Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ТАРИАЧНЫ СУРГААЛТ ЗҮЙРЛЭЛ

THE PARABLE OF THE SOWER
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс, Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2015 оны 11 дүгээр сарын сарын 8-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Evening, November 8, 2015


Одоо би энэ үгийг өмнө номлодог байсанаасаа арай өөр аргаар тунхаглах болно. Та бүхэн Марк 4 дүгээр бүлгийг нээгээрэй. Би та нарт Тариачны сургаалт зүйрлэлийг тайлбарлаж өгөх болно. Энэ зүйрлэл нь Матай, Марк, Лук библүүдэд гардаг. Гэхдээ өнөө орой бид Марк библиэс сурах болно. Сургаалт зүйрлэлээр Есүс сүнслэг үнэнийг ойлгомжтой илэрхийлэхээр түүхийг ярьсан.

Энэ сургаалт зүйрлэлд хамгийн чухал нь юу вэ? Энэ бол – Сайн мэдээ сонссон хүмүүсийн дийлэнхи нь аврагдахгүй тухай юм! Маш олон хүмүүс хэрхэн аврагдах талаар сонсоод аврагдахгүй байх болно. Тэд Там руу явах болно! Цугласан олон хүмүүс Там руу явах болно. Ердөө цөөхөн хүмүүс л аврагдах болно. Өнөөдөр энэ нь олон хүнийг гайхширалд оруулдаг. Тэд, “Бурхан хэн бүрийг Там руу илгээнэ гэдэгт би итгэхгүй байна” гэдэг. Тэгээд чи, “Гэхдээ библид Бурхан хүмүүсийг Там руу явуулдаг” гэж хэлнэ. Тэд “Би ийм Бурханд итгэдгүй. Миний Бурхан ийм зүйлийг хэзээч хийхгүй.” Ийм зүйлийг хийхгүй хэмээн өөрсдийнхөө оюун санаанд бүтээсэн бурхан нь тэдний боддог нь юм. Гэхдээ бид таны оюун ухаандаа бүтээсэн бурханы талаар яриагүй байна. “Арван хоёр алхам” хэмээх хүмүүс “Чиний ойлгож байгаа шиг Бурханы” талаар ярьдаг. Гэхдээ би хуурамч бурханы талаар огтоос яриагүй байна. Чиний оюун ухаандаа “буй болгосон” бурхан бол хуурамч юм. “Чиний ойлгодог Бурхан бол” хуурамч бурхан юм. Би одоо чиний ойлгодгүй Тэр Бурханы тухай ярьж байна! Тэр бол Өөрийгөө Библид зөвхөн илэрхийлсэн Бурхан юм. Тэр бол Библийн Бурхан юм! Мөн өөр ямарч байхгүй! Би чиний итгэдэг хуурамч бурханы тухай яриагүй байна. Би жинхэнэ Бурханы талаар ярьж байна – Библид өөрийгөө бидэнд илэрхийлсэн. Чиний хуурамч бурхан хүмүүсийг Там руу илгээдэггүй. Гэхдээ жинхэнэ Бурхан ингэдэг. Матай 7:13-д Эзэн Есүс Христ ихэнхи хүмүүс Там руу “сүйрэл өөд” явдаг хэмээн хэлсэн. Дараагийн эшлэлд нь Эзэн Есүс Христ аврагдагсад нь “цөөхөн” тооны хүмүүс байх болно хэмээн хэлдэг – үнэндээ маш цөөхөн нь үлдэнэ. Энэ сургаалт зүйрлэлийн гол санаа нь энэ юм.

Энэ бол Есүс Христийн ярьсан энгийн түүх. Тэр тариачин үрээ суулгахаар гадагшаа гарсан хэмээн хэлсэн. Тэр үрээ цацахад тэдний зарим нь зам хавиар унасан. Тэгээд шувууд ирээд тэр даруй түүгээд идсэн. Үрийн ихэнхи зарим хэсэг нь чулуурхаг газар хөрс муутай газар унасан. Үр маш хурдан соёолсон боловч нар гарах үед гүн бат үндэсгүй учраас ургамал хатаад үхсэн. Зарим үр нь хогийн ургамал дунд унасан. Хогийн ургамал ургаад өнөөх ургамлыг барьсан тул тэдгээр нь ямарч үр жимс ургуулж чадаагүй. Эцэст нь зарим үр нь сайн хөрсөнд унаад, тэр нь ургаж арвин ургац гаргасан. Энэ бол сургаалт зүйрлэл. Энэ бол энгийн л нэг бяцхан түүх – гэхдээ энэ нь бидэнд маш чухал үнэнийг хэлж байгаа – сайнмэдээг сонссон маш цөөхөн хүмүүс үүрд мөнхөд аврагдана!

Сургаалт зүйрлэлд буй дөрвөн янзын хөрс нь сайнмэдээг сонссон дөрвөн янзын хүмүүсийг илэрхийлж байна. Үр бол библид гарч буй Есүс Христээр ирэх авралын сайн мэдээ болсон Бурханы Үг юм. Энэ чуулганд ирсэн хүн бүр Сайнмэдээг сонсодог. Тэд үүнд хэрхэн хариу үзүүлж байгаагаар нь өнөөдрийн сургаалт зүйрлэл дөрвөн янзын хөрсөөр дамжуулан үзүүлж байна.

I. Нэгдүгээрт, Сайнмэдээг сонссон даруйдаа мартдаг тэдгээр хүмүүс бол орхигдогсод юм.

Марк 4:15 үзээрэй,

“Эдгээр нь зам хавиар унагсад бөгөөд тэнд үг таригджээ. Тэд сонсоход тэр даруй Сатан ирж, тэдэнд суулгагдсан үгийг зайлуулдаг.” (Марк 4:15)

.

Энэ бол манай чуулганд нэг хоёр удаа л ирсэн хүмүүс юм. Тэд авралын үг болох Бурханы үгийг сонсодог. Гэвч шувууд ирээд түүгээд идчихсэн” (Марк 4:4). Үрийг идсэн шувууд бол Сатан болон чөтгөрүүд юм. “Тэд сонсоход тэр даруй Сатан ирж, тэдэнд суулгагдсан үгийг зайлуулдаг.” (Марк 4:15).

Бид Христ тэдний гэмийн төлөө Загалмайд үхсэн гэдгийг хэлдэг. Чөтгөр түүнд “Чамд ямарч гэм байхгүй. Чи бол сайн хүн” хэмээн шивнэдэг. Тиймээс тэдний оюун ухаанд ажиллаж буй Чөтгөр үгийг даруй зайлуулдаг. Бид “Христ чамд мөнхийн амьдрал өгөхөөр үхлээс амилсан” гэж хэлдэг. Чөтгөр ийнхүү хэлдэг, “Үүнд бүү итгэ! Наадах чинь зүгээр л хоосон үлгэр домог.” Тиймээс үг нь тэдний оюун ухаанд ажиллаж буй Чөтгөрөөр зайлуулагддаг. Есүс Чөтгөр “бол худалч” (Иохан 8:44) хэмээн хэлсэн. Тэр чамайг Сайнмэдээнд итгээд бүү аврагдаасай гэсэндээ худлаа хэлдэг. Тэр чамайг өөрийнхөө боолоор үлдээхийг хүсдэг!

Ням гараг бүр бид Сайнмэдээг сонсгохоор олон орхигдсон хүмүүсийг авчирдаг. Тэдний олонхи нь дахиж хэзээч эргэн ирдэггүй. Бид тэдэнд авралын үгийг дамжуулдаг. Бид тэдэнд өдрийн хоол (эсвэл оройн хоол) хийгээд маш том төрсөн өдрийн баяр тэмдэглэж өгдөг. Бид үүнийг хүмүүс чуулганд ирэхэд амар болгохын тулд хийдэг. Гэвч тэдний ихэнхи нь миний номлосон зүйлийг санадаггүй. Яагаад? Учир нь “Тэр даруй Сатан ирж, тэдэнд суулгагдсан үгийг зайлуулдаг.” Ийм л учраас юм! Зарим нь номлол тэдэнд ямарч нөлөө үзүүлэхгүйгээр хэд хэдэн удаа ирдэг. Яагаад? Учир нь тухай бүрдээ тэд Чөтгөрийг сонсодог бөгөөд тэдний зүрхэн дэх үгийг тэр зайлуулдаг. Тэр байтугай бид гэртээ хариад уншихад нь зориулан үг бүрээр нь тайлбарласан тайлбар номлолыг хэвлэж өгдөг. Тэд үүнийг үнэхээр уншиж, энэ талаар нухацтай боддог болов уу? Үгүй ээ, тэд тэгдэггүй. Тэдний ихэнхи нь гэртээ хариад өнөөх хэвлэсэн цаасыг зүгээр л хогийн савандаа хаядаг гэдгийг би мэддэг. Би үүнийг мэднээ. Гэсэн ч бид үүнийг хийсээр л байдаг. Яагаад бид үүнийгээ үргэлжлүүлэн хийсээр байдаг вэ? Учир нь Есүс ийнхүү хэлсэн, “Зам, хашаа хавиар яв. Гэрээр минь дүүрэн хүн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир.” (Лук 14:23) Учир нь Бурхан бидэнд ийнхүү хэлсэн,

“Тэд сонссон ч, эсвэл үл сонссон ч чи Миний үгсийг тэдэнд хэлэх ёстой. Учир нь тэд бол тэрслүү юм.” (Езекиел 2:7).

Бид “эцсийн өдрүүд” рүү гүнзгий ороход Бурханы эсрэг тэрсэлж буй хүмүүс маш ихээр өсөж байгаа. Тиймээс Чөтгөр хийгээд түүний зарц нар хүмүүсийн зүрх сэтгэл хийгээд оюун бодлоос нь Бурханы үгийг зайлуулах боломж нь бүр их болж байгаа. Дөчин жилийн өмнө та нар “Энд библи судлал оройн 7 цагт болно” гэсэн зарлал хэвлээд нааж болдог байсан. Залуусын ихэнхи нь ердөө энэ үгийг хараад л ирдэг байсан. Би үүнийг мэддэг. Би Сан Францискогын ойролцоо Хиппичүүд дунд чуулган эхэлж байсан. Тэд бол гэм нүгэлтнүүд байсан. Мэдээж тэд тийм байсан. Гэхдээ тэдний хамгийн муу нь ч гэсэн өнөөгийн залуусаас хавьгүй илүү дээр байсан! Өнөөдөр ихэнхи залуус чи хичнээн лантуу барьж очоод ч тэдний зүрх сэтгэлийг өөрчилж чадахааргүй тийм хатуу зүрх сэтгэлтэй болсон! Гэсэн ч бид “тэд сонсох ч бай [үгүй] ч бай” үргэлжлүүлсээр байна – учир нь Бурхан бидэнд ийнхүү үйлд гэсэн учраас! Бид ингэж эрэл хайгуул хийж байхад Сайнмэдээг сонсоод аврагддаг хэн нэгэн сонгогдон гарч ирдэг. Гэвч энэ үе хийгээд өнөөгийн энэ дэлхий төгсгөл рүү ойртож буй энэ үед ийм зүйл бүр л ховор болсоор байна. Энд Америкт багаар бодоход л Бурхан “тэдний дээр төөрөгдлийн ажиллагааг илгээдэг. Тэгээд тэд худал хуурмагт итгэх болно.” (II Тесалоник 2:11) гэдгээр манай хүмүүсийг яллаж байгаад би итгэдэг. Гэсэн ч Бурхан энэ чөтгөрийн хорон муу үед няцашгүй ивээлээрээ сонгогдсон хүмүүсийг хөтлөн дагуулах болно гэдгийг бид бас мэддэг! Бид агуу их хүмүүсийг эрэн хайдаггүй. Бид энд тэнд Бурханы аврахаар сонгосон тэдгээр цөөхөн хүмүүсийг олохоор явж байгаа. Есүсийн хувьд ийнхүү хэлсэн, “Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон.” (Иохан 15:16). Бурхан гайхамшигт ивээлээрээ сонгосон тэр нэгнийг авчирах болно! Халлелүяа! Гэвч Бурханы сонгоогүй тэдгээр хүмүүсийн хувьд “Тэд сонсоход тэр даруй Сатан ирж, тэдэнд суулгагдсан үгийг зайлуулдаг.” (Марк 4:15). Таны хувьд ямар байна вэ? Та Бурханы сонгосон нэгэн үү – эсвэл Сатан зүрхнээс чинь үгийг зайлуулахыг зөвшөөрдөг нэгэн үү – амиас зугтан гэм нүгэлдээ үхэх үү? Есүсийн хувьд ийнхүү хэлсэн, “Учир нь дуудагдсан нь олон хэдий ч сонгогдсон нь цөөхөн гэж ярив” (Матай 22:14)

II. Хоёрдугаарт, Сайнмэдээг сонсоод үүнийг баяртайгаар хүлээн авсан ч сорилтод орох үедээ орхидог хүмүүс бол орхигдогсод юм.

Марк 4:16-17 үзээрэй.

“Үүнчлэн эдгээр нь чулуурхаг газарт унагсад бөгөөд тэд үгийг сонсоод тэр даруй баяртайгаар хүлээн авдаг. Өөрсдөд нь бат үндэс байхгүй, харин тэд түр зуурынх бөгөөд дараа нь үгнээс болж зовлон, хавчлага тохиолдоход тэд тэр даруй унадаг.” (Марк 4:16-17).

Эдгээр чулуурхаг хөрсөнд унасан хүмүүс бол эхний төрлийн хүмүүсээс эсрэг байдаг. Тэд сайнмэдээг баяр хөөр, талархалтайгаар хүлээн авдаг. Тэд чуулганд ирдэг бөгөөд үүндээ дуртай байдаг. Тэд магтаалыг талархалтайгаар зөвөөр дуулдаг. Тэд залбирлын цуглаанд ирдэг. Тэд сайнмэдээний аялалд явдаг. Энэ бол үнэхээр агуу! Тэд үүнд дуртай байдаг! Тэд номлолын тайлбарыг гэртээ авч очоод маш анхааралтай уншидаг.

Гэвч ямар нэг зүйл нь дутуу байдаг. Тэдэнд “үндэс байхгүй” байдаг. Тэд Христэд үндэслээгүй, “Түүнд суулгагдаж, таригдаагүй” (Колоссай 2:7) Тиймээс тэд үнэхээр тэсдэг ч тэр нь цаг зуурын байдаг. Др Ж.Вернон МсЖий ийнхүү хэлсэн, “Тэд үнэхээр урам зоригтой байдаг ч гэсэн Христтэй жинхэнэ харилцаа тогтоогүй байдаг. Энэ нь ердөө л нэг их сэтгэл хөдлөл байдаг.” (Thru the Bible, Матай 13:20, 21 тэмдэглэл).

Хэсэг хугацааны дараа тэд чуулганд байхад зарим нэг асуудал үүсч байгааг тэд мэддэг. Ямар нэгэн зүйл гарч ирээд, улмаар явах дур нь алга болдог. Чуулганд байсанаас болж тэдэнд тулгардаг асуудал эсвэл хавчлага тохиолдоход “тэд тэр даруй гомддог.” Энэ нь үнэндээ “тэд тэр даруй унадаг.” (NIV үзээрэй) Энэ нь Христмас хийгээд Шинэ жилийн “баяруудаар” голдуу тохиолддог. Бид тэднийг Христмассын баяр, Христмасын урьд оройн өдөр, Шинэ он гарахыг харах цугларалтад ирэхийг хүсэж байгааг тэд мэддэг. Тэд үүнд оролцохоор төлөвлөдөг. Гэтэл ямар нэг өөр зүйл гарч ирдэг, тэднийг үл итгэгч хүмүүстэй хамт нийллэгт оролцох, эсвэл ямар нэг зүйл болдог. Тэд дэлхийд бууж өгдөг – тэгээд тэд явахаа больдог, анхандаа энэ нь багахан “тавгүйцэл” эсвэл асуудал байдаг. Чи “амралтын өдрүүдээр” соригдохдоо “унах” уу? Чи дэлхийн найзтайгаа дэлхийн зугаа цэнгэл, хайр дурлал, диско бүжиг рүү явахын тулд энэ замаасаа татгалзах уу? Чи Лас Вегас эсвэл хаа нэгтээ орхигдсон найз нартайгаа явахаар эндээс зугтах уу? Жил бүр бид Христэд жинхэнэ суурилж үндэслээгүй цөөн хүмүүс амралтын өдрүүдэд маш хурдан унаж байгааг хардаг.

Др Давид Ф Веллс бол алдартай шинэчлэгч теологич юм. Тэр ийнхүү хэлсэн, “Сургаал нь итгэхүйц бодит болоход өөртөө холбоотой төлбөрөө төлөх хандлаггүй [хүмүүс] байдаг... Эдгээр “өөрчлөгдөгсөд” [хэмээх] хүмүүс амьдрал нь ийм байдлаар орвонгоороо өөрчлөгдөх байдлыг хүлээн зөвшөөрдөггүй. Өнөөгийн Америкт эдгээр нь гарцаагүй нүүрлэсэн байна.” (David F. Wells, Ph.D., The Courage to be Protestant, Eerdmans Publishing Company, 2008, хуудас. 89).

Др Ж.Вернон МсЖий эдгээр хүмүүсийг “Алка-Селтзер /Манайхаар Оргил рашаан шиг байгалийн эрдэст ус орчуулагч/ Христэд итгэгчид хэмээн нэрлэсэн. Тэдэнд маш их газ, хөөс байдаг. Тэд Христтэй жинхэнэ харилцаа байдаггүй. Энэ бол зүгээр л нэг сэтгэл хөдлөл байдаг. Тэд бол чулуурхаг хөрсөнд унагсад юм.” (мөн адил.) гэсэн.

III. Гуравдугаарт, Сайнмэдээг сонссон ч ертөнцийн зовнил, эд баялгийн хуурамч байдал, бусад зүйлсийг хүсэх хүсэлдээ шахагдагсад нь орхигдогсод юм.

Марк 4:18, 19,

“Зарим нь хогийн ургамлын дунд унагсад бөгөөд эдгээр нь үгийг сонсоод, харин ертөнцийн зовнил, эд баялгийн хуурамч байдал, бусад зүйлсийг хүсэх хүсэл нь үгийг шахан зайлуулахад тэр нь үр жимсгүй болдог.” (Марк 4:18, 19).

Др МсЖий ийнхүү хэлсэн, “Чөтгөр зам хавиар унагсадыг авдаг, бөгөөд махбод чулуурхаг хөрсөнд унагсадыг хариуцдаг, харин дэлхий энэ төрлийн сонсогч хүмүүсийг шахан зайлуулдаг. Ертөнцийн зовнил хяналтыг гартаа авдаг... Маш олон хүмүүс ертөнцийн зовнил Бурханы Үгийг шахан гаргахыг зөвшөөрдөг.” (мөн адил.)

Бид энэ зүйл цаг бүрд дахин дахин болж байгааг харж байгаа. Зарим залуус чуулганд ирээд аврагдсан юм шиг санагддаг. Тэгээд хэсэг хугацааны дараа тэд төгсөөд ажил дээр гарч мөнгө хийж эхэлдэг. Тэд хүүхэдтэй болдог. Тэд өөр зүйлсийн араас хүсэн тэмүүлж эхэлдэг. Би үүнийг тод болгохын тулд NIV-ээс эш татна. Энд тэд “ертөнцийн зовнил, эд баялгийн хуурамч байдал, бусад зүйлсийг хүсэх хүсэл нь үгийг шахан зайлуулахад.” гэсэн.

Хориод жилийн өмнө олон хүмүүс манай чуулганыг орхин явсан. Оливас гэж хүн биднийг орхиод алтернатив чуулганыг эхлүүлсэн. Тэр манай хүмүүс намайг хэтэрхий хатуу гэж хэлсэн. Тэд Ням гарагийн оройны цугларалтад оролцох шаардлагагүй байсан. Тэдэнд хэрэгтэй зүйл нь өглөөний цугларалт бөгөөд бүгд хоолоо авчираад хувааж иддэг тийм үдийн цайг чухалчилсан. Тэд чуулганд орхигдсон хүмүүсийг авчирах шаардлагагүй байсан. Тэдний бүх л шаардлагатай зүйл нь өөрсдийгөө л авчирах явдал байсан – энэ нь тохиромжтой сайхан байх үед л зөвхөн. Энэ бол үнэхээр агуу байсан! Тэд энэ хөгшиг хатуу номлогчоос эрх чөлөөтэй байсан! Гэвч төд удалгүй тэдний ихэнхи нь энэ алтернатив чуулганыг орхин явсан. Тэдний нэг хүн нь Прудхоммед ийнхүү хэлсэн, “Энэ чуулган бол ердөө л дэлхий рүү буцахад буудалладаг завсарын буудал.” Энэ бол “Оливасын чуулганы задралд” тохиолдсон зүйл юм. Ийм зүйл нь дахиж тохиолдох уу? Тиймээ, энэ нь тэгэх болно – чиний амьдрал дахь Бурханы үгийг ертөнцийн зовнил, эд баялгийн хуурамч байдал, бусад зүйлсийг хүсэх хүсэл нь шахан зайлуулах үед! Тиймээ, энэ нь хогийн ургамалтай чуулганд буй хүмүүст тохиолдох болно! Тиймээ, тэгэх болно!

Одоо дахиад Др Ж.Вернон МсЖийг сонсоорой,

Эдгээр гурван төрлийн хөрс нь гурван төрлийн итгэгч хүмүүсийг харуулаагүй – тэд ерөөсөө итгэгчид байгаагүй! Тэд үгийг сонссон бөгөөд зөвхөн үүнийг хүлээн авахад дүр исгэсэн хүмүүс юм... Өөрөөр хэлбэл тэд аврагдаагүй хүмүүс юм... Зөвхөн дөрвийн нэг нь л жинхэнээр аврагдсан. Шударгаар хэлэхэд миний өөрийн чуулганд үүнээс бага хувьтай байгааг би олж мэдсэн. (McGee, адил., хуудаснууд. 73, 75).

Тэд орхиж явах бөгөөд тэд аврагдсан гэж чамд хэлэх болно. Гэхдээ тэд үнэндээ аврагдаагүй хүмүүс юм! Би Др МсЖийтээ бүрэн санал нэг байдаг. Тэр эдгээр орхигдсон хүмүүсийн талаар ийнхүү хэлсэн, “Би тэднийг аврагдаагүй Хойд Калифорни төрлийн протестантуудын бүлэгт хуваадаг” (адил., хуудас. 73) Др Давид Ф.Веллс ийнхүү хэлсэн, “Тэд бол хаа сайгүй тархасан евангелист чуулгануудын “Христ итгэлийн амьдралын” [үлгэр жишээ] загвар болсон хүмүүс – тэдний аравны нэгээс бусад нь библийн дагуу Христийн дагалдагч гэдгийг утгыг ойлгодгүй хүмүүс байдаг.” (Wells, адил., хуудас. 91). Амен, ах минь үүнд чинь!

IV. Дөрөвдүгээрт, Сайнмэдээг сонссод хүлээж авч үр жимс ургуулдаг хүмүүс бол аврагдагсад юм.

20 дугаар зүйл үзээрэй,

“Зарим нь сайн хөрсөнд унагсад юм. Тэд үгийг сонсоод хүлээн авч, гуч, жар, зуу дахин их үр жимс гаргана гэв.” (Марк 4:20).

Эдгээр хүмүүс нь хэн бэ? Магадгүй хэдэн нэр хэлэх нь чамд ойлгомжтой байж болох юм. Эдгээр нь таны дагах хэрэгтэй хүмүүс юм. Эдгээр нь та амьдралдаа загвар болговол зохилтой хүмүүс юм. Эдгээр хүмүүс бол Др Каган болон түүний гэргий нь, Др Чан хийгээд түүний гэргий нь, Ноён Грифитт болон гэргий нь, Ноён Сонг болон гэргий нь, Ноён Менсиа болон гэргий нь, Хатагтай Салазар (ялангуяа түүнийг!), Ноён Оливассе болон гэргий нь, Ноён Прудхомме болон гэргий нь, Ноён Лий болон гэргий нь, хатагтай Химерс, Ноён Забалага, Сергей Мело, Эми Забаллага, Лара Ескобар, Жон Самуел Каган – эдгээртэй адил хүмүүс! Би тэдний зөвхөн хэсгийг нь нэрлэж чадна! Тэдний жишээг дагаарай, чи буруу замаар явахгүй! Амен! Халлелүяа! Есүсийн нэрийг магтаж байна!

Энэ Христэд итгэхээс эхэлдэг. Энэ нь Христэд итгэснээр өсдөг! Энэ нь Христэд итгэснээр дагалдагч болгон өсгөдөг. Хуучны дуу үүний талаар өгүүлдэг, “Юуч тохиолдсон Түүнд итгэ, Есүс итгэх бол бүх зүйл юм!” Эхний гурван төрлийн хүмүүс хэзээч Есүст итгээгүй! Тэд өөртөө итгэх байдалд л байсан. Ийм л учраас тэд “явцгаадаг” бөгөөд манай чуулганыг орхисон. Тэд Есүст итгээгүй. Тэд өөрсдийнхөө хувийн бодол болон хувийн мэдрэмжид итгэж байсан. Өөртөө найдахаа зогсоо – тэгээд Христэд итгэж эхэл. Түүнд яг одоо итгэ, тэгээд Тэр Өөрийнхөө гайхамшигт Цусаар бүхийл гэм нүглээс чинь чамайг ариусгах болно! Одоо Түүнд итгээрэй, тэгээд даруй чи мөнхийн амийг хүлээн авах болно! Амен! Халлелүяа! Есүсийн нэрийг магтаж байна! Др Чан биднийг төлөөлөөд залбираарай.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абэл Прудхомме Лук 8:11-15 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Хэрвээ би Дэлхийг олсон ч” (Anna Olander, 1861-1939).


үндэс

ТАРИАЧНЫ СУРГААЛТ ЗҮЙРЛЭЛ

THE PARABLE OF THE SOWER

Доктор Р.Л.Химерс, Жр

I.   Нэгдүгээрт, Сайнмэдээг сонссон даруйдаа мартдаг тэдгээр хүмүүс бол орхигдогсод юм, Марк 4:15, 4; Иохан 8:44; Лук 14:23; Езекиел 2:7; II Тесалоник 2:11; Иохан 15:16; Матай 22:14.

II.  Хоёрдугаарт, Сайнмэдээг сонсоод үүнийг баяртайгаар хүлээн авсан ч сорилтод орох үедээ орхидог хүмүүс бол орхигдогсод юм, Марк 4:16, 17; Колосай 2:7.

III. Гуравдугаарт, Сайнмэдээг сонссон ч ертөнцийн зовнил, эд баялгийн хуурамч байдал, бусад зүйлсийг хүсэх хүсэлдээ шахагдагсад нь орхигдогсод юм, Марк 4:18, 19.

IV. Дөрөвдүгээрт, Сайнмэдээг сонссод хүлээж авч үр жимс ургуулдаг хүмүүс бол аврагдагсад юм, Марк 4:20.