаар (Матай 14:15-21). Тэр Галил тэнгисийн усан дээгүүр алхасан (Матай 14:22-33). Тэрээр Өөрт нь хүрсэн үй олон хүнийг эдгээсэн (Матай 14:36). Тэр Канаан эмэгтэйн охиныг эдгээсэн (Матай 15:21-28). Тэр сохор, доголон, тахир дутуу хийгээд өөр олон хүмүүсийг эдгээсэн (Матай 15:29-31). Тэр хоёр дахь удаагаа дөрвөн мянган хүнийг гайхалтайгаар хооллосон – долоон талх, “хэдэн загасыг” олшируулсанаар (Матай 15:32-39).

Нэг тэмдэг үзүүлээд дахиад нэг тэмдэг, тэгээд дахиад л нэг тэмдэг тэдэнд өгөгдөж байсан – Есүс бол тэдний Мессиа гэдгийг харуулсан. Гэтэл тэд одооч гэсэн дахиад л тэмдэгийг хүссэн. Английн агуу тайлбарлагч Матай Хенри тэдний “тэнгэрээс тэмдэг “ хүсч байгаа нь Түүнд итгэхийн тулд хүссэн хэрэг биш хэмээн хэлсэн. Тэд “Тэнгэрээс” тэмдэг хүссэнээр эдгээрийг “агаарын хүчний ноёрхогч” Сатанд хамаатуулахын тулд байсан. Тэд Христийг Бурханы төлөө бус, харин Сатаны төлөө ажиллаж байгааг батлахыг хүссэн. (Matthew Henry’s Commentary on the Whole Bible, Hendrickson Publishers, 1991 дахин хэвлэлт, бүлэг 5, хуудас. 182).

Тэгээд Христ тэдэнд ийнхүү хэлсэн,

“Бузар болон завхай үеийнхэн тэмдгийг эрэлхийлдэг. Ионагийн тэмдгээс гадна өөр тэмдэг өгөгдөхгүй...” (Матай 16:4).

Эш үзүүлэгч Ионагийн тэмдэг бол Христийн үхлээс дахин амилалтын тухай байсан.

“Иона далайн мангасын гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байсанчлан Хүний Хүү газрын зүрхэнд гурван өдөр, гурван шөнө байх болно.” (Матай 12:40).

Иона далайн мангасын гэдсэнээс дахин амилсан шиг Христ биеэрээ булшнаас босох болно гэдгийг хэлсэн. (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, Thomas Nelson Publishers, 1983, бүлэг V, хуудас. 69; Матай 12:40 тайлбар). Христийн үхсэн биеийн дахин амилалт нь Түүний тэдэнд санал болгож байгаа цорын ганц тэмдэг байсан.

Одоо бүгдээрээ өнөөдрийн үгийг үзье,

“Өө, хоёр нүүрт та нар тэнгэрийн байдлыг ялган мэдэж чаддаг хэрнээ цаг үеийн тэмдгүүдийг ялгаж эс чадна уу?” (Матай 16:3).

Тэд тэнгэрийг хараад маргааш нь цаг агаар ямар байхыг хэлж чаддаг байсан. Гэвч тэд Христийн тэдэнд үзүүлсэн тэмдэгүүд хийгээд гайхамшигийг ойлгох тал дээр сүнсний хувьд үнэхээр сохор байсан.

Энэ нь өнөөдөрч гэсэн адилхан байгаа. Бидний мэдэж байгаа шиг бид үнэхээр дэлхийн төгсгөлийн цаг үед маш ойрхон амьдарч байгаа гэдгийг бидний эргэн тойронд болж байгаа тэмдэгүүд анхааруулж байгаа. Христийн Дахин Ирэлт болон Дэлхийн төгсгөл маш хурдтайгаар ойртож байна. Төгсгөл дэргэд ирсэн байсан. Хачирхалтай нь өнөөдөр бид үүний талаар маш бага тунхаглаж байна – бараг л үгүй! Энэ олон жилийн турш түгээмэл сэдэв байсан. Билли Грахам сайнмэдээний аялал бүрийнхээ төгсгөлд тэмдэгүүдийн талаар номлол хийдэг байсан.

Гэтэл одоо маш цөөхөн номлогчид үүний талаар тунхаглаж байна. Би тэднээс Есүсийн асуусан асуултыг адилхан асуудаг,

“Цаг үеийн тэмдгүүдийг ялгаж эс чадна уу?” (Матай 16:3).

Чи яагаад цаг үеийн тэмдэгүүдийг харж чаддаггүй вэ? Дэлхийн төгсгөл үнэхээр ойрхон болсоныг харахад юу нь саад болоод байна вэ? Бүхийл тэмдэгүүд цаг үе эхэлсэн гэдгийг гэрчилж байдаг. Бүхийл хүн төрөлхтөний төгсгөл үнэхээр ойртож байна.

“Цаг үеийн тэмдгүүдийг ялгаж эс чадна уу?” (Матай 16:3).

I. Эцсийн үе ойрхон болсоны нэгдүгээр тэмдэг бол өнөөдөр Барууны ертөнц хийгээд өөр хаа нэгтээ Христээс татгалзах болон тэрс үзэл өсөх явдал юм.

USA Today сэтгүүл “Судалгаа: Ихэнхи Америкчууд Шашинаас татгалзаж байна” гэсэн гарчигтай нийтлэлээр сэтгүүлийн нүүрээ хийсэн. (USA Today, Гуравдугаар сарын 7, 2002, хуудас. 1A, 1D, 7D).

Англи, Европ болон бусад оронд болж байгаа шиг Америкийн нэгдсэн улсад ч хүмүүс Христэд итгэлээсээ татгалзаж байгаа нь үнэхээр ноцтой юм. Энд долоон мужид “шашин шүтдэггүй” гэж хэлсэн хүмүүсийн эзлэх хувийн жин байна.

Вашингтон     25%
Вермонт         22%
Колорадо       21%
Ореган           21%
Невада           20%
Виоминг         20%
Калифорниа  19%

Энэ нь яг юуг харуулж байна вэ гэвэл хуучны хиппичүүд – хэв маягыг үнэн гэдэг – Еврей 10:25 дугаар зүйлд хэлсэн сүмд хамтдаа цуглахын оронд өөрсдийгөө өргөмжилөх байдалд байгаа юм. Тэд “Бүтээгчээс нь илүүтэй бүтээлд” нь үйлчилж мөргөдөг. (Ром 1:25) “Мэргэн гэж хэлдэг атлаа тэд [ихэнхи Хиппигийн үеийнхэн] мунхаг болсон...” (Ром 1:22)

Эцсийн цаг гүйцэх тэр үед Барууны ертөнцөд жинхэнэ Христэд итгэгчийн хайр үзэгдэхгүй байх болно гэдгийг Христ бидэнд хэлсэн юмаа.

“Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө” (Матай 24:12).

Хуучны хиппигийн үеийнхэн одоо 51-71 насны хооронд байгаа. Эдгээр хуучны хиппичүүд залуус та нарт худал хэлсэн байна. Тэд та нарт чи чуулганд явах шаардлаггүй бөгөөд тэндээс гарч яван дэлхийтэй нөхөрлөж болно хэмээн хэлж байсан. Эдгээр хар тамхинд толгойгоо мэдүүлсэн хиппичүүд чамайг хуурч байсан! Энэ бол худлаа! Энэ бол худлаа! Энэ бол худлаа! “Хэрвээ чиний ээжийн төлөөх чуулган чамд байхгүй бол чиний аавын төлөөх Бурхан чамд байх боломжгүй!” Гуравдугаар зууны үед Киприаны хэлсэн энэ үгийг тэдэнд хэл! (МЭ 200-258). Би энэ Киприантай санал нэг гэдгээ тэдэнд хэл! Агуу Шинэчлэгч Жон Калвин ч гэсэн үүнтэй адилхан зүйлийг хэлсэн! Хэрвээ чамд ээж шиг чинь нутгийн чуулган байхгүй бол чамд аав шиг чинь Бурхан байх боломжгүй!

Киприан амьдралынхаа сүүлийн жилүүдэд дахин төрсөн. Тэрээр Африкийн Картэйж хотын нэгэн том чуулганы пастораар сонгогдсон. Тэр Ромын хамба ламтай бүх л пасторууд адилхан эрх мэдэлтэй гэдэг асуудлаар маргалдан санал зөрөлдөж байсан. Ромын Пап Стефен Киприаны чуулганы дэг жаягын талаархи энэхүү хүчтэй үзэл бодлынх нь төлөө түүнийг хөөнө хэмээн заналхийлж байсан. Ромын хүчтэй хавчлагын дор маш олон хүмүүс чуулганыг орхин явсан. Киприан чуулганыг орхин явсан хүмүүс бүрэн гэмшихгүйгээр буцаж чуулганы гишүүн болох шаардлагагүй хэмээн маргадаг байсан. Пап Стефен хатуу хавчлагаас болж чуулганыг орхисон тэдгээр хүмүүсийг шууд хүлээн авах хэрэгтэй хэмээн маргаж байсан. Киприан хэрвээ огтхон ч тийм зүйл үгүй бол тэднийг даруй чуулгандаа хүлээн авах шаардлагагүй хэмээн маргасан. Киприаныг Ромын Пап хөөхөөр заналхийлж байх тэр үед энэхүү тэрс үзэлт хүмүүсээр тарчилган зовоогдох хийгээд алуулах тэр зүйлээс эсэн мэнд гарсан. Тэрээр чуулганы дэг жаягын талаархи өөрийн хүчтэй байр сууриараа бусдад санан дурсагдаж байдаг. Киприан мөн “үзэгдэх чуулган” хэмээн нэрлэдэг нутгийн чуулган шиг чуулганыг няхуур авч үзсэн. Тэрээр хавчлагаар үзэгдэх чуулганаа орхиод явсан хүмүүс тэдний нутгийн чуулганд хүлээн авахдаа нарийвчлан шалгах болон гэмшилийг нь харж байж оруулах хэрэгтэй гэдгийг урьдаас мэдэрч байсан. Ойлголтын хувьд энэ тал дээр Киприан хуучны Протестантчуудтай адил санаатай байсан. Хэрвээ Пап Стефен түүнийг сонссон байсан бол Католик сүм өнөөдөр арай бага боловч үүнээсээ илүү хүчтэй байх байсан.

Би хувьдаа чуулганы дасгалжуулалтын тал дээр хуучны пасторууд шиг хатуу чанга шинэ үеийн Баптист номлогчид байх хэрэгтэй гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Киприан болон Жон Калвины үгээс би ингэж хэлдэг, “Ээжийнх нь төлөө чуулган байдаггүй хүнд түүний Аавын төөөх Бурхан байх боломжгүй” (J. D. Douglas, Who’s Who in Christian History, Tyndale House, 1992, хуудас. 186-187). Хүн бүхэнд би Киприантай санал нэг гэж хэлээрэй. Тэр бол итгэлээсээ болж зовлон эдэлсэн хүн. Чи өөрийнхөө нутгийн чуулганд итгэмжтэйгээр үлдэх ёстой гэдэг дээр түүнтэй санал нэг байдаг. Би Шинэчлэгч Жон Калвин болон түүнтэй санал нэг. Чамд чуулганаа орхи хэмээн хэлж буй тэд бүгд худалч юм. Ням гарагийн хүндэтгэлийн цуглаанд оролцохгүйгээр Христэд итгэгч байж болно хэмээн хэлдэг тэдгээр хүмүүс ч гэсэн худалч юм. Нутгийн чуулгандаа ямар нэг үүрэг хүлээгээгүй “Христэд итгэгч” гэдэг бол эцсийн өдрүүдийн шинж тэмдэг юм. Энэ бол Сатанаас ирсэн заль мэх юм!

“Цаг үеийн тэмдгүүдийг ялгаж эс чадна уу?” (Матай 16:3).

II. Эцсийн үеийн хоёрдугаар тэмдэг бол хар тамхи, эцэс төгсгөлгүй зурагт үзэх, хэдэн цагаар видео тоглох, “интернэтээр аялах,” порно үзэх зэргээс болдог санааны самуурал юм.

Эцсийн өдрүүдэд хүмүүс гэм нүглээсээ болоод амьтнаас дор болно хэмээн Библи хэлдэг. Библид,

“Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс... биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид,” (II Тимот 3:1, 3).

Шинэ гэрээнд “аюултай” хэмээх Грек үг нь Гадарад чөтгөрт эзлэгдсэн хүнээс гадна зөвхөн энэ зүйл дээр л хэрэглэгдсэн. Тэрээр “хэрцгий догшин” (Матай 8:28) байсан гэдгийг бид библийн энэ хэсгээс олж уншидаг. Энэ Грек хэлний “аюултай” гэдэг үг нь II Тимот 3:3-д гарч байгаа “хэрцгий” гэдэг үгтэй адилхан. “Chalepos” гэсэн энэ үг нь “аюултай, догшин, хэрцгий” гэсэн утгатай (Strong’s). Өсөн олширч буй хүмүүс нь энэ - “аюултай, догшин, хэрцгий” хүмүүстэй адил болж байгаа. Бид үүнийг өдөр бүр мэдээнээс хардаг.

Чи мэдээгээр гарсан Техасын Форт Ворт дахь эмэгтэйг санаж байна уу? Тэр сувилагчийн туслах байсан. Тэр хар тамхины “хэт хөөрөлд” орсон байсан. Тэр нэг эрэгтэйг машинаараа мөргөж, толгойгоороо салхины шил рүү нь мөргөн орсон түүнтэй тэр чигээрээ гэртэй машинаа барин очсон. Тэр машинаа грашид байрлуулаад хаалгаа цоожлоод явсан. Тэр эр гурван өдрийн турш цус алдан аажмаар үхэж байсан бөгөөд салхины шилний хэсэгт зоогдсон чигээрээ гурван өдрийн турш байсан. Хэрвээ тэр арай үхээгүй байвал өнөөх эмэгтэй түүнийг харахаар хэд хэдэн удаа гэрээсээ гарч ирж байсан. Эцэст нь тэр гурван өдрийн дараа үхэхэд тэрээр түүнийг машиныхаа арын тээшэнд хийгээд паркад аваачаад хаясан. Техасын Таррант Мужийн прокурор “Хэрцгий гэж хэлэхэд ч багадмаар. Дэндүү цэвдэг сэтгэлтэй? Хүний үнэргүй биш гэж үү? Магадгүй бид ийм хүний үнэргүй байдлыг зүгээр л дахин тодорхойлж болох юм.” (Los Angeles Daily News, March 8, 2002, p. 1). Энэ эмэгтэй сувилагчийн туслах байсан гэдгийг санах хэрэгтэй. Мөн энэ эмэгтэй өөрийгөө Христэд итгэгч хэмээн тооцож байсан гэдгийг ч анхаарах хэрэгтэй. Одоо өөрсдийгөө Христэд итгэгч хэмээн нэрлэдэг хүйтэн цустай алуурчид байх болжээ! Чи үүнд итгэх үү! Жинхэнэ Христэд итгэгч иймэрхүү зүйл хийдэггүй!

Чи “хөөрөлд автах” хар тамхи эсвэл чөтгөрт автагдахгүйгээр нэг удаач болтугай ямар нэг хар тамхийг хэрэглэж чадахгүй. Чөтгөрт эзлэгдсэн хүмүүс хэрцгий, аюултай, хяналтаа алдсан байдаг. Өнөөдөр гудамж талбай тэрчигээрээ чөтгөрт эзлэгдсэн хүмүүсээр дүүрсэн байна. Тэд телевиз болон киногоор дүүрэн байна. Кино л гэхэд тэрчигээрээ цус сорогч, зомби, алуурчид, зовоогчид, цус, гэдэс доторыг нь гаргасан бузар булай зүйлээр дүүрэн байгаа. Энэ нь жил бүр л улам аймшигтай болсоор байна! Америкчууд эртний Ромчууд шиг цус үзэхийг хүсэгчид болж байна – Христэд итгэгч хүмүүсийг арсланд хаяж өгдөг – Христэд итгэгчид хэдэн хэсэг тасдуулж байхыг хараад цэнгэлдэх хүрээлэндээ уухайлан орлилдож байсан шиг!

Одоо бүхийл үе маань чөтгөрийн нөлөөнд автсаар байна. Эдгээр чөтгөрт эзлэгдсэн хүмүүсийн олонхи нь бүх чадлаараа чамайг чуулганаа орхи хэмээн ятгах болно. Хорин жилийн өмнө манай чуулганыг орхиж, интернэрээт бидэн рүү дайрч, үүн шиг үйлдэж байсан хүмүүсийн ихэнхи нь чөтгөрт эзлэгдсэн хүмүүс юм. Тэдний дайралтыг зогсоохын тулд бид Холбооны Мөрдөх Товчоонд хандахад хүрсэн! Тэдэнд Бурханаас эмээх зүйл ерөөс байгаагүй. Гэсэн ч Холбооны Мөрдөх Товчоо тэднийг зогсоосон! Эзэн Алдаршиг! Библи ийнхүү хэлдэг,

“Энэхүү завхруулагч үеийнхнээс [зөрүүд, гажуудсан, ташуурсан, Strong’s] аврагдагтун” (Үйлс 2:40).

Өнөөгийн олон хүмүүсийн оюун санааны тогтворгүй болон харгис хэрцгин чөтгөрт эзлэгдсэн энэ байдал нь эцсийн үеийн шинж тэмдэг ойрхон болж байгааг илтгэдэг.

“Цаг үеийн тэмдгүүдийг ялгаж эс чадна уу?” (Матай 16:3).

III. Эцсийн үеийн гуравдугаар шинж нь дэлхий даяар терроризм өсөх явдал юм.

Тайм сэтгүүлд ийнхүү өгүүлсэн,

Нью Иорк хотыг 10 килотон [цөмийн] зэвсэг дэлбэлэх үү? Энэ нь тохиолдоогүй. Гэхдээ энэ боломжтой байсан.

Есдүгээр сарын 11-нээс зургаан сарын дараа Америк дараагийн цохилт ирэхээс өмнө эвдэрсэн системүүдээ засахаар гуниг зовлон дунд тэмцэлдэж байсан. Манай тагнуулчид интернэтийг чангатгахаар оролдож байх үед Тайм сэтгүүл Бид дараагийн цохилтыг зогсоож чадах уу? гэсэн асуудлыг хөндсөн. (Гуравдугаар сарын 11, 2002, хуудас. 24-25).

Тайм бид өөрсдийгөө хамгаалж чадна гэдэгт итгэлтэй бус байсан. Тус өгүүллэг “Одоо бид довтолгоонд орж байна. Асуудлын гол нь бид үүнийг амжиж хийсэн үү гэдэгт байна” (адил., хуудас. 37). Тайм сэтгүүл цааш нь бидэнд ийнхүү хэлдэг,

Террористууд Америкийг сүйрүүлэх цохилт өгөхөөр арга замаа хайж байхад тэд халдлагаас өөрсдийгөө хамгаалж чадах бүх зүйлийг одоог хүртэл хийгээгүй байсан хэмээн мэргэжилтэнүүд хэлдэг.

[Террористууд] цацраг нь нилээд өргөн хүрээнд тархаж олон хүмүүсийг самууруулах чадвартай ураныг агуулсан зэвсэг хийж байгаа. (адил., хуудас. 26-27).

Хэт даврагч Муслимчууд Нью-Иорк эсвэл Лос Анжелст халуун цөмийн бөмбөг дэлбэлэх болов уу? Тайм сэтгүүл тэд гарцаагүй тэгж чадна хэмээн үзэж байна. Британий Ройтерс мэдээллийн агентлаг “Алдагдсан цөмийн материалуудын мэдээлэл дэлхий дахинд ил болсон” (Гуравдугаар сарын 6, 2002, www.reuters.com) гэсэн гарчигтай айдас төрүүлэм мэдээг нийтэлсэн.

Станфордын Их Сургуулийн Др Лудмила Зайцев ийнхүү хэлсэн, “Энэ бол үнэхээр айдас төрүүлмээр зүйл.” Олон улсын судлаачид тэдний юу хэлж байгааг эмхэтгэснээр дэлхийн хамгийн иж бүрэн алдагдсан мэдээллийн сан болон өөр хаа нэгтээ байршуулсан цөмийн материалууд нь - хэнч тооцоолж чадахааргүй сайжруулсан уран болон плутон зэвсэгүүд дэлхий дахинд ил болж байгааг харуулдаг. Ройтерс мэдээллийн агент ийнхүү хэлсэн, “Эдгээр баримтууд нь үнэхээр жихүүдэс төрүүлэм”(адил). Яг одоо Иран улс Америк болон Израйль руу довтолхоор атомын бөмбөг бүтээж байна. Тэднийг хэн зогсоох вэ? Обама эсвэл Хиллари Клинтон л лав биш! Тэд Ираныг яг одоо хийж буй атомын бөмбөгөө хийхийг зөвшөөрсөн гэрээг байгуусан! Бурхан бидэнд туслах болтугай! Өнөөдөр бид иймэрхүү удирдагч нартайгаа маш аюултай нөхцөл байдалд байна!

Дэлхийд халуун атомын бөмбөг галан хуй мэт дэлбэрэх болов уу? Библи ийнхүү хэлдэг,

“Дөрөв дэх нь аягатайгаа наран дээр асгалаа. Хүмүүсийг галаар төөнөхийг түүнд зөвшөөрчээ. Хүмүүс шатам халуунаар төөнөгдсөн... ” (Илчлэлт 16:8-9).

Хэрвээ Бурхан Ираныг иймэрхүү гал ашиглахыг зөвшөөрвөл юу болох вэ? Хэрвээ сүйрүүлэх хүчтэй галт цөмийн бөмбөгөөр Лос-Анжелс шатаагдвал чамд юу тохиолдох вэ? Хэрвээ дэлхий ийм гал дунд байвал чи юу хийх вэ? Бидэн рүү цөмийн бөмбөгөөр дайралт хийх үед чи хаана нуугдах вэ?

Билли Грахам залуу байхдаа ирж буй галтай шийтгэлийн талаар ийм зүйлийг хэлсэн:

Эш үзүүлэгчид дэлхийн шүүлт дэх галын тухай ярих үед, эсвэл Петр үеийн төгсгөл дэх галын тухай дурьдах үед түүний сануулсан дүрэлзэн асах гал нь үүнтэй адил байгаагүй. Энэ нь атомын хуваагдлаар буй болдог цөмийн урвалын хүчнээс гардаг атомын бөмбөгийн гал байж болно... Мэдээж энэ нь дэлхийн гэм нүгэл дээр буух шийтгэлийн гал байх болно. (Billy Graham, World Aflame, Doubleday, 1965, хуудас. 246-247).

Бурханы уур хилэнгийн шийтгэл галаар Лос-Анжелс хотод буухад чи зугтахаар юу хийж чадах вэ? Муслимын хэт даврагчид “гар аргаар хийсэн” цөмийн бөмбөгөө манай хотод дэлбэлэх болон тэднийг яг Тамын-нүхнүүд болгоход чи хаана нуугдах вэ?

Эцсийн өдрүүдэд Бурхан дэлхий рүү галаа илгээхэд үл итгэгч хэнч гэсэн бэлэн биш байх болно. Үүнд бэлдэх цорын ганц зам бол Библид итгэдэг манайх шиг чуулганд явж, бүх л үйчлэлд нь оролцох явдал юм. Номлолыг чиний амьдрал үүнээс л шалтгаалах лугаа адил сонс. Тэгээд чи аврагдсан гэдэгтэй гарцаагүй, үнэхээр итгэлтэй бол – зүгээр л нэг бусад чуулганы орхигдсон гишүүд шиг биш.

Ийм л учраас чи даруй Ариун Бурхан хийгээд гэмт хүмүүний дунд зууч болсон Есүс Христ рүү ирэх хэрэгтэй. Христ чиний гэмийн төлөө Загалмай дээр аймшигтай үхлээр үхсэн. Чиний гэм нүгэл бүрэн ариусахын тулд Тэрээр Загалмай дээр цусаа урсгасан. Тэгээд Христ үхлээс махбодиор амилаад Тэнгэрийн улс руу өргөгдөн, одоо Бурханы баруун сэнтийд заларч буй. Чи аврагдахын тулд Христ рүү Өөрт нь очих ёстой. Чи дахин төрөхийн тулд Есүст итгэх ёстой. Тэгээд энэ Шинэ Гэрээний Баптист Чуулганы бүрэн нөхөрлөлд ирээд усаар угаалган баптизм хүртсэнээр бидэнтэй нэгдэх болно. Энэ нүгэлт хотыг шийтгэлийн гал төөнөх үед чи дахин төрсөн байж л аюулгүй байх болно. Христэд итгэ. Яг одоо үүнийг хий – одоо цаг байгаа дээр нь! Амен.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Матай 16:1-4 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
““Яг ийм цаг үед” (Ruth Caye Jones, 1902-1972)


үндэс

ЦАГ ҮЕИЙН ТЭМДЭГҮҮД

SIGNS OF THE TIMES

Доктор Р.Л.Химерс, Жр

“Өө, хоёр нүүрт та нар тэнгэрийн байдлыг ялган мэдэж чаддаг хэрнээ цаг үеийн тэмдгүүдийг ялгаж эс чадна уу?” (Матай 16:3).

I.   Эцсийн үе ойрхон болсоны нэгдүгээр тэмдэг бол өнөөдөр Барууны ертөнц хийгээд өөр хаа нэгтээ Христээс татгалзах болон тэрс үзэл өсөх явдал юм, Еврей 10:25; Ром 1:25, 22; Матай 24:12.

II.  Эцсийн үеийн хоёрдугаар тэмдэг бол хар тамхи, эцэс төгсгөлгүй зурагт үзэх, хэдэн цагаар видео тоглох, “интернэтээр аялах,” порно үзэх зэргээс болдог санааны самуурал юм, II Тимот 3:1, 3; Матай 8:28; Үйлс 2:40.

III. Эцсийн үеийн гуравдугаар шинж нь дэлхий даяар терроризм өсөх явдал юм, Илчлэлт 16:8-9.