Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




СОНГОЛТ

ELECTION
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, February 1, 2015

“Үүнийг сонссон харь үндэстнүүд баярлалдаж, Эзэний үгийг алдаршуулан дээдэлж, мөнх амийг авахаар сонгогдсон бүхэн итгэцгээв.” (Үйлс 13:48).


Паул аялалынхаа үеэр өөрийн хамтрагч нарын хамт Ромын Писидиа мужид ирээд Синагогт нь очсон. Тэр синагогийн удирдагч Паулыг үг хэлэхийг хүссэн. Антиохт ирсэн Иудейн удирдагчид ер нь заншил ёсоор ямар нэг зүйл хэлээч хэмээн уригддаг байсан. Тэд шашны төв болсон Иерусалимд юу болж байгаа талаар мэдэхийг маш их хүсдэг байсан. Энэ нь Паулд номлол хийхэд нь маш сайхан боломж болдог байж. Паул босоод номлож эхэлсэн. Тэр Израйлийн түүхээс нь эхэлж ярьсан. Тэр Есүсийн энэ дэлхийд ирсэн, загалмайд цовдлогдсон, үхлээс дахин амилсан талаар ярьсан. Паул номлож дуусахад Иудейчүүдийн зарим нь болон олон Харь үндэстнүүд иудейчүүдэд сайн мэдээний талаар маш сонирхолтой зүйлийг хэлсэн.

Дараагийн Саббат өдөр бараг хотын бүхэлдээ авралын сайн мэдээг сонсохоор ирсэн.

““Үүнийг сонссон харь үндэстнүүд баярлалдаж, Эзэний үгийг алдаршуулан дээдэлж, мөнх амийг авахаар сонгогдсон бүхэн итгэцгээв.” (Үйлс 13:48).

Үгчилбэл “мөнх амийг авахаар товлогдсон бүхэн итгэцгээв.” Бурхан эдгээр хүмүүсийн заримыг аль эртнээс сонгосон байсан. Одоо Бурхан тэднийг Христ рүү итгэлээр дамжуулан удирдсан. Лука энд “сонгогдсон” болон “товлогдсон” гэсэн бусдаар үйлдэх хэвийг ашигласан нь энэ ажлыг хийж байгаа тэр нэгэн нь Бурхан гэдгийг харуулах гэсэн. Зөвхөн Бурхан мөнх амий өгдөг. Энэ бол гэмтнийг аврах Бурханы бүрэн эрхт байдлын талаархи маш тодорхой илэрхийлэл юм. Бурхан хэн аврагдах вэ гэдгийг сонгодог. Тэр тэднийг дууддаг. Тэр тэднийг дагуулдаг. Тэр тэднийг өөрчилдөг. “мөнх амийг авахаар товлогдсон [сонгогдсон] бүхэн итгэцгээв.” Др В.А.Крисвелл ийнхүү хэлсэн,

Мөнх амийн төлөө сонгогдоогүй нь итгээгүй хүмүүс юм. Сонгогдсон нь итгэсэн хүмүүс юм. (“Сонголт: Бурханы эрх мэдлийн дагуух тааламжит зорилго”).

Энэ маш энгийн! Сонголтын онол бол Библийн онол юм. Энэ талаар библи тэр чигээрээ өгүүлж байдаг. Бузар жигшүүрт гэм нүгэлдээ идэгдсэн дэлхий дэхь Ноагын талаар бид уншидаг. “Харин Ноа ЭЗЭНий мэлмийд тааллыг олжээ.” (Эхлэл 6:8). Ноа болон түүний гэр бүлийнхэн Бурханы сонголт болон нигүүлслийн улмаас Их Үерээс аврагдаж чадсан. Энэ бол сонголт байсан!

Бид бас эртний дэлхийн хамгийн их хиймэл шүтээнтэй хотуудын нэг Халде Үүрээс дуудагдсан Абрахамыг уншидаг. Бурхан Абрахамыг энэ хиймэл шүтээнээс дуудан аварч, түүгээр агуу үндэстнийг бүтээсэн. Энэ бол Сонголт байсан!

Бид Лотыг гэм нүгэлдээ хатуурсан Содомд амьдарч байсаныг мэднэ. Тэр хот сүйтгэгдсэн. Лот энэ хотыг орхиж явахыг хүсээгүй,

“Харин Лотыг тээнэгэлзэхэд тэр хүмүүс түүний гараас болон эхнэрийнх нь, мөн хоёр охиных нь гараас зууран авав. Учир нь ЭЗЭН түүнд өршөөнгүй ханджээ. Тэгээд тэд түүнийг гадагш гарган, хотын гадна аваачив.” (Эхлэл 19:16).

Энэ бол Сонголт байсан! “Лотын эхнэр эргэж харснаас болж давсан багана болжээ.” (Эхлэл 19:26). Ийм зүйл яагаад Лотын эхнэрт тохиолдсон бэ? Тэр сонгогдсон хүмүүсийн нэг байгаагүй юм. Тийм учраас л тэр шийтгэгдсэн!

Бид Израйлийн үр сад Египетэд боолоор амьдарч байсаныг мэднэ. Бурхан тэднийг чөлөөлөхөөр Мосэг илгээсэн. Хээр талд ассан бутан дотроос Эзэн Мосэд хандан ийнхүү хэлсэн,

“Тиймээс тэднийг египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гарган, канаан, хит, амори, периз, хиви, болон иебусчуудын газар болох сүү балаар бялхсан сайхан уудам нутаг уруу аваачихаар Би бууж ирлээ.” (Египетээс гарсан нь 3:8).

Энэ бол Сонголт байсан! Энэ зүйл Хуучин гэрээ даяар хаа сайгүй байдаг.

Эш үзүүлэгч Исаиагын үед Израйльчууд хиймэл бурхад шүтэн гэм нүглээр дүүрэн болсон. Тэр үед эш үзүүлэгч ийнхүү хэлсэн,

“Хэрэв түмэн цэргийн ЭЗЭН цөөн хүмүүсийг бидэнд амьд үлдээгээгүй бол бид Содомтой адил болж, Гоморратай төстэй байцгаах байсан.” (Исаиа 1:9).

Зөвхөн үлдэгсэд аврагдсан. Энэ бас л сонголт байсан!

Шинэ гэрээнд ч гэсэн Бурханы сонголтын нигүүлсэлт эрх мэдлийн талаар дахиад л олон байдаг. Ром библид ингэж хэлсэн,

“Үүний адил Бурханы нигүүлсэнгүй сонголтын дагуу үлдэгсэд эдүгээ цагт ч байгаа. Тэгвэл юу болох вэ? Израиль эрснээ олж авсангүй. Харин сонгогдогсод нь үүнийг олж авав. Үлдсэнийг нь хатууруулжээ.” (Ром 11:5, 7).

Ефес библид,

“Тэр Өөрийн хүслийн сайн тааллын дагуу, биднийг Есүс Христээр Өөрийнхөө хөвгүүд болгон үрчлэн авахаар урьдаас тогтоожээ... Тэр Түүний дотор зорилго тавьж, Өөрийнхөө сайн тааллын дагуу хүслийнхээ нууцыг бидэнд мэдүүлэв. Энэ нь цагийн дүүрнийг гүйцэлдүүлэхийн тулд тэнгэр дэх юмс болон газар дээрх бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ. Бүх юмсыг хүслийнхээ зөвлөгөөгөөр үйлддэг Түүний зорилгын дагуу урьдаас тогтоогдсоноор бид Түүний дотор өв залгамжлагчид болсон юм.” (Ефес 1:5, 9-11).

IIТесалоникт,

“Эзэнээр хайрлагдсан ах дүү нар аа, та нарын төлөө бид үргэлж Бурханд талархлаа өргөх ёстой. Яагаад гэвэл Бурхан та нарыг үнэн доторх итгэл ба Сүнсний ариусгалаар дамжуулан анхны үр жимс болгон авралын төлөө сонгосон ажээ. Үүний тулд Тэр бидний сайн мэдээгээр дамжуулж та нарыг дуудсан. Ингэснээр та нар бидний Эзэн Есүс Христийн алдрыг хүртэх юм.” (II Тесалоник 2:13-14).

Бурхан сонгодог, Бурхан дууддаг, Бурхан Өөрийн хүмүүсээ сонгодог. Ямар нэг улс төрчид, аливаа үндэстний шүүхүүд, Муслим террористууд юуч гэж хэлсэн Бурхан Израйлийн газар нутгийг Абрахам болон түүний үр садад үүрд мөнхөд амласан. Энэ газар одоо тэднийх болсон. Бурханы сонгох төлөвлөгөөний улмаас Израйльчууд үлдэж, Бурханы өгсөн газар нутагт буцан ирсэн. Ямарч үндэстэн эсвэл террорист тэднээс энэ газар нутгийг нь булаан авч чадахгүй. Энэ бол сонголт юм!

Зарим хүмүүс хэрвээ чи сонголтод итгэвэл чи сүнснүүдийг хурааж чадахгүй гэж хэлдэг. Тэд сүнснүүдийг хураадаггүй орчин цагийн Калвинистуудыг хардаг байх гэж би таамаглаж байна. Гэхдээ Др Мартин Лойд Жонс тэднийг жинхэнэ Калвинистууд биш бөгөөд зөвхөн өөрсдийнхөө “филиософи”-д итгэсэн хүмүүс гэж хэлсэн. Сонголтод үнэхээр итгэдэг хүмүүс бол бүх үеийн турш хамгийн их сүнснүүдийг олж хураасан хүмүүс байдаг – Хүчирхэг евангелист Вайтфилд, мишионеруудын анхдагч Виллиам Карий, Америкийн анхны мишионер Адонирам Жадсон, Африкийн элч Др Давид Ливингстоне, бүх үеийн агуу Баптист номлогч С.Х. Спиржеон зэрэг хүмүүс – эдгээр бүх хүмүүс сонголтод итгэдэг хүмүүс байсан!

Би энэ чуулганыг дөчин жилийн өмнө энэ дөрвөн сард эхлүүлсэн. Би сонголтод эхнээсээ итгэдэг хүн байгаагүй. Би бүх зүйл надаас шалтгаална гэж бодсон. Энэ нь намайг бараг л хүнд ачаа үүрэн нуран унахад хүргэсэн. Харин би Бурханы нигүүлсэлийн сонголтын энэ агуу үнэний ухаарч эхлэхэд евангелийн ажил надад хөнгөхөн болсон бөгөөд энэ нь танд ч гэсэн тийм байх болно гэдэгт би итгэж байна! Чи унах боломжгүй! Бид энэ гэм нүгэлтэй агуу хотын гудманд болон дэлгүүр хоршоогоор явдаг – хүмүүсийн мэргэн ухаан “Чи үүнийг хийж чадахгүй. Энэ нь биелэхгүй! Чиний авчирсан хүн бүр эргээд л унах болно!” хэмээн хэлцгээдэг. Гэхдээ энэ бол Муу ёрын сүнсний дуу хоолой юм! Бурханы үг ийнхүү хэлдэг,

“Мөнх амийг авахаар сонгогдсон бүхэн итгэцгээв.” (Үйлс 13:48).

Бид унахгүй! Сонголт ирээд сууршидаг! Сонгогдогсод аврагддаг! Гараад тэднийг авчир! Үүнийг хий! Үүнийг хий! Тэгээд Христ тэднээр дамжин алдарших болно! Сонгогдсон нэгэн аврагдах болно! “Тэднийг энд авчир” дууг дуулья!

Тэднийг энд авчир, Тэднийг энд авчир,
   Тэднийг гэмийн талбараас энд авчир;
Тэднийг энд авчир, Тэднийг энд авчир,
   Тэднийг гэмийн талбараас энд авчир;
Тэнэмэл нэгнийг Есүст авчир.
   (“Тэднийг энд авчир” Alexcenah Thomas, 19th century).

Муу ёрын сүнс “Сэргэлт хэзээч болохгүй! Чи өмнө нь үүнийг оролдож үзсэн! Энэ нь хэзээч болохгүй!” хэмээн хэлэх болно. Гэхдээ Бурханы сонголтын дагуух төлөвлөгөөнд энэ нь болох болно! Тэгээд би энэ зүйл болно гэдэгт итгэдэг! Бидний чадахгүй зүйлийг Бурхан хийж чадна! Эзэн минь, сэргэлтийг илгээгээч! Үүнийг дуулья!

Эзэн, сэргэлт илгээгээч,
   Эзэн, сэргэлт илгээгээч,
Энэ нь надаас эхлэхийг зөвшөөрөөч!

Гэхдээ энд маш аймшигтай анхааруулгыг Библи бидэнд өнөөдөр хэлж байна. Үүнийг үзье,

“Харин сонгогдогсод нь үүнийг олж авав. Үлдсэнийг нь хатууруулжээ.” (Ром 11:7).

“Үүнийг” гэдэг нь авралыг хэлсэн бөгөөд уг эшлэл нь манай чуулганы бидэнд хандаж хэлсэн үг.

Яагаад сонгогдогсод үүнийг олж авдаг вэ? Мэдээж, Бурхан тэдэнд сонсох чих, харах нүд өгсөн учраас юм. Тэд маш анхааралтай номлолыг сонсдог. Тэд өөрсдийн гэм нүглээ хардаг. Тэд Христэд итгэдэг. Энэ энгийн биш гэж үү. “Үлдсэнийг нь хатууруулжээ.” Энэ зүйл үнэхээр танд бүү тохиогоосоо гэж би найдаж байгаа ч энэ нь магадгүй юм гэдгээс би айж байна. “Харин сонгогдогсод нь үүнийг олж авав. Үлдсэнийг нь хатууруулжээ.”

“Үлдэгсэд” үүнийг бүхнээс өмнө сонссон бөгөөд тэд оюун ухаанаа өөр зүйлд хандуулдаг гэдгийг бид мэддэг. Тэд Христийн төлөө улайрсан мурийтай тоглогчидоос сорвитой болсон пастор Вурмбрэндийн видеог аль эрт үзсэн. Тэд үүнийг бүр өмнө үзсэн. Тэд үүнийг аль эрт үзэхээсээ өмнө зүрх сэтгэлээ аль эрт хаасан байсан. Тэд пастор Вурмбрэндийн хэлсэн үгийн талаар ерөөс сонсоогүй, бас бодоогүй! Тэд Др Чаны олонтаа хэлсэн үгийн аль эрт мэдэж байсан. Түүний төлөв даруу зүрх сэтгэлээс гарсан маш тодорхой, ул үндэстэй номлол тэдний зүрх сэтгэлд хүрдэггүй. Тэд аль эрт түүний номлол болон залбиралыг сонссон ч гэсэн түүний юу хэлсэн гэдэгт оюун бодол хаалттай байдаг. Тэд миний номлолыг дахин дахин сонсож байгаа. Тэглээч миний аянга цахилгаан мэт дуу хоолой тэдний хана мэт хатуу сэтгэлийг нэвтэлж чаддаггүй. Тэд аль эрт миний буруутгал болон хүсэлт гуйлтыг сонссон. Тэглээч гэсэн миний номлол тэдний зүрхэнд хүрдэггүй. Тэдний оюун ухаан миний номлож байгаа зүйлд хаалттай байдаг.

Харин сонгогдогсод бол ийм биш. Тэд пастор Вурмбрэндийн видеог үзээд айдас болон гайхширалаар дүүрдэг. Тэд түүнийг Ромын шоронд харанхуй болон гинжнээс ангид байсан Паул шиг хүн хэмээн бодож сонссон. Тэд Др Чаныг Бурхантай тэрслэх байдлаас ангид эмч Лук шиг сонсдог. Тэд миний аянга мэт номлолыг айдас төрүүлэм Бурханы хуулийг тунхаглагч Лүүтэр шиг, Христийн шархнаас урсах цусаар ирдэг амар тайван шиг сонсдог.

“Харин сонгогдогсод нь үүнийг олж авав. Үлдсэнийг нь хатууруулжээ.” (Ром 11:7).

Ганцаарчилсан гянданд хоригдохоосоо өмнө пастор Вурмбрэнд энэ Коммунист хорих лагерын шоронд хоригдогсдод ярих боломжтой байсан. Станку гэж нэг хүн түүний талаар ингэж ярьсан,

[Жорж] Бернард Шо нэг удаа хүмүүс хүүхэд байхдаа Христ итгэгчид жинхэнэ зүйлийг маш бага ойлгодог гэсэн ойлголттой байсан хэмээн зөвлөсөн. (Richard Wurmbrand, In God’s Underground, Living Sacrifice Book Co., 2004 reprint, page 120).

Энэ зүйл танд тохиолдож байсан уу? Та ийм ойлголттой байсан уу? Та жинхэнэ зүйлийг нь хүлээн авч чадахгүй Христ итгэгчдийн жижиг хэмжээний маш олон зүйлийг хүлээн авч байсан уу?

Жинхэнэ өөрчлөлтийн туршлага бүхнийг та шинэ хараа болон шинэ сонсголттойгоор зайлшгүй харах хэрэгтэй. Библиэс таны уншиж байгаа үнэн зайлшгүй амьдралд чинь чухал ач холбогдолтой байх ёстой. Амийн чинь үнэ цэнэ, зүрхний чинь гэм нүгэл, Христээс салангид мөнхийн аймшигтай байдал – эдгээр зүйлс чиний жинхэнэ амь амьдралыг чинь эзэмдсэн байх ёстой, эс бөгөөс аврал гэж үгүй байх болно.

Др Каган бид хоёр хэзээч аврагдана хэмээн бодож байгаагүй хүмүүс гэнэт өөрсдийнхөө гэм нүгэл болон бузар булай зүрх сэтгэлтэйгээ нүүр тулж байгаатай олонтаа таарсан. Тэд өөрсдийнхөө гэм нүглийн төлөө гашуудаж буйг, мөн Христэд итгэж байгааг харсан. Тэд сүнслэг байдал дотор итгэлээр энэ дэлхийн хилийг даван гарч Христтэй нүүр тулж байгааг харсан. Бид хүмүүсийн энэ гэнэтийн итгэл болон тэнгэрлэг байдалтай нүүр тулж байгааг хүний ухаанаар тайлбарлаж чадахгүй. Энэ бол бидний хэлсэн болон хийсэн ямар нэг тусгай зүйлээс буй болсон үр дүн биш. Бид тэдний өмнө сонссон ижил зүйлийг хэлдэг. Гэхдээ Бурхан гэнэт тэдний зүрх сэтгэлд ярьж эхэлдэг. Тэд өөрсдийнхөө гэмт байдлын гажуудлыг мэдэрч эхэлдэг. Тэр итгэлээр Христ рүү гүйн очдог. Тэд одоо Христ Есүс дотор байх болсон. Энэ бол өөрчлөлтийн гайхамшиг юм. Энэ бол авралын гайхамшиг юм. Энэ бол Христ загалмайд цовдлогдохоор энэ дэлхийд ирсэний үр дүн юм. Энэ бол Тэр яагаад Цусаа урсгасны шалтгаан юм – ингэснээр таны гэм нүгэл үүрд мөнхөд цэвэрлэгдэхийн тулд юм! Энэ бол бид биеэр үхлээс дахин амилахын тулд юм – чамд амь өгөхийн тулд юм.

“Харин сонгогдогсод нь үүнийг олж авав. Үлдсэнийг нь хатууруулжээ.” (Ром 11:7).

Хэн нэг нь “Өө Пастораа, Би орхигдохыг хүсэхгүй байна. Би тэр сонгогдогсдийн нэг баймаар байна” гэж хэлж магад. Тэгээд “та нарыг дуудан, сонгосныг бататгахын тулд” (II Peter 1:10) хэмээн хэлдэг. Таны бохирдож ялзарсан зүрх сэтгэлийн байдлыг чинь илэрхийлж, тодорхой харуулж байгаа Бурханы Сүнсийг бүү эсэргүүц. Бурханы Сүнс таныг Христ рүү дагуулахад бүү татгалз. Түүний Цусаар өөрийгөө булхуул.

Миний ээж амьдралынхаа туршид манай цуглаанаар орж, гарч явсан. Түүний оюун ухаан Сайн мэдээний талаар тодорхойгүй бүрхэг байсан. Тэр үүнийг ухаарч чадахгүй байсан. Энэ нь түүний оюун санаанд харийн сонин зүйл байсан. Тэр орхигдсон байсан. Тэгээд тэр манай гэрийн арын хашаанд манай хоёр хүү дуулж байхыг сонссон. Тэд ердөө долоохон настай байсан. Тэр тэдний ийнхүү дуулж байхыг сонссон,

Та Хурганы цусаар угаалгасан уу?
Таны дээл толбогүй юу? Тэр нь цас шиг цагаан уу?
Та Хурганы цусаар угаалгасан уу?
   Та Хурганы цусаар угаалгасан уу?” Elisha A. Hoffman, 1839-1929).

Тэр дараа нь надад үүний талаар гомдоллосон. Тэр “Энэ жаахан хүүхдүүдэд ямар хачин дуу вэ? “Та Хурганы цусаар угаалгасан уу?” гэнэ үү? Ямар хачин дуу вэ?” хэмээн хэлсэн.

Тэгээд төд удалгүй энэ нь түүнд хачин зүйл байхаа больсон. Тэр Христэд ирээд өөрчлөгдсөн. Тэр надад “Есүс бол жинхэнэ, Роберт, Тэр над дээр ирэхэд маш анхилуун, цэвэрхэн байдал мэдэгдсэн.” хэмээн хэлсэн. Би өмнө нь ийм зүйл хэлж байсан хэнийг ч мэдэхгүй. Бас ийм зүйлийг уншиж байгаагүй. Яг ийм зүйлийг мэдэрсэн хүнийг би ерөөс мэдэхгүй харин манай ээж тэгсэн. Энэ бол миний ээж Христ рүү итгэлээх ирэх үед болсон зүйл юм. Тэр “Хурганц цусаар ариуссан!”

Та адилхан зүйл танд тохиолдохыг хүлээх хэрэггүй – харин та зүгээр л итгэлээр Христэд ирэхэд мөн адил Бурханы Хурганы цусаар угаалгаад дэлхийн гэм нүглээс ариусгагдах болно. Хэдийгээр түүнд байсан шиг яг адил зүйл танд байхгүй ч гэлээ Есүс ийнхүү амласан, “Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно.” (Иеремиа 29:13). Та Есүст итгэх үед та мөн сонгогдсон нэгэн гэдгээ мэдэх болно! Др Чан та өнөөдөр хэн нэгэн Есүст итгэхийн төлөө залбирч өгнө үү.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Ноён Абел Прудхомме Үйлс 13:44-48 уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Би Найзаа олсон” (James G. Small, 1817-1888).