Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЛҮҮТЭРИЙН ӨӨРЧЛӨЛТ

LUTHER’S CONVERSION
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс, Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2015 оны 10 дугаар сарын 25-ний өдөр

A sermon preached on Reformation Sunday Morning
at the Baptist Tabernacle of Los Angeles, October 25, 2015

“Учир нь ‘Зөвт хүн итгэлээр амьдарна гэж бичигдсэн байдаг”
(Ром 1:17).


Зарим нь намайг яагаад Мартин Лүүтэрийн (1483-1546) талаар ярьж байгаа юм бэ хэмээн асууж магад. Юуны өмнө би бол Лутеран биш, харин баптист гэдгийг тодруулмаар байна. Би угаасаа Лутеран бус, баптист чуулганых. Баптизмын хувьд ч би бол Лутеран бус баптист. Эзэний зоогийн хувьд ч гэсэн хувьд ч би бол Лутеран бус баптист. Израйль үндэстэн хийгээд Иудейчүүдийн хувьд ч би бол Лутеран бус баптист. Эдгээр нь чухал асуудлууд юм – эдгээрийн нэг бүртэй нь би Лүүтэртэй санал нийлдэггүй бөгөөд Баптистуудтайгаа санаа нэг байдаг. Гэхдээ зөвхөн Христэд итгэх итгэлээр зөвтгөгдөнө гэсэн Лүүтэрийн маш тодорхой Библийн сургаальд нь бол би үнэхээр түүнд талархадаг. Би өнөөгийн бүх л Лүтеранчуудын талаар хэлээгүй байна. Би Лүүтэр гэсэн хувь хүний талаар ярьж байна. Тэр бол бүх үеүүдийн агуу Христэд итгэгч нарын нэг байсан.

Лүүтэр бол өөрийн цаг үедээ хувь хүнийхээ хувьд түүхэнд ялгаран харагддаг бөгөөд заримдаа өөрийнхөөрөө зөрүүдэлдэг байдлаараа. Тэр үргэлж үнэхээр тодорхой хардаггүй байсан. Чуулган бол тэр чигээрээ Израйлийг орлож байгаа хэмээх Ромын Католикийн “орлуулах теологи” онолд итгэхээ үргэлжлүүлсээр байсан. Энэ Католик номлол түүнийг амьдралын сүүл хүртэл нь хөтлөн дагуулсан бөгөөд Иудейчүүдийн эсрэг ширүүн тодорхойлолтууд хийсээр байсан. Гэхдээ Лутеран пастор болон өөрчлөгдсөн Иудей Ричард Вурмбрэнд нэг удаа надад маш тодорхойгоор “Би түүнийг уучилсан” гэж хэлсэн. Пастор Ричард Вурмбрэнд бид өнөөдөр байгаа шиг тухайн цаг үеийнхээ хүн байсан гэдгийг мэдэж байсан. Дараа түүх бидний өнөөгийн үеийг хичнээн төгс бус байсан гэдгийг харуулах болно – ялангуяа дундад зууны Католикийн хууралт шиг аймшигтай “шийдвэр гаргалт” хэмээх сүнсийг сөнөөж буй алдааны талаар.

Лүүтэрийн зарим нэг “хар толбыг” үл тооцвол тэр бол үнэхээр гайхамшигтай бэлгүүдтэй нэгэн юм. Спержеон бол бүх л цаг үеийн агуу Баптист номлогч байсан. Тэр Лүүтэрийг магтдаг байсан бөгөөд түүнээс үргэлж эш татдаг байсан. (Спержеоны Лүүтэрийн талаархи хоёр номлолыг үзээрэй, The Metropolitan Tabernacle Pulpit, бүлэг XXIX, хуудас. 613-636). Спержеон ийнхүү хэлсэн, “Манай агуу Шинэчлэгчийн хамгийн гол гэрчлэл бол Есүс Христэд итгэх итгэл, зөвхөн үүгээр гэмт хүн зөвтгөгдөх тухай юм.” Олон удаа Лүүтэр теологын асуудлын гол санааг олж харсан – бөгөөд өөрийнхөө бодлыг ер бусын байдлаар хүч чадалтайгаар илэрхийлж байсан

.

Зөвтгөл бол бүхийл авралын онолын хамгийн гол цөм нь юм. Хүн зөвтгөгдөхгүйгээр Тамд хаягдах болно! Хүн сүмд явах нь зөв, баптизм хийлгэх нь зөв, Эзэний зоог барих нь зөв, Израйль зөв гэж болно – тэр зөвтгөгдөөгүй учраас одоо ч гэсэн Там руу явах болно. Өөрөөр хэлбэл Лүүтэр шиг хүн эдгээр зүйлс хийгээд тэр зүйлд буруу байсан ч гэсэн тэр хэрвээ Христээр зөвтгөгдсөн бол аврагдаж чадна. Ийм л учраас Спержеон зөвтгөл бол хамгийн чухал онол хэмээн үүнийг “Шинэчлэлтийн үнэт эрдэнэ” хэмээн нэрлэдэг байсан. Лүүтэр итгэлээр зөвтгөгдөнө хэмээн хэлдэг бөгөөд “зөвхөн энэ онолоор чуулган босож эсвэл унаж байдаг.” Зөвтгөлгүйгээр хэн ч аврагдаж чадахгүй! Бүхийл асуудал хөндсөн ихэнхи онолуудын тухайд би Агуу Шинэчлэгчийн талд зогсдог. Зөвхөн Есүс Христэд итгэх итгэлээр зөвтгөгдөнө гэсэн Лүүтэрийн итгэл үнэмшилтэй би санал нэг байдаг! Энэ бол Лүүтэрийн гол сэдэв байсан – мөн би энэ асуудал дээр түүнтэй бүрэн санал нэг!

“Зөвт хүн итгэлээр амьдарна” (Ром 1:17).

Лүүтэр энэ эшлэлийг хэрхэн ойлгосон бэ? Спержеон бидэнд Лүүтэрийн дахин төрөлтийн талаар ийнхүү өгүүлдэг.

     Би энэ онолыг Лүүтэрийн амьдралд тохиолдсон тодорхой зүйлээр үлгэрлэн таниулж, дүгнэх болно. Агуу Шинэчлэгчийн дээр сайнмэдээний гэрэл аядуухан туссан. Тэр сүмийн дуганд тавиур дээр гинжээр бэхлэгдсэн хуучин Библийг эргүүлж байх зуураа “Зөвт хүн итгэлээр амьдарна” гэсэн эшлэл дээр хүрч ирсэн. Энэ тэнгэрлэг эшлэл түүнийг зогтусахад хүргэсэн: гэвч тэр энэ бүхийл хандлагыг хатуу итгэлтэйгээр ойлгосон. Гэсэн ч тэр өөрийхөө шашинлаг сүсэг бишрэл хийгээд хийдийн зан үйлээсээ амар тайвныг олж чадахгүй байсан. Сайн биш гэдгээ мэдэх бүрдээ тэр гэм нүглээ маш их гэмшихээр цөхрөлтгүй оролдсон, урам хугарч, заримдаа тэр ядарсанаасаа болоод ухаан алдах үе ч байсан. Тэр өөрийгөө үхлийн хаалга руу хөтөлсөн... тэгээд тэр нүглээ наминчлах, амар тайвныг хайх байдлаа үргэлжлүүлсээр байсан хэдийч ямарч үр дүнд хүрээгүй.. [эцэст нь] Эзэн түүнийг мухар сүсэгээс бүрэн чөлөөлж босгон байгуулсан, тэр тахилч нараар, санваартны далдуур хөнөөлөөр, нүглээ наминчилсанаар, тэр амьдралдаа хийж чаддаг байсан ямарч зүйлээр бус, харин [Христэд] итгэх итгэлээр амьдрах ёстой гэдгийг ухаарсан. Энэ [өглөөний] бидний үзэж буй эшлэл энэ [Католик] хуврагыг чөлөөлж, амийг нь галаар дүүргэсэн.

      [“Зөвт хүн итгэлээр амьдарна” (Ром 1:17).]

Лүүтэр эцэстээ уг эшлэлийг ойлгох үедээ зөвхөн Христэд итгэсэн. Тэр өөрийнхөө ээжид ийнхүү бичсэн “Би өөрийгөө дахин төрж, тэнгэрийн улсын нээлттэй хаалга руу явж орж байгааг мэдэрсэн” Спержеон ийнхүү хэлсэн,

Төд удалгүй тэр үйлсээр амьдарч эхэлсэн байдлаас илүү итгэлээр амьдрах болсон. Тетзел хэмээх [тахилч] маш их бэлэн мөнгө олдог гэмийн уучлалын батламжийг Герман даяар аялан борлуулж байсан. Чиний мөнгө [мөнгө цуглуулах] савны ёроолд хүрмэгц л ямарч гэм нүгэл байсан хамаагүй бүхийл нүгэл чинь уучлагдана. Лүүтэр үүнийг сонсоод дургүй нь хүрч, “Би түүний бортогонд нүх гаргах болно” хэмээн орилсон бөгөөд үүнийг болон өөр хэдэн бортогыг ч гэсэн ийнхүү итгэлтэйгээр нүхэлсэн. Өөрийнхөө үзлийг сүмийн хаалганд наах нь энэ зугаа цэнгэлийн дууг намжаах тодорхой арга байсан. Лүүтэр гэмийн уучлал мөнгөөр, ямар нэг үнэ төлсөнөөр, Пап ламын нүгэл өршөөлтөөр бус, харин Христэд итгэх итгэлээр юм гэдгийг хэлсэнээр удалгүй бусдын элэг доог хүртэхэд хүргэсэн. Лүүтэр өөрийнхөө итгэл үнэмшилээр амьдарсан бөгөөд ингэснээр өөрөөр хэлбэл тайван амгалан байж болох байсан тэр олзон дээрээ архирч буй арслан адил буруутгалд орсон. Түүнд байсан энэ итгэл нь түүнийг эрч хүчтэй амьдралаар дүүргэсэн бөгөөд тэр дайснуудынхаа эсрэг тулаанд шумбан орсон. Хэсэг хугацааны дараа тэд түүнийг Аугсбург рүү дуудсан бөгөөд найз нар нь битгий яв гэж зөвлөсөн ч гэсэн тэр тийшээ явсан. Тэд түүнийг тэрс үзэлтэн мэт үзэж Вормсын Дайт [Хааны зөвлөл]-д өөрийн биеэр ирж хариу өг хэмээн дуудсан бөгөөд хүн бүр түүнд [овоолсон модон дээр] шатаагдаагүй дээрээ энэ зүйлээсээ хол бай хэмээн [түүнд хэлж байсан]; гэвч тэр энэ гэрчлэл нь өөрт нь ногдсон үүрэг гэдгийг мэдэрсэн тул тосгоноос тосгон, хотооос хот явах бүрдээ үүнийг тунхаглаж, Христийн төлөө зогсон өөрийн амийг эрсдэлд оруулж байсан энэ хүнтэй ядуу хүмүүс гарч ирээд гар барисан. Хэдий тэр хүний хүчээр бол түүний тулаан амьдралаа гаргуунд нь гаргаж, магадгүй бүр Жон Хасс шиг [түлээн дээр шатаалгах] байсан хэдий ч Тэр [Вормс дэх] агуу зөвлөлийн өмнө хэрхэн зогсож, Өөрийн Бурхан Эзэнийхээ төлөө [эр хүн шиг байсан] түүнийг та нар санаарай. Тэр өдөр Германы Дайт [Шүүхэд] Лүүтэр арван мянган удаа арван мянган ээжүүдийн хүүхдүүдийн төлөө ажил хийсэн нь түүний нэрийг хийгээд бүр илүүгээр Өөрийн Бурхан Эзэний нэрийг алдаршуулсан. (C. H. Spurgeon, “A Luther Sermon at the Tabernacle,” The Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, 1973 дахин хэвлэлт, бүлэг XXIX, хуудас 622-623).

“Зөвт хүн итгэлээр амьдарна” (Ром 1:17)

Би Лүүтэрийг 1950-д оны эхээр Баптист чуулганд байхдаа мэддэг болсон. Нэг Ням гарагийн орой түүний талаар хар цагаан киног тэд үзүүлсэн. Тэр бол миний сонирхолыг татаад байх үг хэлээгүй өнгөрсөн үеийн нэгэн хачин хүн шиг л санагдаж байсан. Миний хувьд энэ кино нь маш урт, уйтгартай байсан. Манай пастор Валтер А. Пегг ийм яршиг удсан зүйлийг яагаад үзүүлээд байгаа юм бол гэж би гайхаж байсан. Өнөөдөр би энэ агуу кинонд шал өөрөөр хандах болсон гэдгийг би нэмж хэлэх хэрэгтэй. Одоо би энэ киног үзэх дуртай! ! Энд дараад киноны хэсгээс үзээрэй.

Дараагийн миний Лүүтэртэй танилцсан зүйл бол би дахин төрсөнийхөө дараа би Жон Веслигийн дахин төрсөн намтарыг уншиж байхад бөгөөд Весли ийнхүү хэлсэн,

Нэг орой би Ромчуудад илгээсэн захидалд Лүүтэрийн өмнөтгөлийг уншиж байхдаа Алдерсгэйт дэх нөхөрлөл рүү дурамжхан явж байсан. Есөд хорин таван минут дутуу байхад Христэд итгэх итгэлээр нь Бурхан түүний зүрх сэтгэлд ажилсан өөрчлөлтийн талаар тэр тайлбарлаж байгааг хараад миний зүрх сэтгэлд ер бусын халуу оргихыг би мэдэрсэн. Би Христэд зөвхөн аврал байдаг гэдэгт итгэж байгаагаа мэдэрсэн; тэгээд тэр миний, зөвхөн миний гэм нүглийг зайлуулж, намайг гэмийн болон үхлийн хуулиас аварч байгаа баталгаа надад өгөгдсөн. (John Wesley, The Works of John Wesley, гурав дахь хэвлэлт, Baker Book House, 1979 дахин хэвлэлт, бүлэг I, хуудас. 103) .

Весли Анхдугаар Агуу Сэргэлтийн үеийн хамгийн хүчирхэг номлогч нарын нэгээр тооцогддог гэдгийг би мэддэг байсан учраас энэ нь надад үнэхээр их сэтгэгдэл төрүүлсэн. Весли Лүүтэрийн Христэд итгэх итгэлээр зөвтгөгдөнө гэсэн үгийг сонсож байгаад аврагдсан.

Мөн дараах нь бидний Баптистуудын өвөг эцэг Жон Бунян Лүүтэрийн “Expanding his study of the Scripture with writings of Martin Luther” (Pilgrim's Progress, Thomas Nelson, 1999 дахин хэвлэлт, хэвлэгчийн танилцуулга, хуудас. xii) уншиж байхдаа гайхалтайгаар дахин төрсөн гэдгийг би мэдсэн. Бунян бүх л цаг үеийн хамгийн их уншигдсан Баптист зохиолч болсон!

Методист Жон Весли Лүүтэрийн үгийг сонсоод дахин төрсөн. Баптист Жон Бунян дахин төрөхөөр дуншиж байхдаа Лүүтэрийн бичсэн зүйлийг уншисан нь түүнд тус болсон. Лүүтэрийн номлолын гол зүрх нь Ром ном гэдгийг би олж мэдсэн. Тэр ийнхүү хэлсэн,

Энэ захидал бол үнэхээр Шинэ гэрээний гол хэсэг нь бөгөөд энэ нь зөвхөн бүх Христэд итгэгчид үг бүрээр нь, зүрх сэтгэлээсээ мэдээд зогсохгүй өдөр бүрийн амийн талх мэт өдөр бүр энэ үгэнд өөрийгөө эзэмдүүлэх хэрэгтэй тийм үнэ цэнэтэй юм. Энэ нь хичнээн их уншиж, бясалгаад ч барагдашгүй, улам л уран тансаг, амтлахад таатай болсоор байдаг. (Martin Luther, “Preface to the Epistle to the Romans,” Works of Martin Luther, Baker Book House, 1982 дахин хэвлэлт, бүлэг VI, хуудас 447).

Би яагаад өнөөдөр Лүүтэрийг чухал хэмээн бодож байна вэ? Ерөнхийдөө тэр биднийг Ром ном руу хөтөлдөг бөгөөд Ром библи бол Шинэ гэрээний хамгийн гол цөм бөгөөд маш үнэ цэнэтэй Сайнмэдээ юм” гэдгийг маш тодорхойгоор бидэнд харуулдаг. Өнөөгийн энэ “дешинизмын” хорон муу цагт бидний дахин сонсох ёстой зүйл юм. Ямарч зүйлээс илүүтэй бид Ром ном руу бид эргэх хэрэгтэй. Өнөөгийн бидний “Дешинизмчууд” адилхан зүйлийг хийж байгаа. Тэд магад Ром номыг уншидаг, гэхдээ тэд эндээс үр ашиг хүртэдгүй. Ийм л учраас “дешинизм” нь олон талаараа Католиктай адил төстэй байдаг. Католикчууд ийнхүү хэлдэг, “Үүнийг хийгээд амьдар.” “Дешинизмчууд” ингэж хэлдэг, “Үүнийг хийгээд амьдар.” Гэхдээ Ром 1:17-д ингэж хэлсэн байдаг,

“Зөвт хүн итгэлээр амьдарна” (Ром 1:17)

Ром 3:20 тэмдэглэж ав.

“Яагаад гэвэл ямар ч махан бие Хуулийн үйлсээр Түүний өмнө зөвтгөгдөхгүй. Хуулиар нүглийн мэдлэг ирдэг юм” (Ром 3:20).

Лүүтэр чи хуулийн юуг хийж болох үгүй гэсэн сургаалийг бодох ёсгүй хэмээн хэлсэн. Энэ бол хүний хууль ажилладаг арга. Хүний хууль бол хэдий чи зүрх сэтгэлдээ эс зөвшөөрсөн ч сайн ажилласнаар биелэгддэг. Гэхдээ Бурхан чиний зүрх сэтгэлийн гүнд юу байгаа гэдгийг онцолдог бөгөөд энэ л шалтгааны улмаас Бурханы хууль нь сайн үйлсээр хангагдаж чадахгүй бөгөөд хүний зүрх сэтгэлийн гүн дэх зүйлийг шаарддаг. Харин ч зүрх сэтгэлийн гүнээс гараагүй хийгдсэн ажлыг ердөө хоёр нүүр гарган худал хэлэхтэй адилд тооцон шийтгэдэг. Ийм л учраас Дуулал 116:11-д бүх хүмүүс худалч хэмээн дуудагдсан, учир нь Бурханы хуулийг зүрх сэтгэлийн угаас хэн ч сахиж чадахгүй, хүн бүрийн хувьд сайн гэсэн зүйлд дургүй бөгөөд муу гэсэн зүйлд сэтгэл нь татагдаж байдаг. Хэрвээ сайн гэсэн зүйлд таатай бус байвал чиний дотоод зүрх сэтгэл сайн зүйл хийхийг хүсдэггүй. Энэ нь Бурханы хуульд дургүй бөгөөд үүнийг эсрэг тэрсэлдэг. Тэгээд тэнд гарцаагүй гэм байдаг тул хэдий чи гадна талдаа хичнээн их сайн үйлстэй мэт боловч Бурханы уур хилэн хийгээд шийтгэл хүртэхээс өөр аргагүй болдог. Чи зүрх сэтгэлийн гүндээ Түүний хуулийн эсрэг бүх л чадлаараа тэрсэлдэг учраас чи бол үнэндээ Бурханы хуулиар шийтгэгдсэн.

Гэхдээ Бурханы хууль нь чамайг зөвтгөхгүй эсвэл аврахгүй. Ром 3:20 чангаар дахиад уншья.

“Яагаад гэвэл ямар ч махан бие Хуулийн үйлсээр Түүний өмнө зөвтгөгдөхгүй. Хуулиар нүглийн мэдлэг ирдэг юм” (Ром 3:20).

Чи чадах чинээгээр сайн байх гэж оролдож чадна. Гэхдээ Бурхан чиний гадна байдлыг хардаггүй. Тэр чиний зүрх сэтгэлийг харж байдаг. Тэнд Тэр хорт могой хийгээд аалзнууд, гэм нүгэл хийгээд тэрс байдлыг хардаг.

“Яагаад гэвэл ямар ч махан бие Хуулийн үйлсээр Түүний өмнө зөвтгөгдөхгүй...” (Ром 3:20).

Чи аврагдахаар хуулийг хүндэтгэн сахихаар хичээх тусам чи бүх илүү муу болох болно. Энэ бол Лүүтэрийн дахин төрсөн туршлага дээр үнэн байсан бөгөөд мөн Весли болон Бунян нар ч “сайн байснаар” зөвтгөгдөх гэж маш их оролдлогыг цөхөртлөө хийсэн шиг өөрчлөлтүүд нь адилхан байсан. Гэсэн ч хууль тэднээс маш алс холд явж байсан. Энэ нь чиний зүрх сэтгэл болон оюун ухаанд байгаа гэм нүгэл Ариун Бурханыг эсэргүүцэж буй аймшигт үнэнийг өөрийнх нь зүрх сэтгэлд харуулдаг. Ром 3:20-ын сүүлийн хэсгийг анхаарна уу,

“Хуулиар нүглийн мэдлэг ирдэг юм” (Ром 3:20)

.

Чи өөртөө гарцаагүй “зэвүүцэх” ёстой болдог – чиний зүрх сэтгэлийн бузар булай байдалд!

Гэхдээ аврагдахаар хичээж буй сүнснүүдэд Бурхан эдгэрлийг өгч байгаа. Тэд гэм нүглээ ялан дийлэхээр тэмцэлдэж байгаагаас илүүг, тэд гэм нүгэлд уруу татагдаж байгаагаас илүү гүн зүйлийг. Энэ нь таны нөхцөл байдалтай адил биш гэж үү? Гэм хийхгүй гэж хичээж буйгаасаа илүү хатуу, дотор талдаа чи бүр их илүү гэмтэн – Өөрийнхөө амьдралыг “дахин дахин зориулсанаар,” “урагш гарсанаар,” “гэмтнүүдийн залбирал” өргөснөөр, аврал болон хуулийн олон зан үйлийг үйлдсэнээр өөрийн сайн сайхныг босгон байгуулахаар хичээж байгаагаар Христийн хийж өгдөг гэм нүглийн эдгэрлийг өөрөөсөө зайлуулдаг. Гэхдээ чи хичнээн сураад, эсвэл хэлээд, эсвэл мэдэрлээ гээд зүрх сэтгэл хийгээд оюун ухаанд чинь буй гэм нүглийг мэдэж буй Бурханы өгдөг амар тайвныг чи олж чадахгүй.

Хууль чиний төлөө юуг хийж чадахгүй вэ, Христийн Цусанд итгэх итгэлээр ирдэг ивээл чиний төлөө юу хийж чадах вэ. Зөвхөн Христийн Цуснаас л чи гэм нүглээсээ аврагдах болон Бурханы уур хилэнгээс цагаадах зүйлийг олж чадна. Тэр чиний гэмийн төлөөсийг төлөхөөр оронд чинь үхэж, Түүний Цус нь чамайг бүхийл гэм нүглээс чинь угааж чадна! Христ Есүс хүн нэг бүрийн гэм нүглийн бүрэн төлөөсийг Загалмай дээр төлж барагдуулсан.

Тэгвэл одоо чамд юу хийх үлдсэн бэ? Хариулт нь Ром 3:26-д өгөгдсөн,

“Тэр [Бурхан] Өөрөө зөв байж, Есүст итгэгч хүнийг зөвтгөгч байхын төлөө эдүгээ цагт Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд байсан юм (Ром 3:26).

Есүст итгэх. Энэ бол хуулийг сахиснаар, олон төрлийн “шийдвэрүүд” гаргаснаар илүү сайн амьдралаар амьдрахаар хичээн тэмцэж буй орхигдсон хүмүүст өгч буй бүх хариулт юм. Өөрийнхөө сайн үйлсийг, “шийдвэрүүдийг,” сэтгэл зүйн хувийн дүгнэлтүүдээ чулуудан хая, бусдаас өөрийгөө дээгүүрт тооцдог байдлаа чулуудан хая. Шулуухан хэлэхэд ийм аргаар чи аврагдаж чадахгүй.

“[Бурхан] Есүст итгэгч хүнийг зөвтгөгч байхын төлөө” (Ром 3:26).

Загалмай дээр чиний төлөө цусаа ургаж, үүрд мөнхөд цэвэр ариун, бүхийл гэмийг ариусгах чадалтай Тэнгэрийн улсад одоо заларсан байгаа Христийн Цусанд итгэлтэй бай. Энэ Христийн Цусанд итгэлтэй бай, чи аврагдах болно! Др Чан та бидний өмнөөс залбирч өгнө үү.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абэл Прудхомме Ром 3:20-26 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Миний бүх гэмийн төлөө” (Norman Clayton, 1943).