Print Sermon

Эдгээр номлолын орчуулга болон видео бичлэгүүд www.sermonsfortheworld.com. сайтаар дамжин дэлхийн 215 гаруй улсын 116000 орчим компьютерт түгээгдэж байгаа. Мөн хэдэн зуун хүн YouTube-ээр дамжуулан уг бичлэгийг үзэж байгаа ч видео номлолууд тэднийг манай сайт руу хөтөлдөг тул тэд даруй YouTube-г орхидог. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байгаа. Сар бүр номлолууд 34 улсын хэл дээр орчуулагдан хэдэн мянган хэрэглэгчдэд хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net. Болно.




ЗҮЙРЛЭШГҮЙ БЭЛЭГ

THE UNSPEAKABLE GIFT
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, January 25, 2015

“Түүний зүйрлэшгүй бэлгийн төлөө Бурханд талархал байх болтугай.” (II Коринт 9:15).


1994 оны шөнө дундын газар хөдлөлтөөр манай байшин доргисон. Энэ явдал нь намайг гэрийнхээ үнэт зүйлийн талаар бодоход хүргэсэн. Би гэр маань түймэрт өртөх талаар бодсон. Хэрвээ гэр маань бүрэн шатвал юу болох вэ? Хэрвээ надад зугтаж гарах гурваас дөрвөн минут л байвал би яах вэ? Би юуг авч гарах вэ? Тэгээд би цааш нь ийнхүү бодсон, би унтлагын өрөөндөө ороод шургуулгаа онгойлгоод хүүхдүүдийнхээ анхны даахь үсийг авна, тэгээд хувцасны шүүгээний дээр байгаа боронзодсон нялх хүүхдийн гутлыг шүүрч авна. Хэрвээ надад өшөө цаг байвал би ээж болон хүүхдүүдийнхээ зургын цомгыг авна. Өөр хором байвал эхнэрийнхээ далд боогоод хураасан хуримын хувцасыг ухаж олоод, манай ээжид 1934 онд бэлэглэсэн хямралын үеийн шаазан ваарыг авах болно.

Эдгээр зүйлсийг үнэлбэл хир үнэ хүрэх бол? Бараг л ямарч үнэ цэнэгүй. Хуримын хувцасыг л магадгүй 25 ам доллараар худалдан авч болох юм. Бусдыг нь хэн ч худалдаэ авахгүй. Гэхдээ эдгээр зүйл нь миний хувьд үнэлж баршгүй юм! Хамгийн сайн бэлэг бол бидний зүрх сэтгэл хийгээд амьдралд маань нандин дотно харилцааг үүсгэдэг.

Манай эмээ нас барахад маргааш нь гэрийг нь бүрэн цэвэрлэж дуусгана гэж хүмүүс хэлсэн. Тэнд хүрч очиход надад хэцүү байсан. Би гэрт нь гүйн очоод хуучны саванд хийсэн ороонго ургамалыг л зөвхөн авсан. Миний авсан зүйл бол түүний дуртай зүйл байсан. Энэ номлолыг бэлдэж байхдаа би ширээн дээр байгаа уг савтай ургамлыг харсан. Би энэ ургамлыг жаран жилийн турш хаашаа л нүүнэ аваад явж ирсэн. Энэ бол үнэндээ хоёр доллар ч хүрэхгүй ч гэсэн би арван таван настай байхдаа түүний гэрээс авсан цорын ганц зүйл юм. Тиймээс энэ бол надад 2 доллар төдий бус, харин үнэлж барахгүй зүйл юм! Хамгийн сайн бэлэг бол бидний зүрх сэтгэл хийгээд амьдралд маань нандин дотно харилцааг үүсгэдэг.

Манай үеэл ах Жонни болон эхнэр нь нас барахад би тэдний гэрээр орсон. Энэ гэр нь зарагдсан бөгөөд маргааш гэхэд бүх зүйл нь алга болох байсан. Үүдний өрөөнд нь бүх зүйлийг нь овоолсон байсан. Тэнд байсан хүн надаас “Та ямар нэг зүйл авахыг хүсч байна уу?” гэж асуусан. Би “Тиймээ, энэ нугасны сийлбэртэй фаннерыг авмаар байна” гэж хариулсан. Тэд надад түүнийг өгсөн бөгөөд би гэртээ гунигтайгаар харьсан. Би одооч гэсэн түүнийг нь хүүхдүүдийнхээ өрөөнд өлгөсөн байгаа. Энэ бол би арван гурван настайдаа амьдарч байсан гэрээс үлдсэн зүйл байсан. Энэ үнэндээ 25 долларч хүрэхгүй ч гэлээ надад бол үнэ цэнэтэй юм! Хамгийн сайн бэлэг бол бидний зүрх сэтгэл хийгээд амьдралд маань нандин дотно харилцааг үүсгэдэг.

Манай ээжийн гэр зарагдахад тэд намайг дуудаад “Хэрвээ чи ямар нэг зүйл авахыг хүсч байгаа бол өнөөдөр л ав, яагаад гэвэл энэ нь сүүлийн өдөр” гэж хэлсэн. Энэ нь аль эрт үд өнгөрсөн байсан. Тэд намайг өдөр ч юмуу эсвэл хоёрт дуудаж болоогүй юм болоо гэдгийг би мэдэхгүй! Би гүйж яваад машин хөлсөлсөн. Би түүний хос нугастай төгөлдөр хуур болон Америкийн индиан болон Испаний ковбой хоёрын цээж барималыг авсан. Тэд бүгдээрээ нийлээд 200 доллар хүрэхгүй байсан. Гэхдээ та нар үүнийг надаас 10,000 доллароор ч худалдаж авч чадахгүй. Эдгээр нь надад маш үнэ цэнэтэй. Тиймээ, хамгийн сайн бэлэг бол бидний зүрх сэтгэл хийгээд амьдралд маань нандин дотно харилцааг үүсгэдэг.

Хуучин хуримын хувцас, хоёр туг үс, савтай мөлхөө ургамал, хуучны шавар хос ваар, эвдэрхий төгөлдөр хуур, хоёр цээж баримал – дэлхийд бол нилээд их хог – харин надад бол ямарч хөрөнгөнөөс илүү үнэ цэнэтэй. Та хамгийн сайн бэлэг бол бидний зүрх сэтгэл хийгээд амьдралд маань нандин дотно харилцааг үүсгэдэг гэдгийг мэднэ.

Надад Майк гэдэг ахлах сургуулийн маань найз байсан. Намайг сургуулиасаа гарсаны дараа тэр гутралд орж амиа хорлосон. Би түүний ээжтэй уулзахаар очсон. Тэгээд би түүнд өөрийгөө найз нь гэдгээ хэлсэн. Тэр надад түүний үнэтэй бичгийн машин болон хувцасыг нь өгөх гэж оролдсон. Тэр өөрийнхөө цорын ганц хүүгээ гэнэт алдаснаас болоод шоконд орж гутарсан байсан. Хэрвээ тэр баян байсан бол тэр “Надад Беверли Хиллд харш, банкинд 10 сая доллар, үнэлж баршгүй алмазан хүзүүний зүүлт байгаа. Гэхдээ хэрвээ хүүг маань надад эргүүлээд авчирч өгнө гэвэл энэ бүгдийг би өгөхөд бэлэн байна” хэмээн хэлэх байсан гэдэгт би эргэлзэхгүй. а хамгийн сайн бэлэг бол бидний зүрх сэтгэл хийгээд амьдралд маань нандин дотно харилцааг үүсгэдэг гэдгийг үүнээс харж болно.

Элч Паулын энэ хэсгийг би уншиж байхдаа түүний ямар утгатай болохыг би мэдсэн.

“Түүний зүйрлэшгүй бэлгийн төлөө Бурханд талархал байх болтугай.” (II Коринт 9:15).

Энд гарч байгаа “зүйрлэшгүй” гэдэг үг нь Грекээр anĕkdiēgētōs гэдэг. Энэ нь “үгээр хэлшгүй, бүрэн тайлбарлаж чадахгүй” гэсэн утгатай. (James Strong) Энэ нь “дүрслэхийн аргагүй” гэсэн утгатай. (George Ricker Berry). Энэ нь бүрэн тайлбарлаж, дүрсэлж, үгээр хэлж чадашгүй бэлэг гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ нь Эзэн Есүс Христийг хэлдэг – Орхигдсон дэлхийн гэмт хүмүүст өгсөн Бурханы хайрын бэлэг! Энэ бол Бурханы Хүү Есүс юм! Энэ зүйлийн талаар бодож үзье.

I. Нэгдүгээрт, Бурханы бэлэг Христ дэлхийг онцгой газар болгосон.

Бурхан Есүсийг бидэнд илгээхэд манай жижигхэн гариг маш онцгой газар болон хувирсан. Манай гариг шиг нэвтэршгүй өргөн уудам гариг гэж байхгүй. Дэлхий бол үнэхээр онцгой. Тоолшгүй олон од гаригс дунд манайх шиг гариг гэж байхгүй. Тэгвэл нарны аймаг дахь эдгээр олон гаригсаас манай дэлхий яагаад өөр гэж?

Хэрвээ та “Энд амьдрал байгаа учраас ялгаатай” гэвэл үл итгэгч хүмүүс “үгүй” хэмээн хэлэх болно. Тэд амьдрал байдаг өөр дэлхий болон хүмүүс байгаа гэж хэлэх болно. Та үүнтэй маргаж чадахгүй. Та энэ бол худлаа гэж хэлэх боловч үүнийгээ баталж чадахгүй. Өөр гариг дээр амьдрал байхыг үгүйсгэх аргагүй. Энэ нь манай дэлхийг бусдаас ялгаатай болгодгүй. Эцэст нь дүгнэхэд, манай дэлхийг өвөрмөц, онцгой болгож байгаа зүйл нь Есүс энэ дэлхийд ирсэн баримт юм. Бурханы оршидог үл үзэгдэх дэлхийгээс, өөр хэмжээсээс, Гурав дахь Ертөнцөөс Есүс манай дэлхийд ирээд бидний дунд амьдарсан. Библи ийнхүү хэлдэг,

“Харин цаг нь болоход Бурхан эмэгтэй хүнээс Хуулийн дор төрөх Өөрийн Хүүгээ илгээсэн юм.” (Галат 4:4).

Цаг нь ирэхэд “Бурхан Өөрийн Хүүгээ илгээсэн.” Тэр Хүүгээ гадагшаа илгээсэн. Грек үг ĕxapŏstellō гэдэг нь явуулах, гадагшаа илгээх, гэрээсээ явуулах гэсэн утгатай. Есүс хаанаас хаашаа явсан бэ? Тэр хаанаас хаашаа илгээгдсэн бэ? Тэр гэрээсээ хаашаа явсан бэ? Тэр Тэнгэрийн улсаас явж, илгээгдэж, явсан! Тэр Гурав дахь Ертөнцөөн манай дэлхий рүү илгээгдсэн. Энэ бол манай дэлхийг онцгойруулдаг зүйл юм! Энэ бол манай дэлхийг ялгаруулдаг зүйл юм! Есүс бидний энэ өчүүхэн гариг, жижигхэн дэлхийд ирсэн. Од гаригс, сансар огторгуйн Агуу Захирагчийн Хүү өөр бусад гариг руу бус, харин энэ дэлхий рүү илгээгдсэн! “Бурхан Өөрийн Хүүгээ илгээсэн.” Энэ жижигхэн арал руу, энэ дэлхий ертөнц рүү – өөр газар руу биш! Бурхан Өөрийн Хүүгээ энэ дэлхий рүү илгээсэн бөгөөд энэ нь манай дэлхийг Бурханы бусад хязгааргүй, төгсгөл үгүй гариг ертөнцөөс ялгадаг. Христ энд ирсэн! Энэ нь биднийг онцлог болгодог! “Бурхан Өөрийн Хүүгээ илгээсэн.” бөгөөд “Тэр махан бие болж бидний дунд оршин, (бид Түүний алдрыг харцгаасан. Энэ нь Эцэгийн цорын ганц Хүүгийн алдар) бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байсан.” (Иохан 1:14). Виллиам Бүүт Авралын Армийг үндэслэгч байсан бөгөөд түүний ач хүү энэ гайхалтай дууг зохиосон,

Өөрийн алдарыг орхисон
   Үүрдийн амьд түүх,
Миний Бурхан болсон Аврагч ирсэн,
   Түүний нэр бол Есүс
Малын тэвшинд мэндэлсэн,
   Өөрийн биеэр зочилсон
Зовлон зүдгүүр, нулимсан дундах Хүн.
(“Өөрийн Алдарыг орхин” William E. Booth-Clibborn, 1893-1969;
Авралын Армийг үндэслэгч Виллиам Бүүтийн ач хүү).

Калифорниа дахь Иорба Линда хотын Оранж Каунтид нэгэн жижигхэн цагаан байшин байдаг. Энэ байшингийн нэг давхарт ердөө хоёр өрөө, жижигхэн гал тогоо, дээд давхарт нь маш жижигхэн нэг өрөө л байдаг. Гэсэн ч сүүлийн хэдэн жил мянга мянган хүмүүс энэ жижигхэн байшингийн өрөөнүүдээр орж гарч байгаа. Би өөрөө л гэхэд үүгээр бараг 40 удаа жуулчдыг дагуулаад орсон байна. Яагаад хүмүүс энд ийм их ирдэг вэ? Энэ жижигхэн байшин юугаараа хүмүүсийг ингэж их татаж байна вэ? Учир нь энд хэн төрсөнд байгаа юм. АНУ-ын 37 дахь ерөнхийлөгч энэ жижигхэн байшингийн нэг давхарын унтлагын өрөөнд мэндэлсэн. Энэ нь л уг байшинг онцгой болгосон! Энд хэн төрсөн бэ гэдэг нь үүнийг чухал болгосон. Тэр таалал төгсөхөд түүний төрсөн энэ жижигхэн байшингийн өмнө Билли Грахам номлол үйлдэж, тухайн үеийн амьд сэрүүн таван ерөнхийлөгч болон дөрвөн мянга гаруй хүн энд цугларсан. Ерөнхийлөгч энд төрсөн учраас юм. Манай дэлхий энэ гариг дээрхи маш онцгой, чухал газар болсон нь Есүс Христ энд ирээд төрсөн явдал юм! Энэ газарт! Энэ ертөнцөд!

“Түүний зүйрлэшгүй бэлгийн төлөө Бурханд талархал байх болтугай.” (II Коринт 9:15).

II. Хоёрдугаарт, Бурханы бэлэг Христ хүний амийг ариун нандин болгосон.

Их үерийн дараа Бурхан өрхийн тэргүүн Ноад ингэж хэлсэн,

“Хэн хүний цусыг урсгана, Түүний цусыг хүн урсгана. Учир нь Бурхан Өөрийн дүрээр хүнийг бүтээжээ.” (Эхлэл 9: 6).

Хүн Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн. Хүн Бурханы тамгыг тээж байдаг. Тиймээс Бурхан Өөрөө хүний амийг хөнөөсөн алуурчинд ялын дээд хэмжээг оноосон. Хүний амь Бурханы Хүү Христийн бэлгээр үүрд мөнхөд ариусгагдсан. Тийм учраас жил бүрийн Нэгдүгээр сарын нэг Ням гарагийг “Амийн Ням гараг дахь Эрх” үйл ажиллагаанд зориулдаг. Бид үүнийг өнгөрсөн Ням гарагт тэмдэглэсэн бөгөөд энэ нь хэсэг настай хар нөмрөг нөмөрсөн шүүгчид эмэгтэй хүн үр хөндүүлэх нь хуулийн дагуу зүйл хэмээн хэлсэнээс хойш Рое Вэйд дэхь дөчин хоёр дахь удаагийн тэмдэглэлт өдөр юм. Энэ явдалаас хойш 57 сая нялх үрс үр хөндөлтөөр хорлогдсон байна. Бурхан минь бидэнд туслаач!

Би энэ бүгдийг өнгөрсөн Ням гарагийн өглөөний цуглаан дээр хэлсэн. Үүнийг сонссод нэгэн эмэгтэй өөрийнхөө охинтойгоо босоод шууд сүмээс гараад явсан. Энэ л шалтгаанаас болоод ихэнхи номлогчид ерөөсөө үр хөндөлтийн талаар ярьдаггүй байх гэж би бодсон. Энэ бол ичгүүртэй зүйл, учир нь үр хөндөлт хийлгэсэн эмэгтэй бүр Есүсийн Цусаар энэ гэм нүглээ угаалгах шаардлагтай. Тэр залуу эмэгтэй түүнд хандсан Есүсийн хайрыг сонсоод явсан гэдэгт би найдаж байна! Есүсийн Цусаар угаалгахгүйгээр эмэгтэй үлдэх амьдралдаа сэтгэлийн гүндээ шарх тээсээр амьдрах болно. Мөн энэ зүйл нь түүнийг насан туршид нь дагаж явах болно. “Би хүүхдээ хөнөөсөн! Би хүүхдээ хөнөөсөн! Өө Эзэн минь, Би хүүхдээ хөнөөсөн!” Энэ бодол түүнийг цаг үргэлж, насан туршид нь тарчилгах болно. Танай сургуулийн зүүний чиглэлийн үл итгэгч багш тань үүний талаар юуч хэлэхгүй. Гэхдээ хэрвээ та үр хөндөлт хийлгэсэн бол таны зүрх сэтгэл хийгээд дотоод сэтгэл чинь үүнийг байнга сануулах болно! “Өө Эзэн минь, Би хүүхдээ хөнөөсөн!” Бурханыг эсэргүүцэгч үл итгэгч нар эмэгтэйн “сонгох эрхийн” талаар ярьдаг. Гэхдээ тэд хэзээч уг эмэгтэйд насан туршийн амьдралдаа хар дарсан зүүдтэй байх талаар ерөөсөө ярьдаггүй! Яагаад? Учир нь хүний амь бол ариун юм! Хүн Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн учраас юм!

Би асрамжийн газрын сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний бичсэн “Бурханы хайр” гэсэн гайхалтай дууны хоёрдугаар хэсгийг цээжилсэн. Энэ сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн нас барах үед түүний өрөөний хананаас энэ дууны үгийг олсон,

Улирах цаг хугацаа өнгөрөн одохуйд, дэлхийн хаан ширээ болон хаанчлал унадаг,
   Энд буй хүмүүс залбирахаас татгалзсан үед хад цохио, уул толгод дуулдаг,
Хэмжээлшгүй хүчирхэг Бурханы хайр л он цагийн туршид тэсэн үлдэх нь үнэхээр тодорхой
   Адамын үр садын төлөөх авралын нигүүлсэл – Ариун хүмүүс болон тэнгэр элч нарын дуу
Өө, Бурханы хайр хичнээн агуу бөгөөд ариун юм бэ! Хичнээн хэмжээлшгүй хүчирхэг юм бэ!
   Энэ нь үүрд мөнхөд байх бөгөөд Ариун хүмүүс болон тэнгэр элч нарын дуу юм.
(“Бурханы хайр” Frederick M. Lehman, 1868-1953; хоёрдугаар бадаг).

Христ Есүс доторхи Бурханы бэлэг хэдий асрамжийн газрын өрөөнд үхсэн дорой нэгэн байсан ч үүрд мөнхөд амьдралыг нь гэгээрүүлж ариусгадаг. Бурханы нүдээр тэр хүн төрөлхтөн доторхи ариун хүн байсан. Бурхан түүнийг хайрлан амийг нь аврахаар түүний төлөө Есүсийг илгээн үхүүлсэн! “Түүний зүйрлэшгүй бэлгийн төлөө Бурханд талархал байх болтугай.” (II Коринт 9:15).

III. Гуравдугаарт, Бурханы бэлэг Христ бидний гэм нүглийг өршөөн бидний сүнсийг аврах боломжтой болгосон.

Ноён Прудхомме номлолоос өмнө уншисан энэ агуу Библийн үгийг дахиад сонс,

“Биднийг сул дорой байх үед, Христ тогтоосон цагт бурханлаг бус хүмүүсийн өмнөөс үхсэн билээ. Зөвт хүний төлөө хэн нэгэн хүн бараг үхэхгүй. Харин сайн хүний төлөө бол хэн нэгэн хүн үхэхээр зүрхэлж магадгүй юм. Гэвч биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм. Тиймд эдүгээ Түүний цусаар зөвтгөгдсөн бид тэр тусмаа Түүгээр дамжуулан уур хилэнгээс ч аврагдах болно.” (Ром 5:6-9).

Есүс загалмайд үхэхдээ бидний гэм нүглийн бүхийл төлөөсийг төлсөн. “Биднийг сул дорой байх үед, Христ тогтоосон цагт бурханлаг бус хүмүүсийн өмнөөс үхсэн билээ.” (Ром 5:6) Бид бүгдээрээ Бурханд таалагдах болон өөрийгөө аврах хангалттай хүч чадал боломж бололцоо байгаагүй. Бид бүгдээрээ бурханлаг бус байсан. Харин “Христ бурханлаг бус хүмүүсийн өмнөөс үхсэн.” Энэ Бурханы зүйрлэшгүй бэлэг юм!

Бид бүгдээрээ гэмтнүүд байсан. “Гэвч биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн.” (Ром 5:9). Энэ Бурханы зүйрлэшгүй бэлэг юм!

“Тиймд эдүгээ Түүний цусаар зөвтгөгдсөн бид тэр тусмаа Түүгээр дамжуулан уур хилэнгээс ч аврагдах болно.” (Ром 5:9). Бидний оронд үхсэн Түүний үхэл – Энэ бол Бурханы зүйрлэшгүй бэлэг юм! Түүний Цусаарх бидний бүхийл гэм нүглийн ариутгал болсон Зөвтгөл - Энэ бол Бурханы зүйрлэшгүй бэлэг юм!

Бурханы биднээс хийхийг хүсдэг бүх зүйл бол бид гэм нүглээсээ эргээд Эзэн Есүс болсон Түүний Хүүд итгэх явдал юм. Есүст итгэх тэр мөчид та авралыг хүлээн авдаг! Энэ бол Есүст итгэгч хүн бүрд өгсөн Бурханы зүйрлэшгүй бэлэг юм!

Аврагдсан! Аврагдсан! Миний бүхийл гэмүүд уучлагдан, гэм буруу маань надаас холдсон!
Аврагдсан! Аврагдсан! Би Цовдлогдсон Нэгэний цусаар аврагдсан!
   (“Цусаар аврагдсан” S. J. Henderson, 19-р зуун).

Есүс Өөрийн ариун цусаа дүүрэн ерөөл болгон өгөхөөр урсгасан;
Одоо цас шиг цагаан болгодог улаан цус руу шумбан ор.
Одоо зөвхөн Түүнд итгэ, зөвхөн Түүнд итгэ, зөвхөн Түүнд итгэ;
Одоо Тэр чамайг аврана, Тэр чамайг аврана, Тэр чамайг аврана.
   (“Зөвхөн Түүнд Итгэ” John H. Stockton, 1813-1877).

Есүст “итгэнэ” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь та яг л эмчид найддаг шиг өөрийгөө Түүний гарт өгнө гэсэн үг. Би долоон настай байхад Пратт эмч манай ээжид миний булчирхайнуудыг авахуулах хэрэгтэй гэж хэлсэн. Ээж надад “мэдээ алдуулаад” унтуулна гэж хэлэхэд би маш их айсан. Би ердөө долоохон настай байсан. Бид эмнэлэгт хүрэх үед миний зүрх маш хурдан цохилж, би маш ихээр санаа зовсон. Тэд намайг “мэдээ алдуулахад” юу болох талаар би юуч мэдэхгүй байсан. Цагаан халад өмссөн айдас төрүүлсэн том сувилагч намайг ирж аваад хагалгаанд бэлдсэн. Би айснаасаа болоод үсэрч босоод зугтмаар болсон! Харин тэгтэл Пратт эмч орж ирсэн. Би түүнийг багаасаа мэддэг байсан. Тэр намайг эх барьж авсан бөгөөд түүнээс хойш миний эмч байсан. Тэр бол маш эелдэг настай эмч байсан. Тэр надад ер нь их таалагддаг. Мөн би түүнд итгэсэн. Тэр надад “Роберт санаа зовох хэрэггүй. Энэ ердөө хэдхэн минут л болно.” гэсэн. Би түүнд итгэж байсан учраас миний зүрх хурдан цохилохоо больсон. Нэг мэдэхэд л би “мэдээ алдуулах” байдалд ороод тэгээд сэртэл түүний инээмсэглэж байгаа царайг харсан. Пратт эмч “Роберт бүх зүйл дууслаа. Жаахан байж байгаад чи гэртээ харьж болно” хэмээн хэлсэн. Би энэ настай сайн эмчид итгэсэн. Ийм зүйлийг л та нар Есүст хийгээсээ гэж би хүсдэг.

Одоо зөвхөн Түүнд итгэ, зөвхөн Түүнд итгэ, зөвхөн Түүнд итгэ;
Одоо Тэр чамайг аврана, Тэр чамайг аврана, Тэр чамайг аврана.

Др Чан та залбирч өгнө үү. Амен.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Ноён Абел Прудхомме Ром 5:6-9 уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Бурханы хайр” (Frederick M. Lehman, 1868-1953).


үндэс

ЗҮЙРЛЭШГҮЙ БЭЛЭГ

Доктор Р.Л.Химерс

“Түүний зүйрлэшгүй бэлгийн төлөө Бурханд талархал байх болтугай.” (II Коринт 9:15).

I.Нэгдүгээрт, Бурханы бэлэг Христ дэлхийг онцгой газар болгосон. Галат 4:4; Иохан 1:14

II.Хоёрдугаарт, Бурханы бэлэг Христ хүний амийг ариун нандин болгосон. Эхлэл 9:6

III.Гуравдугаарт, Бурханы бэлэг Христ бидний гэм нүглийг өршөөн бидний сүнсийг аврах боломжтой болгосон. Ром 5:6-9.