Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




САЙН МЭДЭЭГ ГАНЦ ӨГҮҮЛБЭРЭЭР

THE GOSPEL IN ONE SENTENCE
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, September 14, 2014

“Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэдэг нь итгэмжит үг мөн. Тэдгээр нүгэлтнүүдийн эхнийх нь би байна.” (1Тимот 1:15).


7 дугаар сарын 13 наас эхлээд би ганцаардлын талаар цуврал номлол хийсэн. Би дараалсан долоон долоо хоногийн турш Ням гараг бүрийн өглөө эдгээр номлолуудыг тунхагласан. Өнөөдөр ихэнхи залууст тохиолдоод байгаа ганцаардлын асуудлын талаар би номлолууд хийсэн. Би байнга л “Яагаад ганцаарддаг вэ? Гэртээ ир-сүм рүү” хэмээн хэлсэн. Мөн би манай чуулган энэ асуудлыг шийдвэрлэхэд тусална хэмээн санал болгосон. Эдгээр номлолууд нь сүмийн талаархи номлолууд байсан- теологи судлаачдын “Чуулган судлал” хэмээн нэрлэдэг сэдвийн талаар байсан. Хайраар дүүрэн сүм чуулганууд ахлах сургууль болон коллежийн залууст үнэхээр тустай байж чадна гэдгийг би дахин дахин тэдэнд тайлбарласан. Амьд сайн чуулган танд ганцаардал болон сэтгэл гутралаа даван туулахад чинь тусалж чадна. Та нарын олонхи нь намайг эдгээр номлолуудыг хийж байх үед манай чуулганд явж эхэлсэн. Гэхдээ би одоо өөр сэдвээр номлох цаг болсон гэдэг нь тодорхой байна. Дараагийн сэдэв бол би долоон долоо хоногийн турш байнга номлосон номлолын хоёр дахь сэдэв рүү чиглэх болно. “Яагаад орхигддог вэ? Есүс рүү гэртээ ир-Бурханы Хүү!” Энэ бол өнөө өглөөний номлолын сэдэв юм. Бүгдээрээ босоод 1Тимот 1:15 хамтдаа чангаар уншья. Энэ Скотфилд библи судлалын 1274 дүгээр хуудсанд байна.

“Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэдэг нь итгэмжит үг мөн. Тэдгээр нүгэлтнүүдийн эхнийх нь би байна.” (1Тимот 1:15)

.

Одоо сууцгаана уу.

Миний залуугын ихэнхи дасгалжуулалт Хятадын баптист чуулганы миний пастор Др Тимоти Лин болон миний өдөр бүр олон жилийн турш сонсож байсан радио Библийн хичээлийн багш Др Ж Вермон МСЖий нараар хийгдсэн. Өнөөдрийн үгийн талаар Др МСЖий ийнхүү хэлсэн,

Энэ ишлэл “Есүс Христ гэмтнүүдийг аврахаар энэ дэлхийд ирсэн” гэдгийг батлан харуулдаг библи дэх маш чухал ишлэл юм. Хэдиййгээр Тэр энэ дэлхий дээр урьд өмнө байгаагүй хамгийн агуу багш боловч үүний төлөө Тэр ирээгүй юм. Тэр ёс зүйн үлгэр жишээг үзүүлж амьдарсан боловч зөвхөн үүний төлөө энэ дэлхийд ирээгүй юм. Тэр нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн; “эхнийх нь би байна.” (J. Vernon McGee, Th.D., Библи дундуур, Volume V, Thomas Nelson Publishers, 1983, p. 434; тайлбар 1 Тимот 1:15).

“Энэ бол итгэмжит үг мөн.” Элчийн хэлж байгаа санаа нь энэ бол найдвартай үг учраас та итгэж бас түшиглэж болно гэсэн утгатай. Энэ нь “бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэлүүштэй” гэсэн үг. Энэ нь үнэн үг учраас бусдад хүлээн зөвшөөрөгдөх болдог. Тэгвэл бид найдаж хүлээн зөвшөөрч болох энэ үг нь юу вэ? Энэ бол – “Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн... Тэдгээр нүгэлтнүүдийн эхнийх нь би байна.” Та үүнд итгэж болно. Та үүнд найдаж болно. Та үүнийг үнэн хэмээн хүлээн авах хэрэгтэй! “Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн... Тэдгээр нүгэлтнүүдийн эхнийх нь би байна.” “Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн.” - Туйлын үнэн – гэсэн энэ үнэн тунхаглалыг та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй! Энэ ишлэлээс бид гурван агуу үнэнийг сурах болно.

I. Нэгдүгээрт, Христ гэсэн хүний талаар сурна.

“Христ Есүс ертөнцөд ирсэн.” Тэр “ирсэн.” Тэр бид нар шиг бүтээгдээгүй. Бид ертөнцөд ирээгүй. Бид энэ дэлхийд, энд бүтээгдсэн. Харин Христ “ертөнцөд ирсэн.” Тэр хаанаас ирсэн бэ? Тэр бидэнтэй амьдрахын тулд Тэнгэрийн улсаас доош бууж ирсэн. Иоханы сайн мэдээнд ийнхүү хэлдэг,

“Эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан... Үг нь махан бие болж бидний дунд оршин...” (Иохан 1:1, 14).

Христ Эцэг Бурхантайгаа дээд Тэнгэрт байсан. Тэгээд Тэр доош буун ирж, махан бие болж бидний дунд нутагласан! Үүнийг “амьд дүр, биелэл” хэмээн нэрлэдэг. Энэ нь Тэр бол “махан биеэр” ирсэн Бурхан байсан гэсэн үг. Үүний талаар Чарльз Весли (1707-1788) өөрийнхөө нэгэн гайхалтай Христмасын магтан дуунд ийнхүү магтсан, “Махан бие өмссөн Бурханыг харагтун; Биелэлээ олсон Бурханыг тунхаглагтун, Хүмүүстэй хамт байхаар ирсэн Түүгээр бахархагтун, бидний Иммануел Есүс; мэдээ хүргэгч тэнгэр элч нарын дууг сонсогтун, Алдар нь шинэхэн төрсөн Хаанд байг” (“Мэдээ хүргэгч тэнгэр элч нарын дууг сонсогтун,” Charles Wesley, 1707-1788). Эсвэл Эмили Еллиотын хэлсэнийг сонсоорой, “Та миний төлөө энэ дэлхийд ирэхдээ Өөрийнхөө хаан ширээг, Өөрийнхөө хааны титмийг орхисон.” (“Та Өөрийнхөө хаан ширээг орхисон.” Emily E. S. Elliott, 1836-1897).

Гэхдээ яагаад Тэр Тэнгэрийн улсаа орхиод энэ дэлхийд ирсэн бэ? Яагаад Тэр онгон Мариагын хэвлийд залран ирсэн бэ? Яагаад Тэр бидэнтэй хамт амьдарсан бэ? Яагаад Тэр маш их зовлон шаналал болон өвчин эмгэгээр шаналсан бэ? Яагаад Тэр Загалмай өөд явж Өөрийнхөө гарыг бас хөлийг хадаасаар модонд хадуулсан бэ? Яагаад хүний бие өмссөн Бурхан болсон Тэр бидний төлөө загалмай дээр тарчилсан бэ? Өнөөдрийн үг бидэнд “Христ Есүс ертөнцөд ирсэн” хэмээн хэлсэн. Гэхдээ Тэр яагаад энэ дэлхийд ирсэн бэ? Энэ асуултууд нь биднийг дараагийн хэсэг рүү хөтлөх болно.

II. Хоёрдугаарт, бид Христийн ирсэн зорилгыг мэдэх болно.

Нэгдүгээр хэсэгт энэ дэлхийд ирсэн Тэр хэн байсан талаар хэлсэн – Энэ бол хүний биеийг олсон Бурхан байсан – Гурвалын нэг нь болох Нэгэн. Одоо бид Есүс яагаад энэ дэлхийд ирсэн талаар үзэх болно,

“Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн.” (1Тимот 1:15).

Түүний энэ дэлхийд ирсэн зорилго нь нүгэлтэнүүдийг аврахын тулд байсан. Христ бидний төлөө юу хийсэн талаар библид маш тодорхойгоор ийнхүү хэлсэн, “Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөө үхэж, зөвт нь зөвт бусыг орлосон. Энэ нь биднийг Бурханд аваачихын тулд болой.” (I Peter 3:18). Мөн Элч Петр Христийн талаар ийнхүү гэрчилсэн, “Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн.” (I Peter 2:24). Мөн Элч Паул “Христ бидний нүглийн төлөө үхсэн” (I Corinthians 15:3) хэмээн хэлсэн. Бурхан таныг Тэнгэрийн улсдаа хүлээн авах боломжтой болгохын тулд Христ таны өмнөөс зовлон эдэлж, таны гэмийн төлөөсийг төлөхийн тулд, Өөрийнхөө цусаар гэм нүглийг чинь ариусгахын тулд Загалмай уруу Өөрийн хүслээр очсон. Христ гэмийн буруутгалаас нүгэлтнийг аврахаар, гэм нүглийг чинь арилгахаар, “бүх гэм нүглээс чинь таныг цэвэрлэхээр” энэ дэлхийд ирсэн. (Иохан 12:47). Зөнч Исаиа үүний талаар маш тодорхой гэрчилсэн,

“Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ…Түүний шархаар бид эдгэрсэн.” (Исаиа 53:5)

Христийн Цус нь хамгийн адгийн гэмтнийг ч гэсэн гэм нүглээс нь аварч чадах боломжтой. Христийн Цусанд ийм их хүч байдаг Тэр Өөрөө агуу хүчтэй учирт юм! Христ бол Цорын ганц Бурханы Хүү!

Спиржеон Христ гэмт биднийг аврахын тулд Тэнгэрийн улсаан бууж ирэх хэрэгтэй байсан хэмээн хэлсэн. Тэр ийнхүү хэлжээ,

Хэрвээ Христ Тэнгэрийн улсдаа суугаад байсан бол Тэр хүн төрөлхтөнийг аварч чадахгүй байх байсан. Тэр нүгэлтэнүүдийг аврахаар “энэ дэлхийд ирсэн.” Доройтол үнэхээр жигшмээр байсан тул Тэр бидний сүйрүүлсэн энэ газарт даруй ирэх ёстой болсон... Тэр тэнгэрт суугаад тэгээд гэмтнүүдийг аварч чадахгүй байсан; Тэр дараах зүйлсийг хийхийн тулд энэ ертөнцөд ирэх [хэрэгтэй болсон]; энэ бохирдсон орчлон ертөнцөд мөнхийн Бүтээгч Өөрөө доош буун ирэх хэрэгтэй болсон...Тэр бидний биеийг өмсөөд хүн болж ирэхгүйгээр энэ их ялзралд орсон гэмтнүүдийг аварч чадахгүй байсан... Тэр үхэхээсээ өмнө “энэ нь гүйцэлдлээ” хэмээн хэлэх хүртлээ Тэр [Тэнгэрийн улс руугаа] явж чадахгүй байсан. [Түүний] тэргүүнд зайлшгүй өргөст титэм өмсгөгдөх хэрэгтэй байсан, [Түүний] нүд харанхуй булшинд заавал анигдах хэрэгтэй байсан... Хүн аврагдахаас [өмнө]... Өө Гэмтэн минь, та бол аймшигтайгаар орхигдсон нэгэн, та бол эцэс төгсгөлгүйгээр орхигдсон нэгэн, Энэ нь тэднийг гэмээс нь аврах зорилгоор Өөрийнхөө биеийг золиос болгон харуулахаар хэмжээлшгүй Аврагчийг алагдах хүртэл юм. (C. H. Spurgeon, “Итгэмжит үг” The Metropolitan Tabernacle Pulpit, volume 24, Pilgrim Publications, 1972 edition, p. 304).

III. Гуравдугаарт, Бид Христийн хүчийг сурах болно.

“Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэдэг нь итгэмжит үг мөн. Тэдгээр нүгэлтнүүдийн эхнийх нь би байна.” (1Тимот 1:15).

Элч Паул өөрийгөө нүгэлтнүүдийн “эхнийх” байсан хэмээн хэлсэн – бүхнээс хамгийн их гэмтэй нь. Паул Христийн эсрэг маш удаан ширүүнээр эсэргүүцэн ярьдаг байсан. Паул олон Христ итгэлт хүмүүсийг алах үүрэг хүлээсэн байсан. Паул бол гэмтнүүдэд маш том үлгэр жишээ болсон гэмтэн. Бүх гэмт хүмүүс маш их гэмтэй хүн агуу Христэд итгэгч болдог гэдгийг Паулын жишээнээс харж болно. Христийн хамгийн адгийн дайсан ч гэсэн Христийн хамгийн сайн үйлчлэгч болж болно гэдгийг харуулсан. Паулд тохиолдсон энэ зүйл ч гэсэн – танд бас тохиолдож болно. Христийн хүч таныг гэмт нэгнээс ариун нэгэн болгож чадна! “Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн...Тэдгээр нүгэлтнүүдийн эхнийх нь би байна.”

Би арвангурван настай аль эрт өсвөр насанд хүрсэн үедээ анх удаа Баптист сүмд уригдсан. Манай хөрш айлын хүмүүс намайг Баптист сүмд авчирсан. Христ над шиг гэмтнүүдийг аврахаар энэ дэлхийд ирсэн гэдгийг би мэддэггүй байсан. Би үүний жинхэнэ утгыг мэдэхгүйгээр усаар угаах ёслол үйлдсэн. Би Есүсийг азгүйгээр загалмайд цовдогдсон эмгэнэлтэй нэгэн хэмээн бодож байсан. Мэдээж би аврал нь Христэд итгэх итгэлээр ирдэг тухай сонсох ёстой байсан гэдгээ мэднэ. Гэхдээ би эдгээр номлолуудыг ерөөсөө ойлгодгүй байсан. Элч Паул ийнхүү хэлсэн,

“Хэрэв бидний сайн мэдээ нууцлагдсан бол энэ нь мөхөж буй хүмүүсийн хувьд нууцлагдсан хэрэг.” (II Коринт 4:3).

Би үнэхээр орхигдсон нэгэн байсан! Мөн Сайн мэдээ ч гэсэн надаас үнэхээр нууцлагдсан байсан!

Би бүр сүм дээрээ Дахин амилалтын баяраар Иудасын дүрд хүртэл тоглож байсан. Иудас бол Христээс урвасан Түүний дагалдагч байсан. Би үнэндээ Иудасын дүрд гурван өөр жил тоглосон. Тийм боловч би сохор хэвээр байсан. Би Есүс намайг гэмээс минь аврахаар зовлон эдэлж үхсэн гэдгийг ерөөсөө ойлгохгүй байсан. Дахин амилалтын жүжгийн нэг үзэгдэлд би Иудасын дараах хэлсэн үгийг орилсон,

“Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ.” (Матай 27:4).

Энэ үйл явдал нь намайг өөрийнхөө гэмийн талаар бодоход хүргэсэн. Гэм нүгэл гэдэг миний хувьд маш аймшигтай зүйл болон хувирсан. Надад би өөрөө Христээс урвасан мэт мэдрэмж төрж байсан бөгөөд мэдээж энэ нь үнэн байсан. Гэм нүгэлтэй хүн бүр Христээс урвадаг.

Гэвч би жинхэнэ Христ итгэгч болохын тулд илүү их “сайн” үйл хэрэгтэй гэсэн ганцхан арга олсон. Би үнэхээр сайн хүн болох хэрэгтэй эс бөгөөс би Христэд итгэгч болж чадахгүй гэсэн мэдрэмж надад төрж байсан. 1958 эсвэл 1959 оны орчим би Life сэтгүүлээс Др Алберт Швейтзер гэдэг хүний түүхийг уншисан. Тэр бол Африкт эмчээр ажиллаж байсан мишшионер байсан. Тэр энэ сэтгүүл дээр агуу энэрэнгүй сэтгэлтэй, маш сайхан зантай, сайн мишшионер – Африкт байдаг эмч хэмээн магтагдсан байсан. Тэгээд би өөрөө мишшионер болох талаар бодож эхэлсэн. Энэ нь намайг жинхэнэ Христэд итгэгч болгох юм байна гэж бодсон. Би Ветьнам болон Камбожид мишшионер байсан Др Том Доолигын талаар сонссон. Тэгээд би 19 дүгээр зуунд Хятадад эмчээр явсан мишшионер Др Жемс Хадсон Тэйлорын талаар уншиж эхэлсэн. Би “Энэ бол миний хийх ёстой зүйл. Би Хятадад мишшионер болно. Тэгээд би жинхэнэ Христ итгэгч болох бөгөөд Иудас шиг гэмт нэгэн болохгүй.” Хэмээн бодсон. Тэгээд би Хятад хүмүүсийн Нэгдүгээр Баптист чуулганд хамрагдах болсон. Тэр үед би 19 настай байсан. Тэр намраа би мишшионер болохын тулд Биола Коллежид сурахаар болсон. Би энэ л намайг авралд хүргэнэ гэж бодсон.

Биола Коллежид жижиг цуврал цугларалтаар эхлэх болгондоо бид Чарльз Веслигийн (1707-1788) дууг дуулдаг байсан. Би урьд нь энэ дууг ерөөсөө сонсоогүй байсан. Энэ дуу надад маш их сэтгэгдэл төрүүлсэн. Хоёр дахь өдөр нь энэ дуу миний үсийг сөрвийлгөсөн! Өглөө бүр үүнийг дуулах үед надад тогонд цохиулсан мэт мэдрэмж төрдөг байсан.

Аврагчийн цусан дахь ашиг тусыг
   Би хүртэх зохистой гэж үү?
Түүнийг зовоосон миний төлөө Тэр үхсэн гэж үү?
   Миний төлөө Тэр үхэлд мөшгөгдсөн гэж үү?
Гайхамшигт хайр! Ийм байж болно гэж үү.
   Миний Бурхан Та миний төлөө үхлээ гэж үү?
Гайхамшигт хайр! Ийм байж болно гэж үү.
   Миний Бурхан Та миний төлөө үхлээ гэж үү?

Тэр тэнгэр дэх Эцэгийнхээ хаант улсыг орхисон
   Түүний нигүүлсэл үнэхээр өгөөмөр хязгааргүй
Өөрийгөө бүрэн хоосолсон боловч Адамын
   хэрэггүй үр садыг хайрлаж, цусаа урсгасан
Энэ бүхэн бол хязгааргүй өгөөмөр нигүүлсэл юм,
   Өө миний Бурхан, энэ нь намайг олсон!
Гайхамшигт хайр! Ийм байж болно гэж үү.
   Миний Бурхан Та миний төлөө үхлээ гэж үү?
(“Ашиг тусыг би хүртэх зохистой гэж үү?”
      Charles Wesley, 1707-1788).

Би энэ дууг дуулсаар дуулсаар байсан. Би энэ дууны үгийг жижиг цаасан дээр бичиж аваад дуулаад л дуулаад л байсан. “Гайхамшигт хайр! Ийм байж болно гэж үү. Миний Бурхан Та миний төлөө үхлээ гэж үү.” Др Чарльз Ж Вүүдбридж (1902-1995) өдөр бүр номлол хийсэн. Тэр хоёрдугаар Петрээр номлол хийдэг байсан. Долоо хоногийн сүүлээж эцэст нь би аврагдсан! Би гэртээ харих замын турш энэ дууг дуулсаар байсан. “Гайхамшигт хайр! Ийм байж болно гэж үү. Миний Бурхан Та миний төлөө үхлээ гэж үү.”

“Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэдэг нь итгэмжит үг мөн. Тэдгээр нүгэлтнүүдийн эхнийх нь би байна.” (1Тимот 1:15).

Би таны төлөө гуйж байна! Таныг Христ Есүст итгэж – Түүгээр гэм нүглээсээ аврагдахын төлөө би залбирч байна. Би таныг Христээр дамжуулан гэм нүглээсээ аврагдаасай хэмээн залбирч байна – бас та зүрх сэтгэлээсээ “Гайхамшигт хайр! Ийм байж болно гэж үү. Миний Бурхан Та миний төлөө үхлээ гэж үү.” Хэмээн дуулж чаддаг болохын төлөө. Хэрвээ та энэ бүгдийг бүрэн сайн ойлгохгүй байгаа бол бүү санаа зовоороо. Би үүний талаар дахин номлол хийх болно. Та дахиад ирэх үедээ илүү зүйлийг сонсоно гэдэгт итгэлтэй байж болно! Др Чан та биднийг залбиралд удирдана уу.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө 1Тимот 1:12-16-г Ноён Абел Прудхомме уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Одоо би Есүст хамааралтай” (Norman J. Clayton, 1903-1992)


үндэс

САЙН МЭДЭЭГ ГАНЦ ӨГҮҮЛБЭРЭЭР

Доктор Р.Л.Химерс

“Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэдэг нь итгэмжит үг мөн. Тэдгээр нүгэлтнүүдийн эхнийх нь би байна.” (1Тимот 1:15).

I.   Нэгдүгээрт, бид Христ гэсэн хүний талаар сурна. Иохан 1:1, 14.

II.  Хоёрдугаарт, бид Христийн зорилгын талаар сурна.
I Петр 3:18; 2:24; I Коринт 15:3; I Иохан 1:7; Иохан 12:47;
Исаиа 53:5.

III. Гуравдугаарт, бид Христийн хүч чадлын талаар сурна.
II Коринт 4:3; Матай 27:4.