Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ОНГОН ТӨРӨЛТИЙН БАТАЛГААНУУД

PROOFS OF THE VIRGIN BIRTH
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс, Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2015 оны 12 дугаар сарын сарын 13-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Evening, December 13, 2015

“Тийм учраас Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж, хүү төрүүлээд, Түүнийгээ "Иммануел" гэж нэрлэнэ” (Исаиа 7:14).


Энэ бол онгон бүсгүйгээс төрөх Христийн талаархи илэрхий зөгнөл – Хуучин Гэрээний Бичээсүүдэд өгөгдсөн. Зарим хүмүүст энэ Христийн агуу онол асуудалтай байдаг. Гэхдээ тэдний жинхэнэ асуудал нь бол ямарч төрлийн гайхамшигт итгэдгүй явдал юм. Дэлхийлэг үзэл нь тэдний гайхамшиг боломжтой гэсэн зүйлийг нь шахан гаргасан – Тэднийг Бурханаас Өөрөөс нь холдуулсан!

Бид цуглаандаа зарим үед Бен Стейний “Хөөгдөх” гэдэг киног үзүүлсэн. Миний хувьд энэ киноны хамгийн сэтгэл татсан хэсэг нь бол ноён Стейн Др Ричард Давкинстай хийсэн ярилцлага байсан. Др Давкинс бол манай цаг үеийн урьдаа барьдаг эволюцын онолыг баримтлагч. Тэр эволюцын үйл явцыг өнгөрсөн цаг хугацааны турш буцаах байдлаар судалгаа хийдэг. Гэвч бусад эволюцын онолч нар шигээ амьдралын эхлэлийг хэрхэн тайлбарах мухардмал байдалтай тулгарсан. Ноён Стейн энэ асуудал дээр түүнийг их шахаанд оруулсан. Давкинс нүдээ аниад уруул нь өмөлзөж байгааг чи харж чадна. Стейн шахсаар байсан – “анхны тэр үед амьдрал хаанаас үүссэн бэ?” Давкинсын духанд хөлс бөнжигнөж байсан. Эцэст нь Давкинс харь гарагийн хүмүүс дэлхий дээр ирээд амьдралыг “үүсгэсэн” байж болох юм хэмээн хэлсэн. Ноён Стейн үүнийг эрс шүүмжилсэн. “Таныхаар бол харь гарагийн хүмүүс дэлхий дээр амьдралыг авчирсан болж таарах нээ?” Миний бодлоор Давкинс “Тиймээ” гэж хэлэхдээ бичлэг хийлгэж байгаагаа мартсан байсан. Хожим нь тэр ноён Стейнийг уг бичлэгээсээ тэр хэсгийг хасуул хэмээн заргалдаж байсан. Гэхдээ түүний гарын үсэг зурсан гэрээ нь түүнийг энэ зүйл дээр ялахад нь саад болсон.

Ямар утгагүй зүйл вэ! Харь гарагийн хөлөгт буй цөөхөн хүмүүс манай гарагт анхны амьдралыг авчирсан! Энэ бол хүүхдүүдэд зориулсан шинжлэх ухааны зохиолтой төстэй санагдаж байна! Хэдий Давкинсийн тэнэг санаа үнэн байлаа гэвэл бусад гарагт амьдрал хэрхэн үүссэн гэдэг нь одооч гэсэн тайлбарлагдахгүй болно! Тиймээс ноён Стейний киноноос бидний дэлхийд амьдралыг бүтээсэн Бурханы гайхамшигт үнэнээс нүүр буруулж байсан тэдгээр дэлхийлэг хүний хий хоосон утга учиргүй байдлаасаа бид гарах хэрэгтэй гэдгийг ухаарсан.

С.С Левис ийнхүү хэлсэн, “Би гайхамшиг гэдэг үгийг энэ дэлхийд хөндлөнгөөс оролцож буй ер бусын хүч гэсэн утгаар ойлгодог.” Тэр цааш нь мөн ийнхүү хэлсэн, “Хэрвээ бид Бурханыг өөртөө орохыг зөвшөөрвөл бид гарцаагүй Гайхамшигийг хүлээн авах уу? Мэдээж, үнэхээр гарцаагүй.” (Miracles, хуудас. 105, 9).

С.С Левис хэрвээ Бурхан энд байвал гайхамшигууд боломжтой гэсэн утгыг илэрхийлсэн. Чи хэдхэн харь гарагийн хүмүүс дэлхийд ирээд амьдралыг авчирсан гэх шаардлага байхгүй. Хэрвээ Бурхан байгаа л бол Тэр ex nihilo-гоос (оргүй хоосноос) амьдралыг бүтээх чадалтай. Есүс ийнхүү хэлсэн, “Бурханд бүх юм боломжтой.” (Марк 10:27).

Миний ээж 80 насандаа дахин төрсөн. Тэр хэзээ нэг цагт дахин төрнө гэсэн өчүүхэн төдийч найдвар байгаагүй. Огтхон нь ч байгаагүй. Би энэ талаар дэлгэрүүлэн түүний аврал яагаад гайхамшиг байсаныг би хэрхэн мэдсэн талаараа ярьж чадах ч өнөө орой энэ талаар ярихгүй. Түүний дахин төрөхөөс өмнө болсон гайхамшигийн талаар би та нарт хэлэх болно. Би гэр бүлийнхээ хамт Нью Иорк хотод байсан. Харин манай ээж энд Лос Анжелест гурван мянга гаруй майлийн зайтай хол байсан. Би залбирч байх үед залбирал дундуур гэнэт миний ээж аврагдах болно гэдгийг би мэдсэн. Би Др Каган руу утасдаад ээжийг маань Христ руу хөтлөн дагуулаач хэмээн гуйсан. Өмнө ээж маань түүнийг сайнмэдээ ярих үед орилж чарлан дургүйцэж байсан учраас тэр очихоосоо айж байсан. Гэхдээ Бурхан надад ээжийг маань одоо аврагдах болно гэдгийг хэлсэн учраас би түүнийг шавдуулсан. Тэгээд тэр манай ээж рүү даруй хөдөлсөнөөр маш амарханаар тэр Христийг хүлээн авсан – тэгээд түүхий бүхийл амьдрал өөрчлөгдсөн. Тиймээ, энэ бол гайхамшиг байсан. Гэхдээ энэ бол миний тодотгон хэлэхийг хүссэн нэг зүйл биш юм. Би түүний дахин төрөхийг яаж гэнэт мэдсэн бэ? Би түүнээс гурван мянган майлийн зайтай зайтай байсан. Би түүнтэй утсаар ч яриагүй байсан. Гэхдээ л би үүнийг мэдсэн. Яаж? Энэ бол гайхамшиг байсан. Бурхан үүнийг надад гайхамшигтайгаар хэлсэн. Энэ их амархан байсан.

Манай ээжийн хувьд тэр гайхамшигт итгэдгүй байсан. Тэр бол дэлхийлэг хүн байсан төдийгүй эволюцийн онолд итгэдэг байсан. Энэ бол миний гурав дахь гайхамшиг байсан. Нэгдүгээрх нь Бурхан надад түүнийг дахин төрөх болно гэдгийг хэлсэн явдал. Хоёрдахь нь тэр түүнийг дагуу аврагдсан. Харин гурав дахь гайхамшиг нь маш гайхамшигтай арга замуудаар - адаглаад л надад тохиолдсон.

Хэдэн сарын дараа тэр дахин төрсөн. Би эхнэр Илеана болон хүүхдүүдтэйгээ хамт ээжийг аваад үеэл ахындаа зочилсон. Түүнд нилээд их архинд орсон найзууд байдаг байсан. Тэдний эхнэрүүдийнх нь нэг нь хагас согтуу байсан. Тэр намайг номлогч байсаныг минь мэдэж байсан тул миний эсрэг талд ширээн дээр суугаад надаар доог тохуу хийж эхэлсэн. “Эдгээр гайхамшигууд хэрхэн тохиолдсон байх вэ? Тэр хэдхэн загасаар 5000 хүнийг яаж хооллосон байх уу? Тэр яаж үхлээс амилсан юм болоо? Яаж улаан тэнгис хуваагдсан юм бэ? Ха Ха Ха!”

Би ямарч үг хэлээгүй. Би үеэл ахынхаа гэрт хэрүүл уруул үүсгэхийг хүсээгүй. Миний ээж миний хажуу талд сууж байсан. Гэнэт л түүний нүд нь гялалзаж байхыг би харсан. Түүний нүд яг ийм болох үед хэн ч миний ээжийн эсрэг үг хэлдэггүй байсан! Тэр өнөөх согтуу эмэгтэй рүү хараад маш чанга дуугаар “Чи Бурханд итгэдэг үү, үгүй юу?” хэмээн асуусан. Өнөөх өрөвдөлтэй эмэгтэй бүр айж орхисон. Түүний нүүр хувхай цайсан. Тэгээд маш аяарханаар “Ер нь бол, аан,.. тиймээ.” гэсэн. Ээж түүн рүү ширүүн харцаар харж, өнөөх л чанга дуугаараа “Тэгээд чи яагаад байгаа юм бэ?” хэмээн хэлсэн. Тэгээд өрөө тэр чигээрээ нам гүм болсон. Энэ бол өнөөх хэрүүлийг намжаасан гайхамшиг болсон!

Харж байна уу, хэрвээ чи Бурханд итгэвэл – С.С Левисийн тодотгон хэлсэн шиг – гайхамшигийн эсрэг ямар нэг маргаан үгүй юм! Есүс ийнхүү хэлсэн шиг “Бурханд бүх юм боломжтой.” Мөн энэ гайхамшиг нь Онгон Бүсгүйгээс Христийг мэндлүүлэн бидэнд өгсөн. Би та нарт Христ Онгон бүсгүйгээс төрсөн талаархи хоёр “баталгааг” өгье. Тэд Бурхан оршин байгаад итгэхээс татгалздаг хэнийг ч гэсэн ятгахгүй байх болно.

I. Нэгдүгээрт, Христийн Онгон Бүсгүйгээс Мэндэлсэн нь Хуучин Гэрээгээр батлагддаг.

Есүсийн онгон бүсгүйгээс мэндэлэх тухай анхны зөгнөл бидний анхны өвөг дээдэс гэмд унасны дараахан Эден цэцэрлэгт болсон. Сатан тэднийг сорисон үгсийг сонсоод тэд гэм нүгэлд унасан. Тэгээд Бурхан Сатанд ийнхүү хэлсэн,

“Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой, Бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно. Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно” (Эхлэл 3:15).

Энд Бурхан Онгон Төрөлтийн талаархи анхны зөгнөлийг хэлсэн. Эмэгтэйн үр хүүхэд могойн толгойг няцлах болно. Лүтэран Хуучин Гэрээний судлаач Др Клаус Вестермэнн (1909-2000) ийнхүү хэлсэн, “Христ итгэлийн ёсонд Иренаусын цаг үеэс (130-202) эш үзүүллэгийн үгс нь Христ болон (Маригын) тухай өгүүлсэн гэдэг нь ойлгогдож эхэлсэн. ‘Эмэгтэйн үр хүүхэд’ гэдэг нь могойн [Сатан] толгойг няцлах [Христ] хэмээх нэгэн бие даасан үр гэдгийг илэрхийлдэг... Энэ тайлбар нь Иренаусын үеэс эхлээд өнөөг хүртэл түүхэнд Католик хийгээд евангелистуудаар уламжлагдан тайлбарлагдаж ирсэн.” (Claus Westermann, Ph.D., Genesis 1-11: A Commentary, Augsburg, 1984, хуудас. 260).

Др Хенри М.Моррис ийнхүү хэлсэн, “‘Эмэгтэйн үр хүүхэд’ гэдэг нь хүмүүн эцэггүй Ева шиг ирээдүйн үр удам байх л боломжтой хэмээн [тайлбарлагдаж] болно. Биологын үүднээс эмэгтэй үр хүүхэд буй болгохгүй... Библид үргэлж л эрэгтэй хүний үр хүүхдийн талаар л зөвхөн ашигласан байдаг. Тиймээс энэ амлалтын Үр хүүхэд нь [Мариагын] хэвлийд гайхамшигаар л суулгагдах боломжтой байх болно. Энэ утгаараа [Христ] Адамын бусад хүүхэд адил гэм нүглээрх Аврагч төдийгүй төрөлхийн гэм нүглийг өвлөгч болохгүй байх болно. Иймд уг зөгнөл нь ирээдүйд Христ онгон бүсгүйгээс мэндэлнэ гэдгийг урьдчилан хэлдэг.” (Henry M. Morris, Ph.D., The Defender’s Study Bible, World Publishing, 1995, хуудас. 13; Эхлэл 3:15 тайлбар).

Манай эхний эшлэл ч гэсэн мөн адил Хуучин гэрээнээс юм. Эш үзүүлэгч Исаиа ийнхүү хэлсэн,

“Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж, хүү төрүүлээд, Түүнийгээ "Иммануел" гэж нэрлэнэ” (Исаиа 7:14)

Англи хэлний “онгон бүсгүй” гэдэг үг нь Еврей хэлээр “almah.” гэдэг. Энэ үг нь Хуучин гэрээнд гэрлээгүй залуу бүсгүй гэсэн утгаар долоон удаа хэрэглэгдсэн байдаг. Едвард Е.Хиндсон ийнхүү хэлсэн, “Энэ нь үргэлж онгон бүсгүй гэсэн утгаар [хэрэглэгддэг] батлагддаг. Библийн almah гэдэг үг нь хэзээч гэрэлсэн эмэгтэйн тухай бус, харин үргэлж гэрлээгүй эмэгтэйн утгаар хэрэглэгдэж байсан нь тодорхой байдаг.” (Edward E. Hindson, “Isaiah’s Immanuel,” Grace Journal 10, Fall, 1969, хуудас. 7). Агуу судлаач Ж.Грешам Мачан ийнхүү хэлсэн, “Хуучин гэрээнд долоон удаа дурьдагдсан almah гэдэг үг нь онгон бус эмэгтэй байсан гэдэг утгаар хаана ч дурьдагдаагүй байдаг.” (J. Gresham Machen, Ph.D., The Virgin Birth of Christ, Baker Book House, 1965, хуудас. 288).

Гэхдээ “almah” хэмээх “онгон бүсгүй” гэсэн үг нь Христээс 200 жилийн өмнөх багш нараар гайхалтайгаар батлагдсан байдаг. Еврей хэл дээрхи Хуучин гэрээг дэлхийд маш нэр хүндтэй далан багш нар Ромын хаанчлалын үед Иудейчүүдийн ихэнхи нь ярьдаг Грек хэл рүү орчуулсан. Тухайн үедээ эдгээр багш нар Еврейн агуу судлаачаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байсан. Эдгээр еврей багш нар Исаиа 7:14 дэх “almah” хэмээх Еврей үгийг “parthenos” хэмээх Грек үгээр орчуулсан – буюу зөвхөн онгон бүсгүйг илэрхийлэх – эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орж байгаагүй эмэгтэй хүнээр. 70 багш нар Хуучин Гэрээг Грек хэлнээ орчуулсан. Энэ орчуулга нь Septuagint буюу Дал хэмээн нэрлэгддэг. Др Вен Витерингтон III хэрвээ “almah” гэдэг үг нь “онгон бүсгүй” гэсэн утгагүй байсан юм бол эдгээр LXX [Далан] орчуулагч [багш нар] үүнийг ‘parthenos’ гэсэн ижил утгатай Грек үг яагаад хэрэглэх болов гэдэг нь ойлгоход хэцүү болно хэмээн хэлсэн.” (Ben Witherington III, Ph.D., “The Birth of Jesus,” Dictionary of Jesus and the Gospels, InterVarsity Press, 1992, хуудас, 64).

Эдгээр бүх баримт нотолгоо нь дээрхи багш нар Исаиа 7:14-ийг орчуулахдаа зөв хийсэн гэдгийг харуулдаг.

“Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж, хүү төрүүлээд, Түүнийгээ "Иммануел" гэж нэрлэнэ” (Исаиа 7:14)

Түүхэнд онгон бүсгүй байхдаа ер бусын аргаар хөл хүнд болсон цорын ганц бүсгүй бол Христийн ээж Мариа байсан.

II. Хоёрдугаарт, Христийн Онгон Бүсгүйгээс Мэндэлсэн нь Шинэ Гэрээгээр батлагддаг.

Одоо Библиэсээ Матай 1:23 дугаар зүйлийг гаргаарай.

“Харагтун, онгон бүсгүй Хүүхэдтэй болж Хүү төрүүлнэ. Тэгээд тэд Түүнийг Иммануел (орчуулбал "Бидэнтэй хамт буй Бурхан") (Матай 1:23).

Иосеф Мариатай сүй тависан байсан. Тэд гэрлэхээс өмнө “Мариа хэвлийдээ Ариун Сүнсээр хүүхэдтэй болсон байсан.” (Матай 1:18) Тэгээд Иосеф хүний ухаанаар бодож үзээд тэр завхайрсан хэмээн бодсон. Тэр түүнээс татгалзах болон гэрлэхгүй байснаар түүнийг гутамшиг болгохыг хүсээгүй. Тэр унтах гэж байхдаа энэ асуудлын талаар бодож байсан. Эзэний тэнгэрэлч түүнд үзэгдээд ийнхүү хэлсэн, “Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн: Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм.” Тэгээд тэнгэрэлч Исаиа 7:14-өөс эш татан Иосефт хэлсэн,

“Харагтун, онгон бүсгүй Хүүхэдтэй болж Хүү төрүүлнэ. Тэгээд тэд Түүнийг Иммануел (орчуулбал "Бидэнтэй хамт буй Бурхан") (Матай 1:23).

Ийнхүү Septuagint орчуулга нь Матай 1:23 хүртэл Ариун Сүнсээр хүргэгдсэн байна. Тиймээс “parthenos” гэдэг үг нь Бурханы гайхалтай үгээр ашиглагдах болсон.

Есүсийг хамгийн сайн мэдэж байсан хүмүүс Түүний онгон төрөлтийн талаар юу бодож байсаныг мэдэх зорилгоор би Шинэ Гэрээгээр аялаж үзэхээр шийдсэн. Тэгээд Түүнтэй хамт амьдарч байсан хүмүүс юу бодож байсан талаар бичихээр жижигхэн цаасан аваад би ноороглон бичсэн. Би түүний хойд эцэг Иосефоос эхэлсэн. Иосеф Түүнийг онгон бүсгүйгээс мэндэлсэн гэдэгт итгэдэг байсан.

“Иосеф нойрноосоо сэрж, Эзэний тэнгэр элчийн тушааснаар Мариаг эхнэрээ болгоод, Хүүг төрүүлтэл түүнийг онгон хэвээр нь байлгасаар байв. Иосеф Түүнийг ЕСҮС гэж нэрлэв.” (Матай 1:24-25).

Дараагийнх нь Мариа байсан. Тэр эхэндээ Иосеф шиг онгон төрөлтөд итгэхгүй байсан. Тиймээс ийнхүү хэлсэн, “Би онгон атал энэ нь яаж бүтэх билээ?” (Лук 1:34).

“Тэнгэр элч -Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх ариун нэгэн нь Бурханы Хүү гэж дуудагдах болно.” (Лук 1:35).

“Учир нь Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” (Лук 1:37).

Тэгээд Мариа өөрөө онгон төрөлтөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд ийнхүү хэлсэн, “Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай.”

“Тиймээс төрөх ариун нэгэн нь Бурханы Хүү гэж дуудагдах болно” (Лук 1:35).

Дараа нь Есүс Өөрөө байсан. Есүс Өөрөө ийнхүү хэлсэн,

“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм” (Иохан 3:16).

Есүс Өөрийгөө Бурханы “цорын ганц Хүү” байсан гэсэн. Дараагийнх нь бол Бурхан Өөрөө юм. Иохан Баптист Иордан голд Есүст усан баптизм хүртээсэн. Тэгээд Тэнгэрээс Бурханы дуу ийнхүү хэлсэн, “Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог гэх дуу гарлаа.” (Матай 3:17). Тэгээд Иохан Баптист ийнхүү хэлсэн, “Би харсан. Энэ бол Бурханы Хүү мөн гэдгийг би гэрчилж байна гэж хэлэв.” (Иохан 1:34) Иосеф, Мариа, Есүс Өөрөө, Иохан Баптист, Эцэг Бурхан – бүгдээрээ Тэр бол Бурханы Хүү байсан гэдгийг хэлсэн – Тэр онгон бүсгүйгээс мэндэлсэн гэдгийг харуулдаг.

“Тиймээс төрөх ариун нэгэн нь Бурханы Хүү гэж дуудагдах болно” (Лук 1:35).

Би цааш нь Шинэ Гэрээг үргэлжлүүлэн үзсэн. Чөтгөрүүд “хашхиран – Бурханы Хүү, Та бидэнд ямар хамаатай билээ. Цагаас минь өмнө биднийг тарчилгахаар Та энд ирэв үү?” гэхийг харсан. Тиймээ, чөтгөрүүд хүртэл Түүнийг онгон бүсгүйгээс мэндэлсэн Бурханы Хүү гэдгийг мэдэж байсан! Есүс Дагалдагч нараасаа “Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ?” хэмээн асуух үед Симон Петр “Та бол Христ, амьд Бурханы Хүү” хэмээн хариулсан. (Матай 16:16) Тэгвэл Түүнийг бүхнээс илүү мэддэг Элч Иохан юу хэлэв. Тэрээр ийнхүү хэлсэн, “Харин эдгээр нь Есүс бол Христ, Бурханы Хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн.” (Иохан 20:31) Тэрээр цааш нь “Үнэхээр бидний нөхөрлөл нь Эцэг ба Түүний Хүү Есүс Христтэй нөхөрлөх нөхөрлөл билээ.” (I Иохан 1:3) Тиймээ, Есүсийг хамгийн сайн мэдэх Элч Иохан Есүс бол онгон бүсгүйгээс төрсөн Бурханы Хүү байсан гэдгийг хэлсэн. Тэр Есүсийг “Бурханы цорын ганц Хүү” (Иохан 1:18) хэмээн нэрлэсэн. Элч Паул дахин төрсөн үедээ “Тэгээд төдөлгүй тэрээр синагогуудад -Тэр бол Бурханы хүү мөн хэмээн Есүсийг тунхаглаж эхлэв.” (Үйлс 9:20) Түүний бүх дагалдагчид Онгон бүсгүй Мариагаас мэндэлсэн “Бурханы Хүү хэмээн дуудагдах” (Лук 1:35) “ариун зүйлийн” талаар бүгдээрээ мэдэж байсан. Загалмай дээр Есүсийн хэлсэн хамгийн сүүлийн үг үүнийг баталдаг, “Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая гэж чанга дуугаар хашхирлаа.” (Лук 23:46) Дараа нь Түүнийг загалмай дээр цовдолсон зуутын дарга түүний өмнө сөхрөөд ийнхүү хэлсэн, “Энэ хүн үнэхээр Бурханы Хүү байсан байна” (Марк 15:39) гэсэн.

Түүний Эцэг Хүүгийн харилцааг доромжилдог цорын ганц хүмүүс бол Түүнийг цовдолсон нүгэлт хүмүүс юм. Эдгээр нүгэлт хүмүүс “Түүнийг алахыг улам санаархах болжээ. Учир нь Есүс Амралтын өдрийг зөрчсөн төдийгүй, мөн Бурханыг Өөрийнхөө Эцэг хэмээн, Өөрийгөө Бурхантай адилтгасан.” (Иохан 5:18) Тэд Түүнийг шаналан зовж байхад Түүнийг ийнхүү доромжилсон, “Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол, загалмайнаасаа буугаач.” (Матай 27:40). Гэхдээ хэрвээ Тэр загалмайнаасаа доош буувал энэ нь гарцаагүй эсрэг утгаараа харин харагдах байсан. Хэрвээ Тэр загалмай дээрээсээ буусан бол Тэр Өөрийгөө Бурханы Хүү биш байсан гэдгээ харуулах байсан!

Тэнгэрээс бууж ирэн онгон бүсгүйгээс мэндэлсэн ариун Бурханы Хүү бидний гэмийн төлөөсийг төлж, Загалмайд үхэхийн тулд Мариагийн хэвлийд айлчлан ирсэн. Тэр өрөвдөлтэй гэмт бидний дунд амьдарч биднийг бүхийл гэм нүглээс цэвэрлэхийн тулд Өөрийнхөө ариун Цусыг асгаруулсан.

Гэхдээ би өнөөдрийн үгийн сүүлийн хэсгийг хараахан тайлбарлаж дуусаагүй байна. Матай 1:23-д Septuagint-аас эш татсан Исаиа 7:14-ийг би одоо хэлье,

“Харагтун, онгон бүсгүй Хүүхэдтэй болж Хүү төрүүлнэ. Тэгээд тэд Түүнийг Иммануел (орчуулбал "Бидэнтэй хамт буй Бурхан" (Матай 1:23).

Энэ бол Иммануел гэсэн үгийн утга юм. Энэ нь “Бидэнтэй хамт буй Бурхан” гэсэн утгатай. Энэ бол онгон бүсгүйгээс төрсөн хүүхэд хэн гэдгийг хэлдэг. Тэр бол “Бидэнтэй хамт буй Бурхан” юм.

Би эмээгийнхээ хашааны цэцгэн дунд нуугдан тоглодог балчир хүүхэд байхдаа ч Бурхан байгааг мэдэж байсан. Би Түүнтэй ярьдаг байсан хэдийч Түүнийг мэддэггүй байсан. Би эдгээр сэтгэл хөдөлгөсөн үзэсгэлэнтэй цэцэгсийг бүтээсэн Бурхан байж л таараа гэсэн зүйлийг л зөвхөн мэдэж байсан! Би Аризонагын элсэн цөлд амьдралаас тасраад ганцаараа зогсож байхдаа ч Бурхан тэнд байсаныг мэдсэн – хатсан газарт хур бороо буух тэр л үед – усанд норсон хөрсөнөөс гайхалтай сайхан үнэр гарах үед ч. Ийм гайхалтай зүйлсийг хийсэн Бурхан байх л ёстой гэж бодсон. Гэхдээ би Түүнийг хэн гэдгийг нь мэддэггүй байсан. Би эмээгээ оршуулах тэр өдөр зүлгэн дээр унаж нулимс асгаруулан уйлж байхдаа Бурхан байсаныг мэдсэн. Би Бурхан доош бууж ирсэнийг мэдэж чадсан. Тэнд Бурхан байх л ёстой. Гэвч би Түүнийг мэддэггүй байсан.

Гэхдээ нэг л өглөө Есүс над дээр айлчлан ирээд миний сүнсийг аварсан. Энэ бол ялгаатай зүйл юм! Түүний нэр бол Иммануел - Бидэнтэй хамт буй Бурхан! Түүний Цус биднийг цэвэрлэдэг. Түүний үг биднийг тайтгаруулдаг. Түүний оршихуй бидний айдсыг хөөдөг. Есүс – бидний Иммануел - Бидэнтэй хамт буй Бурхан! Би Чарлес Веслийн (1707-1788) гайхалтай Христмасын магтуу дуунд дуртай!

Дээд тэнгэрээс заяатай Христ;
Үүрд Мөнхийн Эзэн Христ!
Саяхан амжиж ирсэн Түүнийг харагтун,
Онгон бүсгүйн хэвлий дэх хүүхэд:
Махан биеээр ирсэн Бурханыг хар;
Хүн төрхийг олсон Бурханыг тунхагла,
Хүмүүстэй хамт хүн шиг оршиж баярлуулсан,
Есүс, бидний Иммануел.
Зарч тэнгэрэлч нарын дуулахыг сонс!
“Алдар нь шинэ төрсөн Хаанд байг”
(“Зарч тэнгэрэлч нарын дуулахыг сонс” Charles Wesley, 1707-1788).

Чамайг Есүст итгэж, шийтгэл хийгээд гэмээс аврагдахын төлөөнөө, Түүний ариун Цусаар бүхийл гэм нүглээсээ цэвэрлэгдэхийн тулд би залбирч байна. Тэнгэрлэг Эцэг минь ээ, хэн нэгэн нь Таны Хүү рүү ирээд өнөө орой Түүгээр аврагдах болтугай хэмээн би залбирч байна. Амен!


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Матай 1:18-25 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
     “Зарч тэнгэрэлч нарын дуулахыг сонс” (Charles Wesley, 1707-1788).


үндэс

ОНГОН ТӨРӨЛТИЙН БАТАЛГААНУУД

PROOFS OF THE VIRGIN BIRTH

Доктор Р.Л.Химерс, Жр

“Тийм учраас Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж, хүү төрүүлээд, Түүнийгээ "Иммануел" гэж нэрлэнэ” (Исаиа 7:14).

(Марк 10:27)

I. Нэгдүгээрт, Христийн Онгон Бүсгүйгээс Мэндэлсэн нь Хуучин Гэрээгээр батлагддаг, Эхлэл 3:15.

II. Хоёрдугаарт, Христийн Онгон Бүсгүйгээс Мэндэлсэн нь Шинэ Гэрээгээр батлагддаг, Матай 1:23, 18; 24-25; Лук 1:34, 35, 37;
Иохан 3:16; Матай 3:17; Иохан 1:34; Матай 16:16; Иохан 20:31;
I Иохан 1:3; Иохан 1:18; Үйлс 9:20; Лук 23:46; Марк 15:39;
Иохан 5:18; Матай 27:40.