Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 39 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




МОГОЙНУУД БА АВРАГЧ

THE SERPENTS AND THE SAVIOUR
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2015 оны 3 дугаар сарын 08-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, March 08, 2015

“Тэгтэл ЭЗЭН Мосед -Галт могой хийж, түүнийг шургаагны оройд байрлуулагтун. Тэгвэл хатгуулсан хүн бүр түүнийг хараад амьдрах болно гэв. Мосе хүрэл могойг хийж, түүнийг шургаагны оройд байрлуулав. Хэрвээ хэн нэгэн хүнийг могой хатгасан байвал, тэр хүн хүрэл могойг хараад амьдарч байлаа.” (Тооллого 21:8-9).


Израйльчууд говь цөлөөр явж байхдаа уналтад орсон. Хүмүүс Бурханы эсрэг болон өөрсдийнхөө удирдагч Мосэгийн эсрэг тэрсэлж эхэлсэн. Тэд “Чи яагаад бидний энэ цөлд үхүүлэхээр Египетээс авч гарсан юм бэ? Талх, тэр бүү хэл ус байхгүй энэ газрын төлөө, бид энэ хөвсгөр талхыг үзэн ядаж байна.” хэмээсэн. Бурхан Тэнгэрээс манна буулгаад тэднийг хооллож байсан ч тэд үүнийг нь үзэн ядсан. Тэд үүнийг ямарч хэрэггүй “энэ хөвсгөр талх” гэсэн. Дуулал библийг бичигч энэ маннаг “тэнгэрэлчийн хоол” (Дуулал 78:25) хэмээн нэрлэсэн байтал харин израйльчууд Бурхан болон Мосэгийн эсрэг дургуйцэн гоншигносон. Тэд “Бид энэ маннагааг харахаас дургүй хүрч байна” - хэмээн үзэн ядсан.

Энэ бол хүний төрөлх зан чанар юм. Энэ нь хүмүүсийн гажуудал хийгээд зүрх сэтгэлийн гүн дэх гэм нүглийг тодорхой харуулдаг.

“Яагаад гэвэл махан биеийн бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм” (Ром 8:7).

Мөн библид,

“Иудейчүүд болон грекчүүд бүгд нүгэл дор байдаг гэж бид урьд нь ял тулгасан юм. Энэ нь ингэж бичигдсэнчлэн, "Зөвт хүн алга. Ганц ч алга.” (Ром 3:9-10).

Хүний зүрх сэтгэл Бурханы эсрэг байдаг. Тийм болохоор бид Бурханы эсрэг үглэх, гомдоллох хандлагтай байдаг. Гэмт хүн бол говь цөлд байсан Израйльчуудаас илүү гараад ялгараад байх юм байхгүй.

“ЭЗЭН ард түмний дунд галт могойнуудыг илгээхэд, тэд ард олныг хатгажээ. Ингэснээр Израилийн олон хүн үхэв.” (Тооллого 21:6).

Библид “Гэмийн төлөөс бол үхэл” (Ром 6:23), “Нүглийг үйлдэгч сэтгэл нь үхэх болно.” (Езекейл 18:4, 20) хэмээн хэлсэн.

Гэхдээ эдгээр орхигдсон хүмүүс Мосэд ирээд ийнхүү хэлсэн, “Бид нүгэл үйлдлээ.... могойнуудыг биднээс холдуулахын төлөө Эзэнд залбирч өгөөч. Тэгээд Мосэ тэдний төлөө залбирсан.” (Тооллого 21:7).

Тэдэнд үзүүлсэн агуу өршөөлийг бид заавал санаж байх ёстой. Бурхан тэднийг Египетийн боолчлолоос гаргасан. Бурхан тэднийг Улаан тэнгисийн усыг хоёр хэсэг хуваан хана болгосноор хуурай гаргасан. Тэд энэ агуу чөлөөлөлтийн талаар магтан дуулсан талаар Хуучин гэрээний дараагийн хэсгүүдэд дүүрэн байдаг. Мөн Бурхан өдөр бүр тэднийг маннагаар хооллосон. Тэнд бүх л хүмүүст болон мал амьтад нь хүрэлцэхүйц усыг хаднаас урсгасан. Бурхан тэдний дайснуудаас агуу хүчээрээ хамгаалж, чөлөөлсөн. Бурхан өдөр нь үүлэн багана, шөнө нь галан баганаар тэднийг удирдсан. Бурханы алдарын оршихуй тэдэнтэй байнга цуг байсан.

Гэвч тэд Бурханд алдарыг өргөөгүй. Тэд үүний оронд үл итгэл дотор байсан. Тэд эсэргүүцсэн. Тэд Мосэ болон Бурханы эсрэг гомдоллож, гоншигносон. Др Жон Р Райс ийнхүү хэлсэн,

Хүмүүсийн дунд гэнэт уур хилэнгээр дүүрэн, хорт могойнууд гарч ирэн зүлгэн дээгүүр гулсалдан майхан руу довтолсон бөгөөд “маш олон израйльчууд амиа алдсан.” Энд Бурханы шийтгэл болон өршөөл нигүүлсэл нэг үйл явдлаар зэрэг харагдсан. Энд уур хилэн хийгээд өршөөл нигүүлсэл байсан. Энэ цөлд гэм нүгэл болон Аврагч ил тодоор харагдсан. (John R. Rice, D.D., “Кэмп дэх могойнууд” Blood and Tears on the Stairway, Sword of the Lord Publishers, 1970, хуудас 34, 35).

Иохан гуравдугаар бүлэгт Есүс үүнийг дахин давтаагүй бол бид энэ үйл явдалын талаар нэг их бодохгүй байх байсан.

Никодим гэгч хүн шөнөөр Есүс рүү хүрч ирсэн. Тэр бол Израйлийн нөлөө бүхий багш байсан. Тэр Фарисай, Санхедрины гишүүн, Иудейн шүүгч байсан. Тэр Есүсийг “Бурханаас ирсэн багш: Бурхантай хамт байхгүй л бол, хэн ч Таны үйлддэг тэмдгүүдийг үйлдэж чадахгүй.” гэж бодсон. (Иохан 3:2).

Гэхдээ Никодим хэрхэн дахин төрөх талаар мэдэхгүй байсан. Есүс түүнд “Чи дахин төрөх ёстой” (John 3:7) гэхэд Никодим “Ийм юм яаж байх юм бэ?” гэж хэлсэн. Түүнд хэрхэн дахин төрөх хийгээд аврагдах талаар ямарч бодол байгаагүй. Есүс түүнд цөл дэх могойнуудыг сануулсанаар шинэ төрөлт хэрхэн болдогыг харуулсан.

Шинэ төрөлт нь “сэргэн мандалт” хэмээн теологчид нэрлэдэг. Реформэйшн Библи судлалд ийнхүү хэлдэг,

Есүс Никодимыг дахин төрөх хэрэгтэй гэсэн хэрэгцээгээр гайхширалд оруулсанаар гэнэтийн зүйлийг харуулсан. Никодим хуучин гэрээнээс өөрийгөө гэмтэн гэдгийг ухаарч, шинэ амь хэрэгтэй гэдгээ ухаарах хэрэгтэй байсан... Сэргэн мандалт [шинэ төрөлт] бол Бурханы ивээлийн бэлэг юм. Энэ бол бидэнд агшин зуурт болдог Ариун Сүнсний ер бусын үйл явдал юм. Энэ нөлөөлөл нь сүнслэг үхлээс сүнслэг амилалт руу [биднийг амьд болгодог] маш хурдан биднийг өөрчилдөг... (The Reformation Study Bible, Ligonier Ministries, 2005, хуудас. 1514; Иохан 3 тайлбар).

Одоо Иохан 3:14,15-г үзээрэй. Энэ нь Скофилд Библи судлалын 1117 дугаар хуудсанд байгаа. Энд Есүс Никодимд шинэ төрөлтийн талаар хэрхэн тайлбарласан талаар гардаг. Никодим Библийн эхний таван ном болох Пентатухыг цээжээрээ мэддэг байсан. Тооллого бол уг тавын дөрөв дэх нь юм. Никодим үүнийг бараг бүгдийг нь цээжилсэн болохоор маш сайн мэдэж байсан. Тиймээс Есүс галт могойны үйл явдалаар дамжуулан хэрхэн аврагдах болон дахин төрөх талаар тайлбарласан. Одоо босоод Иохан 3:14,15-г үзьеэ. Энэ нь Скофилд Библи судлалын 1117 дугаар хуудсанд байгаа. Есүс Никодимд ийнхүү хэлсэн,

“Мосе цөлд тэр могойг өргөсөн шиг, Хүний Хүү ч бас өргөгдөх ёстой. Энэ нь Түүнд итгэгч хүн бүрийг мөнх амьтай байлгахын тулд билээ.” (Иохан 3:14-15).

Одоо сууцгаана уу. Хараад амьдар, Есүст итгээд аврагд, энэ бол Христийн Сайнмэдээний хамгийн гол зүрх юм. Өнөөдрийн үгээс гурван зүйлийг үзье.

I. Нэгдүгээрт, хатгуур болон гэмийн үхэл.

Хүн майхандаа очиход, идэхээр суухад нь могойнууд тэнд нь байдаг байсан. Тэр ороо бүтээхгүй орхиход могойнууд мушгиралдан түүнийг хатгахад бэлэн байдаг байсан. Тэгээд могойнууд түүнийг хатгахад энэ нь яг гал шиг халуу оргидог. Ингэж хатгуулсан хүн халуурч, татвалзан улмаар үхдэг! Хатгуулсан хүн бүр аймшигт үхлээр үхдэг байсан.

Одоо Техасын Нэгдүгээр Баптист Чуулганы алдартай пастор Др В.А Крисвеллийг сонс. Тэрээр эдгээр могойнуудын талаар ийнхүү хэлсэн,

Энэ бол бидний Эзэн хүний зүрх сэтгэлийн нийтлэг гажуудал болон хүний амьдрал дахь гэм нүглийн нийтлэг байдлыг харуулсан төрөл [эсвэл тайлбар] юм. Энэ гажуудал нь бидний зүрх сэтгэл, бидний байшингуудад, бидний гэр бүлүүдэд, бидний сууж босоход ч байдаг. Гэм болон үхлийн нийтлэг байдал бол зайлшгүй зүйл юм. Хүн төрөлхтөн бол гажуудсан ба уналтад орсон хүмүүс юм; энэ нь хүний амьдрал хийгээд түүхэн дэх гашуун үнэн хэдийч бид цэцэрхэсээр байдаг: Хүн бол гэм нүгэл хийгээд бузар булай байдалдаа орхигдсон. Бид бол гэм нүгэлдээ үхсэн... эдгээр могойнууд бол гэмийн сүйтгэх хүч чадлын төрөл юм... Өө, үгүйрүүлэн сүйрүүлдэг гэм нүглийн хүч!
     Эдгээр хортой галт могойнууд хаа сайгүй байсан. Хүмүүс бие махбодийн хувьд, сүнсний хувьд, ёс суртахууны хувьд, хоёр дахь үхлийн хувьд, мөнхийн үхлээр үхэцгээж байсан...
     Хүмүүс мэдлэггүйгээс гарч байгаа мухар сүсэг болон бусад хэдэн мянган харанхуй явдлуудаа улам бүр өсгөж байсан; гэвч бидний зүрх сэтгэлд эдгээр нь яг адилхан хэвээр байна... Бид яг адилхан ёс зүй, Адам Ева хоёртой яг адилхан сүснлэг байдлын төвшинд байдаг. Энэ түгээмэл шаналгаа, эвдрэл, сүйрэл, гэмийн шийтгэлээс гарах аргыг бид хэзээч олоогүй байсан. (W. A. Criswell, Ph.D., “Хүрэл Могой,” What a Savior!, Broadman Press, 1978, хуудас. 49-51).

Элч Паул Израйлийн гэм нүглийг бидний гэмтэй харьцуулан анхааруулсан байдаг,

“Тэдний адил бид Христийг сорихгүй байцгаая. Учир нь тэдний зарим нь сорьж, могойнуудад хөнөөгдсөн юм. Тэдний адил бид дургүйцэхгүй байцгаая. Учир нь тэдний зарим нь дургүйцээд, устгагчаар хөнөөгдсөн юм. Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөөд үүнийг энэ үеийн эцэст амьдарч буй бидэнд сануулга болгон бичжээ.” (I Коринт 10:9-11).

Гэм тэдэнд шийтгэлийг авчирсан – мөн өнөөдөр гэм шийтгэлийг авчирах болно. “Энэ бүхэн [жишээ] болон тэдэнд тохиолдсон бөгөөд үүнийг энэ үеийн эцэст амьдарч буй бидэнд [сануулга] болгон бичжээ.” (I Коринт 10:11) – бөгөөд энэ нь биднийг дараагийн хэсэгт хөтөлдөг.

II. Хоёрдугаарт, гэм болон үхлийн эдгээлт.

Мосэ хүмүүсийн хашгирааныг сонссон. Тэд могойнуудад хатгуулж байсан. Тэд орилолдон үхэцгээж байсан. Могойнууд хаа сайгүй байсан.

“Тэгтэл ЭЗЭН Мосед -Галт могой хийж, түүнийг шургаагны оройд байрлуулагтун. Тэгвэл хатгуулсан хүн бүр түүнийг хараад амьдрах болно гэв. Мосе хүрэл могойг хийж, түүнийг шургаагны оройд байрлуулав. Хэрвээ хэн нэгэн хүнийг могой хатгасан байвал, тэр хүн хүрэл могойг хараад амьдарч байлаа.” (Тооллого 21:8-9).

Та эмнэлэгт очих болгондоо нэгэн тэмдэг байгааг хардаг. Тэр нь нэг баганыг ороосон хоёр могой байдаг. Та нар магадгүй энэ тэмдэгийг эмчийн албан газар болон түүний албан бичгэнээс хардаг байх. Энэ нь хэн нэгнийг эдгээх баталгаа болсон тэмдэг юм. Энэ эрүүл мэндийн, эдгээх, аврах тэмдэг нь баганыг ороосон могойгоор дүрсэлдэг нь үнэхээр хачирхалтай! Энэ бол жинхэнэ могой биш. Энэ нь хүрлээр хийж модонд өлгөсөн могой юм.

Скотфилдийн тэмдэглэл үүний талаар зөв тодорхойлсон, “Хүрэл могой нь Христийг төлөөлдөг, бидний төлөө бидний шийтгэлийг өөртөө үүрсэн” (Тооллого 21:9 тайлбар). Бидний бүхийл гэм нүглүүд Загалмай дээрхи Христэд тохогдсон,

“Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ” (I Петр 2:24).

Есүс өөрөө Никодимд ийнхүү хэлсэн,

“Мосе цөлд тэр могойг өргөсөн шиг, Хүний Хүү ч бас өргөгдөх ёстой.” (Иохан 3:14).

“Хүний Хүү” гэдэг бол Есүсийн Өөрийнх нь дуртай нэр. Тэрээр “Мосе цөлд тэр могойг өргөсөн шиг, Би ч бас (загалмай дээр) өргөгдөх гэж байна” гэж хэлсэн. Аврагчийн талаар гайхалтай дүрслэл!

Ичгүүр болон элэглэн дооглохыг үүрсэн
   Миний өмнөөс шийтгэгдэн Тэр зогссон;
Миний уучлалыг Өөрийнхөө цусаар тамгалсан;
   Халлелүяа! Ямар агуу Аврагч вэ!

Тэр үхэхээр өргөгдсөн байсан,
   “Гүйцэлдлээ” гэж Тэр хашгирсан;
Одоо тэнгэрт өндөрт заларсан;
   Халлелүяа! Ямар агуу Аврагч вэ!
(“Халлелүяа! Ямар агуу Аврагч вэ!” Philip P. Bliss, 1838-1876).

“Мосе цөлд тэр могойг өргөсөн шиг, Хүний Хүү ч бас өргөгдөх ёстой.” (Иохан 3:14).

Энэ нь биднийг гуравдах хэсэгт хөтлөнө.

III. Гуравдугаарт, гэм болон үхлийн төлөөх эдгэрлийг хүлээн авах арга.

“Мосе цөлд тэр могойг өргөсөн шиг, Хүний Хүү ч бас өргөгдөх ёстой. Энэ нь Түүнд итгэгч хүн бүрийг мөнх амьтай байлгахын тулд билээ.” (Иохан 3:14-15)

.

Есүст итгэнэ гэдэг нь Түүнийг харна гэсэн үг. Харна гэдэг нь амьдарна, итгэнэ, угаагдан цэвэрлэгдэнэ гэсэн үг! Үүнд ямарч хэцүү зүйл байхгүй! Есүс рүү итгэлээр хар. Манай чуулганы гишүүн бүр үүнийг хийсэн. Энэ нь тийм хүнд хэцүү зүйл биш эсвэл манай эхнэр намайг Сайнмэдээний талаар номлохыг анх сонсоод энэ нь боломжгүй юм шиг байх байсан!

“Мосе хүрэл могойг хийж, түүнийг шургаагны оройд байрлуулав. Хэрвээ хэн нэгэн хүнийг могой хатгасан байвал, тэр хүн хүрэл могойг хараад амьдарч байлаа.” (Тооллого 21:9).

Хүн энэ хүрэл могойг хараад амьдарч байсан! Могойд аль эрт хатгуулсан хүн ч харж болно! Бараг үхэж байгаа хүн ч харж болно! Тэд хүрэл могойг харсанаар л аврагдсан! Мөн түүнчлэн бид ч гэсэн Есүсийг харсанаар л аврагдана!

“Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн Төгсгөгч болох Есүс уруу хараагаа чиглүүлье. Тэр Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм.” (Еврей 12:2).

Энэ тийм хэцүү биш! Хэдэн сая хүмүүс Есүс рүү харсан! Есүс рүү харж байгаа! Есүс рүү харж байгаа! Есүс рүү харж байгаа! Энэ бол дахин төрөх арга юм! Есүс рүү харж байгаа! Энэ бол сэргэн мандалт ирэх зам юм! Есүс рүү харж байгаа! Энэ бол гэм нүглээсээ уучлагдан цэвэрлэгдэх арга юм! Есүс рүү харж байгаа! Энэ бол аврагдах арга – бүхэл үеийн турш үүрд мөнхөд!

Алдарын гэрэл тусах хүртэл Есүсийг хар;
Мөч бүрдээ, Өө Эзэн, би таных!
   (“Мөч бүрдээ” Daniel W. Whittle, 1840-1901)

Гэмт чи эрх чөлөөтэй болохыг хүсвэл,
   Бурханы Хургыг хар;
Чамайг аврахаар Тэр Калварид үхсэн,
   Бурханы Хургыг хар,
Бурханы Хургыг хар, Бурханы Хургыг хар
   Зөвхөн Тэр чамайг аврах боломжтой,
Бурханы Хургыг хар.
   (“Бурханы Хургыг хар” Henry G. Jackson, 1838-1914).

Хар, тэгээд амьдар, найз минь, амьдар!
   Одоо Есүс рүү хар, тэгээд амьдар,
Түүний Үгэнд энэ нь тэмдэглэгдсэн, Халлелүяа!
   Чи зөвхөн харсанаар л амьдарна!
(“Хараад амьдар” William A. Ogden, 1841-1897).

“Хэрвээ хэн нэгэн хүнийг могой хатгасан байвал, тэр хүн хүрэл могойг хараад амьдарч байлаа.” (Тооллого 21:9).

Хар, тэгээд амьдар, найз минь, амьдар!
   Одоо Есүс рүү хар, тэгээд амьдар,
Түүний Үгэнд энэ нь тэмдэглэгдсэн, Халлелүяа!
   Чи зөвхөн харсанаар л амьдарна!

Спиржеон арвантаван настай байхдаа нэгэн цасан шуурганаар жижигхэн Методист Чуулган руугаа явсан. Тэнд номлогч нь байгаагүй. Тэр “цасанд боогдсон”. Тэнд ердөө ойролцоогоор арван таван хүн байсан. Нэгэн туранхуй мэргэжлийн бус хүн босоод номлол үйлдсэн. Тэр ээрч гацан Библийн эшлэлээс уншисан,

“Дэлхийн бүх хязгаар аа, Над уруу хар, тэгээд аврагдагтун.” (Исаиа 45:22).

Тэрээр залуу Спиржеон уруу хандан ийнхүү хэлсэн, “Залуу минь, чи хөөрхийлөлтэй харагдаж байна. Хэрвээ чи энэ үгийг хүндэтгэхгүй бол чи үргэлж хөөрхийлөлтэй байх болно. Хар! Хар! Есүс рүү хар.” Спержеон “Би харж байна, би Есүс рүү итгэлээр харах үед Тэр намайг аварсан.” хэмээн хэлсэн.

Хар, тэгээд амьдар, найз минь, амьдар!
   Одоо Есүс рүү хар, тэгээд амьдар,
Түүний Үгэнд энэ нь тэмдэглэгдсэн, Халлелүяа!
   Чи зөвхөн харсанаар л амьдарна!

Би Паул Вошерын хэлдэг үгийг ерөөс тоодоггүй! “Энэ бол зөвхөн хараад амьдардаг!” зүйл. Би Др МакАртурын хэлдэг үгийг ерөөс тоодоггүй! “Энэ бол зөвхөн хараад амьдардаг!” зүйл. Тэд бол үнэхээр сайн хүмүүс, гэхдээ “Энэ бол зөвхөн хараад амьдардаг!” зүйл.

Есүсийн хажууд байсан дээрэмчинд Түүнийг амьдралынхаа бүх хэсгийн Эзэн болгох цаг хугацаа байгаагүй! Тэр үхэж байсан. Түүнд Христийг амьдралынхаа аль ч хэсгийн Эзэн болгох цаг хугацаа байгаагүй! Тэр үхэж байсан. Цаг байгаагүй! Цаг байгаагүй! Цаг байгаагүй! Түүнд ердөө ганцхан зүйл хийж чадах цаг байсан. Тэр Есүс рүү итгэлээр харсан! “Энэ бол зөвхөн хараад амьдардаг!” зүйл. Яг үүнийг л Спержеон хийсэн! Энэ бол чиний хийх ёстой бүхийл зүйл!

Халлелүяа! Загалмай дээрхи энэ дээрэмчин аврагдсан! Есүс “Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно” хэмээн хэлсэн. (Лука 23:43)

Хар, тэгээд амьдар, найз минь, амьдар!
   Одоо Есүс рүү хар, тэгээд амьдар,
Түүний Үгэнд энэ нь тэмдэглэгдсэн, Халлелүяа!
   Чи зөвхөн харсанаар л амьдарна!

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Ноён Абел Прудхомме Тооллого 21:5-9 уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
Хараад амьдар” (William A. Ogden, 1841-1897)


үндэс

МОГОЙНУУД БА АВРАГЧ

Доктор Р.Л.Химерс

“Тэгтэл ЭЗЭН Мосед -Галт могой хийж, түүнийг шургаагны оройд байрлуулагтун. Тэгвэл хатгуулсан хүн бүр түүнийг хараад амьдрах болно гэв. Мосе хүрэл могойг хийж, түүнийг шургаагны оройд байрлуулав. Хэрвээ хэн нэгэн хүнийг могой хатгасан байвал, тэр хүн хүрэл могойг хараад амьдарч байлаа.” (Тооллого 21:8-9).

(Дуулал 78:25; Ром 8:7; 3:9-10; Тооллого 21:6; Ром 6:23;
Езекиел 18:4, 20; Тооллого 21:7; Иохан 3:2, 7, 9; 14-15)

I.   Нэгдүгээрт, хатгуур болон гэмийн үхэл, I Коринт 10:9-11.

II.  Хоёрдугаарт, гэм болон үхлийн эдгээлт, I Петр 2:24; Иохан 3:14.

III. Гуравдугаарт, гэм болон үхлийн төлөөх эдгэрлийг хүлээн авах арга, Иохан 3:14, 15; Еврей 12:2; Исаиа 45:22; Лука 23:43.