Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ӨНӨӨГИЙН ТУЛААН ДАХЬ ЗАЛБИРЛЫН ДАЙЧИД

PRAYER WARRIORS FOR TODAY’S BATTLE!
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2015 оны 8 дугаар сарын 9-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, August 9, 2015


Миний сурч мэдсэн зүйлээс юу нь хамгийн чухал юм болоо? Би Христ итгэл бол жинхэнэ гэдгийг сурсан тэр үе гэж хэлэх болно! Би Лос Анжелс хотын Нэгдүгээр Батпист Хятадын чуулган дээр Др Тимоти Линээс Христ итгэл бол жинхэнэ зүйл гэдгийг сурсан. Тэр бол Бурханд үнэн зүрхнээсээ итгэдэг үнэхээр ховорхон номлогч байсан. Хүн Бурханд үнэн зүрхнээсээ итгэх үед энэ нь түүнийг онцгойруулдаг. Энэ нь түүнийг бусад номлогчдоос ялгаруулж, хол тасархай болгодог.

Др Тимоти Хятадаас ирсэн пастор байсан. Тэр насанд хүртлээ Америкт ирээгүй байсан. Түүний итгэж, тунхагладаг байсан зүйл нь миний нэрлэдгээр “Амьд Христ итгэл” байсан. Тэр бол хүмүүсийн хэлдэг пентокост, эсвэл чарисматик нэгэн байгаагүй, - гэхдээ тэр Сүнсээр дүүргэлт, чөтгөрүүд, тэнгэр элчүүд, Бурханаас ирсэн “үгнүүд” жинхэнэ залбиралын жинхэнэ хариултууд, сэргэлтийн үе дэх Ариун Сүнсний цутгалт зэрэгт итгэдэг байсан. Товчхондоо тэр бол “амьд” Христ итгэлд найддаг байсан. Тэр үүнийг Хятадад залуу байхдаа сурсан. Түүний аав нь бүхийл амьдралаа тэнд пастораар өнгөрүүлсэн.

Зарим хүмүүс надад “Чи Др Линий чуулганаас төрж гарсан Хятад номлогч нараас илүүтэй түүнийг дуурайсан” гэж хэлдэг. Др Каган ч гэсэн өнгөрсөн Пүрэв гарагт бас үүнийг надад хэлсэн. Би үүнийг магтаал хэмээн хүлээн авдаг учир нь Др Лин бол “амьд” Христ итгэлтэй байсан.

Эдгээр олон жилийн турш тэнд байх нь надад үнэхээр хэцүү байсан, учир нь ихэнхи жилүүдэд би тэндхийн цорын ганц цагаан арьст хүүхэд байсан. Гэхдээ би энд үлдэх нь Бурханы хүсэл байсан тул би тэнд байх ёстой гэдгээ мэдэж байсан. Энэ л газар би Др Тимоти Линээс ихэнхи зүйлээ сурч мэдсэн. Би түүнтэй бүхийл зүйл дээр нэг бүрчлэн санал нийлдэггүй ч гэсэн миний бодлоор би түүнтэй адилхан. Би амьд Христ итгэлтэй!

Хэрвээ та Ефес зургаадугаар бүлгийн сүүлийн хагасыг ойлгохыг хүсч байгаа бол та яг Др Лин шиг бодох хэрэгтэй. Би эдгээр эшлэлүүдэд төөрч будилсан нилээд хэдэн тайлбарыг уншисан. Би үүний талаар үлдэж байгаа хугацаанд тайлбарлахыг хичээх болно. Одоо Ефес 6:10 дугаар зүйлийг гаргаарай. Энэ нь Скотфилд библи судлалын 1255 дугаар хуудсанд байгаа. Босоод бүгдээрээ хамтдаа 6 дугаар бүлгийн 10-12 дугаар зүйл уншья.

Энэ бол Ефес чуулган дахь Христ итгэгч нарт хандсан элч Паулын сүүлчийн үг юм. Эдгээр эртний итгэгчдэд түүний хэлсэн зүйл нь өнөөгийн бидэнд ч гэсэн үнэхээр хэрэгтэй зүйл юм.

I. Нэгдүгээрт, Элч сүнслэг тулааны талаар хэлж байна.

“Эцэст нь Эзэн дотор ба Түүний чадлын агуу хүч дотор бэхжигтүн. Та нар диаволын заль мэхний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс. Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ.” (Ефес 6:10-12).

Одоо сууцгаана уу. Элч биднийг сүнслэг тулаан дунд амьдарч байгааг хэлдэг. Христ итгэлийн амьдрал бол тулааны талбар юм. Бид Чөтгөр болон түүний ад зэтгэрүүдтэй тулалдаж байдаг. Др А.В Тозер Энэ дэлхий: Тоглоомын талбай юу, эсвэл Тулааны талбар уу? гэсэн өгүүллэгт бичсэн. (Christian Publications, 1988, хуудас 1-4). Др Тозер ийнхүү хэлсэн,

Эрт үед... хүмүүс дэлхийг тулааны талбар хэмээн үздэг байсан. Бидний өвөг дээдэс гэм нүгэл хийгээд чөтгөр болон там нь нэг хүч болдог гэдэгт итгэдэг, мөн тэд Бурхан хийгээд зөвт байдал болон тэнгэрийн улс нь нөгөө тал нь болдог гэдэгт итгэдэг байсан. Тэд төрөлх мөн чанараараа өөр хоорондоо үүрд мөнхөд, гүн гүнзгий, маш ихээр, эвлэрэшгүйгээр, дайсангалзан байдаг. Бидний өвөг дээдсийн үед хүн аль нэгийг нь заавал сонгох ёстой байсан – тэр төвийг сахисан байдалтай байх боломжгүй байсан. Түүний хувьд энэ нь амьдрал эсвэл үхэл, тэнгэрийн улс эсвэл там, хэрвээ тэр Бурханы талд байхаар шийдвэл Бурханы дайснуудтай агаарын тулаан өрнүүлэх болно гэдгээ тооцоолсон байдаг байсан. Тулаан нь бодит бөгөөд аюултай байх төдийгүй амьдрал үргэлжилж буй нөхцөлд [энэ дэлхий дээр] энэ зүйл нь үргэлжилсээр байх болно. Хуудас 2

Гэхдээ Др Тозер өнөө цагт энэ нь өөрчлөгдөж байгаа гэж хэлсэн. Тэрээр “Энэ дэлхий бол тулааны талбар гэхээсээ илүүтэй тоглоомын талбай гэсэн санаа нь уламжлалт Христ итгэгч нарт нийтлэг түгээмэл ойлголт болон зөвшөөрөгдсөн.” Хэмээн хэлсэн. (мөн адил хуудас 4).

Бид Др Тозерын зөв гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж бодож байна. Өнөөгийн евангелист Христ итгэгч нар чөтгөрүүд хийгээд Сатаны талаао сонсохыг ч хүсэхээ больсон. Тэд өөрсдийгөө чөтгөрийн хүчний эсрэг агаарын тулаан дахь цэргүүд гэдгийг бодохыг ч хүсдэггүй. Үүний гол шалтгаан нь тэдний олонхи нь дахин төрөөгүй учраас гэж би боддог. Тэд сүнслэг зүйлд сохорсон байдаг. Тэд Элчийн “Эзэн дотор хүчтэй бай” гэснийг сонсоод энэ нь ямар утгатай болохыг мэддэггүй. Тэд яагаад мэддэггүй вэ? Учир нь тэд “Эзэн дотор” биш учраас юм – тиймээс тэд Эзэн Есүс “дотор” бус, тэд Түүнээс хүч чадлыг авах боломжгүй юм! Др С.Д. Ф Салмонд “хүчирхэгжилт нь зөвхөн Христтэй нэгдсэн үед л боломжтой” гэж хэлсэн. The Expositor’s Greek New Testament, бүлэг III, Eerdmans, n.d., хуудас. 382).

Др Ж.Вернон МсЖий ийнхүү хэлсэн, “Та Чөтгөрийг өөрийнхөө хүч чадал хийгээд эр бяраар ялан дийлж чадахгүй. Паул Грек хоёр үгийг ашиглаад үүний талаар тодорхой хэлж байна: Чөтгөрийн methodias [стратегиуд, зал мэхүүд, эсвэл арга барилууд]-тай нүүр тулахад panoplian Бурханы [хуяг дуулга] л хэрэгтэй бөгөөд боломжтой” (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, бүлэг 5, Thomas Nelson Publishers, 1983, хуудас. 278, 279; Ефес 6:10, 11 тэмдэглэл).

Эхний ээлжинд та заавал Христ рүү итгэлээр ирээд аврагдах ёстой. Тэгээд загалмайн цэрэг шиг “Түүний хүч чадал” танд оршихын төлөө дахин дахин залбирал дотор Түүн рүү ирэх ёстой!

II. Хоёрдугаарт, элч бидний дайсны тухай хэлж байна.

Одоо босоод Ефес 6:12 үзье.

“Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ” (Ефес 6:12).

Одоо сууцгаана уу.

Нэг, хоёрдугаар зууны Христэд итгэгчид Паулын энэ эшлэлд хэлж байгаа чөтгөрүүдийг маш сайн ойлгодог байсан. Эртний Чуулганууд дахь Евангелизм гэсэн номондоо Майкл Грийн эртний Христэд итгэгчдийн итгэж байсан зүйлийн талаар ийнхүү хэлсэн,

Бүх л дэлхий хийгээд буй болсон уур амьсгал чөтгөрүүдээр дүүрсэн; зөвхөн садар самуунаар ч бус, харин амьдралын бүхийл үе, хэлбэр бүр тэдэнд хөтлөгдөж байсан. Тэд хаан ширээнүүдэд заларч, эх үндэс бүр дээгүүр элин хальж байсан. Хэдий дэлхий ертөнц Бурханы бүтээснээр үргэлжилж байгаа ч гэсэн үнэндээ там болсон байсан. Энэ там хийгээд бүхийл чөтгөрүүдтэй тулалдахын тулд Христ итгэгч нарт хүчирхэг зэр зэвсэгтэй байх тушаал өгсөн... Христ итгэгч нар дэлхий рүү гайхамшиг үзүүлэгчээр очсон... Христэд итгэгчид Есүс загалмай дээр сатаны хүчийг ялан дийлсэн болон тэрээр авралыг авчрахаар ирсэн гэдгийг батлан харуулдаг. (Michael Green, Ph.D., Evangelism in the Early Church, Eerdmans, 2003, хуудас 263, 264).

Өнөөгийн бидний үед Др Ж Вернон МСжий ийнхүү хэлсэн,

Дайсан бол сүнслэг. Энэ бол өөрийнхөө чөтгөрийн хүчээр түрэмгийлж байдаг Сатан юм. Одоо бид тулаан хаана өрнөж буйг ухаарч мэдэх хэрэгтэй. Чуулган сүнслэг тулааны хараагаа үнэхээр алдсан гэж би боддог. (мөн адил, хуудас. 280; Ефес 6:12 тэмдэглэл).

Др Мартин Лойд Жонс мөн адил зүйлийг хэлсэн байдаг. Тэрээр “Өнөөгийн Чуулганы [муугаар] доройтсон байдлын нэг гол шалтгаан бол чөтгөр оршин байгаа гэдэг зүйл мартагдсан явдал юм... Чуулган бол мансуурч, мэхлэгдэж байгаа; тэр тэмцэлдэх гэдгээ ерөөсөө ухаарахгүй байга” (The Christian Warfare, The Banner of Truth Trust, 1976, хуудас. 292, 106).

Өнгөрсөн жил Хойд Баптист чуулган 200,000 хүнээ алдсан гэдэгт гайхаад байх зүйлгүй. Эдгээр евангелистууд хэмээгчид нь чуулганы удирдлагаас холдон одсон. Тэд ISIS-аас айж, сексын хувьсгалаас айж, Иранаас айж, Обамагаас айж, тэд бүх зүйлээс айх болсон! Гэхдээ бид Христийн хүчинд хучигдвал айх хэрэггүй болно!

III. Гуравдугаарт, Элч бидний хуяг дуулгын талаар хэлдэг.

Одоо босоод 16-17 дугаар зүйл уншья,

“Тиймээс бүхнийг хийсний дараа, бузар муу өдөрт эсэргүүцэн бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн зэвсгийг ав. Тэгээд бат зогс. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмсөөд, амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс. Энэ бүгд дээр муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай, авралын дуулгыг болон Сүнсний сэлэм буюу Бурханы үгийг ав.” (Ефес 6:13-17).

Одоо сууцгаана уу.

Элчийн хэлсэнийг анхаараарай, “Өөртөө Бурханы бүрэн зэвсгийг ав.” – хий гээгүй, харин ав гэсэн. Бүх л зэвсгүүд авахад чөлөөтэй. Др МсЖий ийнхүү хэслэн, “Зэвсэг бүрийн хэсэг нь үнэндээ Христийг хэлж байгаа.” Тэр бол үнэн (эш. 14a). Тэр бол зөвт байдал (эш. 14б). Тэр биднийг зөвийн замаар удирддаг (эш 15).Тэр бидний бамбай. Тэр бидний авралын дуулга. (эш 16). Эдгээр нь бүгдээрээ бидний хамгаалалт юм. Та Түүнд итгэхэд бүрэн өөрчлөгддөг. Та Түүний оршихуйд байхад Христ эдгээр хамгаалалтаар биднийг хучдаг. Христ бол бидний хамгаалалт юм. Та Түүнд итгэхэд бүрэн өөрчлөгддөг. Та Түүний оршихуйд байхад Христ эдгээр хамгаалалтаар биднийг хучдаг.

Тэгээд Элч ийнхүү хэлдэг, “Бурханы үг болсон Сүнсний сэлмийг ав” (эш 17). Тийм л учраас та чадах чинээгээрээ Библи судалж, цээжлэх ёстой байдаг. Олон жилийн өмнө цээжилсэн эшлэл маань надад ирсэнээр Сатаныг зайлуулахад минь тус болж байсан тийм цаг үе надад байсан. Надад “Энэ нь хайрлагдсан Түүний дотор бидэнд соёрхсон Түүний нигүүлслийн алдрыг магтуулахын тулд болой.” (Ефес 1:6) гэсэн үг ирээд цөхрөлөөс минь намайг бүрэн чөлөөлсөн тэр оройг би хэзээч мартахгүй. Та Библийн эшлэлийг хичнээн их цээжлэх тусам Бурханы үг бол Сүнслэг сэлэм гэдгийг илүү ихээр мэдэх болно. Миний амьдралын эшлэл бол Филиппой 4:13 юм,

“Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна.”

Тавин жил гаруй хугацаанд энэ эшлэл миний сэлэм байж айдас хийгээд сул дорой байдлын минь эсрэг зогсодог. Дуулал 27 дугаар бүлэг, ялангуяа сүүлийн хоёр эшлэл нь аргаа барсан үед минь нилээд олон удаа сэлэм минь болсон. Та түүнийг цээжлэх хэрэгтэй шүү. Тэдгээр нь танд итгэлийн тэмцлээр явахад тань туслах болно.

IV. Дөрөвдүгээрт, эцэст нь Элч дайчдын тулааны талаар хэлж байна.

Одоо босоод 18-19 дугаар зүйл уншья,

“Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд бүх ариун хүмүүсийн төлөөх цөхрөлтгүй бүх оролдлого, гуйлтаараа сэргэг бай. Сайн мэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр миний ам ангайхад үг өгөгдөхийн тулд миний төлөө залбир.” (Ефес 6:18, 19).

Одоо сууцгаана уу.

Леонард Равенхиллын хэлсэн зарим нэг зүйлийг би санаж байна. Тэр үүнийг хаана хэлсэнийг би санахгүй байна гэхдээ үг нь миний ой ухаанд үлдсэн. “Залбирал гэдэг бол тулаан юм” Энэ нь залбирал биднийг тулаанд бэлтгэдэг гэсэн үг биш. Үгүй шүү! Залбирал гэдэг бол тулаан юм!

Др Меррил Ф.Ангери бол Далласын Теологын сургуульд удаан хугацаанд багшаар ажилласан. Тэрээр Библиийн дагуух чөтгөр судлал (Kregel Publications, 1994 дахин хэвлэлт) хэмээх гайхалтай номыг бичсэн. Зарим махбодын дагуух номлогчид үүнийг аюултай ном гэж байхыг би сонссон. Миний бодлоор эдгээр номлогчид аюултай хүмүүс юм! Тэд яаж чөтгөр, Ариун Сүнс, залбиралын хүчийг ухаарахгүйгээр байнга номлодог юм болоо? Өнгөрсөн онд Хойд Баптист чуулганаас 200000 хүн зугтан явсан гайхах зүйл байхгүй! Олон бие даасан Баптист чуулганууд Ням гарагийн оройн үйлчлэлээ зогсоож байгаад гайхах зүйл үгүй! Манай Баптист чуулганууд залуусынхаа 88 хувийг дэлхийд алдаж байгаад гайхах зүйл үгүй! Чөтгөр хийгээд залбирлын хүчийг мэдэхгүй Номлогчид чуулгануудад бий болоод байгаа өргөн хэмжээний урвалтыг зогсоохын төлөө юуч хийж чадахгүй. Харин алдартай судлаач Др Вилбур М Смит Ангерын чөтгөр судлалын талаарх номыг маш өндөрөөр үнэлдэг. Др Смит ийнхүү хэлсэн, “Өнөөдөр сайнмэдээний үйлчлэгч бүрийн гарт энэ ном байх хэрэгтэй гэдгийг [үүнээс] би мэдэрсэн.” (Др Ангерын номонд хийсэн танилцуулга, хуудас. xi). Миний бодлоор Др Вилберын түмэн зөв. Хэрвээ та үүнийг уншиж, эсвэл үүнийг манай вебсайтаас үзэж байгаа бол би та нарт Ангерын номыг худалдаж аваад үүнийг мэдэхгүй байгаа пастор ахлагчдаа өгөөрэй гэж уриалмаар байна.

Др Ангер “Залбирлын нөхцөл [Ефес 6:18, 19-д байгаа] нь зэвсгийн эх сурвалжийн нэг хэсэгт хамаарах зүйл биш... эсвэл өөр ямар нэгэн зэвсэг бус... Ефес 6 дугаар бүлэгт гарч буй өстөн дайсан [Сатантай] хийж буй жинхэнэ тэмцэл болох залбирал бол эзлэн авч [бут цохиж] ялан дийлэх явдал, зөвхөн бидний төлөө бус, харин бас адилхан бусдын төлөөх залбирал юм (адил., хуудас. 223; Ефес 6:19, 20 тэмдэглэл; тодруулсан хэсэг нь минийх).

Паул Күк хэмээх Англи пастор Тэнгэрээс буусан гал (Evangelical Press Books, 2009) хэмээх номыг бичсэн бөгөө хүн бүр үүнийг унших хэрэгтэй. Тэрээр уг номондоо “Бид Ариун Сүнсний цэвэр хангалтын төлөө дахин дахин залбирах хэрэгтэй... Энэ нь бид залбирал болон хүсэлтээ үргэлжлүүлсээр байх хэрэгтэй гэсэн үг. Эртний чуулганууд ингэж байсан, тиймээс бид бас тэгэх ёстой. Бурханы бүхийл ажил үйлс үүн дээр тулгуурладаг... Ариун Сүнсний цэвэр тосолгоо [хүч]... [Бид] Сүнсний хүчээр ирэх цэвэр хангалтыг хайхаа үргэлжлүүлсээр байх хэрэгтэй” (Rev. Paul E. Cook, Fire From Heaven: Times of Extraordinary Revival, адил., хуудас. 120, 121).

Энэ бол өдөр бүр таны залбирах хэрэгтэй гол зүйлсийн нэг юм – ялангуяа Бямба гарагийг мацаг барилтын үеэр. Др Жон Р.Райс ийнхүү хэлсэн, “Ариун Сүнсний хүч мацаг барин залбирахад хариу болж ирдэг.” (John R. Rice, D.D., Prayer: Asking and Receiving, Sword of the Lord Publishers, 1970, хуудас. 225).

“Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд бүх ариун хүмүүсийн төлөөх цөхрөлтгүй бүх оролдлого, гуйлтаараа сэргэг бай.” (Ефес 6:18).

Та залбирал бол тулаан гэдгийг харлаа. Танд (боломжтой бол) орхигдсон хүмүүсийн төлөө нэрээр нь нэг бүрчлэн залбираасай хэмээн хүсэх байна. Бурханы Сүнс тэднийг манай чуулган руу хөтөлж, Сайнмэдээний үнэнийг оюун бодолд нь гэрэлтүүлж, гэм нүгэлд нь буруутгаж, Христийн цэвэр ариун цусаар гэм нүгэл нь угаагдахын төлөө Түүн рүү хөтлөхийн тулд таныг залбираасай хэмээн би хүсэж байна. Залбирал гэдэг бол тулалдаан юм. Үл итгэгч хүмүүсийн зүрхэнд үг хүрч, тэдэнтэй хамт нөхөрлөх боломжтой болохын тулд Бурхан надаар дамжуулан ямар үг өгөхийг хүсэж буйг надад харуулж өгөхийн төлөө бас залбирч өгөөрэй гэж хүсэж байна. Хэн нэг нь нийтийн залбирал хийх үед та бас өөрийнхөө ачааг нэмж оруулж болно. Та хэн нэг хүн залбирч байхад – хүсэлт бүрийн төгсгөлд “Амен” гэж хэлж байгааг оюун бодолдоо хүлээн авч болно. Бямба гарагийн мацаг барин залбирах цуглааны турш хэдэн ч удаа залбирч болно гэдэгт итгэлтэй байж болно. Би энд дахиад та нарт Бямба гарагт мацаг барин залбирах үед хэдэн зөвлөгөө өгнө. Амен. Та нар бол Сатантай хийх тулаан дахь залбиралын дайчид юм! Та нар бол агуу хүмүүс юм! Бурхан та нарыг ивээх болтугай!

Орхигдсон хүмүүсийн төлөө хэдэн үг хэлэхгүйгээр би өнөөдрийн үгээ дуусгаж чадахгүй. Есүс гэмтнүүдийг Бурханы уур хилэнгээс аврахаар загалмай дээр үхсэн. Есүс гэмтнүүдэд шинэ төрөлт хийгээд мөнхийн амьдрал өгөхөөр үхлээс дахин амилсан. Гэхдээ эдгээр нь Бурханы Сүнсний оролцоогүйгээр бүтэх боломжгүй юм.

Тиймээс, бүх л долоо хоногийн турш бид залбирахдаа гэмтнүүдэд зориулж талх өгөгдөхийн төлөө залбирдаг. Бурхан манай үйлчлэлд Ариун Сүнсийг илгээснээр тэдний харанхуй оюун бодолд гэрлээ тусгаж, гэм нүглийн буруугаа болон Эзэн Есүс Христ үнэхээр хэрэгтэй гэдгээ мэдэрхийн төлөө залбираарай! Одоо Лук 11:13 үзье. Энэ нь Скотфилд библи судлалын 1090 дүгээр хуудсанд байгаа. Одоо босоод хамтаа уншья.

“Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй гэв.” (Лук 11:13).

Одоо энд энэ долоо хоногийн гуйлтын сэдэв, ялангуяа Бямба гарагт яах талаар жагсаалт байна.


1.   Мацаг барилтаа (аль болох) нууцаар хий. Энд тэнд хүн бүрд (өөрийнхөө ойр тойрны хүмүүст ч гэсэн) очоод мацаг барьж буйгаа хэлж бүү яв.

2.   Зарим цагаа библи уншихад зориул. Үйлс библийн (аль болох эхний хэсгээс) зарим хэсгээс унш.

3.   Бямба гарагийн мацаг барилтын турш Исаиа 58:6-г цээжил.

4.   Бидэнтэй хамт үлдэх 10 ба түүнээс дээш шинэ хүмүүсийг Бурхан бидэнд өгөхийн төлөө залбир.

5.   Манай аврагдаагүй залуус өөрчлөгдөхийн төлөөнөө (нэрийг нь дурьдаад) залбир. Исаиа 58:6-д Бурханы хэлсэн зүйл биелэхийн төлөө Бурханд хандан залбир.

6.   Өнөөдөр (Ням гарагт) анх удаа ирж байгаа зочид дараагийн Ням гарагт дахин ирэхийн төлөө залбир. Боломжтой бол нэрийг нь хэлээд.

7.   Дараагийн Ням гарагт юуг номлох талаар Бурхан надад харуулахын төлөө залбир – өглөө болон орой.

8.   Ус сайн уу. Ойролцоогоор цаг тутам нэг аяга ус. Хэрвээ та өдөр бүр кофе хэрэглэдэг байсан бол эхлэхээс өмнө нэг том аягыг уу. Газтай, энержи гэх мэт ундааг ууж болохгүй.

9.   Хэрвээ та эрүүл мэндийн асуудалтай бол мацаг барихаасаа өмнө эмчид үзүүл. (Манай чуулганд Др Крейгтон эсвэл Др Жудит Каганд хандаж болно.) Хэрвээ та сахарын дутагдал, даралт ихсэх гэх мэт өвчтэй бол мацаг барьж хэрэггүй. Зүгээр л эдгээр сэдвүүдийн дагуу залбирахад Бямба гарагийг өнгөрөө.

10. Мацаг барилтаа Баасан гарагийн оройн хоолны дараагаас эхлүүл. Бид Бямба гарагийн орой 5:30 хүртэл цуглаан дээрээ хоол идэх хүртэл юуч бүү ид.

11. Бидний залбиралын хамгийн гол сэдэв бол дахин төрөөгүй залуус аврагдахын төлөө гэдгийг сана – мөн олон шинэ залуус энэ цагт хүрч ирээд бидэнтэй үргэлж хамт байхын төлөө залбир.

Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абэл Прудхомме Ефес 6:10-19 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Чиний төлөө би залбирч байна” (S. O’Malley Clough, 1837-1910).


үндэс

ӨНӨӨГИЙН ТУЛААН ДАХЬ ЗАЛБИРЛЫН ДАЙЧИД

PRAYER WARRIORS FOR TODAY’S BATTLE!

Доктор Р.Л.Химерс

“Эцэст нь Эзэн дотор ба Түүний чадлын агуу хүч дотор бэхжигтүн. Та нар диаволын заль мэхний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс. Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ.” (Ефес 6:10-12).

I.    Нэгдүгээрт, Элч сүнслэг тулааны талаар хэлж байна.
Ефес 6:10.

II.   Хоёрдугаарт, элч бидний дайсны тухай хэлж байна. Ефес 6:12

III.  Гуравдугаарт, Элч бидний хуяг дуулгын талаар хэлдэг.
Ефес 6:13-17; Ефес 1:6; Филиппой 4:13.

IV.  Дөрөвдүгээрт, эцэст нь Элч дайчдын тулааны талаар
хэлж байна. Ефес 6:18, 19; Лук 11:13.