Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ИОСЕФ БОЛОН ЕСҮС

(НОМЛОЛ #86 ЭХЛЭЛ БИБЛИ)

JOSEPH AND JESUS
(SERMON #86 ON THE BOOK OF GENESIS)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс, Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2015 оны 12 дугаар сарын сарын 6-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Evening, December 6, 2015

“Бурхан ийнхүү айлдахдаа "Түүний үр удам хүний нутагт харь хүн болон, боолчлогдох бөгөөд дөрвөн зуун жилийн турш дарлагдана. Тэднийг боолчлох үндэстнийг Би Өөрөө шүүнэ" гээд, Бурхан цааш нь "Дараа нь тэд гарч явах бөгөөд энэ газарт Надад үйлчлэх болно" гэжээ. Тэр түүнд хөвч хөндөх ёслолын гэрээг өгсөн. Ийнхүү Абрахам Исаакийн эцэг болж найм дахь хоног дээр нь түүний хөвчийг хөндөв. Исаак Иаковын эцэг болж, Иаков арван хоёр өвөг дээдсийн эцэг болсон. Өвөг дээдэс нь Иосефт атаархах болж, түүнийг Египетэд худалдсан хэдий ч Бурхан түүнтэй хамт байсан бөгөөд түүнийг бүх зовлон зүдгүүрээс нь авран гаргаж, Египетийн хаан Фараоны өмнө ивээл, мэргэн ухааныг түүнд соёрхжээ. Хаан түүнийг Египетийн захирагчаар тавьж, бүх албаа түүгээр хөтлүүлж байлаа. Бүх Египет болон Канаан өлсгөлөнд нэрвэгдэж, үлэмжийн гай зовлон ирж, бидний эцэг өвгөдөд хоол хүнс олдохоо больжээ. Харин Египетэд үр тариа байгааг Иаков дуулаад, бидний эцэг өвгөдийг тийш нь анх удаа явуулав. Хоёр дахиа ирэхэд нь Иосеф ах дүү нартаа өөрийгөө илчилснээр Иосефын гэр бүл Фараонд танил болов. Иосеф үг илгээж, өөрийн эцэг Иаков, бүх төрөл төрөгсөд нь болох далан таван хүнийг өөр уруугаа ир хэмээн урьжээ. ” (Үйлс 7:6-14).


Библид Иосеф хэмээн нэрлэгдсэн хоёр алдартай хүн байдаг. Шинэ Гэрээн дэх Иосеф бол Бурханы цорын ганц Хүү Есүсийн хойд эцэг байсан. Хуучин гэрээн дэх Иосеф нь бол Иакобын хүү байсан. Энэ үдэш би Хуучин Гэрээний Иосефын тухай ярина. Иосеф бол Эхлэл библид дурьдагдсан долоон агуу төлөөллийн сүүлийнх нь байсан. Эдгээр долоо нь Адам, Абел, Ноа, Абрахам, Исаак, Иакоб, Иосеф нар юм. Эхлэл библид нөгөө хэдээсээ илүү ихээр Иосефын тухай бичигдсэн. Артур В.Пинк ийнхүү хэлсэн,

Иосефын амьдрал нь Египет дэх [том] колони руу орж байсан энгийн хэдхэн тэнэмэл хоньчид гайхамшигтай [өсөн] Еврейчүүд болсон амьдралыг харуулдаг. Иосефын амьдрал яагаад ингэж бүрэн бүтэн нэг бүрчлэн дурьдагдсан [гол] учир нь [түүний амьдрал дахь] бараг бүх зүйл нь Христтэй ямар нэг зүйлээр холбогдсон дүрслэл байсанд эргэлзэх зүйлгүй юм... [Иосефын] түүх болон энэ Христ хоёроос бид зуун хувийн ижил төсөөтэй зүйлсийг олж харж болох юм! (Arthur W. Pink, Gleanings in Genesis, Moody Press, 1981 дахин хэвлэлт, хуудас 342, 343).

Иосеф бол ирж буй Христийн дүр зураг буюу загвар болох нь тодорхой байдаг. Зарим хүмүүс Шинэ Гэрээний Иосефтой эсрэг зүйл ерөөс алга хэмээн хэлдэг. Скотфилд Библи тэмдэглэлд Эхлэл 37:2-ийг ийнхүү тайлбарладаг, “Хаана ч Иосеф бол Христийн дүрслэл байсан хэмээн тайлбарлаагүй.” Энэ бол буруу. Шинэ гэрээн дэх Сайнмэдээний дөрвөн ном нь олон зүйл дээр Иосефын амьдрал бол дүрслэл бөгөөд Эзэн Есүс Христ бол энэ дүрслэлийн биелэл болсон гэдгийг харуулдаг. Скотфилд тайлбар цаашаагаа “олон тооны ижил төсөөтэй байдал нь санамсаргүй тохиолдолоорх юм” гэсэн байдаг. Артур В.Пинк Иосеф болон Бурханы Хүү Есүс хоёрыг харьцуулаад - “зуун хувь ижил төсөөтэй” гэсэн зүйлийг хэлсэн. Мэдээж би өнөөдрийн номлолдоо эдгээр 100 хувийн баталгааг бүгдийг хэлэх боломжгүй. Гэхдээ би эдгээрээс хамгийн чухал гэсэн хэдэн зүйлийг та бүхэнтэй хуваалцах болно.

1. Нэгдүгээрт, Иосеф болон Есүсийн төрөлт нь хоёулаа гайхамшиг байсан.

Иосефын ээж Рахел Иакобын эхнэр байсан. Тэр хүүхэд төрүүлэх боломжгүй хүүсэр байсан. Тэр олон удаа “Надад хүүхэд өг, эс бөгөөс би үхэх болно” (Эхлэл 30:1) хэмээн бухимддаг байсан. Тэр түүнд эсрэгээр нь “Би Бурханыг орлох уу?” - Умайг чинь хаасан Бурханыг би орлох гэж үү? хэмээн уурладаг байсан. Гэхдээ хэдэн жилийн дараа “Бурхан Рахелыг дурсан санаж, түүнийг сонсоод, умайг нь нээж өгчээ. Тэгээд тэрээр жирэмсэлж, хүү төрүүлээд -Бурхан миний ичгүүрийг арилгаж өглөө гэж хэлээд, хүүгээ Иосеф гэж нэрлээд...” (Эхлэл 30:22-24) гэсэн зүйлийг бид олж уншидаг. Др Ж.Вернон МсЖий ийнхүү хэлсэн, “Иосефын төрөлт бол гуйлтад хариулсан Бурханы оролцоотой гайхамшигтай үйл явдал байсан. Эзэн Есүс бол онгон бүсгүйн төрөлт байсан. Түүний төрөлт бол гарцаагүй гайхамшиг байсан!” (Thru the Bible, Thomas Nelson Publishers, 1981, бүлэг. 1, хуудас. 150). Тэнгэрэлч онгон бүсгүй Мариад ийнхүү хэлсэн,

“Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх ариун нэгэн нь Бурханы Хүү гэж дуудагдах болно.” (Лук 1:35).

2. Хоёрдугаарт, Иосеф болон Есүс хоёулаа эцгийнхээ онцгой хайрыг татсан хүүхдүүд байсан.

Эхлэл 37:3-д ийнхүү хэлдэг, “Израилийг өндөр настай болсон хойно Иосеф төрсөн тул тэрээр [Иакоб] түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрлаж” Есүс баптисм хүртээд, голын уснаас тэр даруй гарах үед тэнгэр заагдаж тэнгэрээс “Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог” (Матай 3:17) гэх дуу гарсан.

3. Гуравдугаарт, Иосеф болон Есүс хоёулаа дэлхий дэх үйлчлэлээ гучин настайгаасаа эхэлсэн.

Эхлэл 41:46-д ийнхүү гардаг, “Иосеф Египетийн хаан Фараоны өмнө ирж зогсохдоо гучин настай байлаа” Энэ бол Иосеф амьдралынхаа гол үйлчлэлийг эхэлсэн цаг хугацаа юм. Шинэ гэрээ бидэнд ийнхүү хэлдэг, Есүс дэлхий дээрхи гол үйчлэлээ эхлэх үед “Тэр гучаад настай байхдаа Өөрийн үйлчлэлийг эхэлсэн” (Лук 3:23) гэж хэлдэг.

4. Дөрөвдүгээрт, Иосеф болон Есүс хоёулаа ах дүүстээ үзэн ядагдаж байсан.

Эхлэл 37:8 бидэнд ийнхүү хэлдэг,

“ Ах нар нь түүнд хандаж -Чи үнэхээр бидний хаан болно гэж үү? Чи үнэхээр биднийг захирах болно гэж үү? гэцгээжээ. Ах нар нь түүний зүүд, түүний ярианаас болоод улам илүү үзэн ядах болжээ.” (Эхлэл 37:8).

Иосефыг аав нь бусдаас нь илүү ихээр хайрласан учраас ах нар нь түүнийг үзэн ядах болсон. “Эцэг нь түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрладгийг ах нар нь хараад, Иосефыг үзэн ядаж, түүнтэй эв найртай ярилцаж чаддаггүй байжээ.” (Эхлэл 37:4) Тэд Иосефыг үзэн ядаад ийнхүү хэлсэн, “Ах нар нь түүнд хандаж -Чи үнэхээр бидний хаан болно гэж үү? Чи үнэхээр биднийг захирах болно гэж үү? гэцгээжээ. Ах нар нь түүний зүүд, түүний ярианаас болоод улам илүү үзэн ядах болжээ.” (Эхлэл 37:8) Шинэ гэрээнд Есүс ийнхүү хэлсэн, “Харин түүний иргэд нь түүнийг үзэн яддаг байсан тул, араас нь элч илгээн, "Энэ хүн биднийг захирахыг бид үл хүснэ" гэж хэлүүлжээ.” (Лук 19:14) Мөн Есүс ингэж хэлсэн, “Тэд намайг ямарч шалтгаангүйгээр үзэн ядсан” (Иохан 15:25) Др Ж.Вернон МсЖий ийнхүү хэлсэн, “Иосеф ах нар луугаа ойртон ирэх үед тэд түүний эсрэг үгсэн хуйвалдсан. Тэр байр суурийг нь илэрхийлдэг... Алаг эрээн гоёмсог дээл өмссөн байсан. Бид Иосеф ах нараасаа дүү ч гэсэн тэднээс өндөр байр сууринд байсан гэдгийг заавал санах хэрэгтэй. Тиймээс ах нар нь түүнд атаархан үзэн яддаг байсан – тэгээд аллагад хөтлөн дагуулсан!” (McGee, адил.; Эхлэл 37:18-20 тайлбар).

5. Тавдугаарт, Иосеф болон Есүсийн ах дүүс тэднийг алахаар үгсэн хуйвалдсан.

Эхлэл 37:18 ийнхүү хэлдэг,

“Тэд Иосефыг тэдэнд ойртож ирэхээс нь өмнө холоос хараад, түүнийг алахаар хуйвалджээ.”

Шинэ Гэрээнд ийнхүү дурьдсаныг бид уншидаг,

“Тэр үед тэргүүн тахилч Каиафын ордонд ахлах тахилч нар болон олны ахлагчид цуглаад, Есүсийг зальжин аргаар барьж, алахаар хуйвалдацгаав.” (Матай 26:3, 4).

6. Зургаадугаарт, Иосеф болон Есүс хоёулаа хэдхэн мөнгөн зоосоор худалдагдсан.

Иосефын ах нар түүнийг нүхэнд хаясан. Хэдэн Арабын худалдаачид дэргэдүүр нь өнгөрөх үед тэд “ишмаелчуудад хорин шекел мөнгөөр түүнийг худалдав.” (Эхлэл 37:28).

Иудас Есүс урваад ахлах тахилч нар руу очоод “[Есүсийг] та нарт тушаавал та нар надад юу өгмөөр байна? гэхэд тэд түүнд гучин мөнгөн зоос дэнслээд өгөв” (Матай 26:15)

7. Долдугаарт, Иосеф болон Есүс хоёуланд нь цустай дээл байсан.

Ах нар нь Иосефыг Арабчуудад зарсаны дараа “Иосефын урт дээлийг аваад, нэг эр ямааг алаад, цусанд нь түүний урт дээлийг дүрэв.” (Эхлэл 37:31). Эзэн Есүс Загалмай дээр үхэхэд тэд түүний дээлийг аваад үүний төлөө шодсон.

“Цэргүүд Есүсийг цовдлоод, гадуур хувцсыг нь авч дөрвөн хэсэг болгож хувь хувиа хүртжээ. Дээрээс нь битүү нэхсэн ямар ч оёдолгүй дотуур хувцас бас байлаа.” (Иохан 19:23).

8. Наймдугаарт, Иосеф болон Есүс хоёулаа ах дүүсээсээ удаан хугацааны турш тусдаа байсан.

Др МсЖий ийнхүү хэлсэн,

“Иосеф Египет рүү худалдагдсанаас хойш олон жилийн турш ор сураггүй алга болсон. Христ тэнгэр өөд аваачигдсан. Тэр Өөрийнхөө Дагалдагч нарт Түүнийг дахин ирэх хүртэл үзэхгүй хэмээн хэлсэн.” – Түүний Дахин Ирэлтийн үед.

9.Есдүгээрт, Иосеф болон Есүс хоёулаа харанхуйд байсан.

Иосеф харанхуй болон үхэл мэт Египет рүү боолоор худалдагдсан. Есүсийн цогцос харанхуй булшинд лацдуулсан байсан. Др М.Р ДеХаан ийнхүү хэлсэн, “Иосеф хамаг хувцасаа тайчуулаад үхлийн нүхэнд хаягдсан боловч тэрээр энэ үхлийн газраас эсэн мэнд гарсан.” – Яг л Есүс Амилсан Өдрийн Ням гарагийн өглөө булшнаас дахин амилсан шиг (M. R. DeHaan, M.D., Portraits of Christ in Genesis, Zondervan Publishing House, 1966, хуудас. 171). Давид ийнхүү хэлсэн, “Учир нь Та миний сэтгэлийг Үхэгсдийн оронд орхихгүй. Та Өөрийн Ариун Нэгэнд ч ялзрахыг зөвшөөрөхгүй.” (Дуулал 16:10). Үйлс 2:31-д Элч Петр энэ бол Христийн талаар өгүүлж байгаа хэмээн хэлсэн. Тиймээс Иосеф болон Есүс хоёулаа харанхуйд унасан бөгөөд үхлээс амилан гарсан.

10. Аравдугаарт, Иосеф болон Есүс хоёулаа дэлхийг аврагч болсон.

Иосеф Арабчуудад 20 мөнгөн зоосоор худалдагсаны дараа Египет рүү хүргэгдсэн. Энэ Египетэд тэр болон Есүсийн хэв шинж маш баян болгосон. Др ДеХаан ийнхүү хэлсэн,

“Иосеф [дэлхийн төлөөлөл болсон] Египет рүү илгээгдсэн. Тэр [Есүсийн хийсэн шиг] үйлчлэгч болсон. Тэр Потипарын эхнэрээр гүтгэгдэн баригдаж шорон руу илгээгдсэн. Тэр ямарч хамгаалалтгүй хичээж байсан бөгөөд шоронд тэрээр [Есүс Загалмай дээр байсан шиг] ялтантай адил тооцогдсон. Шоронд яллагдаад байхдаа тэрээр хааны сөн түшигчийн аврагч болж, харин хааны талх баригчийн шийтгэгч болсон. [Есүстэй хамт цовдлогдсон хоёр дээрэмчинг дүрсэлсэн]. Сөн түшигч шоронгоос суллагдаж, [хожим] аймшигтай ер бусын зүүд зүүдэлсэн хаанд Иосефын нэрийг танилцуулсан. Тэгээд Иосеф дуудагдан ирээд Фарао хаанд зүүдийг нь тайлбарлаж өгсөн. [‘ Египетийн бүх нутаг даяар маш өнтэй сайхан долоон жил болж, дараа нь ган зудтай долоон жил залгаж,... тэр нутаг өлсгөлөнд сүйрэх болно.’ Эхлэл 41:29, 30]. Иосеф өндөр албан тушаалд очсон.” (DeHaan, адил., хуудас. 171).

Фарао хаан Иосефт маш сэтгэл хөдөлж өөрөө түүнийг “Бурханы Сүнстэй хүн байна” (Эхлэл 41:38) гэсэн. Тэгээд Фарао хаан Иосефыг өөрийнхөө дараагийн хүн болох ерөнхий сайдын албан тушаалд томилсон. Үржил шимтэй долоон жилийн турш Иосеф Египетийн хүмүүсээр хүнс тэжээлээ нөөцөлсөн. Тэгээд дараа нь ган зудтай долоон жил эхэлсэн.

“Египетийн бүх нутагт өлсгөлөн болж, хүн ард нь Фараонд хандан хашхиран хоол хүнс нэхсэнд Фараон Египетийн бүх ард түмэнд хандаж -Иосеф уруу очиж, түүний та нарт хэлсэн ёсоор хий гэв. Бүх нутаг даяар ган зуд болж, Иосеф бүх агуулахуудыг нээж, египетчүүдэд худалджээ. Египетийн газар нутгийг хатуу ширүүн ган зуд нэрвэжээ. Улс орон бүхэн хоол хүнс худалдаж авахын тулд Египет уруу орж, Иосеф дээр хүрч ирэв. Учир нь бүх дэлхийг хатуу ширүүн ган зуд нэрвэжээ.” (Эхлэл 41:55-57).

Ингэж Иосеф дэлхийн аврагч болсон. Др МсЖий ийнхүү хэлсэн, “Би та бүхнийг Иосеф талх тариатай нэгэн гэсэн үнэн рүү анхаарал хандуулаач хэмээн уриалж байна. Энд өөр нэг давхар утга байна. Есүс Христ ийнхүү хэлсэн, “Би бол амийн талх байна. Над уруу ирдэг хүн өлсөхгүй,” (Иохан 6:35) МсЖий, адил., хуудас. 168; Эхлэл 41:54, 55 тайлбар.

“Улс орон бүхэн хоол хүнс худалдаж авахын тулд Египет уруу орж, Иосеф дээр хүрч ирэв. Учир нь бүх дэлхийг хатуу ширүүн ган зуд нэрвэжээ.” (Эхлэл 41:57).

Дэлхийн хүмүүс талх авахаар Иосеф рүү ирсэн. Мөн Есүс Өөрийгөө амын талх хэмээн хэлсэн – “тэр над руу ирэгч нь хэзээч өлсөхгүй” Дэлхийн хүмүүс талх авахаар Иосеф рүү ирсэн шиг чи ч гэсэн аврагдахын тулд Есүс рүү ирэх хэрэгтэй. Иосеф дэлхийн өнцөг булангаас өөр рүү нь ирсэн хүмүүсийг аварсан. Есүс дэлхийн өнцөг булан бүрээс Өөрт нь итгэлээр ирсэн хүмүүсийг авардаг.

Иосефын ах дүүс Египетэд үр тариа байгааг сонссон. Тиймээс тэд тэдэнд хэрэгтэй зүйлсийг худалдан авахаар Иосеф рүү явсан. Иосеф ах дүүсээ танисан боловч харин тэд огт таниагүй. Иосеф Египетэд маш олон жил болсон байсан. Тэр яг л Египет хүн шиг хувцасласан байсан. Тиймээс тэд түүнийг таниагүй. Тэд хоёр дахь удаагаа ирэх үед Иосеф өөрийгөө тэдэнд илчлэхэд бэлэн болсон.

Одоо та бүхэн библийн Эхлэл 45:1-ийг нээгээд үзээрэй. Одоо Иосеф өөрийг нь бараг л алсан, нүхэнд хаяж, Египетэд боол болгон худалдсан ах нартайгаа үлдсэн. Одоо тэд бүх Египетийн ерөнхий сайд түүний өмнө бүгд зогссон. Одоохондоо тэд түүний хэн болохыг мэдээгүй хэдийч тэр бүгдийг мэдэж байсан. Би одоо Эхлэл 45 дугаар бүлгийн эхний таван эшлэлийг унших гэж байна. Энэ бол библийн бүхийл хэсгээс хамгийн сэтгэл хөдөлгөсөн хэсгийн нэг нь юм. Үүнийг хамтдаа үзэе.

“Иосеф хажуудаа байсан үйлчлэгч зарц нарынхаа өмнө сэтгэлээ барьж чадахгүйд хүрээд, -Бүгдээрээ надаас зайлцгаа! хэмээн хашхирчээ. Иосефыг ах дүү нартаа өөрийгөө таниулахад түүний хамт хэн ч байсангүй. Иосефын енгэнэн уйлсан нь египетчүүдэд сонсогдсон ба Фараоны ордонд ч сонсогджээ. Иосеф ах дүү нартаа хандан -Би Иосеф байна. Эцэг минь одоо хүртэл амьд сэрүүн байна уу? гэсэнд ах дүү нар нь түүнээс айн сандарснаасаа болоод хариулж чадсангүй. Иосеф ах нартаа -Над уруу ойртоцгоо гэсэнд тэд ойртон очжээ. Тэгээд Иосеф -Би бол та нарын дүү Иосеф, та нарын Египет уруу худалдсан тэр хүн чинь байна. Та нар намайг энэ газар худалдсандаа бүү санаа зов, бүү харамс. Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ.” (Эхлэл 45:1-5).

Одоо Др МсЖийгийн тайлбарыг сонсоорой,

[Иосеф] сэтгэл алдран уйлж эхэлсэн. Иосефоос бусад нь яагаад ингэснийг ерөөс ойлгоогүй. Энэ үед түүний төрсөн ах нар нь ч гэсэн мэдэхгүй байсан... Эзэн Есүс Христ Өөрийн ах дүүс болон Иудейчүүдэд өөрийгөө таниулах тэр өдөр ирж байна. Тэр анх ирэх үед “Тэр өөрийнхөндөө ирсэн бөгөөд тэд Түүнийг хүлээж аваагүй.” (Иохан 1:11) гэсэн. Үнэндээ тэд Түүнийг цовдолоход оролцсон хүмүүс. Гэхдээ Тэр хоёр дахь удаад ирэхдээ Өөрийнхөө хүмүүст Өөрийгөө таниулахаар ирэх болно. “Нэг нь түүнд "Чиний гарын хооронд буй эдгээр шархнууд нь юу вэ?" гэхэд тэр "Эдгээр нь намайг хайрлагсдын гэрт миний шархадсан шархнууд юм" гэнэ" (Зехариа 13:6) Христ Өөрийгөө ах дүү нартаа таниулах болно. “Тэр өдөр Давидын гэрийн төлөө, Иерусалимын оршин суугчдын төлөө ба нүгэл, цэвэр бус байдлын төлөө нэгэн булаг онгойсон байх болно.” (Зехариа 13:1) Энэ бол Эзэн Есүс болон Түүний ах дүү нарын хоорон дахь гэр бүлийн үйл явдал байх болно. Иосеф ах нартаа өөрийгөө илчилсэн энэ явдал нь бидэнд Христийн илчлэлтийн өдөр нь хичнээн гайхамшигтай байх вэ гэдгийг [цухасхан ч гэсэн] харуулдаг. (McGee, адил.,хуудас. 179; Эхлэл 45:1, 2 тайлбар).

Би тавь гаруй жил зөгнөлийн Бичээсийг судалж байгаа. Библи энэ гайхамшигтай өдөр дэлхий даяарх Иудей хүмүүсийн авралын талаар маш тодорхойгоор заадаг. Ром 11:25, 26 дугаар зүйлийг үзээрэй.

“Ах дүү нар аа! Та нарыг өөрсдийнхөө бодлоор мэргэн болчих вий гэсэндээ энэ нууцыг та нар мэдэлгүй өнгөрөхийг би хүсэхгүй байна. Харь үндэстнүүд дүүрэн орох хүртэл Израилийн хэсэг хатуу сэтгэлтэй болсон нь энэхүү нууц билээ. Ийнхүү бүх Израиль аврагдах болно. Энэ нь ийн бичигдсэн юм. “Чөлөөлөгч Сионоос гарч ирнэ. Тэр Иаковаас бурханлаг бус байдлыг нь зайлуулна.” (Ром 11:25, 26).

Энэ бол бид бүгдийн ойлгож чадахааргүй тийм нууцлаг (musterion) зүйл юм. “Харь үндэстнүүд [Иудей бус – Христэд итгэгчид] дүүрэн [бүх тоогоор] орох хүртэл - Израилийн хэсэг хатуу сэтгэлтэй болсон нь энэхүү нууц билээ. Ийнхүү бүх Израиль аврагдах болно. Энэ нь ийн бичигдсэн юм. “Чөлөөлөгч Сионоос [Zion] гарч ирнэ. Тэр Иаковаас бурханлаг бус байдлыг нь зайлуулна.” (Ром 11:25, 26).

“Ийнхүү бүх Израиль аврагдах болно.” (Ром 11:26). Би саяхан либерал сургуульд явж буй нэгэн Баптист пасторт энэ эшлэлийг уншиж өгсөн. Тэр ийнхүү хэлсэн, “Энэ бол тийм утгатай биш!” гэсэн. Би “Би чамд энэ нь ямар утгатай гэдгийг хэлээгүй шүү дээ. Би зүгээр л энэ эшлэлийг чамд байгаагаар нь уншиж өгсөн” гэсэн. “Ийнхүү бүх Израиль аврагдах болно.” Үгийг яг бичигдсэн байдлаар нь байлгацгаая! Иосеф шиг Эзэн Есүс ирээд Өөрийн үнэхээр их хайрласан Иудей хүмүүсээ тэврээд хайр болон өршөөлийн нулимс асгаруулан ирэх болно. “Ийнхүү бүх Израиль аврагдах болно.” Энэ бол Бурханы үг! Үүнийг тэр чигээр нь хүлээн авцгаая!

Есүс орхигдсон Харь үндэстнүүдийг мөн хайрладаг. Иосеф амьд үлдэх хоол тэжээлийг бүх дэлхий даяар хангасан, “Улс орон бүхэн хоол хүнс худалдаж авахын тулд Египет уруу орж, Иосеф дээр хүрч ирэв.” (Эхлэл 41:57) Есүс бол бидний Иосеф юм. Түүн рүү очицгооё. Тэр Өөрийнхөө гайхамшигтай Цусаараа бүхийл гэм нүглийг чинь цэвэрлэх болно. Тэр Өөрийнхөө үхлээс дахин амилалтаар чамд мөнхийн амьдрал өгөх болно. Есүс рүү ирээч хэмээн би чамаас гуйж байна. Есүст итгэ. Зөвхөн Түүнд яг одоо итгэ. Тэр чамайг гэм нүглээс чинь аврах болно. Амен. Др Чан та биднийг төлөөлөн залбирч өгнө үү.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме залбирна.
Номлолоос өмнө ноён Бенжамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Бидэнд буй Есүс ямар гайхалтай вэ” (Joseph Scriven, 1819-1886).


үндэс

ИОСЕФ БОЛОН ЕСҮС

(НОМЛОЛ #86 ЭХЛЭЛ БИБЛИ)
JOSEPH AND JESUS
(SERMON #86 ON THE BOOK OF GENESIS)

Доктор Р.Л.Химерс, Жр

“Бурхан ийнхүү айлдахдаа "Түүний үр удам хүний нутагт харь хүн болон, боолчлогдох бөгөөд дөрвөн зуун жилийн турш дарлагдана. Тэднийг боолчлох үндэстнийг Би Өөрөө шүүнэ" гээд, Бурхан цааш нь "Дараа нь тэд гарч явах бөгөөд энэ газарт Надад үйлчлэх болно" гэжээ. Тэр түүнд хөвч хөндөх ёслолын гэрээг өгсөн. Ийнхүү Абрахам Исаакийн эцэг болж найм дахь хоног дээр нь түүний хөвчийг хөндөв. Исаак Иаковын эцэг болж, Иаков арван хоёр өвөг дээдсийн эцэг болсон. Өвөг дээдэс нь Иосефт атаархах болж, түүнийг Египетэд худалдсан хэдий ч Бурхан түүнтэй хамт байсан бөгөөд түүнийг бүх зовлон зүдгүүрээс нь авран гаргаж, Египетийн хаан Фараоны өмнө ивээл, мэргэн ухааныг түүнд соёрхжээ. Хаан түүнийг Египетийн захирагчаар тавьж, бүх албаа түүгээр хөтлүүлж байлаа. Бүх Египет болон Канаан өлсгөлөнд нэрвэгдэж, үлэмжийн гай зовлон ирж, бидний эцэг өвгөдөд хоол хүнс олдохоо больжээ. Харин Египетэд үр тариа байгааг Иаков дуулаад, бидний эцэг өвгөдийг тийш нь анх удаа явуулав. Хоёр дахиа ирэхэд нь Иосеф ах дүү нартаа өөрийгөө илчилснээр Иосефын гэр бүл Фараонд танил болов. Иосеф үг илгээж, өөрийн эцэг Иаков, бүх төрөл төрөгсөд нь болох далан таван хүнийг өөр уруугаа ир хэмээн урьжээ. ” (Үйлс 7:6-14).

1.   Нэгдүгээрт, Иосеф болон Есүсийн төрөлт нь хоёулаа гайхамшиг байсан. Эхлэл 30:1, 22-24; Лук 1:35.

2.   Хоёрдугаарт, Иосеф болон Есүс хоёулаа эцгийнхээ онцгой хайрыг татсан хүүхдүүд байсан. Эхлэл 37:3; Матай 3:17

3.   Гуравдугаарт, Иосеф болон Есүс хоёулаа дэлхий дэх үйлчлэлээ гучин настайгаасаа эхэлсэн. Эхлэл 41:46; Лук 3:23.

4.   Дөрөвдүгээрт, Иосеф болон Есүс хоёулаа ах дүүстээ үзэн ядагдаж байсан. Эхлэл 37:8, 4; Лук 19:14; Иохан 15:25.

5.   Тавдугаарт, Иосеф болон Есүсийн ах дүүс тэднийг алахаар үгсэн хуйвалдсан. Эхлэл 37:18; Матай 26:3, 4.

6.   Зургаадугаарт, Иосеф болон Есүс хоёулаа хэдхэн мөнгөн зоосоор худалдагдсан. Эхлэл 37:28; Матай 26:15.

7.   Долдугаарт, Иосеф болон Есүс хоёуланд нь цустай дээл байсан. Эхлэл 37:31; Иохан 19:23.

8.   Наймдугаарт, Иосеф болон Есүс хоёулаа ах дүүсээсээ удаан хугацааны турш тусдаа байсан.

9.   Есдүгээрт, Иосеф болон Есүс хоёулаа харанхуйд байсан.
Дуулал 16:10; Үйлс 2:31.

10. Аравдугаарт, Иосеф болон Есүс хоёулаа дэлхийг аврагч болсон. Эхлэл 41:29, 30, 38, 55-57; Иохан 6:35; Эхлэл 45:1-5;
Иохан 1:11; Зехариа 13:6, 1; Ром 11:25, 26; Эхлэл 41:57.