Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




САТАНЫ СОХЛОЛТ

SATANIC BLINDING
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2015 оны 2 дугаар сарын 22-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, February 22, 2015

“Хэрэв бидний сайн мэдээ нууцлагдсан бол энэ нь мөхөж буй хүмүүсийн хувьд нууцлагдсан хэрэг. Энэ үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын сайн мэдээний гэрлийг үзэж чадахгүй болжээ.” (II Коринт 4:3, 4).


Өнөө өглөө би Сатаны талаар ярилцах гэж байна. Энэ бол миний бэлдэж байсан хүнд номлолуудын нэг юм. Сатан өнөөдөр энэ үгийг та бүхэнд тунхаглахыг хүсэхгүй байсан нь ойлгомжтой. Надад гарын авлагаар ашиглах Др Крисвеллийн ном байсан. Би түүний номлолоос Сатан болон чөтгөрүүдийн талаар сурсан бөгөөд би түүний хэлсэн зарим зүйлийг өөрийнхөө номлолд ашиглана хэмээн бодсон. Би тэр номоо өөрийнхөө ширээн дээр тавьсан байсан. Харин номлол бэлдэх цаг болсон боловч би номоо олоогүй! Энэ нь алга болсон юм шиг санагдсан! Энэ нь надад хэрэгтэй байсан учраас би гурван цаг гаруй хайсан боловч олж чадаагүй. Сатан үүнд ямар нэг зүйл хийсэн гэдэгт би эргэлзэхгүй байна.

Тэгээд Илеана гэртээ ирсэн. Би хайхаа болиод үүнийг олоход туслаач хэмээн Бурханаас гуйсан. Илеана миний ширээний дор шалан дээр байгаа бөөн номон дотроос хайж эхэлсэн. Түүнийг ингэж байх зуур би уг номыг хамгийн сүүлд харсан газраа дахиад хайж үзье хэмээн бодсон. Бид тэр газарт гурван удаа хайсан хэдийч дахин хайж үзэхээр шийдсэн. Тэнд нөгөө ном байж байсан! Би маш их баярласан! Бурхан миний залбиралд хариулж ном хаана байгааг надад харуулсан!

Зарим нь нэг жижигхэн ном олоход юун сүртэй юм бэ гэж бодож магад. Гэхдээ Сатан үргэлд ийм жижигхэн зүйл дотор маш хянамгай, нарийн нягт ажиллаж байдаг. “Сатан” гэдэг бол Еврей хэлний үг. “Sawtan”- энэ нь “өрсөлдөгч”, “эсэргүүцэгч”, “дайсан”, “сөргөлдөгч” гэсэн утгатай. “Сатан” гэдэг еврей үгний өөр нэг “дайралт” гэсэн утга байдаг. Сатан бол Бурханы дайсан юм. Тэр Бурханыг эсэргүүцдэг. Тэр Бурханы ажлын эсрэг дайралт хийдэг. Мөн тэр маш их хүч чадалтай. Др В.А Крисвелл бол Техас мужийн Далллас дахь Нэгдүгээр Баптист чуулганы пастороор жаран жил ажилласан хүн. Тэр Библи судлал болон Грек Библиэр Ph.D хамгаалсан хүн. Тэр библийн төгс байдлын талаар маш сайн мэддэг хүн. Тэр бол хорьдугаар зууны хамгийн агуу номлогч нарын нэг бөгөөд Хойд Баптистуудын агуу номлогч юм. Тэр ийнхүү хэлсэн,

     Сатан манай сургуулийн багш нар болон лекцүүдийн дотор илэрхийгээр оршиж байсан. Тэр бүхийл боловсрол олгох үйл ажиллагааг удирдахаас гадна Бурханыг тэндээс зайлуулахыг хүсдэг. Сатан бол энэ дэлхийн бурхан юм.
     Сатан шашинд хайртай... Бүхийл эртний дэлхийн түүхэнд Вавилоны, Египетийн, Грекийн, Ромын бурхадын нэрс яригдаж байдаг. Өнөөдөр Энэтхэгт 335 сая өөр өөр төрлийн бурхад хүндлэл аваад байж байна. Сатан үүнд дуртай. Хүмүүсийн дуртай олон бурхдад үйлчлэх байдал нь жинхэнэ Бурханыг шахан гаргахад л чиглэсэн байдаг. [Satan] дэлхийн шашинуудад хайртай. Тэр Будда эсвэл Шинтогын сүм дугануудад мөргөж байгаа сая сая хүмүүст хайртай. Тэр Хинди бурхад, Муслимчуудын Алла бурхадад хайртай. Олон сая хүмүүсийн мөргөж буй эдгээр бурхадад тэр үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Яагаад гэвэл жинхэнэ Бурхан үүнээс болоод орхигдож байгаа учраас...
      [Satan] бол гэрлийн тэнгэр элч бөгөөд өөрийнхөө залилсан хүмүүсээс хожим ирэх муу үр дагварыг маш чадамгай нуудаг... Тэр хүмүүсийн өвөрмөц гоё сайхан байдлыг харуулдаг. Хүмүүс түүн рүү хардаг. Тэр бол чадварлаг удирдагч, маш гоё хувцасласан бөгөөд нийгэм болон байгууллагад маш том байр суурь эзэлдэг. Энэ нь өөрийнхөө гарт нэг хундага [ликор] барисан маш гоё хүнээр онцгойрон харагддаг. Гэхдээ [Satan] бөөлжсөндөө хутгалдатал согтож, гэр бүлүүд нь эвдэрч, үр хүүхдүүд нь өнчирөн балгас болж байгаа үнэн байдлыг нуудаг. Тэр бол маш үзэсгэлэнтэй! [Тэр бол энэ дэлхийн бурхан.].
     Тэр Броадвэй эсвэл Холливууд эсвэл Лас Вегасын баян тансаг байдал, зугаа цэнгэл болон порнографын сэтгэл татам байдалд хүмүүсийг уриалж байдаг. Гэхдээ тэр тэмбүү, заг, яр, ДОХ, шархалсан зүрхнүүд, уйлаан майлаан болон цөхрөлийг нуудаг. Энэ бол [энэ дэлхийн бурхан.] болсон Сатан юм...
      Тэр амьд Бурханы сүм болон Эзэн Христ Аврагчийг хуурмагаар дуурайн ажилладаг. Элч Паул ийм худал сүмийн талаар ийнхүү хэлдэг...“Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг нь үгүйсгэдэг.” (II Тимот 3:5)... Худал сүм Сатаны далд зүйлсийг мэддэг бөгөөд Бурханы гүн зүйлсийг эсэргүүцдэг. Сатан үүнд дуртай. Тэр аврагч үгүй шашинд хайртай... Орхигдсон хүмүүсийн талаар ярьдаггүй. Аврал аваагүй хүмүүсийг өөрчлөхийг хүсдэггүй. Зүгээр л үзэсгэлэнтэй байдал, ёслол хүндлэл, гял цал байдлыг л хийдэг боловч авардаг Аврагч [Christ]-ийг гадна гаргаж орхидог. Энэ бол Сатан юм. [Энэ бол энэ дэлхийн бурхан юм.].
      [Satan] өөрийнхөө залилсан хүмүүсийн эцсийн үр дүнг өөрийнхөө гял цал байдал, өөрийнхөө гэрлийн тэнгэрэлчийн байдал дотроо маш чадамгай нуудаг. (W. A. Criswell, Ph.D., “Лусиферын уналт,” Great Doctrines of the Bible – Angelology, 7 бүлэг, Zondervan Publishing House, 1987, хуудас 93-95).

Гэвч тэр Христ үгүй амьдралын сүйрлийг нуудаг. Тэр хоосрол болон зовлон шаналалыг нуудаг. Тэр Христ үгүй үхэл болон найдвар үгүй оршуулгыг нуудаг. Тэр Эцсийн шийтгэл болон аврагдаагүй үхлийг нуудаг. Тэр дүрэлзэх галан дахь мөнхийн там болон мөнхийн Галтай нуурт үүрд мөнхөд тарчилах талаар нуудаг! Энэ бол Сатан. Энэ бол дэлхийн бурхан юм!

Энэ бол энэ Сатан болсон оршин байгч бөгөөд элч Паул ийнхүү хэлдэг,

“Хэрэв бидний сайн мэдээ нууцлагдсан бол энэ нь мөхөж буй хүмүүсийн хувьд нууцлагдсан хэрэг. Энэ үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын сайн мэдээний гэрлийг үзэж чадахгүй болжээ.” (II Коринт 4:3, 4).

I. Нэгдүгээрт, мөхөж буй хүмүүсээс нууцлагдсан зүйл нь юу вэ.

Яагаад сайн мэдээ “Христийн алдрын сайн мэдээ” болдог вэ. Энэ бол мөхөж буй хүмүүсээс нууцлагдсан зүйл. Христийн сайн мэдээ бол сурахад маш амархан зүйл. Та Сайн мэдээний үндсэн баримтыг бараг таван минут хүрэхгүй хугацаанд ойлгож чадна. Элч Паул Сайн мэдээг библид ердөө хоёрхон богино эшлэлээр ийнхүү хэлсэн,

“Учир нь би хүлээн авсан дараах зүйлийг та нарт дамжуулсан юм. Энэ бол хамгийн чухал хэрэг байлаа. Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үхсэн бөгөөд оршуулагдан, Судрын дагуу гурав дахь өдөртөө амилуулагджээ ” (I Коринт 15:3, 4).

Энэ бол сайн мэдээг ердөө ганц өгүүлбэрээр танилцуулсан хэсэг юм.!

Нэгдүгээр, “Христ бидний гэмийн төлөө үхсэн.” Энэ бол Христ хэн нэгэн бусад хүмүүсийн төлөө бус бидний гэмийн төлөө үхсэн. Энэ бол Тэнгэрээс Бурханы илгээсэн Есүс Христ байсан. Энэ бол онгон Мариагаас мэндэлсэн Христ байсан. Энэ бол ямарч гэм нүгэлгүй төрж, амьдарсан Христ юм. Энэ бол Ромын захирагч Пилат “Би түүнээс ямарч гэм бурууг олсонгүй” (Иохан 18:38) хэмээн хэлсэн тэр Христ юм. Ямарч гэм буруу! Хичнээн үнэн юм бэ. Тэр бүү хэл Түүний дайснууд ч Түүнээс буруу зүйл болон гэм нүглийг олж чадаагүй. Тэд Түүнийг огт хэлээгүй зүйл буюу гурав хоногт сүмийг дахин барьж чадна гэж ярьсан хэмээн худлаа хэлэх хэрэгтэй болсон! Энэ бол заль байсан! Тэд түүнийг алах шалтаг олохын тулд ийнхүү худлаа хэлэх хэрэгтэй байсан. Энэ бол хэзээч худал хэлж байгаагүй, хүн туслахаас өөр ямарч зүйл хийж байгаагүй Есүс Христ юм. Энэ бол төгс, гэм нүгэлгүй Бурханы Хүү юм.

Хоёрдугаарт, “Христ бидний гэмийн төлөө үхсэн.” Христ бидний өмнөөс бидний гэмийн шийтгэлийг төлөхийн төлөө Загалмайд үхсэн. Элч Паул ийнхүү хэлсэн,

“Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөө үхэж, зөвт нь зөвт бусыг орлосон.” (I Петр 3:18).

Эш үзүүлэгч Исаиа Христийн талаар ийнхүү хэлсэн,

“Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан” (Исаиа 53:5).

“Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.l” (Исаиа 53:6).

Энэ бол бидний орлон гүйцэтгэгч болсон Христ юм. Тэр бидний оронд үхсэн – Бурханы талаас бидний гэмийн төлөөх төлөөс.

Гуравдугаарт, “Тэр оршуулагдан, ...гурав дахь өдөртөө амилуулагджээ” Тэр үнэхээр Загалмай дээр үхсэн. Түүний цогцос булшинд тавигдсан. Булшийг лацдаад Түүний цогцосыг тэнд орхисон. Гэвч гурав дахь өдрөө Тэр үхлээс амилсан. Тэр үхлээс бие махбодийн хувьд амилсан – бидэнд амь өгөхийн тулд.

“Энэ нь Түүнд итгэгч хүн бүрийг мөнх амьтай байлгахын тулд билээ” (Иохан 3:15).

Энэ бол Сайн мэдээ! Энэ бол ийм л энгийн!

“Гэвч биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм. Тиймд эдүгээ Түүний цусаар зөвтгөгдсөн бид тэр тусмаа Түүгээр дамжуулан уур хилэнгээс ч аврагдах болно. Учир нь хэрэв бид дайснууд байхдаа Хүүгийнх нь үхлээр Бурхантай эвлэрүүлэгдсэн юм бол, тэр тусмаа бид Түүний амиар аврагдах болно. ” (Ром 5:8-10).

Энэ бол сайнмэдээ. Хүүхэд энэ үнэнийг таван минутад сурч чадна! Энэ чуулганд ирсэн та нар хоёр юмуу гурван удаа энэ үнэнийг аль эрт мэдсэн. Та нар аль түрүүн Сайнмэдээний үнэнийг суран. Гэсэн хэдийч хараахан..., хараахан..., хараахан... аврагдаагүй л байна. Та Сайнмэдээг мэдэх боловч аврагдаагүй. “Хэрэв бидний сайн мэдээ нууцлагдсан бол энэ нь мөхөж буй хүмүүсийн хувьд нууцлагдсан хэрэг.” (II Коринт 4:3).

Хоёрдугаарт, Сайнмэдээ яагаад мөхөж буй хүмүүсээс нууцлагдсан бэ.

Үүний хариулт нь өнөөдрийн үгэнд байна. “Энэ үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын сайн мэдээний гэрлийг үзэж чадахгүй болжээ.” (II Коринт 4:4). Сатан “энэ үеийн бурхан” хэмээн нэрлэгдсэн. Иохан 12:31-д Сатаныг “энэ дэлхийн жонон” хэмээн нэрлэсэн. 1Иохан 5:19-д ийнхүү хэлсэнийг бид мэднэ,

“Бүх ертөнц нь муу нэгний дотор байдгийг мэднэ.” (I Иохан 5:19).

Скофилд төвийн тэмдэглэл үүнийг ийнхүү орчуулсан,

“Бүх ертөнц хорон нэгний дотор оршидог.”

Мөн NASV үүнийг,

“Бүх ертөнц чөтгөрийн хүч дотор оршидог.”

Эдгээр эшлэлүүд дэлхийн ертөнц (сансар) нь бурханлаг бус удирдагчид, хуурамч шашин, хорон муу хүмүүс, гуйвуулсан санаануудаар дамжуулан Сатаны хяналтад байдаг гэдгийг тодорхой хэлдэг. Ихэнхи хүмүүсийн санаанууд, үзэл бодлууд, зорилгууд, итгэл үнэмшилүүд энэ үеийн дэлхийн сүнсээр хянагдаж байдаг. Еликотт үүнийг “ үнэндээ чөтгөрийг тахин шүтддэг хувиа хичээх, заль мэх, үзэн ядах сэтгэл” хэмээн хэлсэн.(Ellicott’s Commentary on the Whole Bible, volume VII, Zondervan, n.d., p. 375; note on II Corinthians 4:4).

Мөн тэрээр “энэ үеийн бурхан шууд Бурханы [ажлын] эсрэг зогсож байдаг” (мөн адил) гэсэн. Тиймээс “Сатан”-ий нэр нь дараах утгуудтай байдаг – өрсөлдөгч, эсэргүүцэгч, дайсан, сөргөлдөгч.

Өөрчлөгдөөгүй хэн болоч Бурханыг эсэргүүцдэг гэдгийг та хараахан ойлгохгүй байж магад. Хүн бүр! Хэнч үлдэхгүй! Манай утсаар сайн мэдээ тараадаг хүмүүс үүнийг туршлагаар мэддэг. Тэд ямарч тэмцэлгүйгээр сүмд ирээд аврагдсан нэгч хүнийг олоогүй - байнга л титаник шиг, маш том тэмцэлтэй тулгардаг! Үнэндээ хүн бүр ийм байдлаар ирдэг! Тэд зөвхөн тэмцэлтэйгээ л ирдэг. Гэвч дийлэнх нь дахин энд ирдэггүй! Ялангуяа энэ нь цагаан арьст Америкчуудад үнэн байдаг – гэхдээ энэ нь өөр байдлаар бусад үндэстэн ястанд ч гэсэн адилхан. Тэр байтугай “сайхан” Хятад ээж “Асуудалгүй, тэр ирж болно. Гэхдээ түүнд усан баталгаа битгий хийгээрэй!” гэж хэлэх болно. Та тэднийг зүрх сэтгэлдээ үргэлж Бурханыг эсэргүүцэж байгааг ухаарч эхлэхэд тэд иймэрхүү зүйлийг байнга хэлдэг. Тэдний бодол санаа Елликоттын хэлсэн шиг энэ дэлхийн бурханаар хянагдаж байдаг. “хувиа хичээх болон заль мэхийн сүнс” (мөн адил).

Би энэ чуулганыг 1975 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн – би дөчин жилийн турш дуусашгүй их тэмцэл болон Бурхан болон Түүний хүмүүсийн эсрэг дайсагнадаг Сатанаар зүрх сэтгэл нь хянагдаж байдаг дэлхийн- сүнсний эсэргүүцэлтэй тэмцэлдсээр байна. Ефэс 2:2-д Сатаныг “агаарын хүчний ноёрхогч буюу эдүгээ дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнс” хэмээн нэрлэсэн. Энэ бол Сатан юм! Энэ бол энэ дэлхийн бурхан юм! Энэ бол жинхэнэ Бурханы дайсан юм! Тэр хүмүүсийг жинхэнэ Бурханаас холдуулахын тулд зүрх сэтгэлд нь үргэлж ажиллаж байдаг. Энэ бол зөвхөн миний санаа биш юм. Хорьдугаар зууны агуу номлогч нарын нэг английн номлогч Др Мартин Лойд Жонс юу гэснийг сонс. Тэр ийнхүү хэлсэн,

Чөтгөр үргэлж биднийг эргэлзээнд унахыг хүлээж байдаг. Тэр Бурханы ажлыг сүйтгэхийг хүсдэг... Тэр маш нарийн аргаар өөрийнхөө санааг аажмаар итгүүлдэг. (Martyn Lloyd-Jones, M.D., Spiritual Blessing, Kingsway Publications, 1999, хуудас. 158).

Өөр нэг хэсэгт Др Лойд Жонс Чөтгөрийн талаар ийнхүү хэлсэн, “Түүний агуу их чармайлт эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийг Бурханаас салгасан.” “[Сатан] бол Бурханы том эсэргүүцэгч: Тэр өөрийн бүхийл чадлаараа Бурханыг үзэн яддаг.” (Authentic Christianity, 4 бүлэг, The Banner of Truth Trust, 1966, хуудас. 42). Сатан – тэр бол чиний оюун бодлыг сохолж чамайг Сайнмэдээнээс нуудаг.

III. Гуравдугаарт, Сайнмэдээ яаж мөхөж буй хүмүүсээс нууцлагдсан бэ.

Др Лойд Жонс “Чөтгөр үргэлж биднийг эргэлзээнд унахыг хүлээж байдаг.” Сайнмэдээ бидэнд эрх чөлөө болон итгэл найдвар өгдөг алдартай, гайхамшигай юм. Чөтгөр эдгээр зүйлс танд байхыг хүсдэггүй! Өнөөдрийн үгэнд тэр “үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын сайн мэдээний гэрлийг үзэж чадахгүй болжээ.” гэж хэлсэн. “Сатан үргэлж биднийг эргэлзээнд унахыг хүлээж байдаг.” Би Сатан хүмүүсийг эргэлзүүлж, Есүст итгэхэд нь саад болдог хэдэн аргыг нь хэлж өгье. Чөтгөр олон арга хэрэглэдгүй учраас би олон аргын талаар дурьдах шаардлаггүй. Тэр хэдхэн аргаар л таныг боолчилж, Бурханаас холдуулж чаддаг учраас өөр олон арга түүнд хэрэггүй. Таныг аврагдахгүй байхад хэрэглэдэг Түүний гурван аргыг хэлье.

1. Чөтгөр өөрийнхөө санааг аажмаар танд суулгадаг тул та “Энд орхих маш олон зүйл байдаг. Сүмд ирэхэд асуудалгүй, гэхдээ би жинхэнэ Христ итгэлтэй болвол маш их зүйлээ хаях хэрэгтэй болно.” хэмээн бодож эхэлдэг. Есүс Сатаны энэ эргэлзээ төрүүлсэн бодолд хариулсан. Есүс үргэлж асуултад өөр асуулт асуусанаар хариулдаг. Хэрвээ Чөтгөр танд ““Энд орхих маш олон зүйл байдаг.” гэж хэлбэл, Есүс ийнхүү хэлдэг, “Хүн өөрийн амиа олж авахын тулд юугаа өгөх вэ?” “Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? (Марк 8:36, 37). Хэрвээ та энэ дэлхийн санал болгож буй бүхнийг олж аваад амиа алдвал та ямарч баяр хөөргүй, аз жаргалгүй, найдваргүйгээр мөнхөд яллагдах болно – үүрд мөнхөд найдваргүй хоцроно.

2. Чөтгөр өөрийнхөө санааг аажмаар танд суулгадаг тул та “Би Ням гараг бүр цуглаанд явж байна. Би сүмийн бүхийл үйлчлэлд оролцдог. Би бол зүгээр гэж бодож байна.” хэмээн бодож эхэлдэг. Спиржеон ийнхүү хэлсэн, “Тэд зан байдал нь ямарч байлаа гэсэн Христ “Харин итгээгүй хүн нь яллагдах болно” хэмээн хэлэхийг ерөөс сонсохгүй байх болно. Үгүй; тэд гэрэл гэгээтэй баяр хөөртэй зүрх сэтгэлээр сүйрэл өөд явсаар, явсаар байдаг. Эдгээр хүмүүс гарцаагүй Сатанаар сохорсон байдаг.”

3. Чөтгөр өөрийнхөө санааг аажмаар танд суулгадаг тул та “Надад заавал тодорхой мэдрэмж байх ёстой. Пастор надад мэдрэмж хайх шаардлаггүй гэж хэлдэгийг би мэднэ. Гэхдээ хэрвээ надад мэдрэмж төрөхгүй бол асуултын өрөөнд Др Каганд хэлэх ямар ч зүйлгүй болно. Др Каган “Үүний талаар надад хэл дээ” гэж хэлэх болно. Хэрвээ надад ямар нэгэн мэдрэмж төрөхгүй бол надад түүнд хэлэх юуч байхгүй байх болно.” хэмээн бодож эхэлдэг. Эртний английн пастор Др Мартин Лойд Жонсийг сонс. Тэр “Авралын дараах баталгаа хайх харилцаанд Шинэ гэрээнд “Мэдэрсэн хэн ч гэсэн аврагдах болно” хэмээн огт дурьдаагүй, харин “итгэсэн хэн ч гэсэн” зүйлийг хичнээн их заах хэрэгтэй болдог. ...тиймээс таны хувьд “Би үүгээр амьдарна; Би мэдэрсэн ч бай, эсвэл энэ огт хамаагүй байсан ч, бид бол мэдрэмжээр аврагдахгүй, харин Есүст итгэх итгэлээр юм.” хэмээн хэлсэн. (Life in God, Crossway Books, 1995, хуудас. 105).


Одоо танд өөрийнхөө хүчээр Сатанаас чөлөөлөгдөж чадахгүй гэдгийг Бурхан ухааруулах хүртэл би юуч хэлээд нэмэргүй гэдгийг би мэднэ. Та Христийг сонгож чадахгүй гэдгийг заавал ойлгох ёстой. Др Лойд Жонс ийнхүү хэлсэн, “дэлхийн бурхан [чамайг] ийм болохыг чинь боломжгүй болгодог” (Assurance, Banner of Truth, 1971, хуудас. 310). Хэрвээ та Бурханд болон өөртөө үнэхээр шудрага хандвал таны зүрх сэтгэл “Би орхигдсон, Өө, Есүс минь намайг авраач” хэмээн хашгирах болно. Яг ийм үед Есүс тан дээр ирээд Тэр таныг аврах болно.

Би Маркийн Сайнмэдээг хэдэн өдрийн өмнө уншисан. Нэгэн хүн Есүст хүрч ирээд өвдөг сөгдсөн. Тэр Есүст ийнхүү хэлсэн, “Хэрвээ Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ.”

“Тэр өрөвдөн мутраа сунган, түүнд хүрч -Би хүсэж байна. Цэвэрш гэсэнд тэр даруй түүнээс уяман өвчин нь зайлж, тэр цэвэршжээ.” (Марк 1:41, 42).

Өө, өнөө өглөө хэн нэгэн нь Есүст үүн шиг ирээсэй. “Хэрвээ Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ.” “Би хүсэж байна. Цэвэрш” - тэр цэвэршжээ. Энэ бол Сайнмэдээ! Энэ бол авралын сайн мэдээ! Энэ бол таны цорын ганц найдвар! Чөтгөр болон түүний заль мэхнээс хол бай! “Хэрвээ Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ.” “Би хүсэж байна. Цэвэрш” Хэрвээ та Спиржеоны дараахь шүлгэнд гарч буй үгэнд итгэвэл та тэр даруй Есүсээр аврагдах болно.

Нүгэлт, сул дорой, хэрэггүй өт,
   Намайг тоссон Христийн хайрын гар
Тэр бол миний хүч чадал болон миний зөвт байдал,
   Миний Есүс, миний бүх зүйл.

Тэгээд Христ доторхи баяр хөөртэй амьдралаар яв! Тэнгэрлэг Эцэг минь, энэ өглөө энд байгаа хүмүүсийн хэн нэг нь Есүсийн тоссон гарт унаад аврагдах болтугай хэмээн би залбирч байна. Амен.

Би мэднэ, Тиймээ, Би мэднэ,
   Есүсийн цус ямарч гэмтнийг ариусгаж чадна
Би мэднэ, Тиймээ, Би мэднэ,
   Есүсийн цус ямарч гэмтнийг ариусгаж чадна
(“Тиймээ, Би мэднэ!” Anna W. Waterman, 1920).

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Ноён Абел Прудхомме II Коринт 4:3-6 уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Тиймээ, Би мэднэ!” (Anna W. Waterman, 1920).


үндэс

САТАНЫ СОХЛОЛТ

SATANIC BLINDING

Доктор Р.Л.Химерс

“Хэрэв бидний сайн мэдээ нууцлагдсан бол энэ нь мөхөж буй хүмүүсийн хувьд нууцлагдсан хэрэг. Энэ үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын сайн мэдээний гэрлийг үзэж чадахгүй болжээ.” (II Коринт 4:3, 4).

(II Тимот 3:5)

I.   Нэгдүгээрт, мөхөж буй хүмүүсээс нууцлагдсан зүйл нь юу вэ.
I Коринт 15:3, 4; Иохан 18:38; I Петр 3:18; Исаиа 53:5, 6;
Иохан 3:15; Ром 5:8-10.

II.  Хоёрдугаарт, Сайнмэдээ яагаад мөхөж буй хүмүүсээс нууцлагдсан бэ. Иохан 12:31; I Иохан 5:19; Ефэс 2:2.

III. Гуравдугаарт, Сайнмэдээ яаж мөхөж буй хүмүүсээс нууцлагдсан бэ. Марк 8:36, 37; Mark 1:41, 42.