Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ДУУГАРАХГҮЙ ХОНЬ
(НОМЛОЛ 8 ИСАИА 53)

THE SILENCE OF THE LAMB
(SERMON NUMBER 8 ON ISAIAH 53)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн үдэж. 2013 оны 3 дугаар сарын 24-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, March 24, 2013

“Тэр тамлагдсан, зовсон боловч амаа нээсэнгүй. Алагдахаар хөтлөгдөх хурга шиг, хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Тэр амаа нээсэнгүй.” (Исаиа 53:7)


Христ итгэлээсээ болж тамлуулж буй хүмүүсийн сүүлийн үгсийг сонсох үед үргэлж урам зориг төрдөг. Тэдний үхэхдээ хэлсэн үгсийг сонсоход бидний зүрх сэтгэл хөдөлдөг. Хоёрдугаар зууны үед Поликарп гэж номлогч байсан. Түүний нэр нь англиар Поликарп, харин грекээр Поликарпус гэдэг байсан. Тэр бол элч Иоханы шавь байсан хүн юм. Олон жилийн дараа тэр харь үндэстний шүүхийн өмнө зогсож байхдаа нэгэн санал хүлээн авсан. “Та бол өндөр настай хүн байна. Таны үхэх нь бидэнд нэг их чухал биш. Тиймээс та нэг тангараг хий. Тэгвэл таныг суллаж явуулна. “Эзэн Цезарь” гэж хэлэх болон түүнийг магтах нь юу нь тийм хортой гэж? Хэрвээ Цезарын нэрээр тангараглавал би таныг баяртайгаар суллах болно. Христийг үгүйсгэ тэгээд амьдар.” гэсэн. Харин Поликарпус “Би Христэд 86 жилийн турш үйлчилсэн бөгөөд Тэр хэзээч надад муу зүйл хийж байгаагүй. Намайг аварсан миний Хааныг би хэрхэн үгүйсгэж чадах билээ.” гэж хариулсан. Харин шүүгч “Би чамайг галд шатааж устгах болно.” хэмээн хэлэхэд Поликарпус “Таны сүрдүүлж байгаа гал намайг шатаах боловч энэ нь ердөө цаг болоод л унтрах болно. Харин та ирж буй шийтгэлийн галыг мэдэхгүй гэж үү? Энэ нь мөнхийн шийтгэл бөгөөд Бурханд итгэдгүй, орхигдсон хүмүүсийг шийтгэхэд зориулагдан хадгалагдсан юм. Тиймээс та яагаад намайг хүлээлгээд байна вэ? Ирээд юу хүсэж байгаагаа хийгээрэй.” гэж хариулсан.

Тэгээд өнөөх шүүгч өөрийн зарлагчийг хүмүүс рүү илгээж чангаар “Поликарп өөрийгөө Христэд итгэдэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн” Тиймээс түүнийг “Амьдаар нь шатаана” хэмээн цугласан олон харь үндэстнүүдэд зарлуулсан. Ингээд түүнийг шатаах гал бэлтгэгдсэн. Ял гүйцэтгэгч Поликарпыг шатаах үед хөдөлж, зугтаалгахгүйн тулд шонд хадахаар дөхөж ирсэн. Тэгэхэд Поликарп тайвнаар “Намайг байгаагаар минь орхи. Намайг галаар шатаахыг зөвшөөрсөн Тэр чиний хүсэж байгаа хадаасгүйгээр энэ бэлдсэн түлээн дээрээс хөдлөхгүйгээр үлдэх боломж өгөх болно.” гэж хэлсэн.

Тэгээд тэр чанга дуугаар залбирч, түүнийг “үхэх нь зохистой гэж тооцсон” Бурханаа магтсан. Тэгээд гал асаагдаж, галын дөл түүнийг бүчин авсан. Түүний бие галд үйрч унахаас нь өмнө ял гүйцэтгэгч түүнийг хутгалан алсан. Тэгээд Смирна чуулганы пастор, Элч Иоханы шавь Поликарпын амьдрал ийнхүү дууссан. (see James C. Hefley, Heroes of the Faith, Moody Press, 1963, pp. 12-14).

Спиржеон Баптист чуулганы Жейн Бойчер хэмээх нэгэн гайхалтай эмэгтэйн талаар дурьдсан байдаг. Энэ эмэгтэй Христэд итгэх итгэлээсээ болоод овоолсон түлээн дээр амьдаараа шатаалгах шийтгэл хүлээн авсан. Тэгээд тэрээр Англи чуулганы хоёр бишоп Гранмер болон Ридлей хоёр дээр хүргэгдэн ирэх үед тэд түүнд шатаагдаж үхэх шийтгэл нь амархан үхэл хэмээн хэлсэн. Тэгэхэд Жейн Бойчер “Би бол та хоёр шиг Христийн жинхэнэ үйлчлэгч байнаа. Хэрвээ та нар өчүүхэн дүүдээ үхлийн талаар зөвлөж байгаа бол Бурхан Ромын чоныг та нар руу бас суллан тавих вий гэдгээс болгоомжлоорой. Тэгвэл та нар ч гэсэн мөн адил Бурханы төлөө тарчлах хэрэгтэй болох болно шүү” хэмээн хэлсэн. Үнэхээр энэ эмэгтэйн зөв байсан бөгөөд эдгээр хоёр бишоп хэсэг хугацааны дараа түүний эдэлсэн зовлонг бас амссан юм. (see C. H. Spurgeon, “All-Sufficiency Magnified,” The New Park Street Pulpit, volume VI, pp. 481-482).

Хэдийгээр олон зуун өнгөрсөн ч гэсэн Поликарп болон Жейн Бойчер нар нь овоолсон түлээн дээр шатаагдах үедээ маш хүчтэйгээр итгэлээ тунхагласан. Харин Эзэн Есүс Христ тамлалт болон үхлээр заналхийлэгдэх үедээ ингэж хийгээгүй юм. Тиймээ, Тэр тэргүүн тахилчтай ярилцсан. Тэр Ромын захирагч Понти Пилаттай ярилцсан. Харин Тэр хагас үхлүүт болтлоо зодуулж, загалмайд цовдлогдох тэр цаг үе ирэхэд зөнч Исаиагийн Тэр чив чимээгүй байсан хэмээн зөгнөсөн гайхалтай үнэн дүрслэл биелэлээ олсон. “Тэр тамлагдсан, зовсон боловч амаа нээсэнгүй. Алагдахаар хөтлөгдөх хурга шиг, хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Тэр амаа нээсэнгүй.” (Исаиа 53:7) Түүнийг зодох үед Тэр юуч хэлээгүй. Түүнийг цовдолох үед ч Тэр юуч хэлээгүй. Бүгдээрээ үг рүү ирээд гурван асуулт асуууж, үүндээ хариулсанаар өнөөдрийн үгийг гүнзгийгээр хүлээн авцгаая.

I. Нэгдүгээр, Есүс хэмээн дуудагддаг энэ хүн хэн бэ?

Исаиа 53:7-д ““Тэр тамлагдсан, зовсон боловч амаа нээсэнгүй.” хэмээн зөнчийн хэлсэн энэ хүн хэн бэ? Библи Тэр бол алдарын Эзэн, Ариун гурвалын Хоёр дахь Хүн, хүний биетэй Бурханы Хүү хэмээн тодорхойлсон байдаг. Шашны сургаалд “Жинхэнэ Бурханы жинхэнэ Бурхан” хэмээн хэлдэг шиг. Бид Есүсийг зүгээр нэг хүмүүсийн багш эсвэл энгий нэгэн зөнч хэмээн хэзээч бодох ёсгүй. Тэр биднийг Түүний талаар иймэрхүү бодолтой байгаарай хэмээн орхиж яваагүй. Түүний талаар библид маш тодорхой дурьдсан байдаг. Иохан 10:30-д “Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа.” Иохан 11:25-д “Есүс Мартад -Би бол амилалт ба амь мөн. Надад итгэдэг хүн үхэвч амьдарна.” гэсэн.

Хэрвээ хэн нэг өөр хүн эдгээр зүйлийг хэлсэн бол бид тэр хүнийг чөтгөрт эзлэгдсэн, солиорсон, ухаан самуурсан, галзуурсан эсвэл сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн гэж үзэх болно. Харин Есүс Би болон Эцэг нэг юм, Би бол амилалт ба амь мөн гэсэн үгсийг хэлэх үед бид амьсгаа даран анхаардаг бөгөөд хамгийн муугаар бодоход хэрвээ Түүний зөв биш байлаа гэхэд бид гайхдаг.

Хэдийгээр би К. С. Левисийн санаатай үргэлж нийцдэггүй ч гэсэн Есүс Христийн талаархи түүний алдартай тодорхойлолтыг хүлээн зөвшөөрөхгүй байх аргагүй юм. Тэрээр “Хүмүүс Есүсийн талаар үргэлж “Би Есүсийг ёс зүйн агуу багш гэдгээр нь хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна. Харин Түүний Өөрийгөө Бурхан хэмээн хэлдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй.” гэсэн үнэхээр тэнэг зүйлс ярихыг нь болиулахын тулд би байнга хичээдэг. Бид Есүсийг ингэж хэлж болохгүй. Есүс ёс зүйн агуу багш байгаагүй гэдгийг хэлдэг бараг цорын ганц хүн байсан гэж болно. Тэр бол солиотой галзуу Нэгэн байгаагүй. Тэр хүмүүсийн хэлдэг шиг ямар нэг өндөг эсвэл чөтгөр шулам байгаагүй. Энэ зүйл дээр та өөрийнхөө сонголтыг хийх ёстой. Тэр урьд нь байсан хэн нэг хүн эсвэл одооч байгаа гэдгээс, Бурханы Хүү эсвэл Солиотой, бүр түүнээс ч дор нэгэн байсан гэдгээс. Та Түүнийг чимээгүй болгож чадна. Та Түүнийг бузар муу хүнтэй адил нулимж, бас алж ч чадна. Эсвэл Түүний хөлд сөхрөн унаж Түүнийг Эзэн болон Бурхан хэмээн дуудаж болно. Чи үүн дээр заавал өөрийн сонголтоо хийх ёстой. Харин Түүнийг хүн төрлөхтөний агуу багш байсан гэх нь утгагүй бөгөөд бид иймэрхүү ихэрхсэн байдалтай байхгүй байцгаая. Тэр бидэнд үүнийг нээлттэй орхиогүй. Тэр ийм санаатай байгаагүй. (C. S. Lewis, Ph.D., Mere Christianity, Harper Collins, 2001, p. 52).

“Чи Түүнийг буг чөтгөрөөр тооцон нулимж, алж ч болно эсвэл Түүний хөлд сөхрөн унаж Түүнийг Эзэн болон Бурхан хэмээн дуудаж болно. Чи үүн дээр заавал өөрийн сонголтоо хийх ёстой.” Есүс Иохан 14:6-д “Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.” гэж хэлсэн.

Танд ч энэ нь байдаг. Та Есүсийг зүгээр л Буддизмтай, Хиндизмтэй, эсвэл Исламтай холих боломжгүй, учир нь Есүс биднийг үүнд нээлттэй байдлаар орхиж яваагүй. Тэр үүний төлөө Өөрийгөө зориулаагүй. Христ биднийг өөр сонголтгүйгээр орхисон. Тэр “Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.” гэж хэлсэн. Яг Левисийн “Чи Түүнийг буг чөтгөрөөр тооцон нулимж, алж ч болно эсвэл Түүний хөлд сөхрөн унаж Түүнийг Эзэн болон Бурхан хэмээн дуудаж болно. Чи үүн дээр заавал өөрийн сонголтоо хийх ёстой.” гэж хэлсэн шиг. Энэ нь нэг тал эсвэл өөр тал юм. Хэн ч үүн дээр төвийг сахиж байх боломжгүй. Тэд магадгүй төвийг сахисан царай гаргаж болох боловч үнэн хэрэгтээ тэд хэзээч төвийг сахидаггүй. Тэр биднийг энэ зүйл дээр нээлттэйгээр орхиж яваагүй юм.

II. Хоёрдугаарт, Есүс Өөрийг нь зодож бас алж байгаа хүмүүсээс Өөрийгөө яагаад хамгаалаагүй вэ?

Яагаад Есүс ийнхүү үйлдсэн бэ? “Тэр тамлагдсан, зовсон боловч амаа нээсэнгүй.” (Исаиа 53:7) Хэдийгээр агуу эрдэмтэн Алберт Эйнштэйн Христэд итгэдгүй байсан ч гэсэн тэрээр ийнхүү хэлсэн. “Сайн мэдээний дөрвөн номыг Есүс жинхэнэ байдаг гэдгийг мэдрэхгүйгээр унших хүн гэж байхгүй. Түүний зан чанар нь библийн үг бүрд цохилж байдаг. Ямарч домог ийм амьдралтай байдаггүй.” (Albert Einstein, Ph.D., The Saturday Evening Post, October 26, 1929).

Гэсэн хэдийч Есүс зодуулж, цовдлогдож байхдаа юуч хэлээгүй. Тэгвэл яагаад Есүс Өөрийг нь зодож бас алж байгаа хүмүүсээс өөрийгөө хамгаалаагүй юм болоо? Үүний талаар Францын философич Рооссоу хэдий Бурхангүй үзэлтэн боловч гайхалтай нь энэ асуултанд маш оновчтой хариултыг хэлсэн байдаг. “Сократ философич шиг амьдраад бас үхсэн бол Есүс Бурхан шиг амьдраад бас үхсэн.” (Jean-Jacques Rousseau, French philosopher, 1712-1778).

Есүс Өөрийгөө хамгаалаагүй нь Түүний энэ дэлхий дээр ирсэн туйлын зорилго нь зовлон эдлэх ба загалмай дээр амиа өгөх явдал байсан. Есүс загалмайд цовдлогдохоосоо өмнө үүний талаар Матай 16:21-д маш тодорхой хэлсэн байдаг. “Тэр цагаас эхлэн Есүс Христ шавь нартаа Өөрийн Иерусалим уруу явах, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нараас их зовлон амсах, алуулах, гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо илэрхийлж эхлэв.”

Хэрэглээний Шинэ гэрээний тайлбар тольд “Петр зөвхөн Есүс бол Христ, Мессиа, амьд Бурханы Хүү хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. (Марк 8:29) Гэхдээ тэр Христ юу хийхээр энэ дэлхийд ирсэн зорилгыг хараахан мэдээгүй байсан. Петр бусад иудейчүүдийн боддог шиг бодсон. Өөрөөр хэлбэл Христ энэ газар дэлхийн хаан болохоор ирсэн гэж. Тийм болохоор Есүс Өөрийгөө олон зовлон эдэлж эцэстээ алуулах болно хэмээн хэлэхэд Петр үүнийг хүлээн зөвшөөрч чадаагүй. Тэр Есүсийг ийм зүйл хэлсэнд нь буруутгасан. Мөн Есүс гурав дахь өдрөө үхлээс дахин амилах болно гэсэн. Есүс Өөрийгөө үхэх болно гэдгээ мэдэхээс гадна гурав дахь өдрөө үхлээс дахин амилах болно гэдгээ мэдэж байсан. Дагалдагчид бүгд үүнийг ерөөс ойлгохгүй байсан. (Thomas Hale, The Applied New Testament Commentary, Kingsway Publications, 1996, pp. 260-261).

Гэхдээ бид үүнийг ойлгох хэрэгтэй. 1Тимот 1:15-д “Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэдэг нь итгэмжит үг мөн. Тэдгээр нүгэлтнүүдийн эхнийх нь би байна.” Загалмай дээрхи бидний гэмийн төлөөх Түүний үхлээр, бидэнд амь өгдөг Түүний амилалтаар. Есүс зодуулж, бас цовдлогдож байхдаа нэгч үг дугарахгүй мөн Өөрийгөө хамгаалаагүй шалтгаанаа Захирагч Пилатад ийнхүү хэлсэн байдаг. “Учир нь Би үнэний тухай гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний тулд л ертөнцөд ирсэн.” (Иохан 18:37)

III. Гуравдугаарт, Чимээгүй тарчилж буй Есүсийн талаархи энэ ишлэл бидэнд юу хэлж байна вэ?

Бүгдээрээ босоод Исаиа 53:7 дугаар зүйлийг чангаар уншицгаая. “Тэр тамлагдсан, зовсон боловч амаа нээсэнгүй. Алагдахаар хөтлөгдөх хурга шиг, хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Тэр амаа нээсэнгүй.” (Исаиа 53:7) Одоо сууцгаана уу.

“Тэр тамлагдсан, зовсон” Доктор Янг энэ өгүүлбэрийг “Тэр Өөрийгөө зовоохыг зөвшөөрсөн.” “Зовлонт байдалд Тэр өөрийн сайн дураар оролцсон...Өөрийгөө хамгаалах болон гомдолын үгсийг амнаасаа унагаагүй. Пилатын өмнө шүүгдэх үед жинхэнэ Үйлчлэгч юуч хариулаагүйг энэ зөгнөлийн биелэлт гэж бодохгүйгээр ойлгох аргагүй юм. “Тэр доромжлогдсон болохоор дахин доромжлогдохгүй.” [Тэр зовсон болохоор заналхийлэлд өртөхгүй]. (Edward J. Young, Ph.D., The Book of Isaiah, Eerdmans, 1972, volume 3, pp. 348-349).

“Пилат Түүнд -Тэд Таны эсрэг хичнээн олон зүйл гэрчилж байгааг Та сонсохгүй байна уу? гэхэд Тэр түүнд нэг ч үг хэлсэнгүйд захирагч ихэд гайхжээ.” (Матай 27:13-14) “Ахлах тахилч нар Есүсийг олон зүйлд буруутгав. Пилат Түүнээс дахин асууж -Та ямар ч хариулт өгөхгүй юу? Тэд ямар олон зүйл Таны эсрэг тулгаж байгааг хараач гэв. Гэвч Есүс өөр ямар ч хариулт өгсөнгүйд Пилат ихэд гайхав.” (Марк 15:3-5) “Тэр тамлагдсан, зовсон боловч амаа нээсэнгүй. Алагдахаар хөтлөгдөх хурга шиг, хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Тэр амаа нээсэнгүй.” (Исаиа 53:7)

Исаиа 53:7-д Христийг хургатай харьцуулсан. Хуучин гэрээнд хүмүүс Бурханд тахил өргөхийн тулд хонь авчираад нядладаг байсан. Энэ тахилдаа бэлдэхийн тулд хонийг хяргаж, бүх үс ноосноос нь салгадаг. Ингэж хяргаж байх үед хонь чимээгүй зогсож байсан. Хяргаж, үс ноосноос нь салгах үед тахилд зориулсан хурга чимээгүй байдаг шиг “Тэр амаа нээсэнгүй” (Исаиа 53:7) хэмээн библи хэлсэн. Иохан баптист бас Есүсийг тахилын хургатай харьцуулсан байдаг. “Дараа өдөр нь Иохан өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад -Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун!” (Иохан 1:29) Та Есүст найдаж итгэх үед Загалмай дээрхи Түүний тахил таны бүх гэм нүглийн төлөөсийг төлдөг бөгөөд та Бурханы өмнө буруутгагдахгүйгээр зогсох болдог. Таны гэм буруу загалмай дээрхи Түүний үхлээр уучлагддаг. Тэгээд таны гэмүүд загалмай дээр урсгасан Түүний цусаар цэвэрлэгддэг.

Америкийн Индианчуудад сайн мэдээ түгээсэн алдартай мишшионер Давид Брейнерд энэ үнэнийг өөрийнхөө үйлчлэлийн турш тунхагласан. Тэр Америкийн Индианчуудад номлосон талаараа “Би хэзээч Есүс болон Түүний загалмайн үнэнээс холдож байгаагүй. Эдгээр хүмүүст бидний төлөөх Христийн тахилын жинхэнэ гайхамшигтай утгыг нэг удаа л ойлгуулсан байхад тэдний зан байдлыг өөрчлөх талаар олон зааварчилгаа өгөөд байх шаардлага байхгүй гэдгийг би олж мэдсэн.” хэмээн хэлсэн. (Paul Lee Tan, Th.D., Encyclopedia of 7,700 Illustrations, Assurance Publishers, 1979, p. 238). Өнөөдөр ч гэсэн энэ нь бас адилхан үнэн юм. Та нэг л удаа 1Коринт 15:3-д “Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үхсэн” гэдгийг хараад нэг л удаа загалмайд цовдлогдсон болон дахин амилсан Аврагчид бууж өгвөл та Христ итгэлтэй хүн болдог. Бусад үлдсэн зүйл нь тайлбарлах болон ойлгоход харьцангуй амархан юм. Христэд найдвараа тавьж итгэ, тэгвэл чи аврагдах болно.

Түүний энэ үхлийг Спержеон “Миний теологи судлалд дөрвөн үг л олдсон. Энэ нь “Есүс миний төлөө үхсэн.” гэсэн үгс юм. Хэрвээ би дахин амилбал энэ бүгдийг тунхаглах болно гэж би хэлэхгүй, харин үхсэн гэдэг нь хангалттай юм. Есүс миний төлөө үхсэн.” Та ингэж хэлж чадах уу? “Есүс миний төлөө үхсэн” хэмээн та хэлж чадах уу? Хэрвээ чадахгүй байгаа бол өнөө орой амилсан Есүст бууж өгөөд Түүнд итгэх үү? Та “Есүс миний төлөө үхсэн учраас би Түүнд бууж өгч, Түүнд итгэж, Түүний цус болон зөвтгөлөөр бүрэн аврагдсан” хэмээн хэлэх үү? Бурхан танд ийнхүү үйлдэх энгийн итгэлийг өгөх болтугай. Амен. Одоо босоод “Ийм байж болно гэж үү?” гэсэн 6 дугаар магтан дууг дуулцгаая.

Би Аврагчийн цусны давуу байдлыг хүлээн авч болно гэж үү?
Түүний зовлон зүдгүүрийн шалтгаан болсон миний төлөө Тэр үхсэн гэж үү?
Үхэх хүртэл нь мөрдөж мөшгисөн миний төлөө юу?
Гайхамшигт хайр! Яаж ингэж чадсан бэ
Миний Бурхан Та миний төлөө үхлээ гэж үү?
Гайхамшигт хайр! Ийм байж болно гэж үү?
Миний Бурхан Та миний төлөө үхлээ гэж үү?
(“And Can It Be?” by Charles Wesley, 1707-1788).

Хэрвээ та Есүс таны гэмийг уучлаад аварч чадна гэдгийг ухаарсан бол бид таныг Христэд итгэгч болох талаар ярилцахад дуртай байх болно. Тэгвэл та одоо босоод арын өрөө рүү яваарай. Доктор Каган энэ талаар ярилцахад тохиромжтой өрөөнд таныг хүргэх болно. Тиймээс яг одоо уулзалтын өрөө рүү яваарай. Ноён Ли та гарч ирээд шийдвэр гаргаж буй эдгээр хүмүүсийн төлөө залбирч өгнө үү. Амен.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Исаиа 52:13-53:7-г номлолоос өмнө доктор Крейтон Чан уншина.
Номлолоос өмнө ноён Benjamin Kincaid Griffith (“Өргөст Титэм” Ira F. Stanphill, 1914-1993) дууг гоцлон дуулна.


үндэс

ДУУГАРАХГҮЙ ХОНЬ
(НОМЛОЛ 8 ИСАИА 53)

THE SILENCE OF THE LAMB
(SERMON NUMBER 8 ON ISAIAH 53)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

“Тэр тамлагдсан, зовсон боловч амаа нээсэнгүй. Алагдахаар хөтлөгдөх хурга шиг, хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Тэр амаа нээсэнгүй.” (Исаиа 53:7)

I. Нэгдүгээр, Есүс хэмээн дуудагддаг хүн хэн бэ? Иохан 10:30; 11:25; Иохан 14:6.

II. Хоёрдугаарт, Есүс Өөрийг нь зодож бас алж байгаа хүмүүсээс Өөрийгөө яагаад хамгаалаагүй вэ? Матай 16:21; I Тимот 1:15; Иохан 18:37.

III. Гуравдугаарт, Чимээгүй тарчилж буй Есүсийн талаархи энэ ишлэл бидэнд юу хэлж байна вэ? Матай 27:13-14; Марк 15:3-5; Иохан 1:29; 1Коринт 15:3.