Print Sermon

Эдгээр номлолын орчуулга болон видео бичлэгүүд www.sermonsfortheworld.com. сайтаар дамжин дэлхийн 215 гаруй улсын 116000 орчим компьютерт түгээгдэж байгаа. Мөн хэдэн зуун хүн YouTube-ээр дамжуулан уг бичлэгийг үзэж байгаа ч видео номлолууд тэднийг манай сайт руу хөтөлдөг тул тэд даруй YouTube-г орхидог. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байгаа. Сар бүр номлолууд 34 улсын хэл дээр орчуулагдан хэдэн мянган хэрэглэгчдэд хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net. Болно.




ХЭРХЭН ДАГАЛДАГЧДЫГ БОСГОХ ВЭ!
ЖИНХЭНЭ ХЭРЭГЖИХ ТӨЛӨВЛӨГӨӨ

HOW TO MAKE DISCIPLES!
A PLAN THAT ACTUALLY WORKS!
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2015 оны 7 дугаар сарын 5-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, July 5, 2015

“Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав. Амен” (Матай 28:19-20).


Олон жилийн өмнө би нутгийн чуулганы тэргүүн зүйл хийгээд төвлөрөл нь юу болох талаар заалгасан. Би үүний талаар сонссон зүйлээ яг сайн санахгүй байгаа – гэхдээ энэ бол гарцаагүй нилээд олон жилийн өмнөх үйл явдал бөгөөд би тэр үе итгээгүй байсан тул тэр цаг үеийг сайн санахгүй байна. Шинэ гэрээний бүхийл зүйл нутгийн чуулгануудад төвлөрсөн байдаг. Жим Гент ийнхүү хэлсэн, “Шинэ гэрээнд “чуулган” гэсэн үг 100 удаа хэрэглэгдсэн... Чуулган бол Бурханы адагт үздэг зүйл биш. Анхны Христэд итгэгчдийн хувьд чуулган бол Бурханы сонгосон ажил хөдөлмөрийг гайхалтайгаар хэрэгжүүлдэг нэгдмэл, зөвхөн үүний төлөөх нэгдэл байсан.” (Jim Gent, The Local Church: God’s Plan for Planet Earth, Smyrna Publications, 1994, хуудас. 81, 83, 84).

Грек хэлээр “чуулган” гэдэг үгийг “ekklesia” гэдэг – энэ нь нэг зүйлээр дуудагдсан цугларалт гэсэн утгатай – дэлхийгээс Бурханаар дуудагдсан тэдгээр хонин сүргийн цугларалт болон Түүний Сүнсээр Христ дотор нэгдсэн нэгдэл юм. Үнэндээ, бид нар “чуулган руу явдаггүй.” Аврагдсан бид өөрсдөө чуулган юм! Христ бидэнд Матай 16:17, 18-д чуулганы суурийн талаар хэлсэн. Дараа нь Матай 18:15-20-д чуулганы эрх мэдэл хийгээд дэг журмын талаар хэлсэн. Харин энэ Агуу Тушаалд Христ чуулган юу хийвэл зохилтой хийгээд үүний зорилго болон үүрэг даалгавар нь юу болох талаар хэлдэг. Марк 16:15-д,

“Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун” (Марк 16:15).

Бүх дэлхий рүү явах энэ тушаал нь хэд хэдэн удаа давтагддаг. Гэхдээ Матай 28:19, 20-ийн гол утга санаа нь энэ биш юм. Др В.А Крисвелл ийнхүү хэлсэн, “Есүсийн тушаал нь бүх үеийн чуулганд... хандсан байсан. Энэ тушаал дахь захиран тушаах үг нь “бүх үндэстэнд заа,” илүү үгчилэн орчуулбал “дагалдагч болго” гэсэн утгатай.” (The Criswell Study Bible, Thomas Nelson Publishers, 1979; Матай 28:19-20 тэмдэглэл).

Зарим нэг нь энэ тушаал чинь зөвхөн Элчүүдэд л өгөгдсөн гэж хэлдэг. Шинэ гэрээний бүх л чуулгануудад өгөгдсөн тушаалд итгэсэн гэдгийг мэднэ гэвэл зөвхөн Үйлс библийг л унших хэрэгтэй. Мөн Др Крисвелл “бүх үндэстэнд заа” гэсэн чиглүүлэг нь тушаах хэв маягтай бөгөөд яг утга нь “дагалдагч болго” гэсэн утгатай. Миний пастор Др Тимоти Лин бол Шинэ Американ Стандарт Библийг орчуулсан хүмүүсийн нэг юм. Тэр Талбот Теологын сургуульд багшилж байгаад улмаар Хятадын Евангелист Сургуулийн захирал болсон. Др Лин Матай 28:19-20-ийг ийнхүү тайлбарласан.

Агуу тушаалд дөрвөн үйл үг байдаг: “яв,” “дагалдагч болго,” “баптизм хий,” “заа.” Зөвхөн “дагалдагч босго” гэсэн үг нь захиран тушаах хэлбэртэй; бусад гурав нь үйлт нэр, үйлт тэмдэг нэр юм. Ийм учраас нарийн орчуулган нь ийм байвал зохилтой:

Иймээс яваад, чи бүх үндэстнийг заавал дагалдагч болго, тэднийг Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр баптизм хүртээгээд, та нарт Миний тушаасан бүхнийг дагахад сурга; Би дэлхийн төгсгөл хүртэл үүрд чамтай үргэлж хамт байх болно.

Өөрөөр хэлбэл, “яв” гэсэн үг нь [энд] тушаал биш, харин “дагалдагч болго” гэдэг нь мөн юм, мөн энэ нь Агуу тушаалын гол утга учир юм. (Timothy Lin, S.T.M., Ph.D., The Secret of Church Growth, FCBC, 1992, хуудас. 59).

Алберт Варнес үүнтэй адил зүйлийг хэлсэн, “[Заа] гэсэн үг нь гарцаагүй “дагалдагч” эсвэл “дагалдагч босго” гэсэн утгатай.” (Barnes’ Notes on the New Testament, Baker Book House, 1983 хувилбар; Матай 28:19 тэмдэглэл). Нью Интернэшнл Вершн үүнийг “дагалдагч босго” хэмээн орчуулсан (NIV, Матай 28:19). Лүтиран тайлбарлагч Др Р.С. Х. Ленски мөн үүнтэй адил орчуулсан. “Иймээс яваад, бүх үндэстнийг дагалдуул” (The Interpretation of St. Matthew’s Gospel, Augsburg Publishing House, 1961 хувилбар, хуудас. 1170). “Дагалдагч болго” гэсэн орчуулга мөн л Чарльз Жон Елликотт, Жон Петр Ланж нарын тайлбарт адилхан орчуулагдсан байдаг. Виллиам Хендриксен ийнхүү хэлсэн, “‘Яваад, тэгээд дагалдагч болго‘ гэсэн үг нь өөрөө захиран тушаах юм. Энэ бол цэвэр тушаал, заавар юм.” (The Gospel of Matthew, Baker Book House, 1981 хувилбар, хуудас. 999). Ийм учраас Агуу тушаалын утга санаа бол нутгийн чуулганы үүрэг болон зорилго юм. Нутгийн чуулганд бидний хийдэг бүх зүйл нь яваад дагалдагч болгоход гол төвлөрөх хэрэгтэй бөгөөд дараа нь тэдэнд баптизм хүртээж, Христ тушаасныг дагахад тэднийг сургах явдал юм. Нутгийн чуулган бол “бүх үндэстнийг дагалдагч болгох” сургалтын төв байх ёстой. Миний номлолыг анхааран сонсдог хүмүүс намайг Др Жон Р. Райсыг хүндэлдэг гэдгийг мэднэ.

Би түүнтэй бүх зүйл дээр санал нийлдэггүй, гэхдээ би түүний сүнснүүдийг олзолход гол анхаарлаа чиглүүлдэгтэй нь үнэхээр санал нэг байдаг. Одоо Др Райсын Агуу тушаалын талаар тайлбарыг сонсоорой. Тэрээр ингэж хэлсэн,

Сүнсийг аврах нь тэргүүн асуудал хэмээн шаарддаг Аврагчын Агуу тушаалын төлөвлөгөөнөөс шаарддаг зүйл нь сүнсийг аврах явдал бөгөөд энэ нь нэн тэргүүн эгнээний асуудал гэдэгтэй хүн бүр санал нийлэх бизээ. Энэ сүнсийг олзлох ажил нь Христэд итгэгч хийгээд пастор, сүм чуулганы гол бизнес юм... [“Яваад, тэгээд бүх үндэстэнд заа”] Энд гарч байгаа “заа” гэдэг нь Библийг Христ итгэгч хүмүүст тайлбарла гэсэн утгатай биш. Энэ нь “дагалдагч болго” гэсэн үг юм. “Мatheteuo,” гэсэн грек үг нь “дагалдагч болго” гэсэн утгатай. Тиймээс Агуу тушаал дахь эхний зааж буй тушаал нь дагалдагч болгох тухай юм. (John R. Rice, D.D., Litt.D., Why Our Churches Do Not Win Souls, Sword of the Lord Publishers, 1966, хуудас. 22).

Грек хэлний “дагалдагч” гэсэн үгийг В.Е Вайн маш зөв тайлбарласан – “дагалдагч гэдэг бол зөвхөн сурагч [оюутан] бус, харин [бас] дагагч, баримтлагч гэсэн утгатай; ийм учраас тэд багшийгаа дуурайгчид хэмээн хэлэгддэг.” (W. E. Vine, An Expository Dictionary of New Testament Words, Fleming H. Revell Publishers, 1966 хувилбар, хуудас. 316).

Гэхдээ асуудал босч эхэлдэг – бид хэрхэн шинэ дагалдагчдыг элсүүлэх вэ? Энэ бол өнөө цагт үнэхээр чухал асуудал. Бид өнгөрсөн үед болж байсан ч харин өнөө цагт чуулганд шинэ хүмүүсийг авчирч чадахгүй болсон хуучирсан өчнөөн аргаар үзэж тардаг. Тэд ердөөсөө нөлөөгүй байдаг! Тараах хуудас өгөх нь чуулганд шинэ хүнийг авчирдаггүй. Хаалганд нь урилга үлдээх нь үеэ өнгөрөөсөн. Эдгээр хуучин аргуудыг үнэхээр чармайн оролдсон хүн бүр энэ нь чуулганд шинэ хүмүүсийг авчирдаггүй гэдгийг мэддэг.

Би анх дахин төрчихөөд Жон Веслигийн сэтгүүлийг уншидаг байсан. Энэ бол талбайд очоод, үгийг тунхаглах Жон Веслигийн арга байсан. Зарим хүмүүс түүн рүү ирэхэд нь тэр тэднийг жижиг бүлгүүдэд хуваадаг. Би үүнийг евангелизмын арга байсан хэмээн бодож байсан. Тийм байсан бол ажлын дараа бүр би гудманд гараад, Лос-Анжелс хотын төвд тунхаглах байсан. Гэхдээ энэ нь маш бага үр дүн авчирдаг. Нөхөр нь гудманд миний номлохыг сонссоны дараа би эдгээр ахимаг насны гэр бүлийг Христэд авчирахаар тэдний гэрт нь дагуулаад очих бүрэн боломжтой байсан. Гэхдээ энэ хоёр хүн нь би бүтэн хоёр жил гудманд номлосны эцэст олдсон үр жимс юм!

Дараа нь би хуучин аргуудыг оролдож үзсэн. Энэ чуулган анх эхлэхэд бид үргэлж тараах хуудсыг тогтмол өгдөг байсан. Барагцаагаар бид бараг хагас сая шахам авралын хуудсыг тараасан. Энд манай чуулганы нэр, утас, хаяг бүхий манайхаас гаргасан хуудас байсан. Гэхдээ хэдэн жил өнгөрсөн ч, хичнээн мянган хуудас тараасан ч манай чуулганд хүний урманд ганц ч хүн ирээгүй! Бүр ганц ч үгүй!

Тэгээд бид дараа нь айлаас айлд явж авралын төлөвлөгөөг заахаар хичээж эхэлсэн. Эцэст нь би хэрхэн аврагдахыг тайлбарласан бичлэг хийсэн. Манай хүмүүс энэ бичлэгийг хэдэн зуугаас их орхигдсон хүмүүст сонсгосон. Маш цөөхөн, бараг л үгүй дээ, хүмүүс ирсэн! Тэдгээр цөөхөн хүмүүс дотор залуучууд ерөөсөө байгаагүй. Энэ аргын улмаас бидэнтэй энд үлдсэн нэг ч хүнийг би санаж чадахгүй байна!

Эцэст нь бид энгийн урилгыг оролдож үзсэн. Бид библи, тараах материал, эсвэл ямар нэг жижиг өгүүллэг авч яваагүй. Бид хүмүүсээ худалдааны төв, их дээд сургуулиуд, зарим нэг гудам руу илгээж эхэлсэн. Тэд хүмүүст ойртон очоод тэдэнтэй өдөр тутмын яриа өрнүүлдэг. Тэд манай чуулганы ямар нэг баярт урьж болно. Тэгээд тэд тухайн хүнээс тэдний нэр болон утсыг нь асуудаг. Бид залууст анхаарах болсон. Др Тимоти Лин ийнхүү хэлсэн, “Статистик үзвэл, Христийг хүлээн 40-с дээш насны хүмүүсийн хувьд үнэхээр бага, ялангуяа энэ нь Хятад хүмүүст гэсэн.” (мөн адил, хуудас. 73). Гэхдээ үнэндээ энэ нь Хятад бус хүмүүсийн дунд бүр бага юм! Өөр нэг статистик бол ихэнхи дахин төрсөн хүмүүс (90% хувь буюу дээшээ) бол 30-аас доош насныханд болдог гэдгийг харуулдаг. Бүхийл судалгаа ахмад хүмүүс хамгийн их эсэргүүцдэг насныхан гэдгийг харуулсаар байхад, өнгөрсөн өдрүүдэд маш олон номлогчид сүнсийг аврах төлөвлөгөөгөө настай ахмад хүмүүст хүргэхээр чармайж байсан нь намайг гайхахад хүргэсэн. Тиймээс бид 16-25 насныханд анхаарлаа хандуулах болсон. Хуучны олон номлогчид үр дүнд хүрэхээр яарч байсан. Тиймээс тэд бусад чуулганаас “бэлэн болсон” Христэд итгэгч хүмүүсийг олзолхоор хайж байсан. Тэд хүмүүсийг хуучин чуулганаа орхиод бидэнтэй нэгдээрэй хэмээн дуудах болсон. Др Жемс Добсон манай чуулгануудын бүхийл өсөлт бараг дамжин өнгөрч байгаа хүмүүсээр юм хэмээн хэлсэн. Энэ бол үнэхээр эмгэнэлтэй зүйл юм. Номлогчид орхигдсон дэлхийгээс шинэ дагалдагчдыг босгох замаа мэдэхгүйгээс болж ийм зүйлийг хийхээс өөр аргагүй байдалд ордог. Олон номлогчид орхигдсон хүмүүсийг хэрхэн татах, тэднийг дагалдагч болгох, өөрчлөх талаар ямарч ойлголт байдаггүй! Тэд зөвхөн өөр чуулганаас “хоньдыг хулгайлж” л чаддаг! Тэнд сэргэлт байхгүй байгаад гайхах зүйл үгүй!

Манай хүмүүс “евангелаасаа” эргэж ирээд нөгөө авсан утас нэрээ аваад холбоо барьдаг хүмүүст өгдөг. Эдгээр утсаар ярьдаг хүмүүс маань хүмүүстэй хэрхэн утсаар ярих, тэднийг бидэн рүү хэрхэн урих талаар сургагдсан байдаг. Бид тэдэнд яг юунд ирж байгаа талаар нь хэлдэг – Би ярих болно, тэгээд бид төрсөн өдөр тэмдэглэж, хамтдаа хоол идэх болно. Энд үргэлж л хэд хоноод л хэн нэгнийх нь төрсөн өдөр болдог! Шинэ хүн ирээд хэдэн долоо хоног өнгөрөхөд бид түүнийг евангелизмд урин дууддаг. Бид тэднийг өөрчлөгдөхийг хүлээдэггүй. Бид Есүсийн үлгэр жишээг дагадаг. Тэр Симон Петр, эргэлзээ ихтэй Томас болон бусад дагалдагч нарыг Сайнмэдээ ойлгоогүй, дахин төрөхөөс өмнө Түүнийг дагалдагчаар дуудсан. Иудас хэзээч дахин төрөхгүйгээр гурван жилийн турш дагалдагчаар явсан. Тиймээс л тэд аврагдахаасаа өмнө дагалдагчид болсон! Энэ бол Есүсийн хэрэглэж байсан арга. Мөн энэ нь миний оролдож үзсэн аргуудаас хамгийн үр нөлөөтэй цорын ганц арга!

Ялангуяа, Есүс тэднийг “амар хялбараар” дагалдагч болгоогүй. Үгүй! Тэр тэднийг тийшээ шахаж байсан! Тэр анхны дагалдагчидаа хэрхэн дуудсаныг анхаараарай. Есүс Симон Петр болон Андрей нарыг загасчилж байхад нь харсан тухай бид уншисан. Есүс тэдэнд “Намайг дага” хэмээн хэлсэн, тэгээд даруй тэд өөрсдийн тороо хаяад Түүнийг дагасан. (Матай 4:19, 20 үзээрэй). Дараа ньл Есүс Иакоб олон Иохан хоёр нэгэн жижиг завинд байхыг харсан. Тэр тэднийг дуудсан. “Тэгээд тэд даруй завиа орхиод.... Түүнийг дагасан” (Матай 4:21, 22). Тэдэнд Тэр хэн болох талаар ямарч санаа байгаагүй. Тэд “Энэ ямар янзын хүн бэ?” (Матай 8:27) хэмээн гайхаж байсан. Тэр үед Тэрээр арван хоёр дагалдагчидтай байсан. Тэд Түүнийг хэн болохыг хараахан мэдээгүй байсан. Есүс юу хийсэн бэ? Есүс тэднийг хоёр хоёроор нь сайнмэдээ тараахаар явуулсан! Дараа нь Тэр тэднийг Фарисай нарын нэг зөрчилдөөнөөс нөгөө рүү дагуулан явдаг байсан. Тэд Залуу Баян Удиодагчтай уулзсан. Тэр Есүсээс мөнх амийг олохын тулд юу хийх талаар асуусан. Есүс “Өөрт байгаагаа худалдаад мөнгийг нь ядууст өг, тэгээд ирээд Намайг дага” гэж хэлсэн. (Матай 19:21). Баян залуу гунигтайгаар холдон явсан. Тэр дагалдагч болж чадаагүй

.

Тэгээд Есүс Өөрийн дагалдагч нартаа Иерусалимд очоод цовдлогдох гэж байгаа талаараа хэлсэн. Тэд энэ нь яагаад гэдгийг ерөөсөө мэдэхгүй байсан. Тэд гурван жилийн турш хамт явсан боловч Сайнмэдээг ойлгоогүй хэвээрээ л байсан! Тэд дахин төрөхөөсөө өмнө дагалдагч болж сурсан! Есүс баривчлагдан загалмайд цовдлогдоход тэд зугтан явж эцэст нь нэгэн дээд өрөөнд нуугдсан. Дахин амилсаны Ням гарагт амилсан Есүс тэдэн дээр зочилон ирсэн. Тэд Түүний амьд буйг хараад үнэхээр их баярласан! Тэгээд Тэр тэдэн рүү үлээгээд, “Та нар Ариун Сүнсийг хүлээн ав” (Иохан 20:22) хэмээн хэлсэн. Др Ж.Вернон МСЖий ийнхүү хэлсэн, “Бидний Эзэн тэдэн рүү үлээж, “Та нар Ариун Сүнсийг хүлээн ав” хэмээн хэлэх тэр мөчид эдгээр хүмүүс өөрчлөгдөн хувирсан [дахин төрсөн] гэж би хувьдаа итгэдэг. Үүнээс өмнө Бурханы Сүнс тэдэнд байгаагүй.” (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, бүлэг IV, хуудас. 498; Иохан 20:22 тэмдэглэл).

Др МсЖийгийн үнэхээр зөв байсан гэж би боддог. Гэхдээ хэрвээ та сүүлийн энэ хэсэгтэй санал бүрэн нийлэхгүй байгаа бол өнөөдөр манай чуулгануудын хийдгээс тэс өөрөөр Элч нарыг дасгалжуулсан гэдэг нь маш тодорхой. Тэр тэднийг юуч болоогүй байхад дагалдагч болгосон.

Өнгөрсөн зуун жилийн турш бид хүмүүсийг эхлээд Христ рүү “дагуулахаар” хичээж ирсэн. Зөвхөн үүний дараа л бид тэдний тухай боддог. Христ үүнийг яг эсрэгээр нь хийсэн. Хүмүүс энэ бүтэлгүй аргаасаа эргээд – Есүсийн дагалдагч нараа босгосон арга руу иргээсэй гэдэг нь миний найдвар юм. Хэрвээ та одоо бидэнтэй хамт байгаа бол би таныг Есүс Христийн дагалдагч болооч хэмээн гуйж байна. Бүх л боломжоороо манай чуулганд ирээрэй! Загалмайгаа аваад Христийг дагаарай! Ням гарагийн өглөө болон орой ирээрэй! Мөн Бямба гарагийн оройн залбиралд ч гэсэн ирээрэй! Жинхэнэ Христэд итгэгчийн амьдралаас суралцаарай. Тэгээд Есүст итгээд дахин төрөөрэй – бүхийл гэм нүглээ Түүний цусаар ариусгаарай. Амен.

Би таныг бидэнтэй хамт байгаач хэмээн гуйж байна. Би таныг Христийн дагалдагч болоочээ хэмээн гуйж байна – Түүнээс суралцдаг болон Түүнийг дагадаг нэгэн. Бүх л боломжоороо манай чуулганд ирээд Ням гарагийн өглөө болон орой, - Бямба гарагийн оройн залбирал болон сайнмэдээний төлөө. Бидэн дээр ирээч, Христ таныг “хүмүүсийн загасчин” болгоно. Тэр чамайг сүнсийг олзлогч болгоно – хүмүүсийн загасчин! Есүс ийнхүү хэлсэн, “Намайг дага, би чамайг хүмүүсийн загасчин болгоно” (Матай 4:19) хэмээн хэлсэн. Энэ магтаалыг хамтдаа дуулья!

Би чамайг хүмүүсийн загасчин болгоно,
   Хүмүүсийн загасчин, Хүмүүсийн загасчин,
Би чамайг хүмүүсийн загасчин болгоно,
   Хэрвээ Намайг дагавал.
Хэрвээ Намайг дагавал, Хэрвээ Намайг дагавал,
   Би чамайг хүмүүсийн загасчин болгоно
Хэрвээ Намайг дагавал!
(“Би чамайг хүмүүсийн загасчин болгоно”
      Harry D. Clarke, 1888-1957).

Тэднийг авчир, Тэднийг авчир,
   Гэм нүглийн уурхайгаас тэднийг авчир;
Тэднийг авчир, Тэднийг авчир,
   Тэнүүчилж буй нэгнийг Есүс рүү авчир.
(“Тэднийг авчир” Alexcenah Thomas, 19 дүгээр зуун).

Христ таны гэмийн төлөөсийг төлөхөөр Загалмай дээр үхсэн. Чиний бүхийл гэм нүглийг чинь цэвэрлэхээр Тэр үнэт Цусаа урсгасан. Тэр чамд мөнх амийг өгөхөөр үхлээс дахин амилсан. Есүст итгэ, Тэр чамайг аврах болно. Бидэнтэй хамт сүнснүүдийг итгүүлцгээе. Амен.

Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абэл Прудхомме Матай 28:16-20 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Тэднийг авчир” (Alexcenah Thomas, 19 дүгээр зуун).