Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЭНЭ ТӨРӨЛ НЬ

(НОМЛОЛ 1 СЭРГЭЛТ)
THIS KIND
(SERMON NUMBER 1 ON REVIVAL)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2014 оны 7 дугаар сарын 20-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Evening, July 20, 2014

“Есүсийг нэгэн айлд орох үед нь шавь нар нь Түүнээс -Яагаад бид тэр сүнсийг зайлуулж чадсангүй вэ? Гэж тусгайлан асуухад, Тэр -Энэ төрөл нь зөвхөн залбирал болон мацаг барилтаар л гарч чадна гэв.” (Марк 9:28-29).


Өнөө орой би Др Ж. Ай. Пакерын “өнөөгийн чуулгануудын уналтын үндсэн төлөв” хэмээн нэрлэдэг чөтгөрүүд болон Сатаны тухай болон 1859 оноос хойш Америкт үндэсний хэмжээний сэргэн мандалт болохгүй байгаа шалтгааны талаар номлоно. Би 1959 онд Лондон хотын Вестминстр Чапелд Др Мартин Лойд Жонесын номлосон номлолоос санаа аван номлох гэж байна. Би түүний номлолыг нэг бүрчлэн бус, харин зарим нэг санааг нэмээд үндсэн санааг “Доктороос” аваад дамжуулна.

“Есүсийг нэгэн айлд орох үед нь шавь нар нь Түүнээс -Яагаад бид тэр сүнсийг зайлуулж чадсангүй вэ? Гэж тусгайлан асуухад, Тэр -Энэ төрөл нь зөвхөн залбирал болон мацаг барилтаар л гарч чадна гэв.” (Марк 9:28-29)

Энэ хоёр ишлэлийн талаар таныг бодож үзээсээ хэмээн би хүсч байна. Би эдгээр ишлэлийг Америк болон Барууны улсуудын уналтад орсон чуулгануудад сэргэлт иртэл тулгамдсан асуудал болгон Бурхан өөд хандаж байна.

“Сэргэлт” гэсэн яг энэ үг нь хүмүүсийг холдуулдаг гэдгийг би мэднэ. Тэд үүний талаар сонсох дургүй байдаг. Гэхдээ тэдний ийм байдлаар хандах нь өөрөө сатаных юм! Чөтгөр хүмүүсийг энэ сэдвийн талаар бодоход маш дургүй байдаг. Тиймээс манай төдийгүй бусад чуулгануудын энэ тулгамдсан асуудлын талаар намайг ярих үед таныг анхааралтай байхын төлөө гуйж байна.

Энэ бол бидний хүн бүр анхааралтай сонсох ёстой сэдвийн нэг юм. Бид чуулгануудын өнөөдрийн энэ нөхцөл байдлын талаар маш нухацтай авч үзэхгүй бол зохисгүй итгэгч хүмүүс болно. Үнэндээ, жинхэнэ сэргэн мандалтын талаар сонирхол байхгүй бол та итгэгч мөн эсэхээ нягталж үзэх хэрэгтэй! Хэрвээ та манай чуулган болон бусдад анхаарал хандуулахгүй байгаа бол та гарцаагүй амьд итгэгч биш! Би дахиад хэлье, жинхэнэ сэргэлт бол бидний хүн бүрийн анхаарлыг татахуйц тийм зүйл байх хэрэгтэй.

Тиймээс Марк есдүгээр бүлэгт гарч буй энэ үйл явдалын талаар бүгдээрээ бодож эхэлцгээе. Учир нь Ариун Сүнс үүнийг бидэнд сануулахын тулд сайн мэдээний дөрвөн номын гурав болох Матай, Марк, Лука библид дурьдсан маш чухал үйл явдал юм. Ноён Прудхомме та яг энэ үйл явдалын талаар Лука библиэс харин би энэ талаар Марк библиэс уншья. Марк библид уг үйл явдалын өмнөх бүлэгт Христ Петр, Иакоб, Иохан гурвыг уул өөд дагуулж яваад Түүний хувирсан гайхрамшигтай үйл явдалыг харах боломжийг олгосон. Харин тэд уулнаас буун ирэхэд маш олон хүмүүс үлдсэн шавь нарыг нь тойрон хүрээлээд маргалдаж байсан! Есүстэй хамт бууж ирсэн гурван шавь нь тэнд юу болоод байгааг ойлгож чадаагүй байсан. Тэгээд цугласан олноос нэг хүн урагш гарч ирээд хүүхэд нь чөтгөрт эзлэгдсэн бөгөөд амнаасаа хөөс цахруулж, шүдээ хавираад байгаа талаар Есүст хэлсэн. Тэгээд тэр хүн цааш нь “Би хүүгээ танай шавь нар дээр [чөтгөрийг нь зайлуулахын тулд] авчирсан боловч тэд чадсангүй” хэмээн хэлсэн. (Марк 9:18) Тэд хичээсэн боловч тэд чадаагүй.

Есүс тэр хүнээс хэдэн асуулт асуугаад даруй хүүгээс чөтгөрийг хөөхөд хүү тэр дороо эдгэрсэн. Тэгээд Есүс шавь нарын хамт тэндээс явсан. Тэд гэрт ирээд байх үед шавь нар Түүнээс “Бид яагаад түүнийг хөөж чадаагүй вэ?” хэмээн асуусан. (Марк 9:28) Тэд үүнийг хийхийн тулд маш их хичээл зүтгэл гаргасан. Тэд урьд нь ийм зүйлийг хийхэд маш амархан хийдэг байсан. Харин энэ удаа тэд хичнээн хичээгээд ч чадаагүй. Гэтэл Есүс зүгээр л “Түүнээс гар” хэмээн хэлэхэд л хүү эдгэрсэн. Тэгээд тэд “Бид яагаад түүнийг хөөж чадаагүй вэ?” хэмээн асуухад Есүс ийнхүү хариулсан. “Энэ төрөл нь зөвхөн залбирлаар л гарч чадна” (Марк 9:29).

Одоо би энэ үйл явдалыг ашиглаад өнөөгийн бидний чуулгануудыг асуудлыг харуулах болно. Энд гарч буй хүү нь өнөөгийн залуучуудыг, шавь нар нь өнөөгийн чуулгануудыг төлөөлж байна. Өнөөдөр чуулганууд залуучуудад туслах тал дээрээ уналтад орсон гэдэг нь ойлгомжтой зүйл биш гэж үү? Жорж Барна бид өөрсдийнхөө залуусын 88 хувийг алдаж байгаа гэдгийг хэлсэн байдаг. Бид дэлхийгээс маш цөөхөн бүр дэндүү цөөхөн залуусыг л байлдан дагуулж байгаа. Бидний чуулганууд энэ тал дээр маш хурдан устаж үгүй болж байгаа. Хойд Баптистууд жил бүр ойролцоогоор 1000 чуулганаа алдаж байна. Энэ бол тэдний өөрсдийнх нь гаргасан тооцоо! Мөн бидний чөлөөт сүмүүд ч гэсэн үүнээс илүү сайныг хийхгүй байгаа. Энэ бүгдийг харвал өнөөдрийн сүм чуулганууд зуун жилийн өмнө байсан сүмүүдийн талд нь хүрч чадахгүй хүчгүй байгааг харж болно. Тийм учраас Др Ж. Ай. Пакер “өнөөгийн чуулгануудын уналтын үндсэн төлөв” хэмээн хэлэх болсон юм.

Манай чуулганууд дагалдагч нар шиг бүх хүч чадлаа гарган тэмцэж байгаа боловч бүтэлгүйтсээр л байна. Тэд дагалдагч нар чөтгөрт эзлэгдсэн хүүд туслахаар хичээсэн шиг харамсалтайгаар бүтэлгүйтсээр байгаа. Тиймээс “Бид яагаад түүнийг хөөж чадаагүй вэ?” гэсэн асуулт нь бидний асуух ёстой асуулт юм. Энэ бүтэлгүйтлийн үндсэн шалтгаан нь юу вэ?

Маркын 9 дүгээр бүлэгт Христ энэ асуултын хариултыг бидэнд өгч байна гэж би боддог. Өмнө нь болсон Түүний энэ хариулт нь өнөөдөр ч гэсэн бидэнд маш чухал юм.

“Есүсийг нэгэн айлд орох үед нь шавь нар нь Түүнээс -Яагаад бид тэр сүнсийг зайлуулж чадсангүй вэ? Гэж тусгайлан асуухад, Тэр -Энэ төрөл нь зөвхөн залбирал болон мацаг барилтаар л гарч чадна гэв.” (Марк 9:28-29)

Энд гарч буй ишлэлийг гурван энгийн хэсэгт хуваан үзэж болно.

I. Нэгдүгээрт “Энэ төрөл нь.”

Бид яагаад түүнийг хөөж чадахгүй байна вэ? Христ “Энэ төрөл нь зөвхөн залбирлаар л гарч чадна” хэмээн хариулсан. Тэр тэдэнд нэг нөхцөл байдал нь нөгөөгөөсөө ялгаатай хэмээн хэлсэн. Өмнө Христ тэднийг тунхаглах болон чөтгөрийг зайлуулахаар илгээхэд тэд явж, тунхаглаж, олон чөтгөрүүдийг зайлуулсан. Тэд маш баяр хөөртэйгээр буцаж ирсэн. Тэд чөтгөр бүр тэдний тушааснаар болсон гэдгийг хэлж байсан.

Тэгээд энэ хүн хүүгээ тэдэн дээр авчирахад тэд өмнө нь үйлдсэн шигээ түүнд тусалж чадна гэдэгтээ итгэлтэй байсан. Гэвч тэд энэ удаад бүхэлдээ бүтэлгүйтэлд орсон. Тэдний хичээл зүтгэлээс үл хамааран хүү ямарч тусламж авч чадаагүй тул тэд яагаад ийм болсонд маш гайхсан. Тэгээд Есүс “Энэ төрөл нь” хэмээн хариулсан. Энэ төрөл болон өмнө нь тохиолдож байсан төрөл хоёр нь хоорондоо ялгаатай гэдгийг хэлсэн.

Нэг талаар хэлбэл асуудал бол үргэлж адилхан байдаг. Чуулганы ажил бол залуучуудыг Сатан болон түүний чөтгөрүүдийн эрхшээлээс гаргах явдал юм. Үүний талаар “тэднийг харанхуйгаас гэрэл уруу, Сатаны эрхшээлээс Бурхан уруу эргүүлэхийн тулд юм.” (Үйлс 26:18). Энэ нь ямарч цаг болон соёлд үргэлж адилхан байдаг. Чуулганууд үргэлж Сатан болон чөтгөрүүдтэй үргэлж нүүр тулж байдаг. Гэхдээ чөтгөрүүдийн хооронд ялгаа бол байдаг. Тэд бүгдээрээ хоорондоо адилхан биш. Элч Паул үүний талаар ийнхүү хэлсэн. “Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ.” (Эфэс 6:12). Тэр бидэнд чөтгөрүүдэд зиндаа байдаг бөгөөд тэдний удирдагч нь Сатан өөрөө бөгөөд үүний талаар “агаарын хүчний ноёрхогч буюу эдүгээ дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнсийг дагаж явсан.” (Эфэс 2:2) хэмээн тодорхой хэлсэн. Энд Сатан бүхийл хүч чадлаараа байгаа бөгөөд түүний доор арай бага хүчтэй чөтгөрүүд бас байна. Шавь нар эдгээр хүч дорой чөтгөрүүдийг маш амархан хөөн гаргаж чадсан. Харин өнөөх хүүд байсан чөтгөр бол тэднээс илүү хүчтэй нь байсан. “Энэ төрөл нь” өмнөхөөс ялгаатай байсан учраас илүү их уршигтай байсан. Бидний эхний зайлшгүй мэдэх ёстой зүйл бол “Энэ төрөл нь” гэсэн бидний өнөөдөр заавал мэдэх ёстой зүйл юм.

Бид “Энэ төрөл нь” гэсэн эдгээр үгүүдийг харж байгаа шиг хэрвээ маш олон пасторууд өнөөдөр бидний тулаан бол сүнслэг тулаан гэдгийг адилран төсөөлж байгаа бол би гайхна. Өнөөдөр маш олон пасторууд тэдний ажил бол Сатан болон чөтгөрүүдийн сүнстэй хийх тулаан гэдэг талаар огт бодож байгаагүй гэдэгт би итгэлтэй байна. Семинар, тэрбайтугай Библийн сургуулиуд хүний арга барилд онцгой ач холбогдол өгдөг. Гэхдээ тэд номлогчдод тэдний үндсэн асуудал нь сүнслэг орчинд оршиж байгаа гэдгийг заадаггүй.

Тиймээс тэд өнгөрсөн хугацаанд амжилт гаргасан тодорхой аргуудаараа асуудлаа шийдэх гэж оролдсоор байдаг. Тэд өнөөдрийн “Энэ төрөл нь” гэсэнтэй хуучин арга барил нь нийцэхгүй байгааг ойлгодгүй. Хүн бүр хэрэгцээ байгаа гэдгээ мэддэг. Гэхдээ асуудал нь яг хэрэгтэй зүйл нь юу вэ? гэдэгт юм. Өнөөдөр зайлшгүй хэрэгтэй байгаа тэр зүйлээ ойлгох хүртлээ бид өнөөдрийн үгэнд гарсан хүүг эдгээж чадаагүй шавь нар шиг бүтэлгүйтэлд байх болно.

II. Хоёрдугаарт бүтэлгүйтсэн арга барилууд.

Би манай чуулган өнгөрсөн хугацаанд маш тустай зүйлүүдийг хийж байсаныг хардаг гэхдээ “Энэ төрөл нь”-д цаашид удаан нөлөөлөхгүй болсон байна. Бид хуучин арга барилууддаа найдсан учраас залуусынхаа ихэнхи хувийг алдсан бөгөөд дэлхийгээс хэнийг ч гэсэн өөрчлөхөд хэцүү байдаг. Буруу ойлголттой байх эрсдэлийн улмаас би энэ талаар Ням гаргын сургууль дээрээ юм хийхийг хүссэн. Гэхдээ энэ нь надад өртөг өндөртэй санагдсан. Би авралын тохимолтой адилхан зүйлийн талаар хэлэхийг хүссэн. Урьп цагт үнэндээ хүмүүс тохимолыг уншаад сүмд ирдэг байсан. Гэхдээ би пасторуудаас энгийнээр “Товхимол номыг уншаад танай сүмд ирээд аврал авсан ямар нэгэн залуу хүмүүс байна уу?” асуумаар байдаг. Өмнө нь бидний хэрэглэж байсан хуучин арга барилууд өнөөгийн бидний цаг үеийн “Энэ төрөл”-д нийцэхгүй болсон гэдэг нь ойлгомжтой гэж би боддог. Би бас энэ тал дээр байрнаас байр дамжин зочлох аргыг дурьдмаар байна. Өмнө нь энэ бол маш хүчтэй арга байсан боловч бид нартай тулгараад байгаа өнөөгийн “Энэ төрөл”-д буюу залуусыг сүмд авчирахад тус болж чадахгүй болсон. Өөрөөр хэлбэл Христ үнэндээ ийнхүү хэлсэн. “Бусад үед үр дүнтэй байсан чиний хэрэглэж байсан эдгээр арга барилуудаас болоод энэ удаад чи бүтэлгүйтсэн бөгөөд энэ нь ямарч тус нэмэр болоогүй. Тиймээс “Энэ төрөл нь” гэсэн хүчний дор буй хүүд туслах гэсэн байдалд чинь хангалттай хүч болоогүй”

Өнгөрсөн хугацаанд бидний хийж байсан маш олон зүйл өнөөдөр ямарч хэрэгцээгүй болсоныг хүлээн зөвшөөрдөг пасторууд байгаа гэдгийг би мэднэ. Гэхдээ тэд Сатаны “багаж хэрэгсэл”-ээс илүү арга барилд сургагдсан байдаг учирт юм. (II Коринт 2:11)-энэ бол хэрвээ бид чуулгандаа бат бөх байх залуу гишүүдтэй байхын төлөө хичээж байгаа бол- тэд хуучнаасаа сайн бус шинэ арга барилууд уруу ийш тийш савалдаг. Жишээ нь залуучуудад Эхлэл библийн бүтээл нь үнэн бөгөөд еволюцийн онол худлаа гэдгийг батлах хариултыг хэлдэг найдвартай хүмүүс байдаг. Хэрвээ бид еволюцын онолыг няцааж, Эхлэл библиэс хариултыг нь олуулж чадвал залуус аврагдаж, мөн бусад нь дэлхийгээс ирэх болно хэмээн тэд боддог. Тэд энэ арга барилаар өнөө цаг үед амжилтад хүрнэ гэж боддог.

Др Лойд Жонес ийнхүү хэлсэн. “Энэ бол хүмүүс итгэлээ [өмөөрөх] үед нь үгэн дээр нь олзолдог арван наймдугаар зууны үеийн эхэнд хэрэглэж байсан аргатай яг адилхан. Тэдний бидэнд заасан эдгээр зүйлүүд нь Христ итгэлт хүмүүсийн үнэнийг харуулах зорилготой байсан. Гэвч тэд үүнийг хийгээгүй байсан. “Энэ төрөл нь” ийм зүйлээр чөлөөтэй орж ирдэг.”

Өөр нэг бүтэлгүйтсэн арга бол орчин цагийн орчуулга хэрэглэх явдал юм. Залуучууд Кинг Жемс хувилбарын библийг ойлгодгүй гэсэн үгийг бид сонсож байсан. Орчин цагийн хэлтэй Библи бидний хэрэгтэй зүйл мөн. Тэгээд залуус үүнийг унших болно. Тэгээд тэд “Энэ бол Христ шашин” гэж хэлэх болно – тэгээд тэд сүрэг сүргээрээ бидний сүмд иоэх болно. Гэхдээ ийм зүйл ерөөсөө болоогүй. Үнэн хэрэгтээ харин үүний эсрэг зүйл тохиолдсон. Би зөвхөн залуустай ажиллаад бараг 55 жил болсон байна. Эдгээр орчин цагийн орчуулга нь залуусыг ерөөс татдаггүй гэдгийг би амьдралаас мэднэ. Үнэндээ тэднээс олон залуучууд “Энэ зөв сонсогдохгүй байна. Энэ Библи шиг биш байна” гэж хэлэхийг сонссон.

Би хэзээч орчин цагийн орчуулгаас номлож байгаагүй бөгөөд тэгэх ч үгүй. Бид залуус бүх цаг үеүдэд бидний сүм болон дэлхийгээс ирээд сайнаар өөрчлөгдөж байгааг харж байгаа. Эдгээр орчин цагийн орчуулгын үнэ өртөг хичнээн их байлаа ч гэсэн эдгээр нь асуудлыг шийдвэрлэдгүй. Тэд “Энэ төрөл нь” гэдгийг ойлгодгүй. Манайхны нэг нь үүнийг нягтлахаар тэнд очсон.

Өөр тэд юуг оролддог вэ? Тиймээ, нэг том зүйл нь орчин цагийн хөгжим! “Бид хөгжимтэй болвол дараа нь залуус нааш ирээд, тэгээд Христ итгэлтэй болно” Энэ бол үнэхээр харамсалтай явдал юм. Би үүний талаар үнэхээр тайлбарлах хэрэг байна уу? Лос Анжелест цуглааны түрээсийн байранд хийдэг Хойд Баптист сүм гэж байгаа. Пастор нь подволк өмсөөд явган сандал дээо суудаг. Түүний багахан номлолын өмнө бараг цаг гаруй рок хөгжим явдаг. Тэр маш их цочирдсон. Түүний хэлсэнээр хүндэтгэлийн цуглаан нь харанхуй маш өрөвдөлтэй бас ямарч сүнслэг бус орчин байсан. Тэр тэдгээр хүмүүс сүнснүүдийг ялдаггүй бөгөөд тэр манай залуучуудын долоо хоног бүр хийдэг залбирал шиг бүтэн цагийн турш тэдний залбирлын талаар ерөөс төсөөлж чадахгүй байсан. Цаг бол чухал биш харин залбирал уу? Үүнийг март! Орчин цагийн рок хөгжим мөн адил “Энэ төрөл”-ийг хөөх тал дээр бүтэлгүйтсэн.

III. Гуравдугаарт чөтгөрийн ноёрхолыг нурааж, бут цохиж чадах зүйл бидэнд хэрэгтэй бөгөөд үүнийг хийж чадах цорын ганц зүйл нь Бурханы хүч юм!

Др Лойд Жонес ийнхүү хэлсэн, “Хэдийгээр “Энэ төрөл нь” агуу ч гэсэн Бурханы хүч бол бүр үүрд мөнхөд илүү агуу гэдгийг ухаарах хэрэгтэй. Бидэнд хэрэгтэй зүйл бол илүү мэдлэг ч бус, илүү ойлголтууд ч бус, илүү өмөөрөлт ч бус, [шинэ орчуулга, эсвэл рок хөгжим] – биш, бидэнд хүмүүсийн сүнсэнд нэвтэрч ороод тэднийг сүйтгэж, тэднийг нурааж, тэднийг даруу болгож, тэднийг шинэчилж чадах тийм хүч хэрэгтэй. Энэ бол амьд Бурханы хүч юм.” Энэ нь биднийг өнөөдрийн үг рүү хөтөлдөг.

“Есүсийг нэгэн айлд орох үед нь шавь нар нь Түүнээс -Яагаад бид тэр сүнсийг зайлуулж чадсангүй вэ? Гэж тусгайлан асуухад, Тэр -Энэ төрөл нь зөвхөн залбирал болон мацаг барилтаар л гарч чадна гэв.” (Марк 9:28-29)

Залбирал ба мацаг барилт. Бидний чуулганууд уруу Сатаны энэхүү “Энэ төрөл нь” гэсэн халдлагыг дийлж чадах нэг ч зүйл байхгүй. Бидний чуулганууд өнөөдөр залууст нөлөөлдөггүй. Бид юу хийж чадах вэ? “Энэ төрөл нь зөвхөн залбирлаар болон мацаг барилтаар л гарч чадна.”

Зарим дэлхийн ухаалаг “эрдэмтэн” ингэж хэлж болно, “шилдэг гар бичмэлүүд хэлдэггүй мөн мацаг барьдаггүй.” Харин энэ “эрдэмтэн” чөтгөрийн талаар юу мэддэг вэ? Тэр манай хотын сургуулиудын кампусаас гудамжнаас зэрлэг балмад байсан хүмүүс өөрчлөгдөж байгаа талаар юу мэдэх вэ? Тэр сэргэлтийн талаар юу мэдэх вэ?- Яг одоо Хятадад өрнөж байгаа шиг сэргэлтийг? Тэр үүний талаар юуч мэддэггүй. Би өөрийнхөө амьдралдаа гурван удаагийн гэмийг нураасан сэргэлтийн гэрч болсон. Эдгээр гурван сэргэлтийн үед би номлол хийхэд маш эрх мэдэлтэйгээр тунхаглаж байсан талаараа бодолд дарагдсан. Тэдэнд ямар нэг евангалын цугларалтууд байгаагүй. Тэд Бурханы хүч хүмүүсийн сүнсэнд нэвтэрч орох үед тэднийг сүйтгэж, тэднийг нурааж, тэднийг даруу болгож, тэднийг Есүс Христ доторх шинэ бүтээл болгодог тийм цаг үед байсан!

Тиймээс, бид “мацаг барилт” гэсэн үгийг хассан Гностик зохиогчийн эрхтэй хуучны хоёр бичээсийг дагадгүй. Бид Христ “болон мацаг барилтаар” хэмээн хэлсэнийг мэддэг. Бид үүнийг яаж мэддэг вэ? Бид үүнийг хоёр шалтгааны улмаас мэддэг. Нэгдүгээрт, эрт дээр үед дагалдагч нар чөтгөрийг хөөх үедээ тодорхойгоор залбирдаг байсан. Тиймээс ямар нэг зүйл нэмэх хэрэгтэй байсан. Тэр ямар нэг хэрэгтэй зүйл нь – мацаг барилт юм! Залбирал дангаараа хангалттай бус байсан. Бид ч гэсэн үүнийг туршлагаар мэднэ. Бид мацаг барьж, зүрх сэтгэлээ энэ мацаг барилт болон залбиралд зориулах үед Бурхан юу хийж чаддагыг өөрсдийнхөө нүдээр харсан.

Одоо би Др Мартин Лойд Жонесийн өөр нэг ишлэлээр номлолоо дуусгах гэж байна. Ямар агуу номлогч вэ! Ямар гярхай юм бэ! Түүний төлөө би Бурханд хэрхэн талархах вэ. Өөр хэсэгт тэр ийнхүү хэлсэн,

Мацаг барих асуудлыг бодох хэрэгтэй юу гэсэн асуулт бидэнд хэзээч тохиолдож байгаагүй юу? гэдэгт би гайхдаг. Бодит байдалд бол үгүй юм. Энэ бүх зүйл нь бидний амьдрал болон бидний бүхийл Христ итгэлийн сэтгэлгээнээс шууд орхигдсон уу?

Магадгүй энэ бүгдээс илүү зүйл нь бид яагаад “Энэ төрөл”-ийг дийлэх боломжгүй байсан бэ гэдэгт юм.

Дараагийн хагас сайн өдөр оройн 5 цаг хүртэл цуглаан дээр ердийн мацаг барилтад уриалах гэж байна. Тэр цагт бид сүмдээ ирээд евангилизм хийхээсээ өмнө жирийн хоол иднэ. Тэгээд бид цуглаанд ирж байгаа боловч хараахан аврал аваагүй залуусынхаа дахин төрөлтийн төлөө мацаг барьж залбирах болно. Мөн бид өшөө олон залуус сүмд ирэхийн төлөө мацаг барьж залбирах болно.

Одоо би Есүсийн талаар хэдэн үг хэлэхгүйгээр өнөөдрийн цуглааныг өндөрлөж ёсгүй юм. Бидний бүх хэрэгцээ Түүгээр хангагдаг. Еврей библид үүний тадаар ийнхүү хэлсэн.

“Харин Бурханы нигүүлслээр хүн бүрийн төлөө үхлийг амсахын тулд тэнгэр элч нараас арай дорд болгогдсон бөгөөд үхлийн зовлонгийн учир цог жавхлан хийгээд хүндэтгэлийн титэм өмссөн Есүсийг бид хардаг. Тиймээс Бурханд хамаарах юмсад өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж хүмүүсийн нүглийн төлөөх эвлэрүүллийг хийхийн тулд Тэр бүх талаараа Өөрийн ах дүү нартайгаа төстэй болгогдох ёстой байв.” (Еврей 2:9, 17).

Амен.

Бурханы Хүү Есүс гэмтнүүдийг орлохоор тэдний оронд үхсэн. Есүст бууж өгөх тэр мөчид таны гэм нүгэл Загалмай дээрхи Түүний үхлээр хүчингүй болдог. Өөрийгөө Аврагчид тушаах тэр мөчид таны гэм нүгэл Христийн цэвэр ариун цусаар Бурханы тэмдэглэлээс үүрд мөнхөд арчигддаг. Бид таныг Эзэн Есүс Христэд итгэж Түүгээр гэм нүглээсээ аврагдахын төлөө хичнээн их гуйдаг гээч. Амен, Амен. Одоо бүгдээрээ босоод дууны номныхоо хамгийн сүүлийн дууг дуулцгаая.

Зөвтгөх зүйл үгүй ердөө над шиг нэгнийг
     Гэвч Таны цус миний төлөө асгарсан,
Та намайг Өөртөө ирэхийг тушаасан
     Өө Бурханы хурга, Би ирж байна! Би ирж байна!
(“Ердөө над шиг нэгнийг” Charlotte Elliott, 1789-1871).

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Лука 9:37-45-ийг ноён Абел Прудхомме уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Хуучин-Цаг Хүч” (Paul Rader, 1878-1938).


үндэс

ЭНЭ ТӨРӨЛ НЬ

(НОМЛОЛ 1 СЭРГЭЛТ)

Доктор Р.Л.Химерс

“Есүсийг нэгэн айлд орох үед нь шавь нар нь Түүнээс -Яагаад бид тэр сүнсийг зайлуулж чадсангүй вэ? Гэж тусгайлан асуухад, Тэр -Энэ төрөл нь зөвхөн залбирал болон мацаг барилтаар л гарч чадна гэв.” (Марк 9:28-29).

(Марк 9:18)

I.      Нэгдүгээрт “Энэ төрөл нь,” Үйлс 26:18; Эфэс 6:12; 2:2.

II.     Хоёрдугаарт бүтэлгүйтсэн арга барилууд, II Коринт 2:11.

III.  Гуравдугаарт чөтгөрийн ноёрхолыг нурааж, бут цохиж чадах зүйл бидэнд хэрэгтэй бөгөөд үүнийг хийж чадах цорын ганц зүйл нь Бурханы хүч юм! Еврей 2:9, 17.