Print Sermon

Эдгээр номлолын орчуулга болон видео бичлэгүүд www.sermonsfortheworld.com. сайтаар дамжин дэлхийн 215 гаруй улсын 116000 орчим компьютерт түгээгдэж байгаа. Мөн хэдэн зуун хүн YouTube-ээр дамжуулан уг бичлэгийг үзэж байгаа ч видео номлолууд тэднийг манай сайт руу хөтөлдөг тул тэд даруй YouTube-г орхидог. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байгаа. Сар бүр номлолууд 34 улсын хэл дээр орчуулагдан хэдэн мянган хэрэглэгчдэд хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net. Болно.




ГАЛ ЦОГТОЙ БАЙДЛЫН ШАЛТГААН

LOGIC ON FIRE!
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, October 11, 2015

“Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгожээ” (Илчлэл 7:14).


Др В.А Крисвелл бол Техасын Даллас Нэгдүгээр Баптист Чуулганы агуу хийгээд хүчирхэг пастор байсан. Тэр тэнд бараг жаран жилийн турш номлол хийсэн. Өмнөд Баптист Чуулганы тэргүүн буурал үст тэрээр наян насандаа Америк болон Барууны улс орнуудын хувь заяаны талаар урьдчилан хэлсэн. Др Крисвелл ийнхүү хэлсэн,

Бид ёс суртахууны хэм хэмжээгээ алдаж байна... Засгийн газар болон улс төрчид аллага, худал хуурмаг, хулгай дээрмийг зүгээр байдаг л зүйл шиг тоохоо больсон... Багш нар [манай их дээд сургууль дахь] сексийн ёс бус байдлыг хувь хүний эрх чөлөөний илэрхийлэл хэмээн зөвтгөдөг. Тоолшгүй олон багш нар индэр дээрээс Бурханы үгийн эсрэг [дайралтуудыг] сургуулийн эрх чөлөө мэтээр өмөөрч; бид үүнийг өөрсдийнхөө [Өмнөд Баптист] их, дээд сургуулиуд дээр хийдэг. Ёс бус байдал, хүчирхийлэл, садар самуун нь дуу хөгжим, жүжиг, радио телевизээр дамжуулан хүлээн зөвшөөрөгдсөөр байна. Энэ үе хийгээд удахгүй ирэх дараагийн үе нь материаллаг зүйлс хийгээд зугаа цэнгэл хайх байдалд хөтлөгдөх болно... Бүхийл [Барууны] орнууд өдөрт 125000 орчим хэмжээгээр Христэд үл итгэгчид болох болно. (W A. Criswell, Ph.D., Great Doctrines of the Bible, volume 8, Zondervan Publishing House, 1989, хуудас. 148, 147).

Др Крисвелл энэ гутранги мэдээлэл өгсөнөөс хойш Өмнөд Баптистууд уруудаж эхэлсэн. Одоо тэдний тоо жил бүр л багассаар байгаа. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд л 200,000 Өмнөд Баптистууд эргэлт буцалтгүйгээр чуулганаа орхин явсан. Зөвхөн манай улсад л гэхэд жил бүр Өмнөд Баптистын 1000 гаруй чуулган үүрд мөнхөд хаалгаа барисан. Өнгөрсөн жил Өмнөд Баптистууд дэлхий даяарх сайнмэдээний ажлаасаа 800 гадаад мишшионеруудыг гэрт нь буцаах шаардлагтай болсон байна. Мишшионеруудад зориулсан өргөл маш багассан учраас тэднийг цаашид санхүүжүүлж чадахгүй болсон байна. Манай бие даасан Баптист чуулганууд ч гэсэн олигтой зүйл хийж чадахгүй байгаа. Бурханы Чуулганы нэгэн пастор тэдний урсгал үүнийг чүү ай хийж байгаа гэж надад хэлсэн. Тэгээд энэ нь бусад бүхийл урсгалуудад бүр ч муу байгаа. Миний гарт түүхийн талаархи хоёр ном байна. Нэг ном нь ийм нэртэй The Great Evangelical Recession: Америк чуулгануудыг устгах 6 хүчин зүйл (John S. Dickerson, Baker Books, 2013). Хоёрдахь ном нь ийм гарчигтай, Сайнмэдээнд нүүрлэж буй сүйрэл (John H. Armstrong, general editor, Moody Press, 1996). Миний бүхийл уншисан ном, сэтгүүл, үзэж харсан зүйлс евангелист чуулганууд гүн хямралд орсон гэдгийг нэгэн дуугаар хэлдэг. Сүм чуулганд өсөж торнисон залуус чуулганаа орхиж байгаа бөгөөд чуулганууд дэлхийгээс залуучуудыг өөртөө авчирч чадахгүй байгаа. Жон Дикерсон ийнхүү хэлсэн, “Бид шинэ дагалдагчид босгох дээр уналтад орсоор байна. Манай одоо байгаа дагалдагчид амьдралдаа ерөнхийдөө үр жимсгүй эсвэл оюун бодолдоо өөрчлөлтгүй байгаа.” (адил., хуудас. 107, 108). Гэвч тэр асуудлыг шийдвэрлэхээр маш олон зөвлөгөөг өгсөөр байгаа. Би тэр бүх зүйлсийг оролдож үзсэн, тэгээд эдгээр нь ямарч нэмэргүй гэдгийг би мэддэг болсон. Яагаад? Учир нь тэд асуудлын үндэс рүү нь явахгүй байгаа юм.

Би нэг жишээ хэлье. Өсвөр насандаа би хураахад бэлэн боловсорсон жимсний нэг байсан. Би чуулганд байх дуртай байсан. Би салж сарнисан гэр бүлээс ирсэн. Би эцэг эхтэйгээ хамт амьдраагүй. Би үнэхээр чуулганы нэг хэсэг байхыг хүсч байсан. Гэвч Калифорниа дахь Хантингтон Паркийн цагаан (Кавказ хүмүүсийн) чуулган намайг хүлээн аваагүй! Яагаад? Энд маш олон шалтгаан байсан – үйлчлэл нь дундаж насны эмэгтэйчүүдэд зориулсан байсан, орхигдсон өсвөр насныханд бус. Уг чуулганы хүмүүс ерөөсөө намайг тоогоогүй, бүр пастор нь хүртэл намайг үл тоосон. Үүний эцэст ямарч мөнгөгүй, гэр бүлийн хүнд нөхцөлөөс ирсэн байдалтайгаар хоцрох болсон. Тэгээд тэнд ч гэсэн номлол байсан. Намайг тэнд байхад гурван пастор байдаг байсан. Би тэдний номлолыг бүх л чадлаараа сонсохыг хичээж байсан ч өнөөг хүртэл би тэд юу номлож байсаныг ерөөсөө санадаггүй! Өмнөх хоёроосоо ялгагдах юм ерөөс байгаагүй. Сүүлийн нэгнээсээ ч үнэхээр чухал зүйл байгаагүй. Тэдний номлол ерөөсөө надад зориулагдаагүй байсан. Тэд намайг огтоос сэргээгээгүй. Тэд намайг огтоос хурцлаагүй. Тэд миний гэм нүглийг ерөөс буруутгаагүй.

Бидэнд буй үндсэн асуудал хаана байна вэ гэдэг нь энэ юм - номлолд! Бидний номлол өөрчлөлт үгүй бол тэнд ямарч найдвар байхгүй – огт үгүй – бидний чуулгануудад! Би 2014 оны Хоёрдугаар сард Үнэний Түүчээ хэмээх сэтгүүлд гарсан Жон Ж.Мурейгийн өгүүллэгийг уншисан. Тэр “бидний чөлөөлөгдөх хэрэгтэй нөхцөл байдлын талаар” долоон асуудлыг өгсөн. Би түүний бүх л хөндөж тавьсан асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ түүний тэдэнд өгсөн зааврыг бол би зөвшөөрөхгүй. Тэр “хүчирхэг номлол” хийсэн бөгөөд долоо дахь зүйлдээ өөрчлөгдөх хэрэгтэй гэдгийг хэлсэн. Би үүнийг зөвшөөрөхгүй. Миний бодлоор энэ нь хамгийн эхний зүйл юм. Тэрээр бид “ямарч хүчгүй үлбэгэр номлолоосоо” чөлөөлөгдөх хэрэгтэй гэсэн. Тэрээр “Номлол гэдэг бол өнөөдөр ард олны зүйл биш болсон” гэсэн. Яагаад ийм биш болсон бэ? Учир нь энэ нь уйтгартай. Энэ нь энгийн байдаг л зүйл болсон! Тэрээр “Өнөөдөр хүмүүс Эзэний үгийг сонсохоор өлсөж цангаж байна.” гэж хэлсэн. Яагаад ийм сонсохыг хүсч буй өлсгөлөн болж байна вэ? Учир нь номлол нь маш уйтгартай болсон. Энэ нь энгийн байдаг л зүйл болсон. Гэхдээ яагаад өнөөгийн номлолууд ийм уйтгартай болсон бэ? Энд хэд хэдэн шалтгаан байна.

Нэгдүгээрт, ихэнхи номлогчид ерөөсөө “номлохоор дуудагдаагүй” байдаг. Бид бүр энэ нь “номлохоор дуудагдсан” гэж хэлэхээ больсон. Олон номлогчид огт дахин төрөөгүй байдаг. Эдгээр дахин төрөөгүй хүмүүс ихэнхдээ номлол хийхээр дуудагдсан хүмүүс биш байдаг. Тэдэнд ачаалал байхгүй, айдас байхгүй, тосолгоо байхгүй, орхигдсон хүмүүсийн төлөөх зүрх сэтгэл байхгүй байдаг. Тэдний ихэнхи нь номлол болон заах хоёрынхоо ялгааг ч мэдэхгүй явж байдаг! Др. Тимоти Лин бол миний пастораар олон жил байсан. Тэрээр сургуулийн багш нар “Заах болон номлох нь ерөөсөө адилхан” хэмээн тайлбар хийсэн хэмээн хэлж байсан. Др Лин ийнхүү хэлсэн, “Сургуулийн багш нар хүртэл заах болон номлох хоёрынхоо ялгааг мэдэж чадахгүй байна. Тэдний оюутнууд цаашид номлож чадах уу? Хариулт нь маш тодорхой “Мэдээж үгүй”” (The Secret of Church Growth, хуудас. 20).

Жон МакАртурыг сонсоорой. Тэр номлож байна уу? Жон Пайперыг сонсоорой. Тэр номлож байна уу? Давид Жеремиа, эсвэл Паул Чаппел, эсвэл Вилл Хайбелс, эсвэл Рик Варрен, эсвэл Чарлз Стэнли нарыг сонсоорой. Тэд номлож байна уу? Тэд номлох гэдэг нь юу болохыг ер нь мэдэх болов уу? Тэдний зарим нь сайн хүмүүс. Тиймээ, тэд нар сайн хүмүүс, гэхдээ миний бодлоор тэд жинхэнэ номлол гэдгийг мэдэхгүй гэж үзэж байна. Др Мартин Лойд Жонс ийнхүү хэлсэн, “Номлоно гэдэг нь юу гэсэн үг вэ? Гал гаргах логик юм! Номлол гэдэг шатаж буй хүнээр дамжин ирдэг номлол юм.” (Preaching and Preachers, хуудас. 97).

Миний дээр дурьдсан хүмүүс шатаж байна уу? Тэд шатаж буй номлогч нарыг ер нь сонсож байсан болов уу? Радио шиг цорын ганц хүн бол 30 жилийн турш хүчээ барж буй хүн юм! Өнөөдөр хэн Оливер В.Грийн шиг номлож байна вэ? Тиймээ, “Номлол гэдэг шатаж буй хүнээр дамжин ирдэг номлол юм.” – Лүүтэр шиг хүн, Вайтфилд шиг хүн, Ховелл Харрис шиг хүн, Даниел Ровланд шиг хүн, В.П Николсон шиг хүн, Др Жон Сунг шиг хүн, Спиржеон шиг хүн, МсЧейнэ шиг хүн, Жон Ценник шиг хүн, эсвэл Жон Кнокс шиг хүн.

Үнэний Түүчээ сэтгүүл дэх Жон Кноксын тухай байсантай адил. (хуудас. 29, 30). Уг өгүүллэгт Кнокс “хүч чадалтай” тунхаглаж байсан хэмээн дурьдсан. “Номлол нь тэнгэрээс цахилгаан цахих мэт хүч чадалтайгаар тунхаглагдаж байсан” Тэгээд өгүүллэг нь “Хэрвээ чуулган өнөө цагийн өөр нэг Шинэчлэлтийг харах бол тэдгээр нь гал цогтой номлогч нар шиг шинэ үеийнхэн байх ёстой... Тэд [энэ нь] алдартай байна уу, үгүй юу эсэхээс үл хамаарч, ээрч мууралгүйгээр итгэлтэйгээр хөгшин Кнокс шиг Бурханы бүрэн зөвлөгөөг тунхаглах ёстой.” Спержеон ийнхүү хэлсэн, “Жон Кноксын сайнмэдээ бол миний сайнмэдээ; Шотланд даяар аянга цахилуулсан шиг энэ нь Англид ч гэсэн аянга цахилуулах ёстой тийм номлол.” (Autobiography, бүлэг. 1, хуудас. 162).

Биднийг уян зөөлөн үг хийгээд эмэгтэйлэг холбоогоороо унтахад хүргэдэг тэдгээр хүмүүсээс зугт! Тэд биднийг уйтгарлуулдаг! Тэд биднийг уйтгарлуулан үхүүлдэг! Залуус тэднийг сонсохоос залхасанд гайхах зүйл үгүй! “Номлол гэдэг шатаж буй хүнээр дамжин ирдэг номлол юм.” Айж байвал зохистой хүмүүс хэн бэ? Одоо бодож үз! Тэд хэн нэгнээс айх ёстой! Энэ нь хэн бэ? Өнөө цагийн номлогчид бол тэр айх ёстой хүмүүс гэдгийг би та нарт хэлэх болно. Тэд чуулганаас зугтсан дунд насны эмэгтэйчүүдээс айдаг. Тэд тэднээс хэрхэн зугтдаг вэ? “Хэрвээ чи иймэрхүү маягаар номловол бид буцаж ирэхгүй!” Энэ нь хэрхэн ажилладаг болохыг би мэддэг! Тэд үүнийг энд оролдож үзсэн! Би ердөө л өөрийнхөө үргэлж хийдэг аргаараа номлосоор л байсан – би тэднийг амьдрах хүртэл!” Жон Кнокс Цуст Мэригээс айж байгаагүй – бид аргончин махбодийн эмэгтэй эсвэл Ням гарагийн удирдагч махбодийн эмэгтэйгээс айх ёсгүй! Миний бодлоор бид тэднээс давж номлох хэрэгтэй – тэгээд залуучууд ирэх болно! Энэ нь уйтгартай байхгүй байх болно! Энэ нь залуусын анхаарлыг татах болно! Эцэст нь Бурханы төлөө шатаж буй залуусаар бид дүүрэх болно – Яг энэ Нямгарагийн өглөө бидэнд байсан шиг! Айхаа зогсоож, Жон Кнокс шиг номло!

Номлоно гэдэг бол зөвхөн мэдээлэл түгээх явдал биш! Өнөөгийн “тайлбар номлол” хэмээх номлолоос зугт. Тэднээс зугт! Др Лойд Жонс Пуританчууд шиг ердөө нэг эсвэл хоёр эшлэлээр л номлол хийдэг байсан. Тэр ийнхүү хэлсэн, “Номлогч гэдэг бол зөвхөн тайзан дээр зогсоод хүмүүст мэдлэг хийгээд мэдээлэл өгөх нь биш. Тэр тэднийг урамшуулахын тулд, тэднийг гайхан бахдуулахын тулд, зоригжуулахын тулд, Сүнсээр алдаршуулахаар тэднийг илгээхийн тулд байх хэрэгтэй.” (The Puritans, хуудас. 316).

“Доктор” хэлсэнээр “Номлол” гэдэг нь “хүмүүсийн төлөө ямар нэг зүйл хийх” гэдэгт чиглэсэн байдаг. (Lloyd-Jones, Preaching and Preachers, хуудас. 85). Хүмүүст хандсан номлол нь юуг хийх хэрэгтэй вэ? За, нэгдүгээрт, тэднийг уурлуулж эсвэл айдаст оруулдаг байх хэрэгтэй! Уурлуулдаг учир нь чи тэдний ёс бус, эсэргүүцэх зүрх сэтгэлтэй байгааг нь хэлдэгээс юм! Уурлуулдаг учир нь чи тэдний өөрийгөө их ухаалаг, дэгжин ганган хэмээн бодож байгаа шигээ биш гэдгийг үнэнээр хэлэхэд юм. Тэд ухаантай учраас үл итгэгч гэж үү? Тэдний дунд Др Чанаас илүү ухаантай нэгэн ч байхгүй. Тэдний нэгэн ч гэсэн Др Каган шиг ухаантай биш. Тэдний нэгэн ч над шиг ухаантай биш, би үүнийг өөрөө олж мэдсэн. Ийм л учраас би тэднээс айдаггүй! Рон Рейган өнгөрсөн долоо хоногт телевизээр гарахдаа ийнхүү хэлсэн, “Намайг Рон Рейган гэдэг. Би бүх насаараа бурханд итгээгүй. Би тамын галаас айхгүй байна.” Энэ нялцхай, эрүүл бус баллетын жүжигчин өөрийн аав ерөхийлөгч Рейгенээс ухаантай гэж үү? Тэр аавынхаа төлөө хэзээч зул асаахгүй. Тэр өөд болсон аавынхаа нүд рүү хуруугаараа чичиж л чадна, гэхдээ тэр аав шигээ зохиолч, уран илтгэгч, дэлхийн удирдагч, хорьдугаар зууны хагас дахь агуу ерөнхийлөгч байж чадахгүй! Тэр ер бусын баллетчин болтол хэзээч амжилтад хүрэхгүй (энэ бол түүний байгаа байдал) – тэр өөд болсон аавынхаа нэрээр л мөнгөө үрэн таран хийдэг баллетчингаар л амьдарч байгаа! Үгүй ээ, ухаантай учраас л тэд үл итгэгч болдоггүй. Тэд өөрсдийг нь бүтээсэн Бурханы эсрэг зогсодог үл итгэлийн ёрын муу зүрх сэтгэлийн үнэн байдлыг мэдэхгүй учраас ийнхүү үл итгэгчээр амьдардаг. “Ингэж бүү хэл! Чи тэднийг үргээхэд хүргэнэ! За яахав, би нэгийг үргээж магад, гэхдээ энэ нь хоёрыг айхад хүргэнэ – тиймээс бид нэг толгой дээгүүр болох болно! Хэрвээ би үүн шиг номлохгүй бол хэнч аврагдахгүй юм. Би номлолдоо чиний зүрх сэтгэл бохир заваан, бузар булай, жигшмээр, дуулгаваргүй гэдгийг хэлэх хэрэгтэй болдог! Тиймээ, Есүс Христ чамайг гэм нүглийнхээ төлөө тамд унах болно хэмээн хэлсэнийг би чамд хэлэх хэрэгтэй. Рон Рейган Тамаас айхгүй байгаа нь тэр өөрийгөө Эзэн Есүс Христээс хийгээд Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчөөс ч илүү ухаантай хэмээн бодож буй үнэхээр мунхаг нэгэн учраас тэр юм. Иймэрхүү тэнэг хүмүүст та тусалж чадахгүй. Библид “Мунхаг хүн зүрхэндээ "Бурхан байдаггүй" (Дуулал 14:1) гэсэн байдаг. Тэр цаашид балетчин байхад дэндүү хөгширсөн. Тэр одоо зөвхөн аавынхаа итгэлээр доог тохуу хийснээр л мөнгө олж чадна! Ямар өөдгүй хүн бэ! Тэр яг л хөгшин эмэгтэй шиг харагдаж эхэлсэн! Махбодийн өөдгүй хүн!

Зүрх сэтгэл нь Бурханы эсрэг тэрсэлдэг тэдгээр хүмүүсийг Там хүлээж байгаа! Эзэн Есүс Христ ийнхүү хэлсэн,

“Тэгтэл хаан зарц нартаа "Түүний гар, хөлийг хүлээд гаднах харанхуйд хая. Тэнд тэр уйлж, шүдээ хавирах болно" гэж хэлжээ. Учир нь дуудагдсан нь олон хэдий ч сонгогдсон нь цөөхөн гэж ярив.” (Матай 22:13, 14).

Тиймээ, Эзэн Есүс Христэд итгэхээс үнэхээр дургүйцдэг тэдгээр хүмүүсийг галтай Там хүлээж байгаа!

Гэхдээ “[Бурхан] хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй,” (II Петр 3:9). Тийм л учраас Тэр өөрийн цорын ганц Хүүгээ гэмтнүүдийн оронд, бидний гэмийн төлөөсийг төлүүлэхийн тулд Загалмай дээр үхүүлэхээр илгээсэн.

Эцэст нь өнөөдрийн үгэнд энэ нь биднийг буцаахад хүргэдэг. Элч Иоханд Тэнгэрийн улсын үзэгдэл өгөгдсөн. Тэнд тэрээр ийм зүйлийг харсан, “Сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй ажээ... Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгожээ.” (Илчлэлт 7:9, 14). Тэдгээр Тэнгэрт буй хүмүүс Есүсийн Цусаар ариусгагдсан, “Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ.” (I Иохан 1:7) Др Андрею Муррай (1828-1917) ийнхүү хэлсэн,

Би үхэлтэй бүрэн найдвартайгаар нүүр тулж чадна – Надад тэнгэрийн улсын эрх байгаа... Бурханы хаан сэнтийн өмнө байр сууриа олох тэдгээр хүмүүс хэн бэ? “Тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгожээ”... Хэрвээ чи үнэт цусаар цэвэрлэгдээгүй бол тэнгэрийн улсад найдаж өөрийгөө бүү хуур. Есүс Өөрийнхөө цусаар чамайг угаана гэдгийг мэдэхгүйгээр үхэлтэй нүүр тулахаар зориг бүү гарга. (Andrew Murray, D.D., The Power of the Blood of Jesus, CLC Publications, 2003 edition, хуудас. 221).

Энэ өглөө би чамайг Есүст итгээрэй хэмээн уриалж байна. Зөвхөн Түүнд өөрийнхөө итгэ найдварыг тавьсан тэр мөчид Түүний Ариун Цусаар чи угаагдана! Чи жинхэнэ эр хүн болоход энэ нь болдог. Загалмайн цэрэг болох үед энэ нь болдог!

Манай чуулган дахь саяханы өөрчлөлтүүдийг сонсоорой. Өнөө өглөө энд жинхэнэ залуус байна. Нэгэн залуу эмэгтэй энэ гэрчлэлийг хуваалцсан,

Др Химерс надаас “Чи Есүст итгэх үү?” хэмээн асуусан. “Өвдөг сөгдөөд Түүнд итгэ” Би тэгсэн. Би Түүнд итгэсэн. Би өөрийгөө Есүст өгсөн. Есүс надад хайртай! Тэгээд надад ямарч асуух зүйл байгаагүй бөгөөд цаашид ямар нэг баталгаа шаардсан мэдрэмж хэрэггүй болсон... Есүс надад хайртай! Тэр миний гэмийн шийтгэлийг төлөхөөр миний төлөө Загалмай дээр цусаа урсган нас барсан... Гайхамшигтай хайр! Бурхан намайг Өөрийнхөө цорын гану Хүү рүү хөтлөн дагуулсанд талархаж байна. Тэр намайг эхлээд хайрласан учраас би Есүст хайртай.

Энд бас нэг оюутан насны хүүгийн гэрчлэл байна,

Христэд итгэдгүй хүмүүсийг Сатан хэрхэн сохор болгодог талаар Др Химерс номлосон тэр өглөө би аврагдсан. Тэрээр Сатаны хийдэг олон аргуудын нэг бол орхигдсон хүмүүсийн оюун бодолд дотор ажиллаж, тэдэнд заавал өмгөөлөгчийн өмнө хэлэх ямар нэг зүйлийн баталгаа шаардсан мэдрэмж байх ёстой гэсэн бодолтой болгодог. Би өөртөө “Тэр чинь би байна! Энэ бол яг миний боддог бодол” хэмээн бодсон... Би энэ тойрог дотроо эргэлдсээр Христ рүү ерөөсөө харахгүй байсан. Хэдий би өөрийгөө Түүнд өргөхөөс татгалзаж байсан ч тэнд амь намайг хүлээсээр байсан... Яаж би Түүнийг дахин цааш түлхэх вэ? Яаж би өөрийнхөө гэмийг тэвэрсээр Есүс рүү харахгүй байж чадах вэ? Миний амийг хайрласан Тэр Нэгэнийг? Өө, цөхөрсөн надаас гэмийн ачааг минь авч чадах Тэр надад маш хэрэгтэй байсан. Миний харанхуй зүрх сэтгэлийг Есүсийн цэвэр ариун үзэсгэлэнт байдал хийгээд Түүний зөвт байдалтай хэрхэн харьцуулах билээ дээ... Би Сатаны худал хуурмаг үгийг сонсохоор хүлээгээгүй. Надад цаашид хийгээд тэнд ч Есүс хэрэгтэй гэдгийг би мэдсэн. Би хүлээж огт болохгүй! Хүлээнэ гэдэг бол Сатаны боолоор хоцрон эрх чөлөөгүй болох явдал байсан. Би гэм нүглээ угаалгахаар Есүс рүү очих хэрэгтэй болсон. Тиймээс би Түүн рүү очсон!... Өөрийн Хүүг өгөн Түүний цусаар гэм нүглийг минь уучлан аварч өгсөн Бурханд алдар нь байх болтугай!

Одоо өөр бас нэг жишээ байна. Тэд нар бүгдээрээ жинхэнэ залуучууд. Тэдний нэг нь манай чуулганд өсөж торнисон. Хоёр нь Сайнмэдээ сонсохоор манай чуулганд ирүүлсэн оюутанууд. Тэдний нэг нь бид түүнийг чуулганд авчирахаас өмнө ерөөсөө чуулганд байж үзээгүй залуу юм. Тэр ийнхүү хэлсэн,

     Ахлах сургуульд байхаас эхлээд энэ жижигхэн дэлхий ямар болох болоо хэмээн би боддог байсан. Миний амьдралаа зүгээр л урсан өнгөрөөж амьдарсан. Сургуулиа төгсөж, сайн карьер хөөж, гэр бүлээ эхлүүлнэ. Энэ бол миний ирээдүйн туйлын зорилго байсан боловч энэ нь надад бүгдээрээ ямарч утгагүй байсан. Тэр үед би ямар нэг тодорхой шашин шүтдэггүй байсан – Миний эдгээр бодлууд нь зүгээр л миний сайхан сэтгэлээс урган гарч байсан. Мөн миний хувьд шашны олон төрөл нь сонирхолтой сэдэв байсан. Гэсэн ч тэр үед Есүс бол надад шашны нэг л төрөл байсан. Түүний цовдлолт нь зүгээр л үлгэр домог төдий зүйл байсан.
     Сайнмэдээг сонссоны дараа Есүс гэж хэн бэ гэдэгт гайхаж эхэлсэн. Би төрөлхийн гэмт байдал дотроо Библи уншиснаар болон бусдыг дууриаснаар хэрхэн аврагдаж болохыг сурахын төлөө хичээсэн. Есүст итгэхээр оролдсон цаг бүр маань бүтэлгүйтсэн бөгөөд би аврагдсан хэмээн бодор тэр мөч бүрд би зөвхөн өөрийгөө аврах оролдлого л байсан. Би үүнийг олж авахаар цаашлах тусам Тэр бид хоёрын зай улам холдсоор байсан.
     2015 оны Зургаадугаар сарын 7-нд Др Каган болон Др Химерс нар намайг одоо ч гэсэн аврагдаагүй гэдгийг надад хэлсэн. Би өмнө нь орхигдсон хүний талаар олон удаа сонсож байсан ч энэ удаад арай өөр байсан. Бурхан тэнд байсан. Би өмнө нь хэзээч мэдэрч байгаагүйгээр миний гэм нүгэл зүрх сэтгэлд минь хүнд дарамт учруулж, Есүсийг дахин дахин эсэргүүцэж буй өөрийгөө үзэн ядсан. Би өөрийнхөө бүхийл найдвараа алдсан ч яг тэр мөчид гайхамшиг болсон. Есүс бодит болсон! Би Түүний хайранд талархаж, нулимс асгаруулан залбирч байхдаа Түүний хайрын золиос нь миний бүхийл бодлыг эзэмдсэн. Тэр миний гэмийг угаахаар Өөрийгөө тарчлал хийгээд Загалмай дээр Цусаа урсгахаар тушаасан. Тэр хичнээн их хайраа гэмт бидэнд үзүүлсэн нь үнэхээр гайхмаар. Хэн ч ийм зүйл хийхгүй, гэхдээ Есүс тэгсэн. Түүний бүх л хүсэлт нь ердөө Түүнд итгэх л юм. Өө, Есүсийг мэдэх нь хичнээн гайхалтай юм бэ. Би одоо ганцаардахгүй, надад ярилцах Тэр байгаа тул. Би одоо тэнүүчлэхгүй, Тэр намайг замчилж буй тул. Тэр бол миний найз, миний Бурхан бөгөөд Аврагч.

Тиймээс найз минь яг одоо Есүст итгэж, Түүний Цусаар өөрийнхөө бүхийл гэм нүглээ цэвэрлүүлэх үү? Чи Аврагчид итгэх үедээ энэ дууг дуулах болно,

Намайг чөлөөлөхөөр үхсэн Аврагчийн хайрыг надад өгүүлдэг;
   Гэмтний төгс цагаатгал Аврагчийн гайхалтай цусыг надад өгүүлдэг,
Өө, Есүст би хичнээн хайртай вэ, Өө, Есүст би хичнээн хайртай вэ,
   Өө, Есүст би хичнээн хайртай вэ, учир нь намайг эхэлж Тэр хайрлав!
(“Өө, Есүст би хичнээн хайртай вэ” Frederick Whitfield, 1829-1904).

Др Чан бидний төлөө залбирч өгнө үү. Амен.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абэл Прудхомме Илчлэлт 7:9-17 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Өө, Есүст би хичнээн хайртай вэ Ерөөлтэй аврагч” (Frederick Whitfield, 1829-1904).