Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 39 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




СЭРГЭЛТИЙН ТӨЛӨӨХ ЗАЛБИРАЛ

(НОМЛОЛ СЭРГЭЛТ 13)
A PRAYER FOR REVIVAL
(SERMON NUMBER 13 ON REVIVAL)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, November 2, 2014

“Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл, Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн. Ширэнгэ бутыг шатаадаг гал мэт, ус буцалгадаг гал адил Өөрийнхөө оршихуйд үндэстнүүдийг чичрүүлэхийн тулд Өөрийн нэрийг дайснууддаа мэдүүлэхээр бууж ирээч.Тэд ЭЗЭНийг хайхаар өөрсдийн хонин сүрэг, үхэр сүргийн хамт явах боловч олохгүй. Тэр тэднээс нэгэнт холдчихсон.” (Исаиа 64:1,2).


Др Жон Амстронг бол Өөрчлөлт болон Сэргэлтийн албаны ерөнхийлөгч. Тэр бол “Нүүрлэж буй Евангелын уналт” номын зохиогч юм. Др Амсронг ингэж хэлжээ,

Барууны нийгмийн доройтол бол үнэхээр ноцтой байдлаас ч хэтэрсэн... Бид өнөөдөр иргэншлийн доройтлыг мэдэж байгаа шиг гэрч болоод амьдарч байна. Бид...ийм байдал нь цаашид ч ийм л байх болно гэж боддог. Бид...хэдэн өдрийн дотор нэвтэршгүй “Төмөр хөшиг” нэгэл өдөр нуран унасныг үргэлж мартсаар ирсэн. (John H. Armstrong, Ph.D., True Revival, Harvest House Publishers, 2001, pp. 125, 126).

Урьд Зөвлөлт холбоот улс дахь Коммунизм маш хурдан нурсан шиг бидний соёл иргэншил ч төгсөж болно гэдгийг тэр хэлэх гэсэн - ердөө хэдхэн өдрийн дотор! Ийм зүйл болно гэж би боддог. Др Армастронг үүнийг 13 жилийн өмнө буюу 2001 онд бичсэн.

Нэг орой би унтахаар орондоо орохынхоо өмнөхөн World Magazine-аас нэгэн сэтгэл зовоосон нийтлэл уншисан. Би унтахаар зүүрмэглэх үедээ “Бид одоо яг тэнд байна. Манай иргэншил одоо унаж байна. Зөвлөлт Холбоот Улс маш хурдан унасан шиг ингэж болно.” хэмээн бодсон.

Орхигдсон дэлхий үүнийг мэдэхгүй, харин итгэгчид манай соёл иргэншилд хамтдаа “наалдсан” байгаа. Гэхдээ манай чуулганууд үнэхээр үүнийг цаашид хийж чадахааргүй үнэхээр сул дорой байгаа. Бидний амьдрах арга яг бидний нүдний өмнө төгсөж байна.

Лос-Ангелес дахь маш цөөхөн цуглаануудын нэг болох манайх энд одоог хүртэл Ням гарагийн оройны цуглааныг өргөсөөр байна. Тэдний олонхи нь Лхагва гарагийн оройны залбиралын цагийг хийхээ болиод удаж байна! Бурхан бидэнд туслах болтугай! Бид бол ганцаараа бөгөөд үүнийгээ ч мэдэрдэг. Бид ганцаараа бөгөөд бас сул дорой. Бидний дайснууд үнэхээр хүчтэй бөгөөд маш сайн ярьдаг. Бид тэдний хангинах дууг өдөр бүр сонсдог. Бидний цаг үе нь итгэгчдийн төгсгөлийн цагийн эхлэл гэж үү? Ийм нэг хар бодлууд бүх хянуур итгэгч нарын бодолд одоо хөвөрсөөр байна. Мөн бид бид юу хийх вэ гэж гайхдаг. Чуулганууд болон гэрчүүд нуран унаж байгааг бид хардаг. Бид евангелистуудын дэлхийлэг байдал болон сул дорой байдлыг хардаг. Эдгээр нь бүхнээс илүүгээр бидний сэтгэлийг зовоодог.

1950-иад оны ахмад итгэгч нар үхсэн. Ерөнхийлөгч Реган нас барсан. Францис Шайффэр нас барсан. Жон Р.Райс нас барсан. Харолд Линдсел, Билл Брайт, В.А.Крисвелл, Жерри Фалвелл, болон Др Лойд Жонс нар нас барсан. Билли Грахам 96 насыг зооглоод байгаа бөгөөд Норд Каролина ууланд алс хол ганцаараа тэргэнцэр дээр сууж байгаа. Бид ганцаараа байна – Биднийг Барууны соёлын харанхуй уналтаас хамгаалах хүчтэй хүн үлдээгүй байна.

Зөнч Исаиа мөн ийнхүү мэдэрч байсан. Тэр Бурханыг эрэн хайх байдал уруу хөтлөгдсөн. Тэр хэлэхдээ,

“Хэдийгээр Абрахам биднийг мэдэхгүй, Израиль биднийг танихгүй боловч Та бидний Эцэг билээ. Өө, ЭЗЭН, Та бидний Эцэг. Эртнээс Таны нэр бол бидний Аврагч.” (Исаиа 63:16).

Др Лойд Жонс ийнхүү хэлжээ,

Та болон би зөвхөн ёс заншлын нэрийг бариад...зөвхөн бидний өмнө байсан тэдгээр хүмүүсийн нэрийг бариад Бурханы оршихуй руу явж болохгүй. Тэд Методист эцэгүүд, эсвэл Пуритан, эсвэл Шинэчлэгч нар, ер нь хэнч байсан надад хамааагүй. Үгүй ээ, бид Абрахам, Иакоб зэрэг хүмүүсийн нэрийг барихгүй - огтхон ч үгүй. “Та бидний Эцэг билээ” Шинэчлэгч нар, Методист эцгүүд ч биднийг аварч чадахгүй. [Өнөөдөр] бид өвөг дээдэстэй найдах тийм аюул дунд байна. Үгүй, энэ бол Бурхан. “Та бидний Эцэг билээ” ба Бурханаас өөр хэн ч биш юм, “Таны нэр бол мөнхөөс билээ.” бөгөөд энэ бол үүр мөнхөд байдаг. Бурхан бол үхсэн биш, харин амьдынх юм. Мөн Тэр бол амьд Бурхан. (Martyn Lloyd-Jones, M.D., Revival, Crossway Books, 1987, pp. 301, 302).

Олон Баптистууд Өөрчлөгч нар руу буцан очиж байгааг харахдаа би маш баяртай байдаг. Гэхдээ, хэдий би Шинэчлэгч нарыг хайрладаг ч гэсэн Исаиа шиг Шинэчлэгч болон Пуританчууд биднийг аварч чадахгүй гэдгийг мэддэг! Бид соёл иргэншил маш их гэм нүгэл үйлдэж, маш их завхарч, эдгээр хүмүүсийн теологиор аврагдах ют шиг төөрч алга болсон. Би зайлшгүй Бурхан уруу эргэх ёстой! Тэд хичнээн сүр жавхлантай, агуу байсан ч гэсэн бид тэдгээр Шинэчлэгч нарт найдвараа тавьж болохгүй. Бид заавал Бурхан уруу буцах хэрэгтэй! Зөвхөн Бурхан л бидэнд тусалж чадна!

Гэхдээ бид зөвхөн манай үндэстнийг аврахын төлөө Бурханаас гуйж, Түүн рүү очих ёсгүй. Тийм биш ээ! Үндсэндээ манай үндэстэн бол Бурханы ард түмэн биш. Тэд амьд Бурханы төлөө юуч хийхийг хүсдэггүй! Исаиа ийнхүү хэлжээ,

“Танд хэзээ ч захирагдаж байгаагүй, Таны нэрээр нэрлэгдэж байгаагүй хүмүүстэй бид адилхан боллоо.” (Исаиа 63:19).

Бурханы нэрийг магтья! Бид “Ёс суртахууны зонхилох байдал,” “Тэргүүлэгч Америк” Бүгд Найрамдах Нам, эсвэл түшиглэж болох дэлхийлэг ямарваа нэг хүч чадлыг хүсдэггүй, бас эрэн хайдаггүй! Бид өөрсдийн залбирлаа иймэрхүү шалдар булдар, өнгөрөн одож буй энэ дэлхийн гоё сайхан зүйлд зориулах ёсгүй! Бид одоо зөвхөн Бурханы мутарт түшиглэхээр ирэх ёстой! “Хэдийгээр Абрахам биднийг мэдэхгүй, Израиль биднийг танихгүй боловч Та бидний Эцэг билээ. Өө, ЭЗЭН, Та бидний Эцэг. Эртнээс Таны нэр бол бидний Аврагч.” (Исаиа 63:16).

Уулсын өмнө зогсохын тулд,
      Эсвэл ертөнц хязгаараа тогтоолгохын тулд,
Эртнээс Таны нэр бол бидний Аврагч,
     Эцэс төгсгөлгүй жилүүдтэй адил

Таны өмнөх хэдэн мянган үеүд,
     Нар шингэхтэй адилхан;
Үүр цайхыг харахтай адил богино,
     Мандаж буй нарны өмнөх.
(“Өө, Бурхан минь, Өнгөрсөн үеүд дэх бидний тусламж”
      Isaac Watts, D.D., 1674-1748).

Одоо бүгдээрээ өнөөдрийн үгийг анхаарья. Энэ бол зөнч Бурхан руу эргэж, Түүнд хандсан тухай юм. Энэ бол түүний залбиралдаа Бурханд хандан гашуудан гуйж буй зүйл юм,

“Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл” (Исаиа 64:1).

Энэ залбирал хийгдэж байх үед Бурханы ард түмэн үнэхээр хүнд хэцүү нөхцөлд байсан. Тэд айдас болон зовлон шаналалын хамгийн дорд байдалд аваачигдсан байсан. Тэр тэдний санхүүгийн таатай байдлын төлөө залбираагүй. Тэр тэдний амар тайван байдлын төлөө залбираагүй. Тэр ч бүү хэл тэдэнд туслахын төлөө ч гуйгаагүй! Тэр Жоел Остийн шиг хийгээгүй! Тэр эдгээр нь тэдэнд хэрэгтэй хамгийн чухал зүйл биш гэдгийг мэдэж байжээ. Исаиа тэдэнд хэрэгтэй хамгийн хэрэгцээтэй, амин чухал зүйл нь тэдний дунд Бурханы оршихуй байх явдал гэдгийг мэдэж байсан. Тиймээс тэр энэхүү библид тэмдэглэгдсэн агуу залбируудын нэгийг хэлсэн,

“Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл” (Исаиа 64:1).

Би ер нь л бараг Др Ж. Вернон МСЖийгийн үзэл бодолтой санал нийлдэг. Гэхдээ энэ ишлэлийн талаархи түүний тайлбарыг би хүлээн зөвшөөрдөггүй. Тэр хэлэхдээ, “Исаиа Израйлийн Агуу гамшгийн үед тэдний залбирлыг зөгнөсөн.” (Thru the Bible, volume III, p. 342; тайлбар Исаиа 64:1).

Үгүй ээ, энэ бол Христийн дахин ирэх үе дэх Агуу гамшгийн төлөөх Израйлийн залбиралыг зөгнөөгүй. Тэд үүний төлөө гуйж магадгүй, гэхдээ энэ нь уг ишлэлийн жинхэнэ гол утга санаа биш юм. Зөнч Бурханы яг одоо залран ирэхийн төлөө залбирч байжээ! Спиржеон болон Др Лойд Жонес нар энэ бол Ариун Сүнс бууж ирэхийн төлөөх залбирал гэсэн.

“Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл” (Исаиа 64:1).

Др Лойд Жонес “Энэ бол сэргэлтийн төлөөх үндсэн залбирал гэдгийг [хэлэхдээ] би эргэлзэдгүй... ...тусгай, онцгой, сэргэлтэнд Бурханы Сүнс айлчлан ирэхийн төлөөх хойшлуулашгүй залбирал. Коверсын магтуунд дурьдсан шиг хамгийн сайн залбирлын илэрхийлэл байхгүй,

Аяа, тэнгэрийг яран, бушуу айлчлан ирээч,
Үй олон зүрхнүүдийг Өөртөө эргүүлээч

...энэ бол сэргэлт ирэх үед юу болдог тухай” (Martyn Lloyd-Jones, M.D., Сэргэлт, ibid., p. 305).

“Бурхан айлчлан ирсэн” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Энэ яг ямар утгатайг би та бүхэнд хэлж өгье. Хойд Сан Франциско дахь Милл Валлейд цуглаан эхэлсэний дараа би Лос-Анжелс уруу буцсан. Тэд надаас “Хүүгийн баяр ёслол” хэмээх нэртэй цугларалт дээрээ номлол хийж өгөөч хэмээн утсаар ярин гуйсан. Би Сан Франциско уруу онгоцоор нисч, цаашаа машинаар хэдэн цаг нилээд хол хойд зүг рүү явсан. Цугларалт нэгэн тал газарт явагдаж байсан. Би дөхөн очих үедээ Бурханы оршихуйг мэдэрсэн. Би машинаасаа буух үедээ олон зуун залуус байгааг хараад маш их гайхсан. Хэдэн магтаалын дараа намайг зарласан. Би тэр олон хүмүүсийн өмнө зогсоод өөрийн номлолынхоо сэдвийг чанга яригчаар зарласан. Тэгэх орой болсон байсан. Зүгээр нэг бүрэнхий бус бүр хав харанхуй болсон байсан. Өсгөгч болон гэрэл нь мотороор ажилдаг эх үүсвэрээс тогоо авч байсан. Би дөнгөж ишлэлээ уншиж дуустал цахилгаан нь тасарсан. Тэгээд өсгөгч байхгүй болсон. Бүх гэрэл унтарсан. Тэгээд маш харанхуй болж би бүр өөрийнхөө гараа хүртэл харж чадахгүй байсан. Тэгээд би “Би юу хийж чадах вэ?” гэж бодсон. Энд үнэхээр олон залуус газраар суусан байсан. Тэдний олонхи нь урьд өмнө сүмд очиж үзээгүй залуус байсан. Би юу гэж хэлэх вэ? Ийм тас харанхуй үед би юу хийж чадах билээ? Тэгээд Бурхан айлчлан ирсэн!

“Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл” (Исаиа 64:1).

Та Бурханы оршихуйг мэдэрч чадахаар тийм хүчтэйгээр Бурхан айлчлан ирсэн гэдгийг л би зөвхөн хэлж чадна. Би өөрийнхөө бүхийл чангаар номлолоо хийж эхэлсэн. Тэнд ямарч гэрэл болон өсгөгч байхгүй байсан. Юуч хэрэггүй байсан! Түнэр харанхуйн дунд Бурхан Өйрийн ажлаа хийж байсан. Би номлож байх үедээ бодох ч хэрэг гараагүй. Ширүүн урсгал дунд миний амнаас үгс өөрөө урсан гарсаар байсан! Залуус тэр аяараа нам гүм болсон. Тэнд ямарч дуу гарахгүй зөвхөн миний хоолой л сонсогдож байсан. Тэгээд би номлолоо дуусгасан, дэгээд нэг хэсэг одоо би юу хийх билээ гэж гайхсан. Төд удалгүй би мотор ажиллаж эхлэх дууг сонссон. Тэгээд тэр талд байсан бүх гэрэлнүүд бүгд гэнэт асч – өсгөгч ажиллаж эхэлсэн. Би энгийн уриалга хийсэн. Тэгээд яг хэдэн зуун орхигдсон залуус бөөн нулимстайгаар над уруу ирэхийг хараад би үнэхээр шоконд орсон. Тэнд ямарч хөгжим байгаагүй. Тэнд тэдний алхах болон сөхрөн унаж байгаагаас өөр ямарч дуу чимээ байгаагүй. Энэ бүгдийн дараа бид хамтдаа нилээд удаан байсан. Миний найз Рев. Марк Бакли тэр мартагдашгүй оройг санадаг – гэрэл унтарч Бурхан айлчлан ирсэн тэр шөнө – Хиппи болон хар тамхинд донтсон хүмүүс Христийн цусаар Бурхантай эвлэрсэнийг! Иймэрхүү сэргэлтээр дөчөөд сүм чуулган –Америк, Европ, Ази, Африк даяар таригдах болсон! Бурхан энэ бүгдийг хийсэн бөгөөд дахиад ч үүнийг хийж чадна! Тиймч учраас Спиржеон “Зөвхөн Бурхан л Бурханы ажлыг хийж чадна” хэмээн хэлсэн байх.

“Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл” (Исаиа 64:1).

Анхны Хятад Баптист чуулганд 1969 онд яг үүн шиг Бурханы оршихуйг та чуулганы байранд орж ирэхээсээ өмнө ч мэдэрч чаддаг байсан. Тэнд ямарч тал хээр байгаагүй ч гэсэн Бурхан тэнд байсан. Би түүний нэгээхэн хэсгийг агаар дахь цахилгаан гүйдэлтэй адил байсан хэмээн тодорхойлж л чадна. Библид үүнийг Бурханы “алдар” хэмээн нэрлэдэг. Энэ нь Еврей үгний “жин” гэсэн утгаар орчуулагддаг. Та агаар дахь Бурханы жин – алдарыг мэдэрч чадна!

Рис Беван Жонс Вэйлс дэх сэргэлтийг тодорхойлохдоо юу хэлэх гэснийг би яг мэддэг,

Тэр үед бүхийл газар Бурханы алдараар дүүрэн маш аймшигтай байсан – “аймшигтай” гэсэн үгийг санаатайгаар хэрэглэдэг; Бурханы ариун оршихуй маш илэрхий байсан бөгөөд үүнийг хэлсэн хүн өөрөө маш цочирдсон; Түүний зогсож байсан индэр шүүрч авахуйц Бурханы гэрлээр дүүрсэн! Тэнд; энд биднийг үлдээгээч.Үгс чадахгүйч иймэрхүү туршлага дуурайдаг. (Brian H. Edwards, Сэргэлт! A People Saturated with God, Evangelical Press, 1991 edition, p. 134).

1907 оны нэгдүгээр сард Хойд Солонгос дахь Өөрийн хүмүүс дунд Бурхан айлчлан ирсэн үед нэгэн мишионер ийнхүү хэлжээ, “Чуулганд ирсэн хүн бүр байр Бурханы оршихуйгаар дүүрэн болсоныг мэдэрсэн... Пхенянь дахь тэр орой [байсан] Бурханы оршихуйг тодорхойлж болохуйц маш ойрхон байсан” (Edwards, ibid., pp. 135, 136). Брайн Эдвардс мөн ингэж хэлсэн, “Дахин хэлэхэд, цугласан хүмүүс дээр гүн гүнзгий гэмийн буруутгалыг авчирсан аймшигтай Бурханы оршихуй байсан. Бурханы оршихуй гарцаагүй үнэн болох үед бидэнд сэргэлт ирсэн.” (Edwards, ibid.). Др Армстронг сэргэлт ирэх үед “Итгэгч болон үл итгэгч нар аль нь ч гэсэн Бурхан маш хүчтэйгээр оршин байгааг оюун ухаандаа ухаарч эхэлсэн.” гэж хэлжээ. (Armstrong, ibid., p. 53).

“Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл” (Исаиа 64:1).

Манайхны зарим нь хамтдаа цуглаад Исаиа 64:1-ийн эдгээр үгс биелэхийн төлөө залбирна гэдэгт би найдаж байна. Та нарын зарим нь ганцаардах үедээ библиэ нээгээд эдгээр үгс биелэхийн төлөө зөнч шиг залбирна гэдэгт найдаж байна. Бурхан сэргэлтийн хүчээр манай чуулганд айлчлан ирэхийн төлөө залбир! Бурхан таныг ивээг!

Хэн үүний төлөө гуйсаар байх вэ? Голчлон хараахан аврагдаагүй байгаа байгаа хүмүүс. Бид Бурхан таны гэмийг маш тодорхой илчлэхийн төлөө бид гуйсаар байх болно. Та өөрийнхөө оюун бодол болон зүрх сэтгэлд байгаа тэр харанхуйн гэм нүглээ юуны түрүүнд чин сэтгэлээр гэмшихгүйгээр Есүс танд хэрэгтэй гэдгийг хэзээч мэдэрч чадахгүй. Бид Ариун Сүнс бууж ирээд таныг орхигдсон гэмт нэгэн гэдгээ мэдрэх хүртэл нь залбирсаар байх болно. Тэгээд дараа нь бид мөн адил таныг Есүст итгээд Түүний ариун цусаар гэм нүглээ угаалгахын төлөө залбирсаар байх болно. Эдгээр зүйлсийг Бурхан таны амьдралд хийхийн төлөө бид залбирсаар байх болно. Др Чан та биднийг залбиралд удирдаач. Амен.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Исаиа 64:1-4-г Ноён Абел Прудхомме уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Есүс, хаана ч байсан Таны хүмүүс уулздаг”
(William Cowper, 1731-1800; to the tune of “The Doxology”).